Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Мөнхбаатар: Нам хариуцлага хүлээдэггүй ганц субъект болчихоод байна

2020-2-11
0
ЖИРГЭХ

Өмгөөллийн тухай хууль энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилттэй холбогдуулан өмгөөлөгчдийн зүгээс Хуульчдын холбоо цаашид үйл ажиллагаа тогтвортой явуулж чадах эсэх болон давхар татвар төлөх нөхцөл байдал руу шилжин орж байгаа талаар тухайн үед багагүй шүүмжлэл дагуулж байсан. Тэдний хэлж байгаагаар Өмгөөллийн хууль байгууллагыг тодорхойлсон биш процессын шинжтэй хууль байх ёстой талаар санал нэгтэй байгаагаа удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж байсан юм. Тэгвэл дээрх хууль хэрэгжилттэй холбогдуулан өмгөөлөгчдийн татварын асуудлыг хэрхэн зохицуулах болон холбогдох бусад асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас тодрууллаа.


-Өмгөөллийн тухай хуулиар бие даасан холбоо байгуулахаар болсон. Гэвч хуульчдын зүгээс уг холбоог байгуулах шаардлагагүй байсан гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмгөөллийн холбоо 80 жилийн түүхтэй. Өөрийн гэсэн хууль, эрх зүйн зохицуулалттай байсан ч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар 2014 онд хүчингүй болсон байдаг. Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиар энэ байгууллага бүлэг байсныг бие даасан хууль болгон улмаар энэ оноос эхлэн өмгөөлөгчид дахин өөрийн гэсэн хууль, эрх зүйн орчинтой болж байгаа юм. Өмгөөллийн хууль батлан гаргах зайлшгүй шаардлага байсан уу гэвэл байсан. Гэхдээ хуульчдын хэлээд байгаа бие даасан холбоо байгууллаа гээд Хуульчдын холбоо байхгүй болохгүй шүү дээ. Учир нь Хуульчдын холбоо байгуулагдсан цагаасаа хойш дэвшилтэт олон зүйл авчирсан нь үнэн. Цаашид Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

-Тухайн үед өмгөөлөгчид хоёр холбоонд татвар төлөх асуудал яригдаж байсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Өмгөөллийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд энэ асуудлаар Засгийн газарт үүрэг болгосон. Нэгдүгээрт, Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулах, хоёрдугаарт, татварыг давхцуулахгүй байх талаар зохион байгуулалт хийж оруулах үүрэг өгсөн юм. Тиймээс хуульчид нэг татвар төлнө гэж ойлгож болно. Харин хоёр холбоо ямар зохицуулалтаар авах эсэх нь байгууллага хоорондын асуудал.

-Өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө эрхийг хасдаг, хариуцлага тооцдог байх нь зөв үү. Будлиан орох вий гэж өмгөөлөгчид сэрэмжилж байсан?

-Хуульчдын холбооны хүлээдэг чиг үүргийн нэг нь хуульчдад хариуцлага тооцох юм. Энэ асуудал нь өөрөө маргаан дагуулдаг. Хуульчийнх нь хувьд шүүгч, прокурор энэ холбоонд байдаг. Тухайлбал, шүүгч, прокурорт хариуцлага тооцоод хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болголоо гэж бодъё. Гэтэл шүүгч, прокурор болох анхны үндсэн шалгуур нь хууль байх ёстой. Тиймээс ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн юм. Үүнтэй адил өмгөөлөгчдөд ч ялгаагүй мөн л ийм асуудал үүссэн хэрэг. Үүнийг шийдэхийн тулд  бие даасан хууль гаргасан гэж ойлгож болно. Нөгөөтээгүүр, процесс үйл ажиллагаа нь эрүүгийн болоод иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар болон бусад дагаж мөрдөх хуулиар зохицуулагдаад явна. Байгууллага дотооддоо хариуцлага тооцох нь тухайн байгууллагын өөрсдийнх нь л бүрэн эрх. Тиймээс энэ агуулгаараа цааш явах ёстой.

-Улс төрийн намуудын зүгээс намын санхүүжилтийг шилэн болгох ёстой гэсэн асуудлыг хөндөж байна. Ирэх хаврын чуулганаар Улстөрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж амжих болов уу?

-Улс төрийн намын тухай хуульд томоохон өөрчлөлт орох ёстой. Хуулийн төсөл боловсруулагдаад явж байгаа. Үндсэн хуульд улс төрийн намтай холбоотой өөрчлөлт хийгдсэн. Тиймээс Үндсэн хуульдаа нийцүүлж өөрчлөлтүүд хийх ёстой. Өнөөдөр улстөрийн намын санхүүжилтийг тодорхой болгохоос эхлээд гишүүнчлэл, хариуцлагыг тодорхой болгох шаардлага бий. Учир нь нам хариуцлага хүлээдэггүй ганц субъект болчхоод байна. Эрх мэдэлд хүрэхийн тулд оролцоо нь өндөр байдаг ч эргээд хариуцлага хүлээх нь тун бага. Эдгээрийг тодорхой болгох өөрчлөлтийг хийнэ. Харамсалтай нь хаврын чуулганаар амжихгүй байж магадгүй гэж харж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 18 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 15 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    4 цаг 54 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 13 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 3 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    19 цаг 44 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    19 цаг 50 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК