Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сэдэвт уралдааны шилдэг бүтээлүүдийг тодрууллаа

2020-1-13
0
ЖИРГЭХ

1992 онд баталсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль болон 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдлыг уран сайхны нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд таниулах, сурталчлах, Үндсэн хуулиа сахин биелүүлэх, дагаж мөрдөх, дээдлэн хүндэтгэх үзэл санааг нийт нийгэм, иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлч, нийтлэлч, иргэдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан юм.

Тус уралдааны дүнг өнөөдөр танилцуулж, шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслол өнөөдөр (2020.01.13) Төрийн ордны “В” танхимд боллоо. 

Ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 28 жилийн ой өнөөдөр тохиож буй бөгөөд энэ хугацаанд сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд Үндсэн хуулийг ач холбогдлыг сурталчлах, түүнд нэмэлт, өөрчлөлтийг өргөн мэдүүлэхээс эхлэн төслийн бүрэн эх, төслийг хэлэлцэн батлах түүхэн үйл явдлын үе шат бүрийг олон нийтэд түгээн сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар энэ үеэр онцлон хэлсэн. 

2019 оны арванхоёрдугаар сарын 20-иос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд зарласан энэхүү уралдаанд телевиз, сонин, цахим сайтын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид, Төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд зэрэг нийт 46 оролцогч 12 нэвтрүүлэг, 36 нийтлэл, нийт 48 бүтээл ирүүлсэн болохыг тэрбээр танилцуулав. 

Уралдаанд оролцогчдын 34 нь сэтгүүлч нийтлэл, 5 нь эрдэмтэн судлаач, 7 нь иргэд юм. Сэтгүүлч, уран бүтээлчдээс гадна Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутат Д.Моондой, мөн шинэ Үндсэн хуулийг батлалцсаны зэрэгцээ 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад ажлын дэд хэсгийг ахалж ажилласан Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан судлаач Ц.Товуусүрэн, хөдөө орон нутгаас Архангай аймгийн Цахир сумын иргэн Л.Ганхуяг, Гомьсүмбэр аймгийн иргэн П.Баярхүү, залуу судлаач Э.Сундуй, М.Бөртө-Үжин, П.Баттулга, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд таниулж сурталчлах, иргэдийн оролцоог хангахад өөрсдийн идэвх санаачилгаар хувь нэмрээ оруулж ажилласан “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын залуус уралдаанд зориулж нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж ирүүлсэн байна. 

Шилдэг нэвтрүүлэг, нийтлэлийг шалгаруулах комисс 2020 оны 01 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд ажиллаж, уралдаанд ирүүлсэн нэвтрүүлэг, нийтлэл нэг бүрийг болзолд заасан үндсэн шалгуур, шаардлагын дагуу нягталж үзсэний үндсэн дээр дараах бүтээлүүдийг шалгаруулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү уралдаанд сэтгүүлч, нийтлэлч, эрдэмтэн судлаач, иргэд идэвхтэй оролцож, олон сайн бүтээл ирүүлсэн тул шалгаруулалт хийхэд амаргүй байсныг С.Батбаатар дарга тэмдэглээд “Иймээс уралдаанд оролцогчдын идэвхийг харгалзан Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр телевиз, сонин сайтын бүтээлүүдэд тус бүр нэг тусгай байрын шагнал нэмэхээр болсон” хэмээгээд уралдааны дүнг танилцуулсан юм. 

Телевизийн шилдэг нэвтрүүлгийн төрөлд МҮОНТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэлийн бүтээл шалгарч, Өргөмжлөл, 3.000.000 төгрөг ийн шагнал гардан авсан бол “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын бүтээл 2 дугаар байрт шалгарч Өргөмжлөл, 2.000.000 төгрөгийн шагнал авлаа. Тус төрлийн 3 дугаар байрт МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Үүлэнсолонгын бүтээл шалгарч, Өргөмжлөл 1.000.000 сая төгрөгөөр шагнууллаа. Тусгай байрт ТВ-5 телевизийн сэтгүүлч Ш.Бат-Эрдэнэ, tug.mn сайтын сэтгүүлч Б.Ариунтуул нарын бүтээл тус тус шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан. 

Шилдэг нийтлэлийн төрлийн тусгай байрт сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр, судлаач П.Баттулга нарын бүтээл шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн юм. Сонин, сайтын шилдэг бүтээлийн төрлийн 3 дугаар байрт “Монголын үнэн” сонины сэтгүүлч М.Өнөржаргалын “Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын нийгмийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” ярилцлага шалгарсан бол “Ардчилал таймс” сонины сэтгүүлч П.Батзаяагийн “Үндсэн хууль бид хоёрын “давхар дээл” нийтлэл 2 дугаар байрт шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа. Энэ төрлийн шилдэг бүтээлээр 24tsag.mn сайтын сэтгүүлч С.Гандөлийн “Алганд багтсан” Монгол Улсын шинэ дүрэм” нийтлэл шалгарлаа.

Шагналыг “Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” сэдэвт уралдааны комисс болох Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох нар гардууллаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Түвдэн (103.57.93.40)
    Төрийн тамгаа эмэгтэй хүнээр бариулаад бнуу даа!!!
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 46 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК