Засгийн газрын шуурхай хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ыг хүртэл зогсоох шийдвэр гаргажээ. Үргэлжлүүлэн Засгийн газар Ухань хотод тусгаарлагдаад буй оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан хуралдаж байна.
Улсын онцгой комиссын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоогоод байсан юм.