Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөрийтэй тоглоомонд хувь заяагаа даатгасан эрхмүүд хэн хэн бэ?

2020-1-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат нарын гишүүд Австрали улсад казино тоглосон, тоглоогүй гэх дуулиан өрнөхтэй зэрэгцэн дээрх гишүүд өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдлийг ар араасаа хийсэн билээ. Тэд ийнхүү биесээ өмөөрөх зуур  ангийн нөхөд нь нүд үзүүрлэж, мөрийтэй тоглоом тоглож байгаа бичлэг бий гэж байна лээ гэх маягаар хаяагаа манасан.

Бүр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс эхлээд “Шоронгийн хуулийг батлахын тулд шоронд хоригдож үзэх ёстой байдаг бил үү. Казиногийн тухай хууль батлахын тулд казино орж үздэг юм байна. Садар самууны эсрэг хууль батлах болвол яах улс юм бол доо” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед байр сууриа ганхуулах хуудуутай үйлдэл байсныг бэлхэн гэрчлээдэхэв.

Манай улс казино тоглодог албан тушаалтнуудтай тэмцэхээр Төрийн албаны тухай хуульдаа өөрчлөлт оруулаад буй. Энэ хүрээнд казино тоглосон нь нотлогдсон хэд хэдэн төрийн албан тушаалтан албан үүргээс нь чөлөөлсөн. Цаашид ч энэ талаар хатуу тэмцэнэ гэдгээ ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэдэнтээ мэдэгдсэн. Тэрбээр “Монголчууд гаднын улсын VIP казиног дүүргэдэг гэх мэдээлэл бий. Тэр ч бүү хэл, дэлхийд томоохонд тооцогдох тоглоомын газруудад төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд, улстөрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд тоглосон, тоголдог гэх мэдээлэл бий. Тэдний нэрсийг авсан. Шаардлагатай бол дэлгэнэ. Энэ хүмүүсийг төрд ажиллуулах ёсгүй” гээд казино тоглосон албан тушаалтныг шууд чөлөөлнө гэдгээ хатуухан мэдэгдсэн.

Энэ ч утгаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүн Д.Тогтохсүрэн болон томилолтод багтсан гишүүдэд хариуцлага тооцохыг зарим улстөрчид Ерөнхийлөгчийн Тамгын газраас шаардаж эхэллээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хэдэн сарын өмнө Төрийн албан хаагчийн тухай ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, мөрийтэй тоглосон тохиолдолд ажлаас нь халахаар болсон. Хэд хэдэн хүнд арга хэмжээ авсан. УИХ-ын гишүүн төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой бол халагдах ёстой. Төрийн албан тушаалтныг халагддаг. Казино тоглосон УИХ-ын гишүүн халагддаггүй байж болохгүй” гэсэн юм. Энэ мэт улстөрчид өөр өөрсдийн тайлбар, байр сууриа илэрхийлж байна.

Дээрх асуудалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг казино тоглосон байж болзошгүй талаарх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаж эхэллээ.

Мөн оны өмнөхөн АТГ тусгай ажиллагаа явуулж нэгэн бизнесменийг баривчлах үеэр хууль бусаар мөрийтэй тоглож байсан гэх УИХ-ын гишүүн “М”, “Х”-ийн эрэлд гарч байв. Тодруулбал, “М” үсгээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, Ц.Мөнх-Оргил нарын таван гишүүн байгаа бол “Х” үсгээр эхэлсэн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа хэмээх хоёр гишүүн УИХ-д бий. Ингээд эдгээр гишүүдээс мөрийтэй тоглосон “М”, “Х” хэн байх боломжтой талаар таамаг дэвшүүлж, газар авч чадсан ч тэднийг олж хариуцлага хүлээлгэх хэмжээнд ажиллаж чадаагүй юм.  Ажиллаж ч гэж дээ нэгээр нөгөөг нь дардагийн жишгээр мөрийтэй тоглоом тоглосон ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнийн асуудлаар дээрх хэргийг нам дарж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлснөөр мартагдсан түүхтэй.

Түүнчлэн төрийн тэргүүн байсан эрхмүүдээсээ эхлээд л тоглож байгаад камерын дуранд өртсөн нь бишгүй бий.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар мөрийтэй тоглож байв. Гэвч хэн нь ч хуулийн хариуцлага хүлээгээгүй. Энэ мэтчилэн Монголын улс төр, бизнесийн салбарт шургалсан мөрийтэй тоглоом гэх мангаа залуу үеийн төлөөллийг ч гэсэн бүрхсэн болох нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хавтаст хэргийн материалаас харж болно. 

Хувь заяагаа тоглоомонд даатгагсад биднийг зөв жолоодож, шийдвэр гаргаж чадах болов уу. Тодруулбал, Америкийн Еренхийлөгч асан Жон Кеннеди казино тоглоод баригдах үед сөрөг намын зүгээс “мөрийтэй тоглоомонд хувь заяагаа даатгасан хүнд бид итгэхгүй” хэмээн пи-ар явуулж байжээ. Яг л үүнтэй ижил.

Тэгвэл казино тоглосон төрийн албан хаагчдад салбарын хуулиар хариуцлага тооцох юм бол энгийн иргэн, хуулийн этгээд болон улс төрийн албан хаагчдад ямар хариуцлага хүлээлгэх бэ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.7-д заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” 5.7.1 “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”. 5.7.2 “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

Уг хуулиас харахад мөрийтэй тоглож байгаад баригдсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд тэр бүү хэл, улс төрийн албан хаагч нь ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй нь.

Ингэхээр мөрийтэй тоглоомын хэрэгт нэр холбогдсон гишүүд өөрсдийн ёс зүйн хэм хэмжээ, ухамсарынхаа төвшинд энэ асуудалд хандаж, сайн дураараа хариуцлага хүлээх л ганцхан гарц байгаа юм байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    2 цаг 3 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    7 цаг 6 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    8 цаг 36 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    8 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    9 цаг 14 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    9 цаг 34 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    9 цаг 48 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    10 цаг 27 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    10 цаг 41 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    10 цаг 52 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    11 цаг 4 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    11 цаг 5 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    11 цаг 7 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    11 цаг 34 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    11 цаг 37 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    11 цаг 37 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    11 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК