Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Амарзаяа: 26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг прокурорт шилжүүлсэн

2020-1-24
0
ЖИРГЭХ

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Н.Амарзаяагаас цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар тодрууллаа.


-"Дураараа биш ээ дүрмээрээ", “Яараад яахав дээ” зэрэг аян үр дүнтэй байж замын тээврийн ослыг тодорхой түвшинд бууруулж чадсан. Энэ удаа хэрэгжүүлж байгаа "Ятгах тусам нягтал" аян хэр үр дүнтэй байна вэ?

-Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд энэ үүргийнхээ дагуу гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох урьдчилан сэргийлэх олон ажил арга хэмжээг үр дүнтэй зохион явуулж байна. "Ятгах тусам нягтал" аян нь залилах төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэдэд түгээх, сэрэмжлүүлэх зорилготой юм. Өмнөх тоон үзүүлэлтээс харахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт тогтмол өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гаралт нийт гэмт хэргийн 14-16 хувьд хүрч 2017 онд 2996, 2018 онд 5378, 2019 онд 7821 болж өссөн байна.

Энэ хүрээнд Мөрдөн байцаах алба, Монгол банк болон арилжааны банкуудын холбоотой хамтран  энэ сарын 6-ны өдрөөс  эхлэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Ятгах тусам нягтал” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна. Аяны хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, залилах гэмт хэргийн үйлдлийн арга болон түүнд өртөж хохирохгүй байх талаар сэрэмжлүүлэг, мэдээлэл зөвлөгөө өгөх, зурагт хуудас гарын авлага тараах, богино хэмжээний видео шторк бэлтгэн иргэдэд хүргэх, сургалт зохион байгуулах зэрэг төрөл бүрийн нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлээд байна.  

-Ихэвчлэн ямар төрлийн залилан давамгайлж байна вэ?

-Цахим сүлжээгээр залилах явдал их гарч байна. Нийгэм хөгжихийн хэрээр иргэд техник технологийн дэвшлийг түлхүү ашиглаж байна. Энэ нь сайн ч талтай ч саар тал байгаагийн нэг жишээ нь цахим залилангийн гэмт хэрэг хэрэг юм. Фэйсбүүкт тавигдсан анхаарал татахуйц мэдээлэл, олны танил иргэдийн зураг нэрийг барьсан хэдий ч онцын шаардлагагүй, хэрэггүй гэж хэлж болох мэдээлэл, төрөл бүрийн зугаа сонжоо зэргийг уншихаар нэвтэрч ороход нууц үг шаарддаг. Ингээд нууц үгээ оруулмагц залилагч этгээд фэйсбүүкт нь ороод ойр дотны хүмүүс рүү нь зурвас бичиж мөнгө авах, мөн интернэт банкны нууц үгийг нь олж авах зэргээр цахим гэмт хэрэг хамгийн түгээмэл үйлдэгдэж байна.

-Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгнө эсвэл гадаад улсын виз гаргана гэсэн зар цахим сүлжээгээр их байдаг. Үүнтэй холбоотой гомдол ирж байсан уу?

-Фэйсбүүк залилангаас тооны хувьд цөөн ч илүү хохирол учруулж байгаа нэг төрлийн цахим залилан нь хуурамч и-мэйл хаягаар ирсэн цахим шуудан. Сугалаанд хожсон эсвэл аль нэг өндөр хөгжилтэй орны иргэний өв залгамжлагч болсон тухай, олон улсын байгууллагын гадаад дахь сургалт, тэтгэлэгт хамруулах, ашигтай бизнесийн санаа зэргийг цахимаар илгээдэг. Иргэд үүнд нь итгэнгүүт зардлын мөнгөө илгээ гэдэг. Хамгийн гол нь цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн, ААН-үүд мэдээлэлтэй, анхааралтай байх хэрэгтэй байна.

-Өнгөрсөн оны хувьд цахим гэмт хэрэг, залилантай холбоотой хэчнээн гэмт хэрэг, гомдол мэдээлэл бүртгэгдсэн бэ?

-Иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа туслаач гэж залилсан гэмт хэрэг 457  бүртгэгдсэн байна.

-Сүлжээний бизнестэй холбоотой гомдол мэдээлэл хэр их байна вэ. Тухайлбал, “Жи тайм” гэх сүлжээний бизнест иргэд олноороо хохирсон. Энд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, “түрээслэх, түрээслүүлэх”, “арилжих”, “барьцаалах”, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгнө, иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад өгье гэх зэргээр гар утас залилах, хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах зэрэг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга буюу олны нэрлэж заншсан сүлжээний гэх тодотголтой гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Тухайлбал, "Жи-тайм" сүлжээний хэрэгт 2017 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ сүлжээнд 40 мянга гаруй иргэн элсэж, 11 мянга 400 иргэн нийт 26 тэрбум төгрөгөөр хохирсон байдаг. Мөн "Жи-тайм" сүлжээнд элсээд элссэн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан 1000 орчим хүнийг иргэний хариуцагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Олон хүн хамарсан учраас мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил гаруйн хугацаанд үргэлжлээд 2019 оны наймдугаар сард прокурорт шилжүүлсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн  үйлдлийн аргаас нь хамааран 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заасан  байдаг.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • иргэн (66.181.165.215)
    Визний залилан хийдэг хэдхэн л гарууд байдаг юм. 10 жилийн өмнө ч зальдсаар байсан .Одоо ч зальдсаар л байгаа
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • иргэн (66.181.165.215)
    Урьдчилан сэргийлэх алба л гээд байх юм.Яг юуунаас иргэдийг урьдчилан сэргийлээд хойшлуулшгүй ажиллагаа хийгээд зальдуулахаас алуулахаас зодуулахаас хүчиндүүлэхээс дээрэмдүүлэхээс хулгайлагдахаас иргэнийг аварч тусалсан удаа байна уу тэгээд. 26 тэрбум болтол нь яг юу хийж байсан юм бэ.Эсвэл арай өөр зорилготой олон салаа бодолтой ажилладаг юм болов уу
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • asa (66.181.161.10)
    iimerhuu oron too bogloson tsalin avch zgr suugaa yumnuudiig yavuulaach
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 19 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 44 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 46 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 49 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 27 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 43 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 4 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 7 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 8 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 18 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 12 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 15 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 16 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 3 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 18 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 23 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 26 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 32 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК