УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон УИХ-ын сонгуулийн санал авах өдрийн талаар хэлэлцлээ.
Хуралдаанд оролцогчдын нийт саналаар УИХ-ын сонгулийн товлон зарлах хугацааг хоёрдугаар сарын 1 болгож, УИХ-ын санал авах өдрийг зургадугаар сарын 24 болгон, дэмжлээ.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан уг саналыг ирэх пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
Б.Лхам