Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Хулгайн мөнгөөрөө сайхан амьдар л даа. Дахиад Их Хурал руу орж яах юм

2020-1-28
0
ЖИРГЭХ

-УИХ-ын чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль хэлэлцэж байна. Ажлын хэсгийн гаргасан саналд гишүүд янз янзын байр суурьтай байсан. Таны хувьд уг хуулийн төслийг юу гэж харж байгаа вэ?

-Орон нутгийн сонгууль, Их Хурлын сонгууль салж байгаа шалтгаан нь Их Хурлын гишүүд дахин сонгогдох гээд байгаа байхгүй юу. МАН бүх аймаг, дүүргүүдэд яллаа гэж бодъё. Тэгвэл өөрийнхөө төлөө төрийн механизмыг үйлчлүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард болох сонгуульд та аймгийн төлөөлөгч төрийн өмчийн болон аймгийн өмчийн үйлдвэрийн газрын дарга, хурган эрх мэдлийг өөртөө ашиглахын тулд хоёр сонгуулийг салгаж, ИТХ-ын төлөөлөгчдийг наймдугаар сард ажлаа өгөөрэй гэж байгаа юм. Энэ үед Их Хурал бүрдчихсэн, эргээд аймгийнхаа ажилгүй болсон орон нутгийн сонгуульд нэр дэвших гэж байгаа бололцоотой хүнээ дэмжинэ. Тиймээс Их Хурлын болон орон нутгийн сонгууль ч тэр нэг талд нь төр, нөгөө талд нь эрх мэдэлгүй хүмүүс томосгосон тойргоор өрсөлдөх гэж байна гэж харж байгаа. Хүч тэнцвэргүй, цусгүй тулаан гэж ч хэлж болно.

-Ер нь ИТХ-ын төлөөллийг намаас нэр дэвшүүлэх нь зөв юм уу эсвэл иргэд өөрсдөө нэр дэвшүүлдэг байх нь зөв үү?  

-УИХ гэдэг улсын хэмжээний бүтэц, зохион байгуулалт. Энд төрийн бодлогын асуудал яригдана. Харин ИТХ-аар иргэдийн буюу орон нутгийн асуудал хэлэлцэх бөгөөд үүнд хашаа, гудамж, талбай, хог, зам гээд л бүхий л тулгамдсан асуудлыг шийдвэрлэх юм. Гэтэл ИТХ-ын төлөөлөгчийг намаас дэвшүүлчихээр намын санхүүжилтийг хийдэг бүтэц бий болгочихоод байгаа юм. Тухайлбал, АТГ-ын хар дансанд орж, эрүүгийн гэмт хэрэг нь нээгдсэн, 14 аймгийн удирдлага байна. Засаг унах л юм бол эрүүгийн гэмт хэрэгтэн болоход бэлэн болчихсон гэсэн үг. Тиймээс МАН орон нутагт намаа дэмжүүлэх зорилгоор хууль, бүтэц зохион байгуулалт гээд хийж болох бүхий л зүйлийг хийлээ гэж харж байна. Улс төрийн намууд ямар ч хамаагүй хүн УИХ-ын гишүүн болчихвол суудалтай болох юм даа гэж мөрөөдөж байгаагаас орон нутгийн бодлого тийм байна гэж ярьдаг улс төрийн хүчин байхгүй байна.

-Аймаг сумын ИХТ болон нийслэл дүүргийн ИТХ-д давхар нэр дэвшиж болдог асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Ийм байх боломжтой юу?

-Буруу. Монгол Улс хуульгүй болчихсон юм шиг л аашилж байна. Нэг хурандаа гарч ирээд л хүн дарамтлаад. Хүүе юу болов гэтэл маргааш нь тагнуул нь гарч ирээд асуудалд орлоо гэх юм. Их Хурлын гишүүд нь хүртэл хууль зөрчих ёстой. Хоригдлууд өлсөж, суулт хийх нь хуулийн дагуу эсвэл ерөнхий прокурор барьцаалагдсан байна, гэр рүү нь хөөсөн байна гээд л хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Хэт их дур зоргоороо аашилж байгаа нь иргэдэд бэлхнээ харагдаж л байгаа. ЖДҮ, 60 тэрбум, сүүлдээ казинодоод л. Эхнэрээ сольж, хүүхдээ өнчрүүлнэ. Үүнийгээ эр хүний бахархал гээд бодчихсон. 60 хүрчихсэн өвөө нар залуу хүүхдүүдтэй гэрлээд үүнийгээ гоё байна гэж боддог. Дээрх үйлдлийг хийж байгаа хүмүүсийг харахад бүгдээрээ эрх мэдэл, мөнгөтэй байна. Уг нь би ганц л юм гуйдаг. Яаж гадаад валютаа өсгөж, өрнөөсөө салах вэ гэдэг дэмий зүйлд санаа зовноос хуулиа хэрэгжүүлдэг болмоор байна. Хоёрдугаарт, ёсзүйтэй хүмүүсийг төрийн албанд томилж, иргэдийг төлөвшүүлмээр байна. Энэ хоёр байхад л бусад зүйл нь дагаад өөрөө ороод ирдэг юм. Нөгөө яриад байдаг авлига зэрэг бүгд байхгүй болно. Ёсзүйтэй хүн хулгай хийхгүй биз дээ. Гэр бүлээсээ салж, улс орноо сүйрүүлэхийн тулд явах уу. Хууль тэгш үйлчилдэг болчихвол энэ авлигачдад таньдаг хүн байгаад ямар хэрэгтэй юм. Төрийн алба ч хэрэггүй болно.

Иргэд удахгүй сонгууль болно яах вэ. Хэнд саналаа өгөх вэ зэрэг дэмий зүйлд санаа зовж байна. Асуудал нь хүндээ ч тогтолцоондоо байна. Манай улсын тогтолцооны 20 хувь нь хүссэн хүсээгүй МАН, АН-ын тогтолцоонд орсон. Сонгуулийн ирц багадаа 40 хувь байна. Судалгаагаар иргэдийн 60-аас дээш хувь нь МАН, АН-д сэтгэл дундуур байдаг. Сэтгэл хамажгүй байгаа юм бол та сонголтоо хийсэн үү гэхээр үгүй гэдэг. Яагаад сонголтоо хийгээгүй юм гэхэд гэртээ сууж байсан. Улс төр сонин биш, та нар бүгд хулгайч гэдэг. Тайлбар хүлээж авдаггүй. Ийм гажуудлыг хэн зориод байгаа юм. Өөрийгөө ухаантай гэж харуулахыг хичээдэг У.Хүрэлсүх л хийж байгаа шүү дээ.

-Уг нь тогтолцоогоо шинэчлэх гээд хуульд өөрчлөлт оруулаад байгаа юм биш үү?

-Тогтолцоог шинэчилсэн зүйлгүй. Их Хурлын сонгууль ч тэр, Орон нутгийн сонгуульд ч тэр ямар ч шинэ соргог зүйл орж ирээгүй. Ингээд авлигачид дахин албан тушаалд очъё гээд лоббидоод гүйгээд байх юм. Тэр хүний эрх зөрчигдөөгүй шүү дээ. Хулгайн мөнгөөрөө сайхан амьдарч болно биз дээ. Ахиад Их Хуралд орж хулгай хийнэ гээд байх юм.

-Тэтгэврийн реформ хийх асуудлаар эдийн засагчид хэлэлцүүлэг хийсэн.

-Хошиг шог шүү дээ. Тэд нар шал худлаа яриад байна.

-Хүн амын амын таван хувь нь монголын баялгийн 90 хувийг эзэмшдэг гэсэн судалгаа гаргасан байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Зүгээр хошин шог. Тэтгэврийн реформ хийе гэж бодвол бид тэтгэврийн сантай, сан нь өөрөө мөнгөтэй байх ёстой. Ингэж байж мөнгөндөө тохируулж реформ хийнэ биз дээ. Гэвч мөнгө нь байхгүй. Учир нь нэг хэсгийг нь төсөвтөө оруулж, сангийн мөнгө үү, төсвийн мөнгө үү гэдэг нь ялгагдахаа больчихсон. Нэг хэсгийн нь банкинд тавиад хулгайд алдчихсан. Нөгөө хэсэг нь мөнгө төлөөгүй. Төлөхгүй мөртлөө халамжаар дамжуулаад мөнгө авдаг. Тиймээс мөнгө байхгүй зүйл дээр реформ хийнэ гэж ярих нь хошин шог. Үүний оронд хэрхэн мөнгөжүүлэх вэ. Салхитын мөнгөний орд, Оюутолгойн мөнгөний ашгийг энд оруулбал уг мөнгийг хэрхэн зөв менежмент хийх гэдэг нь реформ байхгүй юу. Мянга гоё гадаад улсын менежментийн тухай яриад байхгүй мөнгийг яах юм. Судлаачид мэдээллийн шинжтэй ярьснаас шийдлийн тухай ярихгүй байна лээ. Эхлээд мөнгөжүүлэхээ шийдэх ёстой. Монгол Улсад бодлого, шийдэл ярих нь чухал. Мөрөөдөл, мэдээлэл өгөхдөө гол нь биш.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Иргэн (202.55.188.43)
    Баасанхүү Болд Батзандан та 3 юм болгоныг сенсаацлаж юм болгон луу үсчдэгээ боль та 3 ыг монголын ард түмэн мэддэг болсон шүү оноо авдаг цаг чинь өнгөрсөн
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • Өвөө (59.153.112.178)
    Баасанхүү зээлгүй баян гэж байглийн баялагаасаа хүртэж чадаагүй гадуурхагдсан ахмадуудын өмнөөс жаахан дугараад өгөөрэй
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Сайхан аа (202.126.88.158)
    Хэнийг хэлж байгаа юм Энхбаяр ыг хэлээд байгаа юмуу тэгвэл чамд том алдас болно ишиг иврээ ургахаар ижиигээ мөргөнө гэгч болж...
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Suns (110.70.51.44)
    Uldeesen 7 gishuunii ur huuhed enenii chin laig uuruulnee uhel ovchin avilga avdagui yumshuu ur huuhded chin ovchin bolj octugai
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    Bi law Baasanhuug dahin songono. Yadaj l iim baina tiim bn gej uneniig helj baidag. Heruul hiih hun ene hunees oor alga. Busad n baritsaalagdsan eswel ugsen huiwaldsan met baidag
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    тийм болохоор төрөөс хулгайлаад байдаг суудлаасаа хэн буух гэж бодох юм бэ
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Иргэн (202.70.34.70)
    ҮНЭН Л ЯРЬСАН БАЙНА. ДАНДАА ХУЛГАЙН МӨНГӨ ШДЭЭ. ЧИ ЮУНД ӨМӨӨРӨӨД БАЙГАА? ЭСВЭЛ ЧИ АВИЛГАЧДЫН ХҮҮХЭД НЬ ЮМ УУ?
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • irgen (64.119.20.41)
    setguulchid henees surbaljlaga abahaa tungaamaar yumaa, eniig toohool bolichihooch hench sonirhohgui
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.24.167)
    тэтгэврийн сан бүрдүүлэх талаар эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэй дээ өнөөдрийг биш ирээдүйгээ бид бодох л хэрэгтэй дээ Баасанхүү гишүүн УИХ-д байхад болж байна хуулийн хүн заавал хэрэгтэй харин жаахан илүү зүлй ярихад нь хүмүүс дургүй юм шиг байна лээ
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Баасанхүү минь дахиж сонгогдоно гэж горьдож байгаа юм биш биз дээ үгүй шүү чамайг дахиж ард түмэн сонгохгүй баталгаатай шүү. Христийн сүмийн эзэн болохоо л бод .
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • zochin (203.91.115.245)
    Зөв л хэллээ, таалахгүй хүн олон байгаа биз
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • зочин (66.181.181.17)
    өөрөө ч гэсэн кнопоо худалдаж зураг шахсан мөнгөөрөө сайхан амьдараад зайлаад өг л дөө.
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.182)
    YU HUTSAAD BAIGAA YUM BEEE HULGAIN MUNGIIG N MEDEJ BAIGAA YUM BOL ILCHILELDEEE BUGDIIG N HURAAJ SHOROND N HIIE L DEEE
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Иргэн (64.119.21.70)
    Одоо ер нь их огцом ширүүн арга хэмжээ авах хэрэгтэй юм шигээ. Нэг л их худлаа хууль ёстой улс шиг "хуулийн хүрээнд, хуулийн дагуу, хараат бус шүүхийн шийдвэр" гэж ярьсан хүмүүс л байх юм. Яг үнэндээ бол төрийн хууль хэрэгжүүлэгч нар чинь л болохгүй зүйлс хийгээд байгаа шүү дээ... Хувийнхан бол мөрөөрөө ажлаа хийж яваа улсууд. Тэгээд харахаар ялангуяа төрийн өндөр дээд албан тушаалтангуудад л хамаг булхай нь байгаад байх шиг... Ингээд бодохоо одоо яах ёстой вэ?...
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    3 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    7 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    7 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    7 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    8 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    8 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    8 цаг 55 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    10 цаг 27 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    10 цаг 28 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    11 цаг 0 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    11 цаг 13 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    11 цаг 35 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    11 цаг 38 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    11 цаг 59 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    12 цаг 10 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    12 цаг 19 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    12 цаг 24 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    12 цаг 36 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    12 цаг 43 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Өчигдөр 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК