Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөр хоног өнгөрсөөр, Ч.Сайханбилэгийн сураг алдарсаар

2020-1-20
0
ЖИРГЭХ

Дубайн гэрээ гэж дуусдаггүй маргаан дагуулсан, дагуулсаар ч байх тавилантай нэг гэрээ байна аа. Өмнийн говьд шинэ зууны бүтээн байгуулалтыг өрнүүлж, дэлхийн хэмжээний технологийг Монголд нутагшуулахад түлхэц өгсөн сайн төсөл хөтөлбөр ч гэлээ, ус хэмээх чандмань эрдэнийг гамгүй хэрэглэж буйтайгаа тэнцэх хэмжээний үр өгөөжөө монголчуудад өгөхгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлэх гол хүчин зүйл болоод буй.

Оюутолгойн хөрөнгөн оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сард байгуулагдсан гэхээр бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд сайн муугаар дуудуулж ирсэн энэхүү хөтөлбөрийн буянаар Монголд багагүй хөрөнгө оруулалт орж ирсэн үү, ирсэн.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээнд холбогдох хэргийг Монголын найман настай хүүхдээс наян настай хөгшид нь хүртэл андахаа байсан алдартай хэрэг. Эл гэрээнд өөрчлөлт оруулна гэж олон ч жил ярьсан, олон ч жил ард түмэн хүлээсэн. Үе үеийн парламентад тухалсан улстөрчид эл сэдвээр шоу хийж гарч ирээд чимээгүй болдог тогтсон жишигтэй болсон. Гэрээг байгуулахад албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт нарт холбогдох хавтаст хэрэг прокурорын байгууллагын үүдийг давснаас хойш тоосонд даруулан хэвтсээр байна.

Учир нь ард түмний мэдэж буйчлан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрх чөлөөний орон америк руу зугтаагаад хэдийнэ хоёр сар гаруйн хугацаа өнгөрөв.

Гэвч түүний байршлийг тогтоосноос бусдаар ахиж дэвшилтэй гэх зүйл гарсангүй. Гарсангүй ч гэж дээ.

Хэргийн араас АТГ-ынхан хөөцөлдөж байгаа. Гэхдээ Монгол, Америк хоёр улсын хооронд энэ мэт хэрэгт буруутгагдаж эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг солилцох гэрээ энэ тэр гэх юм байхгүй. Үүнийг ч сайн мэдэх учир Ч.Сайханбилэг оргон зайлсан. Хэзээ, яаж авчрах нь тодорхойгүй, тодорхой болох боломж бий эсэх нь ч мэдэгдэхгүй. Ганц байгаа боломж нь интерполтой хамтрах байдлаар авчрах. Эхний ээлжинд байршил тогтоох хүсэлт явуулсны дагуу америкт бийг нь олж мэдсэн. Одоо үлдсэн ганц арга нь дайчлан авчруулах. Гэхдээ үүний тулд Монголын шүүхээс Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна, дайчлан авчрах ёстой гэсэн утга бүхий шийдвэр гаргах ёстой. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж буй зарыг цахим хуудастаа байршуулсан. Одоо үлдсэн ганц алхам нь шүүхийн шийдвэрээ интерполд гардуулж, оргож зугтаасан Ч.Сайханбилэгийг авчруулах. Гэвч шүүхийн шийдвэрийг гардуулаад л түүнийг гавлаад аваад ирэх юм шиг амарханаар төсөөлж бас болохгүй гэнэ. Бичиг цаасны ажлаас эхлээд олон ч хүний зөвшөөрөл энэ тэр шаардагдах юм байх. За энэ ч ойлгомжтой.

Хамгийн гол нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль хаяанд дөхсөн энэ цаг үед Оюутолгойн гэрээтэй холбогдох хэргийг нэг тийш шийдэхгүй бол парламент солигдох мөчид хэрэг замхрах эс бөгөөс хэрэгт буруутгагдсан этгээдүүд ял завших вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна. Хэдийгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоосон ч гэлээ төрийн өндөр албан тушаалд тухалж үзсэн, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдож үзсэн этгээдүүд хуулийн хийдлийг олохдоо гаршсан байх нь элбэг. Үүнийг нь өнгөрсөн үеийн олон хэргээс харж болно. Тиймээс л өдөр хоног өнгөрч, 51 мянган хувьсагч нарын хэрэг замхрах вий. 

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.184.161)
    Суурь хүмүүжил, ёс суртахууны хувьд энэ нөхөр С.Баярын хаана нь ч хүрэхгүй хүн дээ!!! С.Баярыг хэвлэлээр муулж гутаасан л болохоос биш тийм ч яахаа алдацсан хүн биш юм шдээ! Эцэг, эх, гарал үүсэл нь ч гэсэн!
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • zochin (202.126.89.45)
    Энгийн ирэний хэрэг буруутай нь шийдэгдээгүй бхад цагдан хоридог. Гэтэл улс орны аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан сэжигтэн этгээдэд аль хэдийн хилийн хориг тавьж цагдан сэргийлэх арга хэмжээг авсан байх байтал хуулийнхан яагаад энэ хүнийг алдчихваа. Энэ хариуцлагыг хуулийнхан өөрөө хүлээх бишүү.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.71.9)
    arai2. neerengeesee olohgui bgaamu oloh huselgui bgaamu, esuul medej bgaa ch oldohgui bn geed hamgaalaad bgaamu llruud
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.35.75)
    элбэгдорж энэ гомо хоёр хөтлөлцөөд улс улс дамжиж зугтсаар.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.76.254)
    Зайлуул хаана яваа юм бол доо.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (202.21.109.40)
    монголчуудын мөрөөдөл гэмт хэрэгтнийг цаазлахсан
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Туваан (122.201.31.214)
    Энэ Жавхлан чинь яасан нүдэнд хүйтэн эр вэ
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • zzzz (202.131.250.130)
    huni muud durlagsadad nom unshij tarhi tolgoigoo sergeegeech.tolgoi ni hooson bolohoor tarhi ni ajillahaa bolichihjrr.Naad 2chini oyuni fotentsal saitai zaluuchuud shuu.huni aldaan deer buu diriul
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Өчигдөр 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Өчигдөр 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Өчигдөр 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Өчигдөр 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Өчигдөр 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Өчигдөр 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК