Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сауле: Засгийн газар гараа хумхиад суугаагүй

2020-1-27
0
ЖИРГЭХ

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетай ярилцлаа.\


-Салбар яамныхан баруун аймгуудад ажиллаад ирлээ. Өвөлжилт ямархуу байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн даргаар би ажиллаж байна. Хэд хоногийн өмнө баруун таван аймагт ажиллаад ирсэн. ХХААХҮЯ болон Онцгой байдлын газрын хамтарсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад хүрч ажилласан. Улсын хэмжээнд зургаан аймгийн 13 суманд өвөлжилт хүнд, 13 аймгийн 46 сум цастай, зудархуу байна гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал, Говь-Алтай аймгийн хувьд өвөлжилт алаг цоог ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон байна. Зарим газар цас ороогүй. Цаашид цаг агаар хүндэрвэл тус аймгийн Хөхморьт сумын даваа хаагдах төлөвтэй байна.

Ховд аймгийн хувьд цаг агаар тогтуун, нөхцөл байдал хэвийн. Баян-Өлгий аймгийн Булган сум өндөрлөг газар байрладаг учраас цас ихтэй, зудархуу байна. Зуншлаг муу байсан учраас мал тараг тэвээргэ алдах шинжтэй. Цаашид цас нэмж орвол улсын чанартай замаас эхлээд бүгд хаагдах хэмжээнд байна. Булган сум өөрсдийн аюулгүйн нөөцөөр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгааг танилцуулсан. Малчидтай уулзахад өвөлжилтийн бэлтгэл ажлаа чамгүй хангасан байна. Цаг агаар хүндэрвэл асуудал даамжирч магадгүй хэлсэн. Түүнчлэн Цэнгэл суман дахь Баянгийн боомт өндөрлөг газарт оршдог учраас цаг нэмж орвол нөхцөл байдал хүндрэх төлөвэй байна гэсэн. Харин Алтай сумын хувьд ихэнх нутэг нь цасанд дарагдсан, уулын даваа нь хаагдсан байдалтай байна. Нөхцөл байдлыг дунд зэрэглэлээр үнэлсэн. Увс аймгийн Тэс, Малчин, Зүүнговь сум хүнд байдалтай байна. Ихэнх нутагт 50 орчим см цасан бүрүүл тогтсон. Хунгарласан газатаа нэг метр орчим цасан бүрхүүл тогтсон, зам нь хаагдсан байдалтай байна. Сумын аюулгүйн нөөц дууссан учир аймгийн төвийн нөөц рүүгээ орох гэж байна лээ. Журмаараа сумын аюулгүй нөөц дууссан бол аймгийн аюулгүйн нөөц улмаар улсын нөөц рүү ордог. Тиймээс улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр өвс тэжээлээ авъя гэсэн. Мөн Завхан аймгийн зарим сумдад өвөлжилт хүнд байдалтай байна.

-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Засгаас хүртэл дэмжлэг олгоод байхад өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн хангаж чадахгүй байгаа аймаг, сумд байна уу?

-Өвөлжилт хүндэрсэн Увс, Завхан аймгийн хувьд эрт цас орсон учраас газар нь хөлдсөн. Доороо мөстэй дээрээс нь нэмж цас орсон учраас малын хөл их гэмтэж байна лээ. Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч 13 аймагт ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулсан. Аймгууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа давгүй хангасан ч Завхан аймгийн хувьд шүүмжлэх зарим зүйл байна. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад 50 сая төгрөгийн тусламж үзүүлж, таван төрлийн эм био бэлдмэл өгсөн. Гэвч аймгийн удирдлагууд 15 орчим сая төгрөг нь орж ирсэн. Үлдсэн нь орж ирээгүй гэдэг мэдээлэл өгсөн.

Эм био бэлдмэлийн хувьд хүндэрсэн газруудад хүрээгүй байна. Тиймээс хариуцлагагүй ажиллаж байгаа төрийн албан хаагчид арга хэмжээ авна гэдэг хатуу байр суурьтай байна. Засгийн газар гараа хумьж суугаагүй. Өвөлжилт хүндэрсэн газарт эм био бэлдмэлийг нь өгсөн. Өвс тэжээлийн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлж өгсөөр байтал хүрэх ёстой газартаа хүрээгүй байна. Өвөлжилт хүндэрсний хажуугаар хүнээ бодох ёстой. Хүний эрүүл мөн чухал. Цасанд боогдсон малчдын дунд тулгар биетэй, нярай хүүхэд, ахмад настан, суурь өвчтэй хүн хэд байгааг судлах ёстой. Судалгааны ажил явагдаж байна. Тулгар биетэй эхчүүдийг зам гүвээ хаагдахаас өмнө сумын төв рүү явуулах, хүндрэлтэй төрөх магадлалтайг нь аймгийн төв рүү явуулах зэрэг арга хэмжээг орон нутаг авч ажиллаж байна.

-Отроор яваа малчид цөөнгүй бий. Тэдгээрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа юу?

-Эрүүл мэндийн үзлэгт хамруулах шаардлагыг тавьсан. Хамгийн гол нь хаа хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр долоо хоног цасан шуурга шуурч нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Малчдын утсанд цаг агаарын мэдээллийг шууд дамжуулдаг системд шилжүүлсэн учраас цаг агаарын мэдээллийг утаснаасаа авч байгаа. Гэхдээ өвөлжилт хүндэрсэн газруудад ажиллахад зарим үүрэн телефоны сүлжээг эргэж харах шаардлагатай байна. Зарим газарт сүлжээ барихгүй байна. Энэ бол маш ноцтой зүйл. Зам гүвээ хаагдсан үед эрүүл мэндийн шаардлагатай тусламж авах гэтэл гар утасны сүлжээгүйгээс болж хүний амь нас эрсдэл аюултай. 

-Салбар яамны зүгээс олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-НҮБ-аас баруун аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээ мэдээллийг авсан. Мөн энэ талаарх мэдээллийг Шадар сайд болон Улсын онцгой комисс, Засгийн газарт  танилцуулж  өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр хүргэх ажлыг зохион байгуулна. Түүнчлэн уг ажилд олон улсын байгууллагуудыг уриалсан. Хамгийн гол нь хүндээ тусламж үзүүлэх ёстой. Малын тарга тэвээргэ алдуулахгүй байх чухал ч хүндээ эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэлцэхгүй байна. Тиймээс энэ талаар танилцуулсан. Ажлын үр дүн удахгүй гарах байх.  

-Зүүн аймгуудын хувьд өвөлжилт ямар байна вэ?

-Бэлтгэл ажил хангах хүрээнд ажилласан. Ерөнхий сайд Хэнтий аймгийн сумдаар ажиллаад ирсэн. Нөхцөл байдал амаргүй байна. Цас их орсон. Зуншлага сайтай, цас бага орсон газруудад давгүй байна лээ.

-Өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоос гадна хүндрэлтэй байгаа газруудад үнэгүй олгох талаар яригдаж байсан. Хэчнээн тонн өвс үнэгүй олгох бэ?

-Үнэгүй олгосон газар одоогоор байхгүй байна. Өвөлжилт хүндэрсэн газруудад хөнгөлөлттэй үнээр олгож байгаа.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.9.90.98)
    3 САЯ ИРГЭН ТА НАРЫН АЧААР ХУЖАА НОГОО ИДЭЖ БАЙГАА ШҮҮ. ЯДАРСАН ЯДУУ МАЛЧДЫН МАЛ НЬ ТА НАРЫН ХАРГАЙ БОДЛОГЫН АЧААР ЗУДАНД ҮХЭЖ ӨВЧИНД НЭРВЭГДЭЖ БАЙГАА . ГЭТЭЛ ТА НАР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ.
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАЛ НЬ ХААН БАНК ХУЖААГИЙНХ. МАЛ МАХНЫ ҮНИЙГ ХААН БАНК ХУЖАА МЭДДЭГ. ТЭГЭЭД ТА НАРЫН ХЭРЭГ АЛГА. ХӨДӨӨ ОЧООД ТОМ ТОМ ЯРИААД ШИЙДЭЖ БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ. 30 ЖИЛ ХААН САЛБАРЫГ САМАРЧ ДАМПУУРУУЛСАНААС ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ТӨР ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛ ТА НАР МАЛ МАХНЫ ҮНЭЭ ХУЖАА НАРТ МЭДҮҮЛЭЭД СУУЖ БАЙХ ЮМ УУ. ХӨДӨӨ ОЧООД ЮУ Ч ШИЙДЭЭГҮЙ. ЭДНИЙ ГАНЦ ЧАДДАГ АЖИЛ ГЭВЭЛ МАЛЧДЫН ХАДАЖ ХУРААСАН НӨӨЦИЙН ФОНДЫН НЭРТЭЙ ХЭДЭН ӨВСГИЙГ ЗАДЛАХ ЗАРАХ ТУШААЛ ӨГӨХӨӨС ӨӨРСДӨӨ ХИЙЖ БАЙГАА ЮМ НЭГ Ч АЛГА
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    70 САЯ МАЛТАЙ. ТЭР НЬ ӨВЧТЭЙ. 70 САЯ МАЛТАЙ АТАЛ МАХНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДСАН. МАЛ МАХНЫ ҮНИЙГ МОНООЛ ТӨР ХХААХХҮЯ БИШ ХЭДЭН ХУЖАА НАР МАЛЫН ЧЕНЖ НАР МЭДДЭГ. ЗУН БОРОО БАГАТАЙ ЗУНШЛАГА МУУТАЙ. ХАДЛАНГИЙН АСУУДЛЫГ ТӨР ДЭМЖДЭЭГҮЙ ЯМАР НЭГЭН АРГА ХЭМЖЭЭ АВДААГГҮЙ.ЭНЭ ЯАМНЫ ХИЙДЭГ ГАНЦ АСУУДАЛ НЬ ЖДҮ ТЕНДРИЙН НАЙМАА. ЖДҮГЭЭС ХЭДЭН ХҮМҮҮС ХӨНГЛӨТТЭЙ ЗЭЭЛ АВЧ ЛОМБАРДАНД ӨНДӨР ҮНЭЭР ХҮҮЛДЭГ. ХЭДЭН НӨХДӨД ТЕНДР АВЧ ӨГЧ ЗУУЧИЛЖ ДУНДААС АШИГ ОЛДОГ. ӨӨР ЭДНИЙ ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НҮДЭНД ХАРАГДАХГҮЙ ЮМ
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭД НАР ГАЗАР ДЭР НЬ ОЧООД ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРГААГҮЙ. ГАРГАЖ ЧАДАХ Ч ҮГҮЙ. ИНГЭЖ АЖИЛЛАХ Ч ГЭЖ ДЭЭ. ХЭЛДЭГ ХИЙДЭГ НЬ ГАДНААС ТУСЛАМЖ ГУЙХ .ЭНИЙГ ХӨДӨӨНИЙ МАЛЧНЫ ХҮҮХЭД Ч МЭДНЭ. ЦЭГЦТЭЙ МАЛ АЖ АХУЙН БОДЛОГО БАЙХГҮЙ. ЭЭ ЧАВААС
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭЭ ЧАВААС . ЗУД ТУРХАН БАЙГАА ӨВӨЛ ХҮНДЭРЧ БАЙГААГ МАЛЧИД УГААСАА МЭДЭЖ БАЙГАА Ш Д..ЭЭ
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Энэ авгай улс төржиж байнаа. Завхан муу арга хэмжээ авна гэнээ. Завханд АН засгалдаг учир ажил нь муу арга хэмжээ авна гээд байгаа гэж ойлголоо
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Мл (203.91.115.46)
    ЭНЭ АВГАЙГ ОДОО ЗАЙЛУУЛААЧЭЭ .ХӨДӨӨ АЖЛААР ЯВАХ БҮРДЭЭ НУТАГ БАЯНӨЛГИЙ РҮҮГЭЭ ЯВЖ ХООЛ ХҮНСЭЭ ЦУГЛУУЛЖ САДАН ТӨРӨЛТӨЙГӨӨ УУЛЗДАГ БАЛАЙ КАЗАК АВГАЙ ЭНЭНИЙ АЖИЛ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ЗАЛУУЧУУДИЙГ ГАРГАЖ АЖИЛЛУУЛ ХҮРЭЛСҮХЭЭ
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    mangar avgai mini Almaid Huhmorit sumand haagdah davaa bgui ochij uzeegui yu ch medehgui amitan bna
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    7 цаг 18 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    13 цаг 11 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    14 цаг 25 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    14 цаг 28 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    17 цаг 7 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    17 цаг 14 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    18 цаг 9 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    18 цаг 20 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    19 цаг 52 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    20 цаг 8 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    20 цаг 18 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    20 цаг 19 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    20 цаг 44 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    20 цаг 58 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    21 цаг 8 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    21 цаг 19 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Уржигдар 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК