Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Батзаяа: Би сугалаагаар хорт хавдар хожсон. Харин шагнал нь мянга мянган хүний итгэл найдвар байлаа

2020-2-10
0
ЖИРГЭХ

Урлагийн төлөө цохилох зүрхтэй, өсөх ирээдүйтэй 28-хан настай залуу болох Гандөшийн Батзаяа цусны хорт хавдараар хүнд өвчилжээ.

Тэрбээр өдгөө Бээжин хотын “HEBEI YANDA LU DAOPEI HOSPITALEBEI YANDA LU DAOPEI HOSPITAL”-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хорт хавдрын тархалт нь 80 хувьд хүрсэн. Тиймээс “Чөмөг шилжүүлэн суулгах яаралтай мэс засал”-д 650 сая төгрөг шаардлагатай.
Тэрбээр хандивын данс нээж, элэг нэгт монголчуудаасаа хандив гуйж эхэлсэн. Хүсэл мөрөөдлөө бүтээх амьдралыг түүнд бэлэглээч хүмүүс ээ.

Тэрбээр эмчилгээгээ хийлгэж байх хугацаанд тэмдэглэл хөтөлж байна.

Тэмдэглэл дугаар 4:

Сая сая доллар хожоод амьдрал нь орвонгоороо эргэн, дампуурсан олон жишээг сонсож байлаа.. Миний хувьд доллар биш!. 100 мянгад нэг тохиох "Цусны хорт хавдар хожсон юм" гунигтайгаар хэлж байна гэж битгий төсөөлж уншаарай... Энэ үгийг би инээмсэглэн хэлж байгаа.

Та анзаарсан бол тэмдэглэл 1, 2-ын үргэлжлэл оройноос эхлэх ёстой хэхэ.
Би тэр орой шоудсан юм хайртай найзуудаа дуудаад гоё газар суусан. Найзуудын ихэнх хэлж байсан үг нь чи ёстой тэнэг өөдрөг хог юм аа, уйлаад сууж байгаа байх гээд энэ газрын гадаа сэтгэлээ бэлдээд орж ирж байхад, инээчихсэн найрлачихсан сууж байдаг... Миний хувьд угаасаа хэзээ ахиж эд нартай маазрах нь тодорхойгүй, тэгээд ч хавдартайгаа маргааш нь л мэдсэн биз яадын гэж төсөөлөөд тэр оройг зугаатай өнгөрүүлсэн ч үнэндээ би үхтлээ айж байсан.... Солонгос сериал дээр хавдар туссан гол дүр нь үхчихдэг гунигт хэсэг толгойд буугаад байсан хэрэг л дээ. За тэр ч яахав.

Намайг өвчтэй гэдгийг мэдээд л ээж, аав байгаа үл хөдлөх хөрөнгөө зарахаар зар тавьсан ч тийм амар борлогдохгүй бололтой гээд хямарч байх үед Unitel-ын маркетингийн мундаг хамт олны маань хандив, мөн ээжийн минь гадаадад байдаг хэдэн сайхан эгч нарын хандив орж ирснээр чөмгөндөө шинжилгээ хийлгэх мөнгө бүрдсэн. Тиймээс юу л болбол болог гэсээр Бээжинг зорьсон юм. Бээжин хүртэл миний толгойд юу ч бодогдоогүй эсвэл хэтэрхий их бодолдоо дарагдаад гөлийгөөд байсан уу мэдэхгүй юм... Зүгээр л хүмүүсийн инээмсэглэлийг, байгалийн сайхныг, үүлний дүрсийг анзаарсаар байгаад л энд ирчихсэн байсан. Тэгээд шинжилгээний хариун цагаан эсийн цочмог хорт хавдар гэсэн хариу гарснаар бид хоёрыг маргаашаас нь эхлээд шууд эмчилгээгээ эхэл гэсэн. Гэхдээ эмчилгээ эхлэхийн тулд 50 мянган юань хэрэгтэй мөнгө байршуулахгүй бол эмчилгээ эхлэх боломжгүй гэсэн...

Монгол буцах гэхээр хэзээ унаад өгөхөө мэдэхгүй. Эмчилгээгээ эхлэх гэхээр мөнгө байхгүй . Ээж минь надаас нууцаар уйлаад л... Хүмүүс рүү залгаад байсан, гунигтай шүү! Цагаа тулахад мөнгө олддоггүй юм билээ...

Оройн би ээжийнхээ хажууд нь хэвтээд "За яахав дээ, ээжээ. Хоёулаа маргааш мөнгө олж чадахгүй юм чинь нэгдэх өдөр хүртэл хүлээе. Тэр болтол хотын байр зарагдчих байх" гэтэл ээж миний толгойг илээд "Юунд ч битгий санаа зов, миний хүү. Унт унт" гэсэн.

Би ээжийнхээ хөлийг барьж өгөх дуртай, тэгээд хааяа тоглоно. Миний ээжийн хөл чинь хятад, Дорноговь хоёрын найрамдалт харилцааг бэхжүүлж, Дорноговийн залуусыг жинсэн өмдөөр хангасан хөл шүү! гэхээр учиргүй баярлаад инээнэ ээ... Үнэндээ л 20 жил бараа зөөсөн ээжийн Эрээнд буудаг буудлыг нэрийг нөхөрлөл гэдэг юм...
Би ч мөнгө олдохгүйтэ эвлэрээд унтаад өгсөн. Тэгсэн ээж 06.00 цагт гэнэт огол харайж боссоноо нэг хүн рүү залгатал нөгөө хүн утсаа шууд тасалчихсан... Тэгтэл 20 секунд ч бололгүй буцаж залгаснаа дансанд мөнгө байна, ав ав гэсэн.. Ээжийн тэр нүд ямар сүрлэг бадрангуй байсан гээч хэхэ. Хамгийн сонин нь тэр мөнгө өгсөн хүн нь ээжийн 20 жил буусан Нөхөрлөл буудлын хятад эзэн байсан юм билээ. Түүний дансанд байсан мөнгө нь хэнийн мэдэхгүй Монгол наймаачны мөнгө байж... Ингээд миний эмчилгээ хувь тавилан ч гэмээр юм уу, яс үндэстнээр ялгаварлаагүй нөхөрлөл, эсвэл намайг эмчлүүлээрэй гэсэн юм шиг дансанд нь мөнгөө хадгалуулсан Монгол хүний мөнгөөр эмчилгээ эхэлсэн юм. Гайхалтай... ☺️
Манай найзууд миний төлөө хандивын аян эхлүүлэхээр өдөр, шөнөгүй бэлдэж байхад би юу хийх ээ мэдэхгүй хэвтэж байлаа.. Үнэндээ миний эмчилгээний зардал дэндүү өндөр. Гэхдээ би бууж өгч болохгүй шүү дээ гэж бодсоор тэмдэглэл нэгээ бичсэн...
Тэр өдрөөс эхлээд би гайхалтай зүйлсийг мэдэрсэн юм.... Монгол хүмүүсийн сэтгэлийг хичнээн сайхныг, танихгүй зочин ирэхэд ч идээгээ бариад угтдаг сэтгэл нь хэвээрээ байгааг мэдсэн. Гэхдээ бид бүхний олонх нь ядуу, дундаж орлоготой байгаа шүү дээ. Харин сэтгэлээрээ дүүрэн баян юм даа... Өнөөдрийг хүртэл хандиваар 130 гаруй сая төгрөг цугларсан. Надад амьдрал бэлэглэж байгаа хүн бүрт баярлалаа... Энэ сонин, гайхалтай мэдрэмжийг яаж илэрхийлэхээ би олохгүй байна... Үг хүртэл багадах юм.

Би сугалаагаар хорт хавдар хожсон, харин шагнал нь мянга мянган хүний итгэл найдвар байсан юм...

Нээрээ: Сайншанд маань нефтийн үйлдвэр барьж эхлээд хоёрдугаар Эрдэнэт хот шиг хөгжиж байгаа болохоор манай зарах гэж байгаа объектыг сонирхоод үзээрэй. Зарагдчихвал уг нь хамаг юм жигдрэх гээд л. Хэхэ. Тэмдэглэл дундаа зар оруулсан болохоор сайхан #Share хийгээд өгөөрэй. Утас 99929339, 99091986 шүү. 

#SaveZaya #FuckCancer #ShitHappens
Хандивын данс:
Хаанбанк: 5035247726 Батзаяа
Голомтбанк: 2015129245 Батзаяа
Худалдаа хөгжлийн банк: 465004868 Батзаяа
Candy шилжүүлэг: 99929339
https://m.facebook.com/nt/screen/…

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт 16 градус дулаан байна
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Эрдэнэцэцэг (66.181.191.65)
    Ирээдүй чинь гэрэл гэгээтэй сайхан олон хүүхэдтэй аав болчихсон баяр хөөрөөр дүүрэн байх юм мини дүү эдгэнэ тэвчээртэй бай наад гайтай юм удахгүй биенээс чинь алга болно урагшаа хурдан эдгэнээээ
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Нарантуяа (192.82.77.234)
    Биё нь яг одоо ямар байна.Эдгэнэ гэдэгт итгэлтэй байгаарай хүү минь.Алтан гарт эмч нар найдвартай
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Бадамцэцэг (202.126.89.125)
    Эдгээрэй хүү минь, итгэл найдвараа битгий алдаарай
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
    7 цаг 9 мин
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
    7 цаг 40 мин
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
    9 цаг 14 мин
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
    10 цаг 8 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
    10 цаг 31 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
    11 цаг 2 мин
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
    11 цаг 11 мин
  • Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
    12 цаг 0 мин
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    12 цаг 50 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    13 цаг 34 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    13 цаг 52 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    13 цаг 55 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    14 цаг 23 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    14 цаг 38 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    14 цаг 48 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    14 цаг 49 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    15 цаг 13 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    15 цаг 16 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    15 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    15 цаг 31 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК