Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ногоон эмнэлгийн алтан гартнууд

2020-2-11
0
ЖИРГЭХ

Мөрдэс зүүсэн, хос тангарагтай эмч нар долоо хоногийн эхний өдрийг хагас цэрэгжилтийн байдлаар угтаж, улмаар ажлын цаг нь 08.30-аас эхэлдэг ажээ. Түрүүхэн л цэрэг хувцастай алхаж явсан эмч нар цагаан халадаараа жигдрэн тус тусын ажилдаа шамдацгааж, чөлөө завгүй ажиллана. 

“Мэс засал явагдаж байна” гэх хаалганы гадна үхлээс бяцхан охиноо, хайртай гэр бүлийнхнээ харамлаж, бурхны дүрээр бууж ирсэн алтан гарт эмч нарт итгэл найдвар хүлээлгэн суусан үе миний амьдралд хэдэнтээ тохиолдож байлаа. Тэр үед цаг хугацаа зогссон мэт дэндүү түгшүүртэй. Мэс заслын өрөөний хаалганаас харцаа ч салгаж үл чадна. Зөрж өнгөрөх эмч, сувилагч бүрийг хэл дуулгах болов уу гэх горьдлогын нүдээр харж, хагалгаа дуусах цагийг хүлээх хичнээн хэцүүг сэтгэлээрээ мэдэрч явсан, би. Харин хагалгаа дуусахад эмчийн амнаас “амжилттай” гэх ганцхан үгийг сонссон даруйд сэтгэлийн их амар амгаланг эдэлдэг билээ. 

Яг ийм сэтгэл зүйтэйгээр мэс заслын хаалганы гадна хүлээж зогссон бол энэ удаад тэр хаалганы дотор юу өрнөж байдгийг сурвалжлахаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийг зорив. Тус эмнэлэг Хилийн 0242 дугаар салбар гэх статустайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Эмнэлгийн эмч, сувилагч нь та бидэнтэй адилхан мөрдэс зүүсэн хилчид. Тиймээс зорилгыг минь ойлгож, мэс заслын хатуу дэгтэй тасгийнхаа үйл ажиллагаатай нэгд нэгэнгүй танилцахыг зөвшөөрсөн билээ. Даваа гарагийн өглөө эмнэлгийн ажилчид 08.00 цагт нэгдэж жагсдаг байна. Мөрдэс зүүсэн, хос тангарагтай эмч нар долоо хоногийн эхний өдрийг тун цэрэгжилттэйгээр эхлүүлдэг аж. Ингээд тэдний ажил 08.30 цагт албан ёсоор эхэлнэ. Түрүүхэн цэрэг хувцастай алхаж явсан эмч нар цагаан халадаараа жигдрэн тус тусын ажилдаа шамдацгаав. Тэдний ажил эхлэхтэй зэрэгцэн миний ч ажил эхэлсэн юм. Энэ өдрийн гол хүнээр ТТАХНЭ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, дэд хурандаа Х.Бат-Оршихыг сонгон түүний ажлын нэг өдөр, мэс заслын эмчийн ажлын онцлогийг түлхүү харуулахыг зорьсон билээ. 

1320 хүнд хагалгаа хийжээ

Мэс заслын тасагт эмэгтэйчүүд, эрүү нүүр, нүд, чих хамар хоолой, ерөнхий мэс засал гэх таван чиглэлийн дагуу хагалгаа хийдэг байна. Нийт 42 ортой тус тасаг 13 эмчтэй. Үүнээс тэргүүлэх зэрэгтэй хоёр, ахлах зэрэгтэй тав, доктор нэг, магистр хоёр, баклавар зэрэгтэй хоёр эмч, 18 сувилагч ажилладаг. Мэс заслын багийнхан өнгөрсөн онд 1320 хүнд дээрх таван чиглэлийн дагуу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Харин 2020 онд уг тоо нэлээдгүй хувиар өсөх хандлагатай байгаа гэнэ. Учир нь нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн иргэдэд мэс засал хийхээр болжээ. Мэс заслын тасгийнхан 2020 онд урологийн /бөөрний мэс засал/ эмчтэй болохоор зорьж байгаа гэсэн. Мөн  нүдний болор суулгах мэс ажилбарыг ч эмнэлэгтээ хийхээр төлөвлөөд байгаа юм.  

Эрүүл, халдваргүй орчин

Өнөөдөр даваа гараг. Тасгийн эрхлэгч тасгуудаар явж өвчтөнүүдийн биеийн байдалтай танилцахаас тухайн өдрийн ажил эхэлдэг байна. Үзлэгийн үеэр хамт явах хүсэлтэй байгаагаа хэлэхэд зориулалтын шаахай, нөмрөг өмсөж, амны хаалт зүүхийг санал болгов. Хагалгааны дараах тасаг тул элдэв бохирдол орохоос сэргийлж ийнхүү эрүүл ахуйн шаардлагыг чанга баримталдаг байна. Ингээд тасгийн эрхлэгч, эмч нарынхаа хамтаар тасгуудаар явж өвчтөнүүдийн биеийн байдалтай нэг бүрчлэн танилцаж, эмнэлгээс гарах хүмүүст хагалгааны дараах зөвлөгөөг өгөв. Мөн өнгөрсөн бямба, ням гарагт цөсний чулуу, мухар олгой авах, шулуун гэдэс тайрах таван хагалгаа хийгдсэнтэй танилцсан юм. Амралтын өдрүүдэд болон ажлын цаг дууссаны дараа яаралтай хагалгаанууд энэ мэтчилэн орж ирдэг байна. Тиймээс тухайн өдрийн жижүүр эмч нэн яаралтай хагалгаануудыг хийнэ. Мэс заслын тасгийн эмч нарын ур чадварын тухайд бүгд мэргэшжээ. Дэд хурандаа Х.Бат-Орших 2018 оныг хүртэл эмч нараа дадлагажуулахын тулд биечлэн хагалгаа бүрт авч ордог байсан бол 2019 оноос залуу эмч нар бие даан хагалгаа хийх хэмжээний ур чадварыг эзэмшсэн талаар хэлсэн юм. Гэхдээ хүний биед мэс хүргэх амаргүй. Доор хаяж 50 удаагийн хагалгаанд туслах эмчээр орж байж дадлагаждаг гэнэ. Дэд хурандаа Х.Бат-Орших тасгуудаар явахдаа өвчтөнүүдийн биед гараар үзлэг хийгээд ямар зовиур байгааг тун хялбархан оношилж, эмчлэгч эмч болоод сувилагч нартаа чиглэл өгөв. Энэ үйл ажиллагаа өглөө бүр 08.30-09.30 цагийн хооронд явагдаж хэвшсэн байна. Тус тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тухайд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, ахмадууд, Чингэлтэй дүүргийн харьяалалтай иргэд байсан юм. Амралтын өдөр мухар олгойн хагалгаанд орсон Хилийн 0253 дугаар ангийн жолоочтой таарав.

Үзлэг дуусгаад дэд хурандаа Х.Бат-Оршихын өрөөнд саатлаа. Энэ зуурт  хагалгаанд орох өвчтөнүүдийн ар гэрийнхний хөл үл тасарна. Бүгд л “Эмчээ, одоо хэдээс орох уу?, Бид яах уу?” гэх зэргээр сэтгэл зовнисон байдалтай асууна. Харин дэд хурандаа “Энэ өдрийн төлөвлөгөөт таван хагалгаа хуваарийн дагуу орно. Санаа зовох зүйл байхгүй” гэдгийг хэлэв. Үүний зэрэгцээ эмч, сувилагч нар “Оршихоо эмчээ” гэсээр орж ирэн ажлаа ярилцаж, зөвлөгөө авах юм билээ. Энэ бүхнийг хөндлөнгөөс ажин суухад их л завгүй байдаг бололтой. Төд удалгүй түүний гар утас дуугарч яаралтай тусламжийн тасагт өвчтөн ирсэн гэв. Ингээд дэд хурандаа өөрийн биеэр яаралтай тусламжийн тасаг руу бууж, үзлэг хийгээд мухар олгойн хагалгаанд өнөөдөр оруулахаар заалт бичсэн юм. 

 

Амбулаторитой танилцав

Яаралтай тусламжийн тасаг руу нэгэнт буусан тул дэд хурандаа Х.Бат-Орших амбулаторийн үйл ажиллагааг танилцуулав. Дээр өгүүлсэнчлэн ерөнхий мэс заслаас гадна эмэгтэйчүүд, нүд, чих хамар хоолой, эрүү нүүрний хагалгааг давхар хийдэг тул хариуцсан эмч нартайгаа уулзуулсан юм. Гэхдээ даваа гарагт үзлэгийн цаг, дараалал ихтэй тул үйл ажиллагаатай нь тун хөнгөн танилцаад гарлаа. Нүдний эмчээр ахмад П.Саранцэцэг ажилладаг. ТТАХНЭ-т зовхины мэс засал, ухархайн хугарал, нулимсны зам нөхөн сэргээх, нүдний далавч хальс авах зэрэг мэс ажилбарыг одоогоор хийдэг байна. Ногоон өнгийг эрхэмлэсэн тус эмнэлгийнхэн үйл ажиллагаандаа техник, технологийн шинэчлэлийг аль болох өргөнөөр нэвтрүүлж байгаа аж. Тэд нүдий хараа, өнгө ялгах чадварыг электрон дэлгэцээр тогтоож байсан юм. Чих хамар хоолойн эмчээр хошууч Д.Сэргэлэн ажилладаг. Тэрбээр хамрын таславчийн муруйлт, хуучин гэмтэл засах, архаг битүүрэлтэй хүмүүсийн самалдаг тайрах, хоолойн мах авах зэрэг мэс ажилбарыг хийдэг талаар танилцуулав. Бидний дараагийн орсон өрөө бол эрүү, нүүрний мэс заслын кабинет. Дэд хурандаа Ч.Хүдэрчулуун 20 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж, өдөрт 20-30 хүнд үзлэг хийдэг байна. Давхар нүүрний гэмтэл, хугарал, хавдрын мэс заслуудыг хийдэг юм. Ингээд эмэгтэйчүүдийн кабинетад очив. Эмэгтэйчүүдийн эмч, хошууч Ш.Наранчимэг, дэслэгч М.Мөнхзаяа нартай урьд нь сониныхоо эмэгтэйчүүдийн булангаар уулзаж байсан тул ичнээ танилууд юм.   Эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний уйланхай, үргүйдлийн оношилгоо, хоргүй зангилааг авах, давсаг сойх, умай тайрах, бүхэлд нь авах зэрэг маш нарийн хагалгаануудыг дурангаар хийдэг байна. Энэ мэт мэргэжлийн түвшинд эдгээр хагалгааг хийж байгаа талаараа танилцуулсан юм. 

Орчин үеийн эмнэлэг болсон нь

ТТАХНЭ одоогийн шинэ байраа 2016 онд хүлээн авсан. Байр объектын тухайд орчин үеийн эмнэлгийн стандартыг хангасан саруулхан өрөө тасалгаа, цэвэр орчин бүрдсэн гэж болно. Тоног төхөөрөмж нь ч тэр хэрээр сайжирсан. Тэр дундаа мэс заслын өрөө бусад улсын эмнэлгүүдэд байхгүй стандартыг хангажээ. Тус эмнэлгийн захирал асан хурандаа Ш.Жаргалсайхан мэс заслын эмч байсан тул хагалгааны өрөөний стандарт, ариун байх нөхцлийг хангасан зураг төслийг хийснээр өнөөдрийн энэ орчин бүрджээ. Өмнө нь хагалгааны өрөөний агаарын солилцооны үед бохир орж, шарх идээлэх тохиолдол мэр сэр гардаг байж. Одоо бол хагалгааны өрөөнд 100 хувь вакум орчин бүрджээ. Тасгууд ч мөн ялгаагүй. Өвчтөнүүдэд тав тухыг бэлэглэсэн гэхэд болно. Тасаг бүр дотроо шүршүүр, бие засах өрөөтэй. Нэг өрөөнд дөрвөөс дээш хүн хэвтэхгүй. Саруулхан том аж. Ийм сайхан, цэвэр цэмцгэр орчинд эмчлүүлээд гарахад өвчтөнүүдэд сэтгэл зүйн хувьд таатай мэдрэмж төрдөг бизээ. 

Хагалгаа хийж байна

ТТАХНЭ хагалгааны зургаан өрөөтэй. Эмнэлгийн долоон давхарт хагалгааны дөрвөн өрөө болоод эрчимт эмчилгээний тасаг байрладаг. Энд тасагт байснаас илүү ариун цэврийг чанд баримтална. Эрчимт эмчилгээний тасаг зургаан ортой. Хагалгааны дараах хүндрэл ихтэй өвчтөнүүдийг 24 цаг эмчийн хяналтан доор асарч сувилдаг байна. Харин хөнгөн мэс заслын дараа өвчтөнүүдийг сэрээх өрөөнд наркозыг нь гарах хүртэл байлгаад тасаг руу асран хамгаалагчийнх нь хяналтанд шилжүүлдэг аж. Энэ өдөр хуваарийн дагуу гэмтлийн тасгийнхан түнхний хагалгааг эхлээд хийж байсан юм. Дараа нь мэс заслын тасгийнхан цөсний чулуу, олгой авах хагалгаануудыг хийх ёстой гэнэ. Дэд хурандаа Х.Бат-Орших хагалгааны өрөөнд орохын өмнө надаас “Сэтгэл зүйн хувьд бэлэн үү? Айхгүй биз дээ?” хэмээн хэдэнтэй лавлан асууснаар хагалгааны явцад хамт байхыг зөвшөөрсөн юм. Гэхдээ тэр өрөөнд ороход шат дамжлага тун их. Эрэгтэй, эмэгтэй эмч нар тусгай чип бүхий тусдаа хаалгаар орно. Тэндээс шууд хувцас солих өрөө залгадаг юм билээ. Хувцасны тавиур дээр нэрийг нь бичиж  ариутгасан эмнэлгийн хувцас, шаахай өрөөтэй байв. Ариутгаж бэлтгэсэн хувцаснаас нэгийг нь өмсөж, толгойдоо малгай өмсөөд, амны хаалтаа солин гараа ариутгалаа. Гар угаах угаалтуур нь их сонин. Тэнд гараа ямар нэгэн зүйлд хүргэх шаардлагагүй. Гишгүүр дээр гишгэх төдийд ус гоожино. Ариун цэврийн хувьд бэлэн болсон эмч гараараа ямар нэгэн зүйлд хүрэлгүйгээр хагалгааны өрөөнд ордог аж. Хаалганы өрөө хоёр хаалгатай. Хаалга хүний дулааныг мэдрэн өөрөө нээгдэнэ. Миний төсөөллөөс дэндүү хол, бас айдас хуруулсан мэс заслын өрөөнд анх удаа хөл тавив. Хагалгааны өрөөний голд нарийхан ор байрлуулж, хажууд нь том дэлгэц суурилуулжээ. Эргэн тойрон нь кинон дээр гардаг шиг амьсгалын аппарат, зүрхний хэм, даралт хянах дэлгэц бүхий төхөөрөмж байрлана. Харин хагалгааны орны чанх дээр өнөөх вакум орчныг бүрдүүлсэн агааржуулагч байдаг гэнэ. Хагалгааны явцад хаалга онгойсон ч гадна агаар хагалгаа явагдаж байгаа хэсэг рүү нэвтэрдэггүй байна. Энэ өнөөх түрүүн хэлсэн 100 хувь вакум орчин гэсэн шүү. Эмч нар бэлэн болох даруйд сувилагч тэдэнд давхар ариутгасан халаад өмсгөв. Удалгүй хаалга дахин онгойход сувилагч, носилкин дээр өвчтнийг түрсээр орж ирсэн юм. 31 настай залуухан бүсгүй цөсний чулуугаа авахуулах хагалгаанд ороход бэлэн болжээ.

Бүсгүйн царайд өвчиндөө шаналах зовиур, эрүүл болох хүсэл, басхүү хагалгааны өмнөх айдас илэрнэ. Би ч гэсэн түүний өмнөөс сандарч бас түгшив. Харин нөгөө талаас ажилдаа гаршсан мэргэжлийн эмч нарын баг өөртөө итгэлтэй байгаа нь илхэн. Гэхдээ эмч хүн хэзээ ч өвчний өмнө ам гардаггүй учир хагалгаа эхлэхээс дуусах хүртэл тун хянамгай ажиллах нь гарцаагүй юм. Хагалгааны бэлтгэл бүрэн хангагдахад нойрсуулах эмч өвчтөнийхөө сэтгэл зүйг тайвшруулан хормын дотор унтуулж орхив. Хагалгаа эхлэхээс дуусах хүртэл нойрсуулах эмч бүсгүйн амьсгал, зүрхний цохилтыг хянах үүргийг гүйцэтгэнэ. Бүсгүй нүдээ аних төдийд ямар нэгэн өвдөлтийг үл мэдэрнэ. Хэсэгхэн зуур сайхан зүүдэнд умбаад сэрэхдээ эрүүл саруул болоод энэ хаалгаар гарч, хайртай гэр бүлдээ очно. Энэ удаагийн хагалгааг дэд хурандаа Х.Бат-Орших гардан хийх бөгөөд туслах эмчээрээ хошууч Н.Насантуяаг сонгон резидент эмчийн хамтаар оров. Хошууч Н.Насантуяа мэс заслын тасагт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай. Бас тасгийнхаа ганц эмэгтэй эмч. Ийм мундаг эмч нар энэ удаагийн хагалгааг хийж байгаа гэж бодохоор итгэл төрнө. Басхүү бүсгүйн өмнөөс сандарч зогссон сэтгэл тайвшрах шиг санагдсан юм. ТТАХНЭ 2004 оноос дурангийн хагалгааг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Одоо бол цөсний хагалгааны 95 хувийг дурангаар хийдэг гэнэ. Энэ нь хагалгааны дараах зовиур бага, бас ямар нэгэн эрсдэл дагуулахгүй зэрэг давуу тал ихтэй. Үйлчлүүлэгчийн өвчний түүх, хагалгааны үйл явц зөвхөн эмч, өвчтөн хоёрын дунд үлдэх нууц тул бүсгүйг унтахтай зэрэгцэн хагалгааны өрөөг орхисон билээ. Гэхдээ хагалгаа үргэлжлэх хугацаанд танихгүй ч гэлээ тэр эмэгтэйн төлөө, ар гэрийнхний хамтаар залбиран эрүүл энхийг хүсэв. Хагалгааны өрөөний гадна хайртай хүмүүсээ хүлээж зогссон би энэ удаад огт танихгүй бүсгүйг хүлээж суусан билээ.

Дэслэгч М.Уранбайгаль

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Bolormaa (202.126.89.208)
    Saihan setgegdel turluu.
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Bolormaa (202.126.89.208)
    Saihan setgegdel turluu.
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    yagaadch um be zergiin emneleg geed yariad surchihsan….er ni arai ilyy naidvartai mundag um shig l sanagdaad baidgiim daa ooriin erhgui…ali ch ulsad, manaid ch ed nar ilyy chadaltai emch nar shig baidag um
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    10 цаг 32 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    11 цаг 32 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    12 цаг 17 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    12 цаг 21 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    12 цаг 30 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    13 цаг 17 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    14 цаг 8 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    14 цаг 36 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    15 цаг 1 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    15 цаг 11 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    15 цаг 48 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    15 цаг 56 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    16 цаг 0 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    16 цаг 25 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    16 цаг 27 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    16 цаг 29 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    17 цаг 47 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    18 цаг 27 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    18 цаг 42 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    18 цаг 42 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК