Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн зах зээлд өрсөлдөх том амбийцтай “Бэст буйдан”

2020-2-17
0
ЖИРГЭХ

Тугалтай үнээний үнэ хүрсэн сийлбэртэй модон ор

Эхлүүлсэн ажилдаа эзэн болж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх сайхан. Олон залуусыг хүсэл мөрөөдлийнх нь зүг хөтлөх бүр сайхан.Үүний бодит илрэл болсон Ү.Батбаярыг “БҮТЭЭЛЧ МОНГОЛ” цувралдаа онцоллоо. Зарим нь түүний нэрийг уншаад ямар компани гэдгийг нь төвөггүйхэн гадарласан байх.

Хөдөөгийн буйдхан суманд эгэл борог амьдралд өнөр гэр бүлийн дунд өссөн Ү.Батбаяр хүүхэд наснаасаа хөдөлмөрийн үр шимийг сайн мэднэ. Аавынх нь гарын ур дүй хүүхдүүдэд нь өвлөгдөн үлджээ. Наймдугаар ангидаа сийлбэртэй модон ор хийж, ээждээ тугалтай үнээ авч өгч байсан хүү өдгөө эх орныхоо буйдангийн хэрэгцээний 50 хувийг хангадаг үндэсний үйлдвэрлэгч “Бэст буйдан” компанийг удирдан чиглүүлж байна. Хүн бүрийн өгсөж хүрсэн амжилтын зам тийм ч дардан байдаггүй. Унаж босох, алдаж, онохоос эхлээд адармаатай. Ү.Батбаярыг амьдралын энэ шалгуур тойроогүй дайрсан гэдэг. Гэхдээ тэр зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд шантарсангүй. Уналтаа ухаарлаар шийдсээр урагшилж, өнөөдрийн орон зай, амжилтын тоосгыг нэгд, нэгэнгүй өржээ.

Хүмүүний амьдрал, хорвоогийн жам хэдий чхайрт аав нь тэнгэрт дэвшсэн тэрхүү он жил гуравхан настай хүүд дэндүү хатуу байсан нь мэдээж. Ээжийнхээ энгэрт эрхэлж өссөн тэрбээр багаасаа хар бор ажилдуягдаж, зуны амралтаараа жимс, самар түүж хичээлийнхээ хэрэглэлийг бэлддэг байжээ.Хажуугаар нь мод, тоосгоны үйлдвэрт ажиллаж, олсон мөнгөөрөөээждээ дэм болдог байв. “Багаасаа ажил хийж, биеэ эрт даасан. Аав маань мужаан хүн байсан учраас гарын үр дүйтэй. Сийлбэртэй модон эдлэл хийж, худалддаг байлаа. Ээж маань 1995 онд бурхан болсон. Эрдэнэт хот руу шилжиж, тэндээсээ цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд амьдрахын тулд ажлыг гололгүй хийсэн дээ” гэв.

Анхныхаа буйдангаа 40 мянган төгрөгөөр үнэлсэн нь

Арван жилийн сурагч байхдаа өөрийн хийсэн сийлбэртэй ороо Архангай аймгийн төвд борлуулж байсан түүнд хамгийн түрүүнд хийц чанар сайтай загвар дизайныг нь гаргаснаар Дэнжийн мянгад аваачин 40 мянган төгрөгөөр худалдсан байна. “Цалингаасаа хуримтлуулсан мөнгөөрөө буйдан хийх материал авсан. Хамгийн гол нь, худалдаж байгаа буйдангуудаас хийц загварын хувьд ялгарах шинэлэг бүтээл хийхийг зорьсон. Өөрөө загвараа гаргаж, өдөржин, шөнөжин хийсэн хос буйдангаа Дэнжийн мянга захад очоод төд удалгүй зарсан. Тухайн үед үйлдвэрлэж байсан буйдангаас арай өвөрмөц содон байсан байх. Ямар гоё хийцтэй юм бэ гээд цоо шинэ хуруу зүсэхээр найман ширхэг таван мянган төгрөгөөр худалдан авсан ах, эгч хоёр надад урам зориг, эрч хүчийг өгсөн дөө. Тэр үеэс буйдангийнхаа загварыг шинэчилж, тэр хэрээрээ худалдаж байлаа” хэмээн Ү.Батбаяр ярилаа. 

 

Буйдан хийгээд зогсохгүй тавилга засварын үйлчилгээ үзүүлж, өөрт байгаа багажаа цүнхэнд хийж үүрээд айлын эвдэрсэн тавилга засч явсан үе түүндбий. Энэ бүгдийг эргэлт буцалтгүй хийсэн ньтухайн үед ирээдүйн, өнөө цагт одоогийн “БЭСТ БУЙДАН” компанийн эхлэлийг тавьжээ. Урд хөршөөс орж ирдэг тавилгууд чанар муутайгаас гадна эдэлгээ удаан даадаггүй,хэмхрэл ихтэй. Хаалганаасаа эхлээд салах нь энүүхэнд. Түүнийярьснаар дуудлага өгч тавилгаа засуулдаг хүмүүс ихэвчлэн гэрийн эзэгтэй эсвэл эмээ өвөө нар байдагбайжээ. Тавилга засч явахдаа ямар нэгэн байдлаар үнэ тариф тогтоогоогүй аж. Харилцан тохиролцох зарчмаар засахын зэрэгцээ зарим ньболомжоороо мөнгө төлдөг байсан гэнэ.

70 хувийн итгэлцэл дээр тогтсон бизнес

Аливаа бизнесийг эрхлэхэдалдагдалгүй ажиллах нь чухал. Гэхдээ тэр хэмжээнд хүрэхэд амар биш. Ү.Батбаярын хувьд буйдан зарж олсон орлого нь дараагийн материалаа авахад зарцуулахаас эхэлдэг байв. Энэ байдал үргэлжилбэл аманд ч үгүй, хамарт ч үгүй болох учраас бичил бизнесээ өргөжүүлэхийн тулд боломжит бүхий л хувилбарыг судалж, байж болох бусад гарц гаргалгааг хайжээ. Тухайн үед бэлэн мөнгөөр буйдан худалдаж авах нь цөөн учраас баар, рестораны хэрэгцээг хангах санаа төрсөн байна. Бэлэн мөнгө, бага зэрэг ашиг гаргахгүй бол бизнес нь зогсонги байдалд орох байсан болохоор ийм аргыг сонгосон хэрэг. Эхлээд баар, рестораны эзэдтэй уулзаж, гаргасан загвараа танилцуулна. Тохиролцож чадвал 70 хувийн урьдчилгаагаа авч ажилдаа орно. Буйдангаа бүрэн дуусгаж, хүлээлгэн өгснийхөө дараа үлдэгдэл 30 хувиа авна. Ийнхүү 70 хувийн итгэлцэл дээр тогтсон харилцан тохиролцоо өргөжин тэлсээр жил хүрэхгүй хугацааны дараа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг баар, рестораны буйданг “Бэст буйдан” компанийнхан хийдэг болжээ. Компанийн ашиг ч энэ хэрээр өссөнөөр айл өрхөд зориулсан буйдангөнгө загварын өргөн сонголтойгоор боломжийн үнээр зарж эхэлжээ.

Подволиас  эхэлсэн ажлын байраа үйлдвэр болтол нь өргөжүүлэв

Ү.Батбаярын бизнес жижигхэн подвалиас эхэлсэн. Анх буйдангаа орон сууцны подвальд хийж эхэлсэн тэрбээр өдөр нь загвараа гаргаж, угсарч хадах ажлаа хийнэ. Харин шөнө сууж буйдангийнхаа бүрээсийг оёж хононо.Тухайн үед подвальд үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжгүй байсан учир ийм зарчмаар ажиллах нь түүнд дөхөм байжээ. Ингэж явсаар подвалиас, хашаа руу, хашаанаас үйлдвэрийн хэмжээнд хүртлээ өргөжин тэлжээ. Буйдан хийж явахдаа тэрбээр ханьтайгаа танилцжээ. Хамтдаа ажиллаж явсаар өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд ханийнх нь дэмжлэг асар их байсан нь мэдээж. Хазайхад нь тулж, хальтирахад нь түшиж, өдгөө ч компанийнхаа хамгийн чухал ажил болох гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Одоогоор “Бэст буйдан” компани 60 гаруй загварын буйданг өнгөний өргөн сонголттойгоор үйлдвэрлэж, нийслэл,21 аймгийн хэмжээнд гэрээт борлуулагчтайгаар түгээж байна.

Одоогоос 16 жилийн өмнө буюу 2004 онд монголчууд дотоодын хэрэгцээний гуравхан хувийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг байсан аж. Гарын таван хуруунд багтах цөөн тооны үндэсний үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байсан хэрэг. Овжин нэгэн нь Хятадаас оруулж ирсэн буйдангаа “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор зарах жишээний.Харин “Бэст буйдан” компани үйл ажиллагаа явуулж, албан ёсоор үйлдвэрийн хэмжээнд шилжсэнээр энэхүү тоо баримтад томоохон өөрчлөлт, дэвшлийг авчирч, дотоодын хэрэгцээний 50 хувийг хангадаг болсон байна.

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах олон зуун шинэлэг санаа байгаа тухай үндэсний үйлдвэрлэгчид хэлдэг. Гэвч төрөөс дэмжлэг байдаггүй нь тэднийг ажлаа урагшлуулах үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд томоохон хана хэрэм болдог. Дайны хажуугаар дажин гэгчээр үндэсний үйлдвэрлэгч нэрийн дор чанаргүй, хэрэглэгчдийн сэтгэлд нийцэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдынхаа боломжийг хааж, нэр хүндэд нь хасах оноо авчрах нь ч бий. Гэхдээ Ү.Батбаярын өмнөө тавьсан зорилго өөр. Жилээс жилд зах зээлийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр, хэрэглэгчдийн буйдангийн чанарт тавих шаардлага нь ч өндөрсөж эхэлсэн байна. Тиймээс хэрэглээ нэмэгдэх тусам бүтээгдэхүүний чанар сайжрах учраас түүнийг дагасан хөгжил энэ салбарт бий болно гэдэгт тэрбээр итгэдэг.

16 жилийн өмнө дөрвөн ажилтантай эхэлж байсан “Бэст буйдан” компани өдгөө 260 ажилтантай, үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэхээр зорьж явна.Үр дүнд ньтомоохон үйлдвэр барьж ашиглалтад оруулаад зургаан жилийг үдэж байна. Өнөө цагт орон сууцны талбай хуучнаа бодвол харьцангуй жижиг болсон. Бага талбайтай орон сууцандаа давчуу амьдрахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс тухайн айл өрх бүрийн талбайд тохирсон ая тухай амьдарч болох боломжтой тэрхүү шийдлийг “Бэст буйдан”-гийнхан хийж, үйлдвэрлэж байна. 

Дэлхийд нэвтэрсэн технлогиудыг монгол хүний сэтгэл, гарын ур, сэтгэмжээр бүтээж яваа энэ. Ийнхүү орон сууцны подвалиас эхэлсэн Ү.Батбаярын бизнес үйлдвэр болтлоо өргөжиж, сардаа 1000 гаруй  буйдан үйлдвэрлэж хэрэглэгчид нийлүүлж байна.

“Монголчууд анх буйдан хийнэ” гэхэд чадахгүй гэсэн байдлаар ханддаг байсан үе бий. Гэвч өнөөдөр  хийж чаддаг юм шүү гэдгийг “Бэст буйдан”-гийнхан харуулж салбартаа манлайлж байгааг хараад бахархах сэтгэл төрснийг нуух юун. Гэхдээ тэдний зорилго үүгээр хязгаарлагдахгүй. Хийхээр төлөвлөж, тэмүүлж байгаа олон мөрөөдөл “Бэст буйдан”-гийнханд бий.

С.Ичинхорлоо

Best buidan-н зурган илэрц

Best buidan-н зурган илэрц

Best buidan-н зурган илэрц

Best buidan-н зурган илэрц

Best buidan-н зурган илэрц

Best buidan-н зурган илэрц

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.9.47.7)
    Улаанбаатар буйдан харин бестийг бодвол үндэсний хэв маягтай бас болоогүй өв соёлоо хадгалсан овоо хэдэн загвартайн байналээ.Албан тасалгааны буйдан хийдэг.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.191.204)
    dampuurch bgam bishuu,nomin unitediin bairnaasaa garch baix chin bilee
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.14.36.18)
    Люкс загварын буйдан хийх хэрэгтэй. Мөн зөвхөн суухаас гадна, өөр давхар хэрэгцээг хангахуйц инновац шингээсэн загвар гаргавал зүгээр. Ж-нь хажуудаа ном эд зүйлс тавих тавиуртай, маш авсаархан эвхэгдэж хураагддаг бйах, үндэсний хэв шинж загварыг агуулсан байх гэх мэт...
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Оогий (66.181.161.65)
    Амжилт
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (139.5.216.115)
    Амжилт хүсье
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Засс (66.181.184.46)
    Санахгүй л юм байна
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.88.222)
    Амжилт хүсье. Боломжийн үнээр өшөө хямд зараарай.
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • гэрэл (202.131.246.22)
    БЭСТ БУЙДАН сайн юм бналээ
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.246.22)
    чанар бол сайн
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.246.22)
    залуу үедээ сургамжтай нийтлэл бичжээ.
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.246.22)
    ийм тууштай хүмүүс олон байгаасай
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • нараа (202.131.246.22)
    мундаг хѳдѳлмѳрч одоо нийгэмд жишиг болох нэгэн байнадаа
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (202.131.246.22)
    сэтгэл ханамж 100% байдаг .
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.246.22)
    үнэхээр чанартай шүү
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Болдоо (139.5.216.115)
    Үнэхээр хөдөлмөрч хүн шүү. Нутгийн залуугаар бахархаж байна.
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Ганаа (139.5.216.115)
    Эдэлгээ чанар сайтай. Сайн буйдан үйлдвэрлэдэг шүү.
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    саяхан
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    11 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    21 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    28 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    39 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    1 цаг 0 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    1 цаг 4 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    1 цаг 5 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 10 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    1 цаг 15 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК