Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Aмны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

2020-2-17
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.17) нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дөрвөн эмийн сангаар ороход хоёр эмийн санд нь нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц байхгүй, дууссан байлаа. Шүүлтүүртэй даавуун амны хаалт 3500 төгрөгөөр зарагддаг байсан бол өнөөдрийн байдлаар 4000 төгрөгөөр зарагдаж байна. Нийлүүлэлт хангалтгүй байгаа. Харин эм, тарианы борлуулалт хэвийн байгааг эмийн сангийнхан хэлж байсан юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Бөмбөгөр худалдааны төвөөр орж, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.

Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд хүнсээ ихээр худалдан авч, нөөцлөх асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг хөөрөгдөх, зохиомлоор өсгөх байдал гарсныг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм.

“Худалдан авалт өмнөх жилтэй харьцуулахад бага байна. Жилийн жилд сар шинийн баярын өмнө барааны үнэ нэмэгддэг. Нийлүүлэлт багассан учраас үхрийн махны үнэ өссөн. Сүүлийн хоёр жилд адууны махны үнэ өсөх хандлагатай байгаа. Цаанаасаа мах үнэтэй ирдэг болсон. Гадуур янз бүрийн цуурхал яриа гарснаас болсон уу, өнгөрсөн амралтын хоёр өдөр худалдан авалт их байсан” гэж Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч П.Жаргалбуян хэллээ.

Худалдаа, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэд амны хаалттай байдаг болсныг ч тэд хэлж байлаа.

"Өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний статистикийн газар болон бусад холбогдох байгууллагууд зах, худалдааны төвүүдээр судалгаа хийж үзсэн. Супермаркетуудын хувьд үнийн өсөлт харьцангуй бага байсан бол бөөний худалдааны төвүүд дээр өсөлттэй харагдлаа. Зохиомол хомсдол үүсгэж, өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөх байдлыг зогсоох талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тодорхой арга хэмжээ авахыг чиглэл болгосон" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр,  “Энэ цаг үед иргэд маань тайван амгалан, ухамсартай байх хэрэгтэй. Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа сорилт, бэрхшээлийг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” сэтгэлээр давж гарах ёстой. Мах, маск, гурил зэргийг бөөндөж авах хэрэггүй. Үүнээс болж зохиомол хомсдол, зохиомол эрэлтийг үүсгэж байна. Хүнсний бүтээгдэхүүний гадаад дотоод нийлүүлэлтээ зохицуулж байгаа учраас хомсдол үүсэхгүй, хангамж хүрэлцээтэй байгаа. Харин амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дөрвөн том үйлдвэр болон өрхийн үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа. Үнэ өссөн байна. Үүнийг гэрээгээр зохицуулж, үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллана. Иргэд, үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд хүчээ нэгтгэж, хямарч бухимдалгүй, ухамсартай байвал ямар ч бэрхшээлийг давж чадна. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврээ чанд сахих хэрэгтэй.

Уламжлалт сар шинийн баяраараа айл хэсэхгүй, цахимаар шинэлэг байдлаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв. Сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн" гэв.

Түүнчлэн Сар шинийн баярыг цуцалж байгаа хэрэг биш, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад нэг жил өнжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ хэцүү өвчинд ахмад настан илүү өртөмтгий байгаа учраас очиж золгоогүй нь үл хүндэтгэсэн хэрэг болохгүй. Харин ч хүндэлж, хайрлаж байгаагийн илрэл гэдгийг ч тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочид (202.179.31.254)
    занданшатар даргаа эдийн засгийн байнгын хорооны даргаар амьдпрал мэддэг хүнээ ажиллуулаачээ
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочид (202.179.31.254)
    хотын зарим байрууд гаднаа харуул хамгаалалтын албыаар машинаа харуулдаг болжээ гаднаа харуулын байртай болж энэ сайн жишээг бүх байруудад хэрэгжүүлэх хэрэгтэй сөх-н авгай нар хэрэв машинд хулгай орсон байхад камераа харуулахгүй эвдэрхий гэх жишээтэй
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочид (202.179.31.254)
    төр засаг байгаа бол хоёр хөршөөс туршлага судлах хэрэгтэй ОСК нь хариуцдаг мөнгөө хурааж авдаг юм байна лээ манай ОСК ажлаа хийх хэрэгтэй сөх нь хуулиараа хариуцах ёстой ажлаа хийж ч мэдэхгүй оёдолчин гуталчин хүмүүс бантан болгож байгаа
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочид (202.179.31.254)
    одоогийн сөх гэдэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй 30 гаруй жил нэгдсэн тарифгүй дураараа мөнгө хураадаг луйвар болж хувирсан шүү дээ барилгын яам энэ тал дээр анхаарах хэрэгтэй
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочид (202.179.31.254)
    хэрэв цэвэрлэгч манаачийн цалинг нь тогтоогоод байрны ахлагч ид айлууд хураалгах бол сөх нь үнэн зөвөөр нь цалинг нь өгч харагдаач
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочид (202.179.31.254)
    сөх бол санхүүгийн луйвар хийгээд байгаа нь суугчдын эсэргүүцэл хийх шалтгаан шүү цэвэрлэгч манаач ийн цалин тарифийг төрөөс нэг айлаас хураах мөнгийг нь тогтоогоод өгөх хэрэгтэй
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочид (202.179.31.254)
    сөх гэдэг нэрийг солих хэрэгтэй байрны ахлагч гээд л болоо
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочид (202.179.31.254)
    сөх гэдэг үнэндээ цэвэрлэгч манаачаа л аргацааж байгаа шүү тэргээс цааш хийе ч гэсэн чадахгүй байгаа шүү дээ
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочид (202.179.31.254)
    занданшатар даргаа эдийн засгийн байнгын хороон дарга амьдрал мэдэхгүй гэдгээ харууллаа учир нь сөх-н хэдэн авгай нь байрны суугчид болж жүжиг тавьж сөх хэрэгтэй гэж хуралдаж харин ганбаатар сөх хэрэгтэй гэж тэнэгтээд арай ч дээ бидний мэдэх сөх-н хэдэн авгай л байсан шүү
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Б (139.5.216.12)
    TV9 гадаад мэдээний тоймоор Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун даралдуулж байна гэж өдөр бүр мэдээлээд байна. Олон нийтийн суваг шүү дээ. Өдөр бүр мэдээлээд хэн ч арга хэмжээ авахгүй байхыг бодвол үнэн байх гэж бодогдох юм. Хэнд итгэх вэ.
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • зоин (192.82.77.170)
    зөв хаана байна маск гуай
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • 999 (103.87.255.66)
    Юун нэмэгдүүлэх, юу ч байхгүй байгаа биздээ. Битгий худлаа шоуд. Онцгой комисс шийдвэрээ гаргасан, төрийн байгууллагууд ажлаа хийхгүй байна. Хаана байна тэр маск??????
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    20 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    31 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    40 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    45 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    57 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    1 цаг 4 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    13 цаг 35 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    13 цаг 40 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    18 цаг 5 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    20 цаг 19 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    20 цаг 27 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    21 цаг 49 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    23 цаг 14 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    23 цаг 27 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    23 цаг 48 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    23 цаг 59 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    Өчигдөр 09 цаг 41 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    Өчигдөр 09 цаг 09 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК