Засгийн газар өнөөдөр 15:30 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Мөн Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэнээр Төрийн тэргүүний зүгээс зарлиг гаргасан юм.