Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюу Толгойн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах чимээ

2020-1-23
0
ЖИРГЭХ

Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр УИХ-аас тогтоол баталсны дагуу Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг ахлагчаар томилсон. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваарүрэн, Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарын бүрэлдэхүүндтэй ажлын хэсэг хуралдаж, зарим асуудлыг хэлэлцжээ.

Ингэхдээ Оюу Толгойн компанийн БНХАУ-аас эрчим хүч худалдаж авч байгаа асуудлыг дотоодоос нийлүүлэх, татварын маргаантай асуудлыг хөндсөн байна. Мөн Дубайн гэрээг хэлэлцэж, хэрхэн сайжруулах талаар ярилцсан аж.

Эрчим хүчний яам, Оюу Толгой компани хооронд байгуулсан нь 2018 он. Гэрээний хүрээнд Тавантолгойн ордыг түшиглэн барих цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах талууд тохиролцсон юм. Дэлхийн хэмжээний томоохон нөөц бүхий Оюу Толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг эл компани Монголд үйл ажиллагаа явуулдаг ч дотоодоос эрчим хүч авдаггүй. Харин Өвөрмонголын Эрчим хүчний корпорациас жилдээ 100 гаруй мВт-ын цахилгаан эрчим хүчийг импортоор авсаар өнөөг хүрч буй юм. Энэ нь Монголоос найдвартай, холбогдох нөхцөл шаардлагыг хангасан цахилгаан авна гэсэн тэдний шаардлагатай холбоотой.

Манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэх цахилгааныг тэд урд хөршөөс авдаг гэсэн үг. 100 гаруй мВт эрчим хүч гэдэг нь 160-170 орчим сая ам.доллар. Ойролцоогоор 450 гаруй тэрбум төгрөг. Дотооддоо цахилгааны шинэ эх үүсвэргүйн улмаас жил бүр бид ийм хэмжээний мөнгийг сул алддаг хэрэг. Харин хоёр тал гэрээ байгуулснаар 2019 оноос Оюу Толгойн эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг, 2023 оноос 100 хувь дотоодоосоо хангаж эхлэхээр болсон. Гэвч энэ ажил өнөөг  хүртэл ямар нэгэн тоймтой шийдэлд хүрээгүй байгааг ажлын хэсгийн хурлаар ярилцсан нь энэ.

Өөр нэг анхаарал татах асуудлыг ярьсан нь Оюу Толгойд Монголын талыг төлөөлж суугаа гишүүдийн шаардлагыг өндөрсгөж, нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийх санал гарсныг ажлын хэсгийнхэн дэмжсэн байна.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “ТУЗ-ийн гишүүдэд шалгуур, шаардлага тавина. Хэрвээ тэнцвэл ажлаа үргэлжлүүлж болно. Тэнцэхгүй бол суудлаа чөлөөлж өгөх хэрэгтэй болно" гэжээ. Сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Ажлын хэсгээс гарсан саналын хүрээнд Оюу Толгойн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд удахгүй өөрчлөлт оруулж мэдэхээр байна.

Оюу Толгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлж гурван гишүүн ажилладаг. Тэдгээр нь Н.Багабанди, Ц.Түмэнцогт, Г.Батсүх нар. Эдгээрээс Оюу Толгойд Монголын талыг төлөөлж хамгийн олон жил ажиллаж байгаа хоёр  нь Н.Баганбанди, Г.Батсүх. Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд Оюу Толгойн ТУЗ-ийг байгуулах үеэр анхны гишүүнээр томилогдож байсан нэгэн. Тэрбээр 2013 онд чөлөөлөгдсөн ч, 2016 оны есдүгээр сард түүнийг дахин томилсон байдаг. Харин Г.Батсүхийн тухайд 2010 оны зургадугаар сард Оюу Толгойн ТУЗ-ийн даргаар томилогдсоноос хойш өнөөдрийг  хүртэл хугацаанд ажиллаж байгаа юм.

Уг хоёр гишүүнийг бодоход харьцангуй “шинэ” нь Ц.Түмэнцогт гэсэн үг.

Тэрбээр “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байгаад 2018 оны зургадугаар сард Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байдаг. Гагцхүү Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгээс ямар шалгуур үзүүлэлтийг эдгээр гишүүнд тавих эсэх, одоогийн бүрэлдэхүүн тэрхүү босгыг хангах уу гэдэг нь одоохондоо асуулт дагуулж байгаа юм.

Одоогийн гурван гишүүнийг үргэлжлүүлэн ажиллахаар болсон тохиолдолд ч нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийх нь. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар ТУЗ-ийн гишүүдэд тавих босгыг өндөрсгөхөөс илүүтэй УИХ-ын тогтоол, Засгийн газрын бодлогыг хамгаалах, улс төрд танигдсан нэгнийг томилуулах нь чухал гэдгийг Ажлын хэсгээс үзэж байгаа бололтой. Ямартай ч, Оюу Толгойн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах чимээ ийнхүү саарал ордноор хөвөрч эхлээд байна.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Мунзуй (103.111.68.3)
    Багабаньд Элбэгдржиин 2 сая долларын авлигатай хобоотой гэж мунзуй Нямдорж мэдэгдсэн.хууль хяналтын байгуулагууд энэ асуудлыг хэзээ шалгаж эхлэх вэ?
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • гэрэл (202.131.245.154)
    ядаж 34 % ийнхаа ноогдол ашгийг яг энэ жилээс авахаар гэрээгээ өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж л наад хүүтэй мөнгө чинь багасна биздээ,Гэрээ хийсэн хүмүүсийг шоронд суулгачихвал наад гэрээг чинь Монголд ашигтай хийх боломж гарч ирнэ шүү.
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Багабанди (202.131.243.186)
    фэнг шү С.Ганбаатар, МАХН-ын дарга Н.Энхбаяр, тэмцэгч Жагар, тэмцэгч Цэлмэг, Г.Баасан авгай, гэх мэт хүмүүсээс тавиад үзвэл ярьдаг шигээ байж магадгүй??
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Bono (122.201.22.152)
    Bagabandi odoo bolnoo Mongoliin toroos buur holduulah heregtei
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Багабандийг солих хэрэгтэй!!!!
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.19.16)
    Багабанди англи хэл мэдэхгүй байж тэнд юу хийж суудаг хүн бэ? Эсвэл орчуулагч гээд бас хүн цалинжуулаад сууж байдаг юм уу? Ер нь банди одоо болно доо, гэртээ хэвтэж амарсан нь дээр!!
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
    • bitgii huts
      2020 оны 01 сарын 23
  • zochin (103.26.195.101)
    Ene bagabandi gedeg hutgan uimuulegchiig zailuulah heregtei hiigui erunhiilugch geh shig duugui suugaad baidag huniig hiigui gedeggui yam mongol ulsiin tuluu yuch hiigeegui duugui hunii doodoh noiton gedeg shig chimeegui baij baigaad dalduur mash ih hutgan uimuuldeg nuhur ene hun oyu tolgoid barag bug boltloo suulaa yu hiisen yam mongoliig mash ih hohirooj bn uter turgen holduul
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    1 цаг 33 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    2 цаг 12 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    3 цаг 31 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    5 цаг 20 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    17 цаг 1 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    17 цаг 7 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК