Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Пүрэвдорж: Сайд Ч.Улаан нэг кг махнаас 12 юань хулгайлдаг

2020-1-14
0
ЖИРГЭХ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлагатай талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Малчдын малын үнийг унагааж, орлогыг багасгасан, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, БНХАУ-ын иргэний эрхлэн явуулдаг махны үйлдвэрүүдийг дэмжсэн зэрэг үндэслэлээр огцруулах хуулийн төсөл өргөн барилаа.

Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангалттай хэмжээнд хүрсэн байсан. Тухайлбал, нэг төлөг 100 мянган төгрөг, эм хонь 130 мянган төгрөг, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар тус бүр 20-30 мянган төгрөгөөр унасан байдалтай байна. Бод малын үнэ нэгж тус бүртээ 200 мянган төгрөгөөр унасан байгаа.

Үүний шалтгаан нь Ч.Улаан сайдын гаргасан алга дарам цаас буюу хятад компаниудад өгсөн квотын үр юм.

Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүний 12-д нь БНХАУ руу мах экспортлох квот олгодог. Ингэж цөөн хэмжээгээр өгдөг учраас эрэлт бий болгож, их хэмжээний авлигаар өгдөг. Үлдсэн 130 гаруй компани нь тухайн компанид махаа экспортлох хүсэлт тавьдаг юм. Гэтэл нөгөө талаас бид авлига өгч квот авсан учраас тухайлбал нэг кг адууны махан дээр 12 юанийн төлбөр авч байж өгнө гэдэг шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, адууны мах нэг кг нь 5000 төгрөгний үнэтэй гэж бодвол түүнтэй дүйцэх хэмжээний авлига бий болгож байна гэсэн үг.

Үүнийг төлж авсан аж ахуйн нэгжүүд ямар замаар ашгаа олдог гэхээр малчдын малын үнийг унагах замаар авлигалын мөнгийг төлдөг. Өнгөрсөн хугацаанд бог тутамд 20-30 мянган төгрөг, бод тутамд 200 мянган төгрөг унасан шалтгаан нь Ч.Улааны квоттой холбоотой.

Тэгэхээр нэг хонь, ямаа борлуулсан малчин 20 мянган төгрөг, бодоос 200 мянган төгрөгийн авлигалыг Ч.Улааны хармаанд шууд бусаар төлж байна.

Тиймээс малчид өөрсдийн зарсан мал бүрийн богийг 20 мянган төгрөг, бодыг 200 мянган төгрөгөөр тооцож, хэдэн төгрөг түүний халаасанд хийж байгааг тооцоолж гаргах боломжтой.

Хоёрдугаарт, зөвхөн хятадын махны компанид зөвшөөрөл олгодог. 12 компанийн ес нь хятад эзэнтэй.

Гурав нь сайд нарын компани бий.

Үүнд, У.Хүрэлсүхийн төрсөн дүү 5000 тонн мах борлуулах зөвшөөрөл авчихсан, квотоо зараад явж байгаа. Ийм луйврын системийг үе үеийн бүх хөдөө аж ахуйн сайдууд хийж байгаагүй. Зөвхөн Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд асуудалд орсон. Малчдаас худалдаж авсан малаа үйлдвэрлээд 1.5 юаны ашиг оллоо гээд ярьж байхад зөвшөөрөл өгдөг хүмүүс 12 юань нэг кг махнаас хулгайлж байна. Иймээс малчдын орлогыг хулгайлсан, махны компаниудыг квот нэрийн дор үйл ажиллагааг нь боомилж, хятадын компанийг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзсэн учраас хуулийн төсөл өргөн барьсан юм” гэлээ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Май сда (183.177.100.2)
    Худлаа гар. Хятадуудаас авдаг мөнгө нь орж ирэхгүй боож үхэх гээд яваад байгаа
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • уламбаяр (59.153.87.62)
    угаасаа моголоо худалдсан улсаас юугаа гайхаад байгаа юмдээ өндөр гэгээн занбазар гэх мэт
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.46.105)
    Kkkkk huurhii ulaan saidig eldevlej duusahgui yumaa mah gargahaar une usugluu bolihoor mungu idlee manai uls mah exportig hiih heregtei, maliin too tolgoi usuhiin hireer bilcheeriin daats muudaj bn uuniig zohitsuulah mun ingesneer gadnaas orj ireh valyut nemegdej ediin zasagt uguujtei
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.155)
    malchid hohirood bna geed bhiin uls oron dayaar mahnii une buugaad saihan baihad uuruu kvot avch chadaagui zavaaraad yavj bgaan bnaldaa
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.216)
    Махны үнэ буурсан сайн. Бага цалин ард түмэн чинь махны үнэнд сөхөрч уналаа Пүрэвдорж гишүүн гуаы
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.120.140)
    Ene kvot gedeg zuiliig bolih heregtei. Shaardlaga standart nom durmee barimtalsan n tegsh erhteigeer bugd l gargah heregtei zaaval mah gehgui busad salbar ch gesen
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.85.93)
    Энэ нөхрийн махны үйлдвэр нь мах экспортлох квот тогтоолгож чадаанүй боож үхэхнээ. Махны үнэ унаж хямдарч байвал л бидэнд ашигтайшд. Европын орнуудынх шиг өндөр үнээр мах идэж байгаа ард түмнээ бодмоор юмдаа. Малын үнэ унаад малчид хохирч байна ч гэх шиг тэгэхээр махны үнэ нэмэгдээд хотын иргэд нь хохирч байг гэж байгаа юм уу. Ийм малнууд зүгээр л үхээд өгдөггүй юм байхдаа. Сайнууд нь түрүүлээд шаарнууд нь үлдчих юм
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
    • иргэн
      Мах унэтэй байх хэрэгтэй. 30к болвол эрчимжчсэн аж ахуйнууд бий болно. Байгаль дэлхий амарна.Малын товарлаг чанарт илуу анхаарна
      2020 оны 01 сарын 14
  • Хэрээ (64.119.16.208)
    Улаан бүх экспорт дээр иим нугалаа гаргаад сурчихсан хүн
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.19.36)
    Ганц Улаан биш засгийн газар хариуцлаггүй ажиллаж байна
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Отгонбаяр (203.91.115.51)
    Улаан сайдыг огцруулах нь зөв ард түмнийг махаар өлсгөлөн болгож өөрөө ашиг олж бгаа сайдаар яох вэ нүгэл нүдээр нь гаран даа
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.55.188.42)
    Дэд сайд гэх Саулe авгай нь хүртэл квот зараад л сууж байгаа,үүнийг шалгадаг газар гэж байна уу
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.22.13)
    Эрхэм гишүүнээ .Сүхбаатар жанжиныхаа талбай дээр махны үйлдвэр,малчидаа цуглуулаад жагсаал хийвэл ЭХ ОРОНЧ юм байна даа гэхээс УИХ-ын хэвлэл мэдээллийн индэрээс бол зүгээр л УЛС ТӨР гэж олон түмэн үзнэ.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • цоож (49.0.137.128)
    ene yg vnen bodit medeelel monvv songuuli doxood bie bieniixee tuxai yuch gj bx xvmvvs shvv medee bolgond itgeed baix itgel alga daa
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • хас (103.50.206.40)
    Пүүжээд нэг махны үйлдвэрийн зөвшөөрөл өгөөд орхи тэгэхээс нааш дуугуй болохгүй сайдаа
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Пүрэвдорж гишүүн махны үйлдвэртэй Баруун Монгол интернэшнл бас махны холбооны прөнхийлөгч
      2020 оны 01 сарын 14
  • малчин (103.50.206.40)
    улаанбаатрынхны махны үнийг нэмэгдүүлэх өөр арга байна уу тэд хямд мах зүгээр сууж идээд манийгаа доромжлоод буянгийн жагаагаас эхлээд
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Улаан (103.50.206.40)
    Улааны эхнэрийн дүү бас замын үүдэд махны үйлдвэрийг хятадтай хамтран эрхлэдэг гэдэг үнэн үү Пүүжээ
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
    • Үнэн
      2020 оны 01 сарын 14
  • зочин (124.158.73.28)
    ЭБЭ-гийн дээгүүр толгой оюунлаг гишүүн болсон гэсэн үү, улайдгүй Улааныг буулгачихвал ч оюунлаг байтугай болно шүү
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.180.242)
    Улаанбаатарчуудын хувьд Улаан сайдын бодлого зөв
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.88.224)
    Энэ үнэн
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (104.157.67.251)
    Заавал огцруулаарай,амжилт
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (104.157.67.251)
    Энэ этгээд ганц зөв юм хийх нь дээ,Улаан гэж улайдгүй,цаддагүй луйварчин,яаж ингэж. Ард түмнийг. Хорлож,сэтгэл нь өвдөхгүй хийж чадажбайнаа,цаазлах ч багадна
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
    • Zochin
      Kvotiin naimaa ene namar arai dendvv tsetseglesen sh dee hvn tolgoitoi bolgon kvot gedgiig zaraad zvgeer l gariin vseg zurj shuudag alban tushaaltanguud bolon hodoo aj ahuin yamniihan mergejliin hynaltiinhan shat shatandaa ih bayjisan bgaa ene jiliin huvid Ulaan saidiin hiisen ajil ene jil ih olon hvniig shataaj hiisen hodolmor bhgvi bolj baahan banknii hvv tolj vldlee .
      2020 оны 01 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    12 цаг 5 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    14 цаг 3 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    14 цаг 42 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    16 цаг 1 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    17 цаг 50 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК