Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Сандуй, Д.Гантулга, А.Ганбаатар тэгээд Н.Номтойбаяр уу?

2020-1-27
0
ЖИРГЭХ

Улс төрд түүх давтагдах нь бий. Төрийн эрхийг ээлж дараалан барьж ирсэн МАН, АН-д энэ нь илүү тодордог. 1996-2000 оны түүхийг эргэн санъя. Парламентад анх удаа 50 суудалтай болсон АН эрх мэдэл, ашиг сонирхлын толхилцооноо тогоон дотроо барьж дийлэлгүй гурван ч Засгийн газраа огцруулсаар ээлжит сонгуультай золгож байв. Сонгуулийн үр дүнгээр тэд нэгхэн суудалтай хоцорсон.

2016 оны сонгуулиар 65 суудалтай болж засаглалын бүх төвшинд үнэмлэхүй олонхиор засаглах эрхтэй болсон МАН-ыг ч энэ зовлон тойрсонгүй дайрч байна.

Эхлээд эмхлэн байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газраа тэд огцруулав. Одоо 60 тэрбум, ЖДҮ-ийн хэрэг гээд удирдах төвшин дэх МАН-ын зовлон дуусаагүй, үргэлжлэв.

Жигтэй нь эрх мэдлийн хуваарилалт нь олдохоороо хуулийн байгууллагаар дамжуулан намын гишүүдээ барьцаалдаг, шалгадаг, хорьдог АН-ын тогтоосон жишиг МАН-д ч халдварлах болсоор удлаа. 1998 он. Монголын улс төр төдийгүй парламентад түүхэнд хусаад ч арилахааргүй тэмдэглэгдэн үлдсэн он жил. Анхны бас одоогоор хоёр дахь удаа Монголын парламент гурван гишүүнийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, шүүхээс ял оноосон болохоор тэр. Шалтгаан нь тухайн үед АН-аас сонгогдсон Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын гурван гишүүн Казиногийн тухай хуулийг санаачилж, УИХ-аар батлуулсан байдаг. Гэвч УИХ-аас баталсан Казиногийн тухай нийгэмд тийм ч удаан хэрэгжээгүй. Эсрэгээрээ 1999 онд хуулийг хүчингүй болгож, Монголд казино байгуулахыг хориглосон хууль гарсан байдаг.

Түүнээс хойш 2012 оны сонгуулиар АН хоёр дахиа засгийн эрхэнд гарлаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг түшиж. Гэвч АН-ын Засгийн газар хоёр жил дөнгөн данган ажилласаар огцорсон билээ. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газраа тэд өөрсдөө унагаасан.

Араас нь АН-ын мандаттай хэд хэдэн албан тушаалтныг хууль хяналтын байгууллагын хайчинд оруулж, шүүхээс ял ногдуулсан. Үүн шиг буюу 1996-2000, 2012-2016 онд Монголын улс төрд өрнөсөн АН-ын зовлон өнөөдөр МАН-д иржээ.

2016 оны сонгуулийн өмнөхөн олон нийтэд задарсан “60 тэрбум”-ын гэх хэрэг эзэн холбогдогчгүй дуншсаар эцэстээ нийслэлийн МАН-ын дарга, ИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял ногдуулснаар асуудлыг мухарлав. Үүнээс өмнө Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд МАНАН дэглэмийн эсрэг жагсаалыг хоёронтаа зохион байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдыг УИХ-ын дарга, Д.Хаянхярвааг Бүлгийн даргын албан тушаалаа өгөхийг шаардаж, эцэстээ буулгасан.

Энэ хооронд УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр үүрэгт чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг УИХ-аас дэмжиж, шалгуулснаар шүүхээс түүнд хоёр жилийн ял ногдуулав.

Одоо тэд дахин нэг гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулахаар болсон нь Н.Номтойбаяр. Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналын дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулах эсэхийг хэлэлцээд дэмжих шийдвэрийг гаргасан нь өнгөрсөн баасан гарагийн онцлох үйл явдлыг нэг байв.

Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нарын таван гишүүнтэй тус хорооны шийдвэрийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх учиртай. Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны шийдвэр хэрхэн гарахыг одоохондоо таамаглахад эрт.

Харин асуудлыг хэрхэн шийдвэрлэхтэй холбогдуулж үүсэх нөхцөл байдал нь МАН илүү жин дарж мэдэхээр байна. Тэд Н.Номтойбаяр гишүүнийг явуулах, явуулахгүй байх шийдвэр гаргахтай зэрэгцэн ЖДҮ, Капитал банктай холбоотой хардлага, шүүмжлэл дахин сэдрэх учраас тэр. Нөгөөтээгүүр, намаасаа хөөсөн болон бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар, Д.Гантулга нар гурвуулаа шүүхээс ял сонссон нөхцөл байдал Н.Номтойбаяр дээр тодрох уу гэдэг нь анхаарал татах асуудал. Магадгүй олдвол өлдөхийн зовлон гэдэг нь энэ удаад МАН-д илүү тодорч байх шиг.

Г.Эрхэс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.47.14)
    Хэрэг үүсгэх но олдохгүй бол хүүхэн явуулчихдаг хэцүүхэн цаг үед аж төрөн амьдран суух ажгуу.
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    20 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    20 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    59 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    1 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    1 цаг 49 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    2 цаг 13 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    2 цаг 19 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 30 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    2 цаг 31 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    2 цаг 48 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    2 цаг 55 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
    3 цаг 0 мин
  • Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
    3 цаг 23 мин
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
    3 цаг 41 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа
    3 цаг 42 мин
  • Нойтон цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
    3 цаг 49 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    19 цаг 17 мин
  • "АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
    19 цаг 37 мин
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
    19 цаг 45 мин
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
    20 цаг 0 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК