Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ч.Сайханбилэгийн хөлсөлсөн өмгөөллийн фирм манай улсын хуулийн байгууллагад нөлөөлөх боломжгүй”

2020-2-18
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ч.Сайханбилэг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаатай холбогдуулан АТГ-аас тайлбар өглөө.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэслсний дараа “Amsterdam&Partners” компани түүнд өмгөөллийн туслалцаа үзүүлэх болсон талаараа өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байдаг. Улмаар  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд мэдэгдэлдээ Ч.Сайханбилэгийг АНУ-ын иргэншил хүссэн талаар мэдээлсэн байдаг.

Гэвч удалгүй тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “би иргэншил хүсээгүй” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл “АТГ-аас Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс хууль бусаар татгалзаж, УИХ-д танилцуулалгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бус давуу байдал олгож худалдах шийдвэр гаргасны улмаас улсад 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

Мөн Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдох асуудлаар яллагдагчаар татан шалгаж байгаа. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Ч.Сайханбилэгт хэргийн оролцогч нартай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч мөрдөгч, прокурор нарт мэдэгдэлгүйгээр 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн онгоцоор хилээр гарсан. Нийслэлийн прокурорын газраас 2019 оны аравдугаар сарын 25, арваннэгдүгээр 14, арваннэгдүгээр сарын 15, арванхоёрдугаар сарын 09-ний өдөр тус тус мэдэгдэх хуудсыг хуульд зааснаар гэр бүлийн хүмүүст нь өгсөн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд ирээгүй. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоонд “Хөх булант” зар нийтлүүлэхээр хандсаны дагуу Ч.Сайханбилэг нь 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр АНУ руу нэвтэрснийг тогтоож хариу өгсөн.

Тиймээс гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг тогтоолгож, эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах эрх зүйн үндэслэл нь цагдан хорих шүүхийн шийдвэртэй байхыг шаарддаг. Тиймээс НПГ-аас шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэгдүгээр сарын 10-ны өдөр Интерполын үндэсний төвд хүргүүлсэн. Бидэнд байгаа мэдээллээр Ч.Сайханбилэг нь АНУ-д хуулийн фирм хөлслөн түүгээр дамжуулж Олон улсын нрүүгийн цагдаагийн байгууллага Интерполд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байна гэх ор үндэсгүй мэдээлэл өгч гомдол гаргасан байна. Үүнээс шалтгаалж “Улаан булант” зар мэдээ нийтлэгдэхгүй байна. Тиймээс тус байгууллагад албан захидал илгээх болно.

Дурын гадны байгууллага гарч ирээд манай улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөөд байх боломжгүй. Тэгээд ч манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хуульчийн сонгон шалгаруулалтад орсон, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авсан, шүүхэд бүртгэлтэй этгээд л өмгөөлөгчөөр ажиллах зохицуулалттай” гэлээ.

 

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • цэцэг (64.119.26.164)
    нялцайсан хогийн гар юмаа
    2020 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.24.104)
    Ганцхан чавганц ингэж гай болох гэж буудаад хаячих юмсан
    2020 оны 02 сарын 24 | Хариулах
  • Монгол (66.181.161.111)
    Иймэрхүү хүмүүсийг алж хядаж байж улс орон хөгжлийн замдаа орох бхдаа цуцу
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • Иргэн (111.239.50.2)
    Эх орон ард түмний эрх шгаас уравсан энэмууг бүх насаар нь хорих ял өг.
    2020 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.46.37)
    Энэ олон хэргийн хажуугаар би Элбэгдоржийн хүн манай ах дүү нарыг Элбэгээ өөрийн эвээлдээ авч цагдаа прокурорт ажилладаг Ховд нутгийн Батхүүгийн Тамир гэж 5 яамны санхүү хариуцаж бхдаа маш их хамжээний мөнгө луйвардаж маш их хөрөнгийг хувьдаа завшиж АТГ шалгуулж бгаад прокурор бэр нь ял завшуулж гавъяа бгуулсан одоо Б.Тамир нь АН ын с.эрдэнээ гахай алуурчин шоронгийн хулгайч гээд бн хүнийхээ АН ын санхүү хариуцаад дэргэд нь очиод маш том ивээлд бгаа гээл томроод мөн яаж намын энэ их санхүүлтээс нөхөр Таванчулуутайгаа нийлж идэх үү гээд бгаа сурагтай Батхүүгийн Тамирын хнрэг ямар ч бн дахин сэргээгдэж улсыг хохиролгүй болох хэрэгтэй энэ талаар ч хөөцөлдөнө гэж бодож бгаа
    2020 оны 02 сарын 20 | Хариулах
  • Дорж (103.212.116.13)
    Шүүх нь гаднын өмгөөлөгчөөр дамжиж ирсэн хахуулийг сонсоод л өмдөө тайлаад дээшээ хараад хэвтэнэ. Тэгээд л нам болно. Энэ үнэн шүү.
    2020 оны 02 сарын 20 | Хариулах
  • Пүрэвжав (202.179.31.32)
    Сайханбилэгийн ОХУ-с 49 хувийг авчирсан явдал бол сайн зүйлийг үүнийг шүүхдэж дургуй хүргэвэл наймаа буцвал бид оростой дахин ойлголцож чадахгүй удна. Бидэнд их хохиролтой шүү. Харин тэр Дубайн гэрээ ч юмуу ОТ-н талаар шалгах нь зөв шүү!
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
    • зочин
      хуц
      2020 оны 02 сарын 19
  • Зочин (122.201.31.75)
    Сайханбилэгийг хүний хувьд тун онцгүй хүн гэж боддог. Харин эрүүгийн ял тулгаж байгаа асуудал нь гэмт хэрэг болохооргүй асуудал байна даа!!! Ялангуяа Дубайн гэрээ! Эрдэнэтийн 49%-ийг МАН-ынхан улс төржүүлсэн л болохоос гадны хувь эзэмшлийг Монголдоо авсныг буруутгана гэдэг бол огт утгагүй, логикгүй асуудал!!! ГОК төрийн өмчид байх тусам түүнээс маш том хулгай хийх боломж нь нээлттэй байдаг учраас 49% нь хувьд очвол тийм боломж нь хумигдах аюултай!!! Гол учиг нь энэ шүү дээ!! Түүнээс биш МАН эх орондоо хайртайдаа биш!!!
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Хуцах юмаа олвоо
      2020 оны 02 сарын 19
  • zochin (202.170.68.38)
    ene neg tsagaan zahtai shunaliin tulam odoo boliosoi. neg l ih ooriigoo omoorson hun baih yum. tegeed gem zemgui l yum bol ireed tailbaraa hiihed yadgiin. neeh unetei omgoolliin firm-tei geree hiigeed ch baih shig.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.143.199)
    Лаг шүүх засаглалтай юм шиг .Нөлөөлж чадна шүү дээ. Шүүх, прокурорт хэдэн доллар өгөхөд л нөгөөдүүл нь өмдөө шувтлаад тонгойж өгнө шүү дээ
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (202.9.46.57)
    Auyltai khulgaichuud uym aa.
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.88.58)
    4 жил юу хийж байсан юм угаасаа зөв л юм хийсэн шүү дээ Сайханбилэг оросуудаас өөрөөр яаж 49 хувийг авах юм хэн ямар мөнгөөр хохироод байгаа юм
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Анна (202.126.89.206)
    Сайханбилэг ичиг ичиг, Танд эрхэм унэт зуйл гэж байна уу? Та монгол хун мон уу? Оорийн орны хуулийг доромжлон тохуурхад байна. Ур удамдаа юу улдээгээд бна даа.
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    zov yamarch uls huuliihanii ajild sadaa bolohiig oroldoh erhgui,,,ymarch kompani holslood nemergui shdee gemt heregtenyyd bol…..gadniihan mongoliig yaduu oron gej deerelhehiig oroldoj baigaag tas zogsooj haruulah heregtei, …hyatad , oros, busad byh oron l gemt heregtengyydee gadnaas avchirdaag hench saad hiih erhgui
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    hiliinhen l buruutai u baina shdee, dandaa shalgaj baigaa hymyysiig zugtaalgana
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.121.124)
    ТЭГЭЭД ЭНЭ ХҮНЭЭ АВЧИРЧ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ НЬ ХУРААГААЧ.
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 1 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 59 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    10 цаг 38 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 56 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    13 цаг 46 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК