Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Дэлгэрмаа: Манай нийгэм сенсаациар амьдрахаа болимоор байна

2020-1-22
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Ерөнхийлөгчийн зарлиг хараахан гараагүй байхад Элчин сайдаас эгүүлэн татах хөндөгдсөн. Миний хувьд 2016 оны гуравдугаар сарын 23-нд Итгэлжлэх жуух бичгийнхээ эх хувийг ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайдад гардуулж өгснөөс хойш яг гурван жил болсон. Улмаар Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа. Улс төрийнхөө ажлыг хиймээр байна. Намайг чөлөөлж өгнө үү” өргөдлөө өгсөн. Түүнийг нь Ерөнхийлөгч хүлээж авахдаа юм хэлээгүй. Хамгийн гол нь, АН-ын дэд даргаар ажиллахаар болсон байсан учраас өгсөн юм. Түүнээс хойр гурван хоногийн дараа АН-ын ҮБХ-ны хурал болж сонгогдсон. Тэр үед АН-ын гурван дэд дарга сонгогдсон. Талийгаач Г.Батхүү, Х.Тэмүүжин бид гурав. Өмнөх гурван даргаа нэмээд зургаа болсон. Бүрэн бүрэлдэхүүнээр ажиллая гээд сонголтоо хийсэн.

ЭШЛЭЛ 2.

Нарийн учраа яривал УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байсан болохоор ажлаа өгч намын ажил руу орох шаардлага тулгарсан. 2019 онд Халх голын ойтой тохиосонтой холбогдуулж ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчилсан. Үүнээс урьтаж өргөдлөө өгөөд эгүүлэн татагдах нөхцөл гарсан бол тэр дороо УИХ дөрөвдүгээр сард чуулган нээлтээ хийж, Элчин сайд томилох асуудлыг ярих байсан. Цаг хугацаа алдахгүйгээр асуудлыг шийдэе гэж бодсон. ОХУ-ын Төрийн тэргүүн Монголд айлчлах гэж байхад дараагийн хүнийг хурдан томилох ёстой. Харамсалтай нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярьсаар Элчин сайдгүй удсан.

ЭШЛЭЛ 3.

ОХУ, БНХАУ-д Монгол Улсыг төлөөлж суух Элчин сайд нарын хувьд ихэнхдээ томоохон улстөрчид томилогдож байсан түүхтэй. Жишээ нь, Самбуу гуай, С.Баяр гэдэг ч юм уу, Алтангэрэл зэргээр. 1921 оны түүхээр бодоход Даваагүн, Данзан гээд олон том улстөрчдийг томилж байсан. Миний хувьд 25 дахь Элчин сайд нь. 2021 онд Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохионо. Юу гэж хэлэх гээд байна гэхээр заавал дипломат ч гэхээсээ илүү ОХУ-тай 2019 онд хийсэн Иж бүрэн стратегийн түншлэлийг гүнзгий анхаарах хэрэгтэй.

ЭШЛЭЛ 4.

2016-2019 оны ОХУ дахь Элчин сайдын яамны үйл ажиллагааг харвал Эдийн засгийн нэгжийг байгуулсан. Хоёр орны худалдааны тэнцэл алдагдсан байдал, тариф нэгж, татвар, эрчим хүчний зэрэг олон салбарт асуудал бий. Есөн жил яригдаж байсан Монгол, ОХУ, Хятад хоорондын транзит тээврийн асуудлаар гэрээ хэлэлцээ явж байж батлагдлаа.

ЭШЛЭЛ 5.

Хийн хоолой асуудлыг олон жил ярьсан. Эдийн засгийн үр ашгийн хувьд Монголоор дайруулах шиг сайн хувилбар байхгүй. Үүнийг өнөөдрийг хүртэл хугацаанд шийдэхгүй явж ирсний шалтгаан нь Монголын улс төр өөрөө. Монголын улс төр гэдэг нь манай тогтворгүй байдал, ямар нэгэн улстөрч гарч ирээд улсынхаа эсрэг бодлого явуулдаг, хөрөнгө оруулагчдыг үргээснээс үүдэлтэй. Үүнийг хошгируулалт гэж хэлж болохгүй. Асуудал бидэнд нь байна. Ялангуяа хоёр, гуравдагч хөрштэйгөө харьж байгаа асуудалд маш болгоомжтой харилцах ёстой. Засаг солигдох бүрт хуучнаа үгүйсгэж болохгүй. Төрийн ой санамж алдагдах нь маш эрсдэлтэй. Гурван улсын төрийн тэргүүний бүх уулзалтын үеэр ОХУ-ын талаас энэ асуудлыг дэмждэг. Харин БНХАУ-ын хувьд дуугардаггүй. “Тийм, үгүй” гэдэггүй. Сонсоод л явж ирсэн. Харин энэ удаад яг тохирсон. Хийн хоолойн асуудал шийдэгдэж байгаа гэж хэлж болно.

ЭШЛЭЛ 6.

2016 онд ОХУ-д Элчин сайдаар очсоныхоо дараа тооллого явуулсан. Гол буюу нэгдүгээр байрны асуудал нь 1957 онд чухамхүү Самбуу гуайн ачаар Москвагийн А дотроо А цэгт байршилтай газрыг манайх авсан байдаг. Бэлгэнд биш бага үнээр худалдаж авсан байдаг юм. Харамсалтай нь, энэ байранд их засвар хийгээгүй 40-50 жил болж ирсэн. Очсоныхоо дараа З.Энхболд даргад “Энэ байшин нурлаа. Засвар хийе” гэдгээ танилцуулсан. Дараа нь, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар сайд, М.Энхболд дарга гээд 60 гаруй УИХ гишүүдэд хэлж байсан. Бүгдийг нь подвал руу оруулж үзүүлдэг байсан. Бараг нэг баллын газар хөдлөвөл нурахаар болчихсон байсан. Ядаж суурийн хүчитгэл хийе гэсэн. Нэг ч хүн энэ асуудлыг шийдээгүй. Ашгүй 2018 онд бойлуурынхаа системийг шинэчилж, цахилгаан, уснаас болж байшин дэлбэрээгүй. Хоёрдугаар байрны тухайд одоо Консулын хэлтэс ажилладаг. 1968 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш засвар хийгээгүй. С.Баяр Элчин сайд байх үедээ тодорхой компанид түрээслүүлснийг Төрийн өмчийн хорооноос баталсан байдаг. 2007 онд. 2017 онд гэрээ нь дууссан байдаг. Гэрээ дуусахаас өмнө тухайн байранд казино ажиллуулж байна гэж Москвагийн Дотоод хэргийн газраас мэдэгдсэн. Гадаад яамнаас нь нот бичиг ирсэн. Тэгэхэд эзнийг нь дуудаад гэрээгээ цуцаллаа гэдгээ хэлсэн. Бөөн юм болсон. Ажлын хэсэг байгуулаад хамаг юмаа тоолж, хүлээж авсан. Тэгэхэд тухайн компанийн захирал нь “Таны өмнө Элчин сайдууд ийм ахуйн хэрэгт оролцдоггүй байсан. Дипломат ажлаа хийдэг байсан. Яасан их хөрөнгөө тоолдог хүн бэ?” гэсэн. Тэгэхэд бүгдийг нь үзэх хэрэгтэй, яагаад давхар түрээслэж байгаа юм гэсэн. Монголын Гадаад харилцааны яамнаас ч шахаж эхэлсэн. Түрээсийн хугацааг нь дуусахыг хүлээе гэж бодлоо. Харамсалтай нь, мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан гэдэг нь бөөн далим болсон. Биднийг очиж үзэхэд хоосон заал л байсан. ОХУ-ын шар хэвлэлүүдээр олон гарсан даа. Хуучнаар Тахарын албан дарга Азбаяр тэнд томилогдоод оччихсон байсан. Азбаяр хурандаа Консулын ажилтнуудтай нийлж холбогдох саналаа өгсөн. Эрүү үүсгэж шалгаж өгнө гээд таг болсон доо.

ЭШЛЭЛ 7.

Гурван удаа албан бичиг явуулсан ч “Бид ажиллуулаагүй. Тэр нь тогтоогдоогүй. Хэвлэлээр гүжирдсэн” гэдэг хариу өгч ирсэн. Намайг Элчингээс буухаас өмнө тухайн компанитай 2020 он хүртэл гэрээгээ сунгана уу гэсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл ирүүлсэн. Тэгэхэд нь “Нэгдүгээрт, Венийн конвенцийн дагуу Элчин сайд аж ахуйн гэрээ байгуулдаггүй. Хоёрдугаарт, Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр тухайн компанитай гэрээгээ шинэчилж байгуулах гэж байгаа бол төрийн захиргааны байгууллагатайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулаад яв” гэдгийг Д.Цогтбаатар сайдад хэлсэн. Засгийн газрын тэмдэглэлээр гэрээний хугацаагаа сунга гэж үүрэг өгснийг нь би биелүүлэхгүй гэдгээ хэлсэн гэсэн үг. Иймэрхүү асуудал маш их гарч байсан.

ЭШЛЭЛ 8.

Яагаад өнөөдөр Монголын дипломат пасспорт ингэтлээ үнэгүйдсэн юм бэ. Яагаад 70 кг хар тамхины асуудал гарч ирэв ээ?. Дипломат дугаар хуурамчаар үйлдсэнийг нь тогтосон. Дахиад хэлье. Азбаяр хурандаагаар ахлуулсан Ажлын хэсгээс Элчин сайдын яамны хашаанд 97 ДК дугаарыг устгасан байдаг. Тэрийгээ видео бичлэг хийгээд Гадаад харилцааны яам руу явуулсан. ОХУ-ын холбогдох яамд руу явуулсан. Цаашид манайд ийм дугаартай машин байгаа. Хуурамч дугааруудыг анхааралдаа авна уу гэдгийг илэрхийлсэн. Дипломат дугаарыг хийгээд явдаг асуудал байсан. ЦЕГ-ын дарга С.Баатаржавад ч хэлсэн.

ЭШЛЭЛ 9.

Миний хувьд Элчин сайдаар очсоныхоо дараа бүх ажилтнуудынхаа пасспортыг хурааж аваад шүүгээнд хийгээд түгжчихсэн. Хаашаа явж, ямар зорилгоор явж байгаагаа заавал мэдэгдэж байх үүднээс. Дипломат ажил гэдэг маш хариуцлагатай алба. Улс орноо төлөөлж байгаагийн хувьд. Ерөнхийдөө пасспортын асуудлын хувьд их чанга байсан. Төвөөс зөвшөөрөл ирсний хүрээнд пасспортыг нь өгөөд явуулна. Тэдгээр бүх юмаа бичих ёстой. ОХУ дахь Элчин сайдын яамыг гурван жил хатуу гараар зангидсаны үр дүнд их гүтгүүллээ. Цагдаагийн даргаар шалгууллаа. Улаан цайм гүтгэлэг байна гэдгийг нь тогтоолоо шүү дээ.

ЭШЛЭЛ 10.

Өнөөдөр монголчууд Европод яагаад хулгай хийгээд байгаа юм. Хар тамхины наймаанд орооцолдоод байгаа юм. Энэ бүхэнтэй тэмцэж байгаа хүнийг эсрэгээр нь үзэн яддаг юм байна. Хар тамхи тээвэрлэж яваад баригдсан монголчуудын асуудал ОХУ дахь Элчин сайдын яамтай ямар ч холбоогүй. Яаманд ажилладаг нэг ч хүн байгаагүй. Яамны машин ч биш. Хуурамч дугаартай байсан. 2016-2019 онд ОХУ дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан нэг ч хүн энэ асуудалд холбогдоогүй. Одоо тэд юу гэж ярьдаг гээч. “Бурхан минь. Ямар азаар бидний пасспортыг хурааж аваад түгждэг хүн байсан юм” гэдэг гэсэн. Энэ хугацаанд манай Элчин сайдын яамныхан үнэхээр сайн ажилласан. Гол нь бүх Элчин сайдын яамдын нийт системийг хэдхэн хүн баллаж байна. Өнөөдөр дипломат ажилтан гэдэг ямар ч нэр хүндгүй боллоо.

ЭШЛЭЛ 11.

Ниргэсэн хүн нь хашгирч байна. Олон жил тогтсон ийм системээр явж иржээ. Үүнийг ашгүй цэгцэлж байна, яамай даа. Миний хувьд 2012-2014 онд Сингапурт Элчин сайдаар ажилласан. Бас хугацаагаа дуусгаагүй. Гэхдээ хаяж яваагүй. Нэг өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг утасдаад “Энд ирж ажиллахгүй юм уу” гэсэн. Тэгээд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ирсэн дээ. Ном ёсоор нь бүх асуудлаа шийдээд ирсэн. Энэ бол миний анхны бөгөөд сүүлчийн томилолт гэдгээ ч хэлж байсан. Ерөнхий сайдын ажлын албыг зургаан сар ахалсан даа.

ЭШЛЭЛ 12.

Хөрөнгө оруулалт босгох томоохон айлчлалуудыг зохион байгуулах үүрэг надад ногдсон. Анхны айлчлалаа ОХУ-аас эхэлсэн. Түүнээс өмнө Японд чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах айлчлал хийсэн. Түүний дараа Дубай руу явсан. Ялангуяа нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлээр. Энэ үед Дубайн гэрээний асуудлаар ямар нэгэн мэдээлэл ахлах зөвлөхийн хувьд надад байгаагүй. Гэнэтийн үйл явдал болсон. Үүнийг надад мэдэгдэх шаардлагагүй байсан байх. Миний хувьд айлчлалын хөтөлбөрийг зохион байгуулсан. Бүх юм хаалттай явж байгаа учраас ийм асуудал үүсээд байгаа юм. Жишээ нь, тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ҮАБЗ-өөр ярьчихаад тухайн үед улс орон, хөрөнгө оруулагчидтай холбоотой төслийг УИХ, Байнгын хороогоор хэлэлцээгүй юм. УИХ-ын дарга нь хаана байсан юм. Явах нь гол биш. Хаана ч байгуулж болох л зүйл. Миний бодлоор ҮАБЗ-ийн Ажлын албаны менежментийг бага зэрэг өөрчилмөөр санагддаг. ОХУ руу Элчин сайдаар явах үедээ Ерөнхийлөгчид хэлж байсан. Энэ зөвлөл Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдыг оруулах замаар өргөтгөсөн байдлаар мэдээлэл сонсдог байя. Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар гэх зэргээр Элчин сайдуудынхаа мэдээллийг сонсож байгаач ээ” гэсэн.

ЭШЛЭЛ 13.

Манайх шиг хоёр их гүрний дунд оршдог жижиг улсын хувьд хэзээ ч Ерөнхийлөгчийн засаглал зохихгүй. 1990 оноос хойш 30 жил өнгөрлөө. Шинэ Үндсэн хууль шилжилтийн үеийн байсан. Бид шилжилтийн үеэ дуусгасан. Хувийн хэвшилтэй болсон. Олон намын тогтолцоотой болсон. Шинэ Үндсэн хуультай болох цаг нь болсон. Тэр нь 2020 он. Хэн сайн мөрийн хөтөлбөр гаргасныг, ард түмнийхээ төлөө явахыг нь сонгох хэрэгтэй. Бид бол Монгол Улс. Саяхан “Хөдөөний парламент” гээд нийтлэл бичсэн. 30 жилийн хугацаанд олон ч алдаж, онож явлаа шүү дээ.

ЭШЛЭЛ 14.

Миний хувьд АН-ын байр суурийг дэмжих нь зүйн хэрэг. Ерөнхийлөгчийг парламентаас сонгож байж тэрхүү засаглал руугаа орно. Өнөөдөр Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож байгаа болохоор хүчтэй институц болоод байгаа юм. Тийм учраас манай бүх сурах бичигт Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн засаглалтай орон гэж тодорхойлогдсон байдаг. Бид парламентын засаглалтай. Тэндээсээ гүйцэтгэх засаглалаа сонгодог гэж яриад байгаа болохоос үнэн чанартаа холимог тогтолцоо руугаа орчихсон. Хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай. Гэхдээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тоо нь багадаад байгаа юм. Хүн ам нь 3.5 сая. Таван жилийн дараа магадгүй таван сая хүрнэ.

ЭШЛЭЛ 15.

Ирээдүйгээ чиглэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй. Маш их үргүй зардал гарч байна. Энэ мөнгө хэнийх юм. Татвар төлөгч биднийх. Яагаад түүнийг нь буруу зарцуулж байгааг хэлэхгүй байгаа юм бэ. Сонгуулийн тогтолцоог бага зэрэг дээрдүүллээ. Гэхдээ үүгээр асуудлыг шийдэхгүй. Ер нь бид парламентаа томсгох хэрэгтэй. Гишүүдийнхээ тоог нэмэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг нь өөрөө үнэ цэнэтэй зүйл болох биш ёстой. Гишүүн гэдэг түмнийг төлөөлж байгаа болохоос эрх дархтай хүн биш шүү дээ.

ЭШЛЭЛ 16.

Нийслэлийн тойргийг 32 болгож байж сонгогчдын төлөөлөл хангагдана. Хасаж биш нэмнэ гэсэн үг. Зарим аймаг 49 мянган хүн амтай байхад Сонгинохайрхан дүүрэг 300 мянга давлаа. Бараг арав дахин их. Тав зургаан аймгийг нэгтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 15 аймагтай байх замаар Монгол Улсын хөгжлийг харах ёстой.

ЭШЛЭЛ 17.

АНУ, Франц манайх байна уу хамаагүй. Эрх баригчид үеийн үед өөрсдийг нь дэмжих хэсэгт тааруулж зургаа гаргадаг. Жишээ нь, манайд Хэнтийд гурван мандат бий болгохын төлөө Сүхбаатарын аймгийн тойргийг зурахдаа бүх ардчиллыг дэмждэг иргэдийг аваачсан учраас далаараа цэвэр тавиулсан 2016 оны явдал байгаа. Тийм учраас өнөөдрийн эрх баригчдын гол зовлон нь газар зүйн тойргоо зурах явдал болчихоод байгаа юм.

ЭШЛЭЛ 18. 

60 тэрбумын асуудал бол албан тушаалын хуваарилалт байсан. АН-ын 60, 100 сая төгрөгийн асуудал бол цэвэр сонгуульд зарцуулах мөнгө. Нэр дэвшигчдээс босгосон мөнгөний 80-90 хувь нь пи-ар, сонгогчидтой ажиллах зохион байгуулалтын ажилд орох учраас зарцуулалт нь ил тод байна.

ЭШЛЭЛ 19.

Миний хувьд намдаа татвараа төлчихсөн. Ямар нэгэн байдлаар хууль зөрчихгүй ажиллаж байна.

ЭШЛЭЛ 20.

Анх 1998 онд С.Зоригийг байх үед УИХ-аар Казиногийн тухай хуулийг баталж байсан. Удалгүй улстөржүүлж байгаад хүчингүй болгосон. 2015 онд Д.Оюунхорол сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад төсөл боловсруулсан байдаг. Сингапур, Макао зэрэг улсад туршлага судалж байна гээд явсан. Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн тайлбар өгөөд зогсож байгааг харсан. Юунд нь, ямар тайлбар өгөөд байгааг нь ойлгоогүй. Ихэнх оронд төрийн албан хаагчид казино тоглох, ёс зүйн хэм хэмжээ гэж байдаг болохоор тоглодоггүй.

ЭШЛЭЛ 21.

Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь УИХ энэ хүмүүсээ хэрхэхээ мэднэ гэж ярьж байх шиг. УИХ Дэд хороо эдгээр хүмүүсээ хэлэлцэнэ. Манай нийгэм сенсаациар амьдрахаа болимоор байна. Гишүүдийн тайлбар нь ч яасан арчаагүй юм. Казино бол Хадгамалж банкны 10 хэдэн тэрбум төгрөгийн асуудлаас улбаалж нийгэм тэр чигээрээ үзэн ядчихсан зүйл. Татвар төлөгчийн мөнгөөр БНСУ-д ч юм уу, хаа нэг газар хамаг мөнгөөр тоглочихлоо гэсэн жигшил, зэвүүцэл бий болчихсон гэсэн үг. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс хэзээ ч тийм их мөнгөөр тоглохгүй. Тийм учраас казинотой холбоотой асуудлаар хуулиа батлах хэрэгтэй. Хуулиараа төрийн албан хаагч, албан тушаалтнууд орохыг хатуу хориглох хэрэгтэй.

ЭШЛЭЛ 22.

Миний хувьд ээжийгаа баярлуулж ч байсан, гомдоож ч явлаа. Нэг юмыг маш сайн санадаг юм. УИХ-ын гишүүн болсны дараа бидний уурыг О.Дашбалбар их хүргэдэг байсан. Үнэд ороод л. Тэр үед О.Дашбалбар гишүүнийг бага зэрэг номхотгох гээд ээжид хэлж байсан. “Та Дашбалбарыг битгий дэмжээрээ” гээд. Тэгсэн ээж маань их уурлаж билээ. “Чиний улс төр ямар хамаатай юм. Дашбалбарт өгнө” гээд л. Шударга, шулуун хүн байсан даа. Дэндүү сайхан ухаантай хүн байлаа. Элчин сайд болсныхоо дараа Итгэмжлэх жуух бичгээ барих үедээ ч ээж, аав хоёрыгоо боддог доо.

ЭШЛЭЛ 23.

Миний хувьд айлын бага. Аавдаа мөнхийн эрхлэнэ. Уурлахаараа орон доогуур орчихоно. Аавын толгой нь багтахгүй. Тэгэхэд “Намайг хоолоо ид” гэхээр гарахгүй. Баавгайтай чихрээр хуурч гаргаж ирнэ. Том эгчийн хувьд их эрх. Дунд эгч маань ч мөн адил. Зохиолчдын хороогоор “Банзрагчийн гурван эрх охин” гээд алдартай байлаа.

ЭШЛЭЛ 24.

Миний хувьд аавынхаа бичих авьяасыг өвлөсөн байх аа. Хэдийгээр миний бичсэн зүйлийг шүүмжилдэг ч шаггүй биччихэнэ шүү. Харамсалтай нь, ээжийн авьяас гурван хүүхдийнх нь хэнд ч заяасангүй /инээв/.

image

25 дугаар телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуулын бэлтгэн хүргэдэг “Ам нээвэл” нэвтрүүлэгт Монгол ОХУ-д суух Бүрэн Эрхэт Элчин сайд асан, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа оролцож цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (112)

  • Unshigch (194.230.147.245)
    Har tamhichin, yanhan, hogshin devsger Aluurchin elbegdorjiin Al bolson arhichin Ardchilsan nam Aluurchdiin Nam. Aluurchin elbegdorj, aluurchin erdene, aluurchin Hurts, hat tamhichin delgermaa, har tamhichin temyyjin Ded darga bolgoson bathyy hahuuliin mongoo butsaaj neheed aluulsan, bathyy bish mongo ni heregtei baigaag dendyy oroitoj oilgoson.
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Орос (103.57.94.208)
    Дэлгэрмаа минь дээ, намаа бодоод элчин сайдын ажлаа өгсөн гэх юм даа. Эмэгтэй дипломатч элчин тун ховорхон байдаг даа. Гэтэл Монголын элчин сайд казина тоглож байсан тухай шуугисан даа. Улс төрчдөөсөө эхлээд л сенсаацтай амьдраад байхад чинь сенсаацгүй нийгэм гэж яриад яахнад дээ, хөөрхий минь.
    2020 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    4 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    9 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    32 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    45 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    47 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    54 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    1 цаг 33 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    2 цаг 12 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    2 цаг 44 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    3 цаг 21 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    3 цаг 39 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    3 цаг 47 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    3 цаг 57 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    4 цаг 32 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    4 цаг 42 мин
  • Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй
    4 цаг 45 мин
  • "Багш" найраглал БҮРЭН эхээрээ
    4 цаг 55 мин
  • Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа
    4 цаг 58 мин
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
    5 цаг 13 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК