зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Галиндэв: 2020 онд улс төрд их цэвэрлэгээ хийе

2020-1-16
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Төр засаг гавьяатай хүнээ алдаршуулж, гай тарьсан хүнээ шийтгэж байх учиртай. Энэ нь нэг талаараа төрийн үүрэг.

ЭШЛЭЛ 2.

Авлигатай соён гэгээрлээр тэмцдэггүй юм. Хуулийн хариуцлага хүлээлгэж байж авлига багасдаг. Авлига авсан хүний авлигаар олсон эд хөрөнгийг нь хураах ёстой. Тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэж биеэр нь ял эдлүүлэх ёстой. Тэгж байж дараа дараагийн хүн “Би авлига авбал ийм хариуцлага хүлээх юм байна” гэдгийг харж, ухаарснаар авлига багасна. Хулгай хийчихээд төрийн албыг хаяад гараад явчхаж байна. Тэгж чадсанаараа тэр хүн хожиж байна шүү дээ. Төр, ард түмэн, олон нийт хохироод үлдэж байна.

ЭШЛЭЛ 3.

Урвадаг, хулгай хийдэг, худлаа ярьдаг хүмүүсийг Монгол төрийн босгыг дахиж давуулж болохгүй. Ялангуяа Ардчилсан намаас давах ёсгүй. Ийм хатуу байр суурь байгаа. Намаар дамжаад дөнгөтэй, мөнгөтэй, хувийнхаа ашиг сонирхлыг хөөцөлддөг тийм хүмүүс улс төрд гарахгүй байх ёстой гэсэн хатуу байр суурь, итгэл үнэмшил байгаа юм. Нэгэнт бохирдчихсон хүн буцах аргагүй. Тийм хүмүүсээ улс төрийн тавцангаас буулгаж, зайлуулах хэрэгтэй юм байна лээ.

ЭШЛЭЛ 4.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ард түмний амьдрал сайжирсангүй. Гэтэл 30 жил гэдэг их хугацаа. Энэ хугацаанд улс орон үсрэнгүй хөгжилд хүрдэг шүү дээ. Тийм сайхан жишээнүүд олон. Энэ хугацаанд бид Монгол орныхоо өөрийн онцлогт тохирсон хөгжлийг бий болгох боломж байсан гэж үздэг.

ЭШЛЭЛ 5.

Ил гараад энэ бүгдийг ярьдаг, илэрхийлдэг, даргынхаа улаан нүүр рүү харж байгаад хэлдэг хүн бол маш цөөхөн. Хэн нэгэн энэ бүхнийг заавал хэлэх ёстой. Бид ингэж л бодож өнөөдрийг хүртэл бүх зүйлээ дэнчин тавиад явж байна. Улс төрийн тэмцэл бол хүн бүр зориглоод барьж аваад байх тоглоом биш.

ЭШЛЭЛ 6.

Баабар гуай С.Эрдэнийг намын дарга болох үед “За Эрдэнийн үед АН ёроолдоо тулах юм байна. Түүний дараа АН сэргэх байх аа” гэж хэлж байсан. Аливаа зүйлийн зүй тогтол тийм байдаг. Байгууллага, хамт олны ч тэр. Улс орны ч тэр. Улс орон авлигад идэгдэж, түшмэдүүд нь урваж, ингэж хүчгүйдэх үе байдаг. Түүний дараа бол мэдээж сэргэж, мандаж, урагшаа явдаг. Ардчилсан нам 30 жилийн түүхэнд өнөөдөр хамгийн хүчгүй байдалдаа хүрээд байна. Үүнээс цааш дахиад доошоо зам байхгүй.

ЭШЛЭЛ 7.

Нам гэдэг чинь хувьцаат компани биш, олон нийтийн байгууллага шүү дээ. С.Эрдэнэ АН-ын 100 мянга гаруй гишүүдийн нэг нь. Нөгөө хүн нь нийт гишүүдийнхээ хэлсэн захиснаар биш, итгэл үнэмшлийнх нь эсрэг яваад эхлэхээр тэр хүнийг солих эрх нь гишүүдэд бас л нээлттэй. Сонгож болсон юм чинь мэдээж огцруулж болох ёстой.

ЭШЛЭЛ 8.

УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэхийн тулд 100 сая төгрөг тушаа, дараа нь өргөдлөө бичиж өг гэж байгаа юм. Энэ нь яг нэр дэвшинэ гэсэн үг биш, зөвхөн өрсөлдөөнд орохын тулд. Энэ бол төр талаасаа харах юм бол Засгийн эрх мэдлийг, албан тушаалыг мөнгөөр үнэлж зарж байна л гэсэн үг.

ЭШЛЭЛ 9.

100 саяын асуудал чинь Улс төрийн намын тухай хуулийг илт зөрччихсөн. Одоогийн улс төрийн намын тухай хуулийн тавдугаар зүйлийг 5.1.3-т “Улс төрийн нам өөрийн гишүүнээ төрийн сонгуульд нэр дэвшихэд нь үндэс угсаа, боловсрол, гарал үүсэл, хөрөнгө чинээгээр нь ялгаварлахгүйгээр тэгш боломж олгоно” гэсэн заалт байдаг. Тэгэхээр наад захын хуулиа зөрччихсөн үйлдлийг улаан цайм хийгээд явж байгаа юм.

ЭШЛЭЛ 10.

Намд олон янзын боломж байдаг. Цүнх бариад дээшилж байгаа хүмүүс ч байна. Хөдөлмөрлөөд хамт олондоо үнэлэгдэж байгаа нь ч бий. Энэ бол хувь хүний хүмүүжил, арга барил, суурь зан характер гээд олон зүйлээс шалтгаалдаг байх. Өнөөдөр цүнх бариад амжилттай яваа залуучууд манай нам дотор ч байна. Яг л теннисний бөмбөг шиг. Аль дарга нь дээшлэх гэж байна, түүн дээр очдог. Нөгөө даргаа унахаар дараагийн дарга руу гүйдэг, урваж шарвадаг. Гэхдээ энэ хүмүүс нь олонх байж болохгүй. Мөн тэд намын шийдвэр гаргах төвшинд байж болохгүй.

ЭШЛЭЛ 11.

Өнгөрснөө үгүйсгэсэн зүйл ерөөсөө биш. Бид энэ хулгайч, дээрэмчин хүмүүстэй л тэмцэж байна гэж хардаг. Ардчилсан хувьсгалыг хийхэд манлайлан оролцсон, жагсаал цуглаанд орсон манай намын ахмад гишүүд өнөөдрийг хүртэл 1990 онд гаргаж тавьж байсан хүмүүнлэг, шударга ардчилсан нийгмээ байгуулъя гэсэн хүсэл зорилго дээрээ, хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн хүсэл зорилго дээрээ үнэнч байж л байна. Тэр хүмүүс өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс ирж албан тушаал аваагүй, төсвийн мөнгийг хулгайлаагүй. Өөрийн урдах амьдралаа яг л ард түмний адилаар болгоод л, ажиллаж хөдөлмөрлөөд явж байна. Бид тэр ахмад үеэ хүндэлдэг, үгийг нь сонсдог. Харин энэ намын удирдлагад байгаа хүмүүс чинь тэд биш л дээ. Энэ хүмүүс чинь эрх мэдэл, мөнгөний дон тусаад хэнээс ч хамаагүй урвадаг, шарвадаг, нам дамжсан хүмүүстэй хуйвалддаг ийм хүмүүс болчихсон. Тэдний эсрэг тэмцэж байгаа юм.

ЭШЛЭЛ 12.

Намуудын удирдлага гээд байгаа хүмүүс нь бизнесменүүдийн барьцаанд орчихсон. Эхлээд эд нар хууль шүүхийн байгууллагаа захиалж хөдөлгөдөг байсан бол одоо эргээд тэдэндээ барьцаалагдсан.

ЭШЛЭЛ 13.

Нам ард түмнээсээ холдох тусмаа л дэмжлэггүй болж, улс төрийн тавцангаас арчигддаг. Нам гэдэг олон нийтийн байгууллага учраас дотроо дархлаатай байх ёстой. Болохгүй байгаа зүйлээ дотроо засаж чаддаг байх ёстой. Тэгээд цаашаа явна л даа. Гол нь АН нэг хүний нам биш байхгүй юу. Одоо нам маань хоёр хуваагдчихлаа. УИХ-д бүлэггүй болчихсон. Энэ шүүмжлээд, дуугараад байгаа нөхдүүд шинэ нам байгуулаад гараад явчхаасай ч гэж Эрдэнэ хүсдэг юм шиг байгаа юм. Намын гишүүд бид ирэх сонгуулийн наана ч бай, цаана ч бай Эрдэнэ гэдэг хүнээс заавал сална.

ЭШЛЭЛ 14.

Нам сонгох үедээ би 24 настай байсан. Намайг улс төрд орооч ээ гэж нааш татсан хүн байгаагүй . Тэр тусмаа ардчилсан намд орооч гэсэн хүн байхгүй. Би өөрөө бодож байгаад л ухамсартайгаар улс төрийн сонголт хийсэн.

ЭШЛЭЛ 15.

Бид хувь заяандаа эзэн болох ёстой. Энэ чинь бидний амьдралын сонгосон зам, зорилгын нэг хэсэг шүү дээ. Мэдээж өнөөдөр бусад нам руу давхиад очихгүй. Шинэ нам байгуулаад улс төрд явъя гэхэд энэ хэмжээний цаг хугацааг туулахад адилхан л эрсдэл туулна. Тийм учраас миний нэг хэлдэг үг байдаг. “Гэр дотор хулгайч дээрэмчид хойморт гараад суучхаад байна аа. Гэр орноо хаяж зугтаад яах вэ, тэд нартайгаа үзэлцье ээ” гэсэн тийм л философиор явж байгаа.

ЭШЛЭЛ 16.

Нам бол хамт олны байгууллага. Олуулаа хэлэлцэж шийдвэрээ гаргаж урагшаа явдаг. Тиймд нам доторх болохгүй, бүтэхгүй улс төрчидтэйгээ хийж буй тэмцэл зөвхөн минийх биш, манай үеийн хүсэл зориг, итгэл үнэмшил гэж харж байгаа. Бас тэгж мэдэрч байна. Зөвхөн намын залуучуудаас гадна, олон нийтийн дэмжлэг ч их байгаа. Биднийг эрх ашиг биш, зөв зүйтэй зорилго нэгтгэж байгаа.

ЭШЛЭЛ 17.

Ардчилсан намд шинэ ирээдүй хэрэгтэй. Үнэт зүйлтэй, үүнийгээ урдаа тавьдаг улс орноо хөгжүүлье, хамтдаа зүтгээд намаа аятайхан болгоод авчихъя, нийгмээ өөрчилье гэдэг ийм л шинэ ирээдүй зорилго Ардчилсан намд хэрэгтэй байна. Энэ шинэ зорилго дээр, үнэт зүйл дээр нэгдсэн тийм эв нэгдэл бас хэрэгтэй. Гэхдээ одоогийн наймаалдаг, тохиролцдог, хуйвалддаг, албан тушаал дээр цугласан эв нэгдэл биш шүү. Манай нам болохгүй зүйлээсээ салж, эвлэрч, нэгдэж, зорилгоо тодорхойлж, сэргэж, урагшаа зүтгэх тийм л үе бидний урд байгаа гэж хардаг. Энэ бол Ардчилсан намын шинэ ирээдүй.

ЭШЛЭЛ 18. 

Бүрэн хэмжээнд үр дүнд хүрэхийн тулд С.Эрдэнийг өөрчлөх ёстой. Тэгээд хулгайч, худалч биш, урвагч биш намын даргатай болох нь чухал байна. Мэдээж шударга, зүрх зоригтой, улс орныхоо хөгжил дэвшлийг нэгдүгээрт тавьж чаддаг, тийм л боловсролтой хүмүүсийн хэсэг нь энэ намыг удирдах ёстой. Тэр хэсэг л энэ намын жанжин туг болж манлайлан авч явна Манай намын лидерүүд гэх хүмүүс өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүгдээрээ ээлжлээд намын болон төрийн хариуцлагатай албан тушаалыг хашчихсан. Нэг нь ч үлдээгүй. Бүгд ээлжлээд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн, сайд, дарга бүгдийг хийчихсэн. Гэтэл харин намд тийм ч сайн түүх байхгүй, бүтэл муутай түүх л байна шүү дээ. Одоо бол бидэнд арагшаа харах шаардлага алга. Урагшаа харж явах хэрэгтэй

ЭШЛЭЛ 19.

Хамгийн энгийн бөгөөд оновчтой арга бол ард түмэн сонгохгүй байх шүү дээ. 2020 оны сонгууль болох гэж байна. Хулгай хийгээд л, худлаа яриад зурагтаар гараад байдаг хэдэн улс төрчдийг нам харгалзахгүйгээр сонгохгүй байх хэрэгтэй. Ер нь улс төрчдөд хоёр, гурван удаа гэж байх ёсгүй. Амласнаа биелүүлж чадаагүй бол хариуцлагыг нь ард түмэн тооцох хэрэгтэй. 2020 онд нам харгалзахгүй ард түмний хүсээд байгаа төрийн хүнийг олж сонгох нь зөв л дөө.

ЭШЛЭЛ 20.

Миний бодлоор Монголын нийгэм хэтэрхий их сонгууль, улс төржилт дунд хөл алдаж байна гэж хардаг. Дөнгөж Их хурлын сонгууль дуусаж байтал намар нь орон нутгийн сонгууль гээд л болдог. Орон нутгийн сонгууль гээд хөл толгой нь мэдэгдэхгүй, орон даяар явагдаж, Засаг даргаа солино, ИТХ-аа солино гээд л явж байтал хавар нь Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгууль дөнгөж дуусаад шинэ Ерөнхийлөгч гарч ирээд өмнөх Ерөнхий сайдаа огцруулж засгаараа тоглож байтал дараагийн сонгууль болчихдог.

ЭШЛЭЛ 21.

Сүүлийн үед хараад байхад ганцхан АН л засаг бариад 30 жилд улс орныг сүйрүүлчихсэн юм шиг үзэл суртлын ажил явдаг болчихжээ. Яг үнэндээ хариуцлагын 60, 70 хувийг Монгол ардын нам үүрэх ёстой. Яагаад гэхээр, засаг барьсан хугацаагаар нь ч тэр, үе үеийн парламентад эзэлж байсан суудлынх нь хувийг харьцуулаад үзсэн ч тэр.

ЭШЛЭЛ 22.

Өнөөдөр бид өөрийнхөө намыг өөрчилж чадаагүй байж бусад нам руу шүүмжилж чадахгүй байгаа юм. Нөгөө “Өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг харна” гэдэг шиг. Түүнээс МАН-тай ярих юм бас их бий шүү.

ЭШЛЭЛ 23.

Монголын төрд ус агаар шиг хэрэгтэй зүйл бол хариуцлага, сахилга бат, дэг журам. Монгол төр бол эзэнгүй төр шиг л байгаа шүү дээ. Эзэнгүй болгож байгаа хүмүүс нь улс төрийн нам дамжсан бүлэглэлүүд, нэг хөнжилд орж хариуцлагаас бултаж сурсан улстөрчид юм.

ЭШЛЭЛ 24.

Улстөрчдөө өөрчилж чадвал нам өөрчлөгдөж эхэлнэ. Улс төрийн намуудыг өөрчилж чадвал төр засагт өөрчлөлт бий болно.

image

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв долоо хоног тутмын “Толь” сонинд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
"Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • төр (202.179.22.102)
    МАН ынхантай нийлж намынхаа саналаас хулгайлахаар ч мордлоодоо хэдэн зоос аваа биз сонгууль дөхөхөөр амь ордог ийм намуудыг хаах хэрэгтэй
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (105.112.99.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Иргэн (66.181.182.167)
    Гурван цаг үеийг харж чадсан,зөв үзэл бодолтой ирээдүйтэй улс төрч болмоор залуу байна,Даанч манан болоод фракцуудын дундаас гарах уу!
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.33)
    Та нар хэний зараал болоод бнадаа. Ёстой нөгөө дотроос нь хорлон сүйтгэнэ гэдгийг л үзүүлж өгч баых шиг байна даа. Эцсийн хариуцлагыг инээдээ барьж ядаж байгаа Ман- аас биш та нараас л авах болнодоо
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • иргэн Даш (103.229.120.88)
    Хэлж ярих амархаан хийх арга зам туршлага шал өөр ганц нэг үг нь таалагдаж байна гэвч хүн бүрийн бодож санаж хэлж ярдаг л үгс байна цоо шинэ авууштай мөр бараг алга ,
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • DR. UROLOGIST (105.112.97.82)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • DR. ADITYA (105.112.97.82)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.22.110)
    Ene 3 zaluu ch tyyshtai yumoo Namaasaa ter gahaigaa zailuul ene huuchin novshnuudiig bvgdiig zailuul
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.26.141)
    Сайн байна залуучууддаа амьжилт хүсэе
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Àхмад. (202.9.40.130)
    Eр ни зөв залуусааонгож зөв сэтгэж Туйлбартай ажиллах чадвартай, урваж шарвахгүй зорисон зорилгоо тууштай хэрэгжүүлж чадах залуучуудыг айхгүйгээр санал нэгтэйгээр итгэл хүлээлгэх ни зөв байх.
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    ard tymen l oorsdoo ulsaa bodoj shudarga songolt hiih heregtei shyydee, yneheer ene toriin olon jil suusan hudalch gishyydiig zeverlej yadah yu bainaa, songohgui baildaa oorsdoo !!!!!!!!
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    ard tymen l oorsdoo ulsaa bodoj shudarga songolt hiih heregtei shyydee, yneheer ene toriin olon jil suusan hudalch gishyydiig zeverlej yadah yu bainaa, songohgui baildaa oorsdoo !!!!!!!!
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • ikeris (182.160.1.121)
    Songuuli yavuulj hereggui bizee. Ard tumnii sanal asuulgaar jagsaaj gargasan humuusees hamgiin ih sanaliin tootoi 76 huniig shuud devshuulii.Harin ter erguulen tatah huulia huchin tuguldur murduh ni zuitei.
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Гуо Фин (103.111.68.3)
    Их цэвэрлэгээ хийхийн тулд 76-ын идсэн уусан хулгайлсан ЖДдҮсэн концессдсон хүчиндсэн алсан казинодсон баримт материалыг хүн тус бүрээр гаргаж Монгол өнцөг булан бүрт хүргүүлэх шаардлагатай байна.
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    oros yag manaih shig baisan ..putin bygdiig ni zeverlej odoo estoi delhiid gaihuulj baina
    2020 оны 01 сарын 21 | Хариулах
    • Үгүй л дэ. Цаадах чинь өөрөө энэ сүлжээний нэг том гар нь. Оросын тосгод, жижиг хотууд маш их ядуурсан. Харин Москва хэт их хөрөнгө төвлөрүүлсэн. Баян ядуугийн ялгаа их болсон. За, ерөнхийдөө манайх шиг л гэсэн үг, Гагцхүү ил ярьж, шүүмжлэх боломжгүй байгаагаараа л манайхаас ялгаатай
      2020 оны 01 сарын 21
  • ИРГЭН (202.180.220.172)
    30 ЖИЛ ХАНГАЛТТАЙ. УЛСТӨРЧИДТЭЙ ХАРИУЦЛАГА ХАТУУ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
    2020 оны 01 сарын 21 | Хариулах
  • Цэцэг нуурын дугуйлан (202.72.245.123)
    Сайн байна. Одоо бид нэр цэвэр, боловсролтой, шударга шинэ үеийн залуусыг гаргаж ирэх болсон ард түмэн минь. Би энд цүнх барьж далдаганаад сурчихсан залуучуудыг хэлээгүй шүү. Тэдний дэргэд Содном, Бямбасүрэн гуай, Де факто Жаргалсайхан, урбанек Лхагважав, форум Энхбат, буян Жагаа зэрэг туршлагатай улсуудыг цуг төр түшүүлбэл болно доо.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • arnai (192.82.67.47)
    zob heleheer manai nam yamarch hetsvv woloo be sum wolon aimagt yag l iim bga erdenree darga mini wid olon jil taniig demhsen ta odoo ybaad ogoo manai aimag sum hehsvv bna
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (150.129.142.68)
    Ene zaluu elbegdorjtoi yamarch hamaagui hunii ner hund unagah gej yanz bureer tsuurdagaa bolih heregtei odoo hujaa bn gej oriloh l dutaj bh shiv
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Zoloo (192.82.67.166)
    Namaasaa garaa tegeed daraa ni huts
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.74)
    эхлээд АН даа шинэчлэлээ хийдээ.Чадвал дараа нь төрдөө хий.
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    Замын ноход хуцажл байдгийн Жингийн цуваа явдагаараа явна ..Алтанхуягийн нохойд барьдаг мод
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.51)
    Галиндэв бол яалтчгүй их хуралд сонгох шудрага залуучцудын төлөөлөл гэж болож байна амжилт
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
    • зочин
      ок
      2020 оны 01 сарын 16
    • Тийм овоо гар юм бол намаа байгуулад яваачээ худлаа толгой эргүүлж, тархи угаагаад хүний хийсэн ажлыг үгүйсгээд энэ намыг дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж хүмүүсийн хатгаасаар ингэж солиорч болохгүй Энэ Галиндив гэх этгээд бол С Эрдэнийн хаана нь хүрэхгүй юуч хийж чадахгүй ЭРДЭНЭ шиг буурь суурь зангараг холч мэргэн санаа үзэл бодолдоо үнэнч зан, зөв ёс суртахуун гээд юуч байхгүй жижигхэн хорон санаат увайгүй хүн байна
      2020 оны 01 сарын 16
  • Зочин (202.126.89.51)
    2020 оны сонгуулиар энэ муусайн балайр дээрэмчидээсээ салж шинэ залуучуудаа улс төрд гаргая
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    ЭНЭ НАМ ГЭДЭГШ ЮМНААСАА БОЛИООООО МИНИЙ ДҮҮ НИСЭХЭД НЭГ АЖИЛ ХИЙХ ГЭЖ ҮЗСЭН ГЭНЭ ЛЭЭ ХӨӨРХИЙ ТА НАР ИНГЭЖ МУУХАЙ УЛС ТӨРӨӨР ЯВЖ БОЛОХГҮЙ ЭЭ МИНИЙ ДҮҮ ОДОО РАДИО ЭФИРИЙН БАЛАЙ ГӨЛӨГ БОЛЧЛООШТЭЭ АЖИЛ АВААД БАТЗАНДАН ШИГ ЗҮГЭЭР ЯРИХГҮЙ ХАШГИРЧ ЯРИАД САЛАХГҮЙШТЭЭ МИНИЙ ДҮҮ БОЛИОООО ӨМНӨӨС ЧИНЬ ХОШНОГО УЛАЙЧИХЛАА
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • mongol er hun (182.160.37.168)
    NAM GEDEG BOL HESEG BULEG HUMUUSIIN ASHIG SONIRHOLOOROO NEGDSEN BULEGLEL SHUU DEE, HAMGIIN TURUUND UURSDIIN ERH ASHIG DARAA N ULS ORON GESEN UG, HARIN BIDEND 20 OND JINHENE MUJIK MONGOL ER HUN HEREGTEI BAINA
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.31.226)
    Зов чиг хандлага толовшсон залуус байна , ийм залуус л АН -г тодийгуй УЛС орноо авч явна - ашиг сонирхолд л битгий автаарай !!! Мунхаг сонгогчид бид хэзээ УХААЛАГ сонгогч болох юм бол доо ??!!! Уг нь МОНГО , ЭД ЮМСЫГ нь хангалттай ( давхар давхар ч болов !) аваарай - сонголтоо ООРИЙНХЭЭРЭЭ хийгээсэй ...
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
    • Сайхан зөв бодолтой залуус минь Нам харгалзахгүйгээр нэгдэж улс орноо өөд нь татаа.Хөх тэнгэр минь.Хуучцуул одоо болноо.30 жил идлээ.Дан залуусаа гаргая.
      2020 оны 01 сарын 16
  • Зочин (64.119.18.193)
    Энэ банди хэлсэн үгэндээ эзэн болж чадвал уул шугамандаа бол зөв л ярьсан байна! Ярих нэг, хийх өөр шүү! АН-ыг эрүүгийн ээтгээдээс чөлөөлнө гэдэг гарцаагүй чухал!
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (223.104.178.124)
    Элбэгдоржийн захиалгаар Энхбаярыг хилс хэрэгт ял тулгаж яг амийг нь хороох гэж улайрч байсан хүн бол энэ нөхөр. Элбэгдоржийн бөгсний алчуур П.Цагаан, Д.Дорлигжав, Өнөрбаяр нарыг яаж даварч хүн хилсээр тамлаж, бах таваа хангаж байсныг бурхан харсаан.
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Нээрээн Элбэгдоржтой холбоотой нөхөр бол дэмий дээ. Ярианых нь хэв маяг адилхан л юм байна. Цагаан бол алуурчин
      2020 оны 01 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    2 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    3 цаг 2 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    3 цаг 16 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    3 цаг 27 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    4 цаг 8 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    6 цаг 1 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    17 цаг 59 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК