Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 381 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 263 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж бэртсний нэг нь хүүхэд байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоосон учир нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.