Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хөдөөний парламент"

2020-1-13
0
ЖИРГЭХ

Банзрагчийн Дэлгэрмаа

Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн баталж, тойргоо тогтоолоо. Хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байхад 76 мандатын 26 нь нийслэлд 50 нь хөдөө, орон нутагт оногджээ. 

Түүхийг нэхэн санахад, 2012 онд хотын дарга болсон Э.Бат-Үүл Лондон хотын даргатай дотносож түүнийг үлгэрлэх оролдлого хийж байсан нь саяхан. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь өдгөө нийслэлдээ төвлөрсөн Улаанбаатар хотын хувьд түүнийг удирдах явдал Засгийн газраас илүү “стратегийн ач холбогдолтой” байх нь хэнд ч тодорхой бизээ. 

Дэлхийн олон нийслэл хотуудын дундаас яагаад чухам Лондонг манай ардчиллыхан сонгосон юм бол гэх асуулт урган гарна. Их Британи парламентын засаглалтай эртний түүхтэй орны хувьд вестминстерын ардчиллын загвар хэмээх нэгэн хувилбарыг хүн төрөлхтөнд төрүүлсэн гавьяатай. Лондон одоо ч тэр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан хэвээр.  Энэ хот дэлхийг хамарсан санхүү, улс төрийн доргионд тэсвэртэй үлддэг нь гайхмаар.

Үүний шалтгааныг Резерфордын бичсэн ”Лондон” хэмээх номыг уншаад ойлгох бизээ. 32 дүүрэгтэй Лондон хотын хамгийн үнэ цэнэтэй хэсэг бол 12 дүүрэгт байрлах “дотоод” Лондон буюу Сити юм.

Энд л дэлхийн санхүүгийн нэгэн хүчирхэг оньс, үндэстэн дамнасан корпорациуд, томоохон компанийн төлөөлөгчийн газрууд байршиж, үйл ажиллагаагаа явуулна.

Вестминстерийн загвар хааны эрх мэдлийг  хязгаарлахад чиглэсэн олон зууны тэмцлийн үр дүн бөгөөд үүнд Лондон хотын иргэд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Туйлын эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх эрмэлзэл бүхий л хаадын үед байсан. Эдгээр эрх мэдлийг хязгаарлах институциудыг бүрдүүлэхийг хүн төрөлхтөн эрмэлзэж ирсэн. Хааны сэнтийд залрахын төлөөх амь эрсэдсэн тэмцэл, заларсныхаа дараа хаадын тансаглал, энэхүү амьдралын хэв маягийн санхүүжилтийн эх үүсвэрийг олох арга ч тодорхой-дайлаар мордож олз омог олох, тэр бүрт зардлыг даах  олон төрлийн татварыг бий болгох, сүсэг бишрэлийг тугаа болгон өөр үзэлтнүүдийг хяхан хавчиж хөрөнгө мөнгийг нь хураах, эздийг нь цөлөх, цаазаар авах. 

21 дүгээр зуунд амьдарч буй Монгол Улсын иргэн надад өөрийн эрхгүй ямар танил зураг вэ хэмээн бодогдохоор.

Их Британи өнөөдөр Үндсэн хуульт хаант засаглал бүхий орон бөгөөд төрийн тэргүүн  хатан хаан нь үндсэндээ билэгдлийн шинжтэй, харин бүх эрх мэдэл парламентад төвлөрсөн байдаг.

Европ тивд XI-XVIII зуун хүртэл үргэлжилсэн эл байдлыг Францын Аугаа Их Хувьсгал өөрчилсөн. Францын хувьд мөнхүү өөрийн үндэстний онцлог бүхий засаглалын хэлбэр тогтоосон. Парис бол хэзээнээс эсэргүүний үүр байв. Тиймээс ч хүний эрх, эрх чөлөөг тунхаглан боссон хувьсгалчид эзэн хаанаа цаазын тавцнаа аваачиж, төд удалгүй өөрсдөө хувьсгалынхаа золигт явсан түүхтэй. Хардлага сэрдлэгээр дүүрэн Парист нэг хувьсгалч эмэгтэйн мэдүүлгээр язгууртан гэсэн үүсэл гарлынхаа төлөө цаазаар авахуулж буй нэгэн гэр бүлийн дүр зураг өдөр бүр манай Үндэсний телевизээр “Та яг одоо 111 утас руу залга” гэсэн АТГ-ын суртал ухуулгатай агаар нэгэн мэт. 

Шударга ёс, тэгш байдал зэрэг ариун гэгээн уриаг үеийн үед эрх баригчид тугаа болгон ашиглаж өрсөлдөгчдөө зайлуулж байсан нь ганцхан монголын тохиолдол ч биш болов уу даа.

Францчууд цуст яргалал, эцэс төгсгөлгүй улс төрийн тэмцлийн горыг амсаж эл бүгдийг даван туулах засаглалын хэлбэрээ олох гэж бараг хоёр  зууныг дамнасан билээ. Орчин үеийн Франц улсын засаглалын хэлбэр нь холимог хэлбэрт хамаарах бөгөөд бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч  болон парламентын олонхийг бүрдүүлэх улс төрийн нам нь хоёр өөр улс төрийн хүчний төлөөлөл байх аваас Ерөнхийлөгчийн бүрдүүлсэн Засгийн газрын Ерөнхий сайд нь эрх мэдэл багатай, үндсэндээ Ерөнхийлөгчийн тодорхойлсон бодлогыг хэрэжүүлэгч л байна. Харин хоёулаа нэг нам байх тохиолдолд Ерөнхий сайд нь ялсан намын дарга гэсэн утгаар хүчтэй, эрх мэдэлтэй байх жишээтэй. Франц улс “Төр бол би” гэж хэлсэн ХIV Людовик хаан, дэлхийг эзэгнэхийг хүссэн Наполеон Бонапарт, ХVI Людовик хаанаа цаазлаж Бүгд найрамдах хэлбэрийг тогтоосон хувьсгалчдын толгойлогч Робеспьер хэнд ч дийлдэшгүй дарангуйлагч болсон түүхээ сургамж болгон авч үздэг тул ийнхүү хэт хүчирхэг ерөнхийлөгчөөс ч болгоомжилдог, хэт хувьсгалчдаас ч жийрхдэг тул аль аль талыг хазаарлах “холимог” гэсэн засаглалын хэлбэрийг бий болгожээ.

Бид 2020 онд анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулж парламентын засаглалыг сонгосны 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Мөн ээлжит 9 дэх удаагийн парламентаа бүрдүүлэх бүх нийтийн сонгууль болно. УИХ-ын анхны сонгуулийг 1992 онд явуулахдаа томсгосон, олон мандаттай 26 тойргоор явуулж МАХН /тэр үеийн хуучин нэрээр/ 56.9 хувийн сонгогчдын санал авсан боловч 92.1 хувийн буюу 70 суудал авсан, 2008 онд мөн энэ хувилбараар сонгуулийг явуулахад МАХН /хуучин нэрээр/ -45, АН-28, Иргэний эвсэл -1, бие даагч -1 тус тус УИХ-д суудал авчээ. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН, АН болон бусад нам ямар дүнтэйгээр оролцох нь хагас жилийн дараа мэдэгдэнэ.

Ямартай ч өнөөгийн УИХ-ын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй МАН “Хөдөөний парламент” бүрдүүлэх нь тодорхой боллоо. Жэрримандерийг гайхалтай сайн тооцоолон ашиглаж буй нь хэнд ч илт байна.

Түүнийг хүчтэй намын тогтолцоо бүхий мажоритар сонгуульд эрх баригчид өргөн хэрэглэдэг. Эл нэр томъёо 1812 онд АНУ-ын Массачусетс муж улсын захирагч Э.Жэрри өөрийн сонгуульдаа тойргийн нутаг дэвсгэрийг чадварлаг хуваарилсны ачаар Сенатад түүний тэргүүлсэн нам 40 суудлаас 29-ийг нь авч, газрын зураг дээр тойргийн хуваарилалтыг харахад саламандр гүрвэлтэй төстэй байсан тул шог зураач “Жэрримандэр”  буюу Жэрригийн саламандр хэмээн шоглон зуржээ. Ийнхүү улс төрийн хэллэгт дээрх сонгуулийн технологи буюу тэгш бус сонгогчдын тоо, авцалдаагүй нутаг дэвсгэрийн хуваарилалт бүхий тойрог “зурах”-ыг  ойлгодог болсон юм. 

Би ч яахав нийслэлийн унаган хүн. Нийслэлдээ хотын төвийн буюу дөчинмянгатых. Энэхүү нийтлэлээ бичиж байхдаа “Хөдөөгийн парламент” хэмээн нэр өгсөн нь хөдөө нутагт төрж өссөн хүмүүсээ шоглох санаа агуулаагүй юм шүү. Зүгээр л шударга ёсыг их ярьдаг УИХ-ын зарим гишүүд  58 мянган хүн амтай Говь-Алтай, 46 мянган хүн амтай Дундговь зэрэг аймагт мандатын тоог 2 болгож нэмэгдүүлснээ хүн амын тоо даруй 3 дахин их буюу 157 мянга гаруй оршин суугчтай Чингэлтэй, 145 мянга гаруй оршин суугчтай Сүхбаатар дүүргийн мандатыг хасаж 3 болгохыг юу гэж ойлгох вэ. Хамгийн их 117112 хүн амтай Өвөрхангай гэхэд, мандатын тоо 4, тэгвэл мөнхүү түүнээс 3 дахин их буюу 321200 оршин суугчтай Сонгинохайрхан 5 мандаттай, Хөвсгөл 133964 хүн амтай, мандатын тоо 4, харин 343600  оршин суугчтай Баянзүрх дүүрэг  5 мандаттай, Увс хүн ам 84309, мандатын тоо 3, Хан-Уул дүүргийн оршин суугчид 178900, мандатын тоо 4 гэхчлэн шударга бус хуваарилалтын жагсаалтыг үргэлжлүүлж болно.  Жич: хүн амын тоог ҮС-ийн 2019 оны 3 сард гаргасан байдлаар авсан болно.

Францын Аугаа их хувьсгалын дараах он жилүүдэд нэгэн эрхэм  парламентынхаа бүрэлдэхүүнийг ёгтолж “Манай Парисыхан парламент дотроо хөдөө дэх элчин сайдын яам шиг л харагдах юм”  хэмээсэн гэдэг. Учир нь парисчууд аливаад шинэлэг, олон өнцөгөөс хөгжлийг хардаг, төр засгийн болж бүтэхгүйг шүүмжилж, эрх мэдэлтний зүй бус үйлдийг эсэргүүцэж чаддаг байсан тул Парист ногдох парламентын гишүүний мандатын тоог хамгийн багаар тогтоож, хуучинсаг үзэл бодлыг тээгч, хамгаалагч нь ямагт байдаг хөдөө орон нутгаас сонгогдох явдлыг хэт ихэсгэж байжээ. 

Хоёр зууны дараа, 21 дүгээр зуунд эл байдал манайд бахь байдгаараа давтагдаж л байна. Улс орноо хөгжүүлэх, бидний цөөхөн монголчууд эрхэмсэг хангалуун амьдрахад хөгжлийн гарцыг харсан бодлого хэрэгтэй.

Бодлого боловсруулагчид нь гурил будаа тарааж, диваажин амлаж сонгогддог УИХ-ын гишүүд биш харин чинээлэг амьдралыг бий болгоход татвараа төлж хүчин зүтгэж буй хувийн хэвшил, дэлхийн хаана ч очсон сайн цалин авах ажил хийхэд шаардлагатай боловсрол эзэмших оюутан залуус, эрүүл, баталгаатай хоол хүнс, амьдрах орчин бүрдүүлэх тийм төр засаг хэрэгтэй. Сүүлийн 30 жил алдаа, оноо, бэрхшээл, сорилттой бид учирлаа. Одоо болсон. Дараагийн 30 жилдээ хүнээ бодсон нийгмийг цогцлооё. Үүнийг УИХ-аас эхлэе. Нийтлэлээ Уинстон Черчиллийн үгээр өндөрлөе “Улстөрч ба төрийн зүтгэлтний хоорондын ялгаа нь улс төрч хүн дараагийн сонгуульд, харин төрийн зүтгэлтэн дараагийн үед санаа зовдогт байдаг”. 

Үргэлжлэл бий.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 41 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 6 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 7 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 11 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 49 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 5 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 26 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 29 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 30 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 40 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 34 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 37 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 53 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 37 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 25 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 40 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 21 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 45 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 48 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 54 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК