Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүнд түүхэнд үлдэх боломж байна

2020-2-18
0
ЖИРГЭХ

Тавантолгой гэж сэдэв байна. Хуучирдаггүй, тэгснээ шийдэл олдоггүй. Үе үеийн УИХ, Засгийн газар энэ ордыг хөдөлгөх гэж үздэг, тогтоол гаргадаг, тэгээд бүрэн эрх нь дуусгавар болдог, дараагийн парламент, гүйцэтгэх засаглалдаа шилжүүлсээр даруй 10 жил өнгөрчээ. Эрчимтэй, идэвхтэй ярьж эхэлснээс нь тооцвол 2004 оноос хойш буюу бид 16 жил Тавантолгойгоо тойрон мөлжиж, бас улстөржиж байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эсвлийн Засгийн тэргүүн байхад л “Эрдэнийн хувь” нэртэй хишиг хүртээж, ард түмний өмч болгох тухай зарлаж байв. Ерөнхий сайд М.Энхболдын эрх мэдэл С.Баярт шилжсэний дараа хувийн хэвшлийн мэдэлд байсан Тавантолгойн ордын 96 хувийг төрд буцаан авч байлаа. Удалгүй С.Баярыг Сү.Батболд залгамжлахад Тавантолгойн ордоос иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлэхээр үргэлжилсэн.

Сү.Батболд Н.Алтанхуягт халаагаа өгөхөд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд бараагүй. Араас нь гарч ирсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ байгуулах ажлыг үргэлжүүлэхээр тохиролцсон ч З.Энхболдын даргалсан парламент тэрхүү төслийг нь унагааж таг гацаасан билээ.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирэв. Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулсан өмнөх Засгийн газрынхаа шийдвэрийг үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдэж УИХ-д танилцуулахаа Ерөнхий сайд нь мэдэгдсэн. Тодорхой хувилбар санал болгоогүй ч Хятадын “Шинхуа” компанийг Тавантолгойн төсөлд оролцуулах, төмөр замыг барьж байгуулах ажилд “Монголын төмөр зам” компани оролцох, 49 хувийг нь Шинхуад зарах асуудал Засгийн газрын төвшинд яригдаж байсан ч Ж.Эрдэнэбатын танхим огцорсон билээ.

Харин өнөөдөр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газрын үед Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах яриа хэлэлцээ үргэлжилж байна. Сайд Д.Сумъяабазарын хэлснээр Тавантолгойн орд газрын 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах замаар хөрөнгө оруулалт татах ажил урагштай яваа гэх. Хэрэвзээ уг ажил бүтэлтэй болбол эхний ээлжид тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дотоодын эдийн засагт төвлөрүүлэх боломжтойг ч тэрбээр онцолж буй. Үнэн бол сайн л хэрэг.

Нөгөөтэйгүүр, энэхүү яриа хэлэлцээ үргэлжлэхтэй зэрэгцэн нэгэн томоохон шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс ажил хэрэг болгохоор болсон тухайгаа зарлалаа. Тэр нь иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаанд ногдол ашиг тараах.

Энэ талаар сайд Д.Сумъяабазар "Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, Тавантолгойн үйл ажиллагааг олон улсад гаргах, нэмэгдсэн өртөг шингээх, бүтээн байгуулалт зэрэг ажил үргэлжилж байна. Санхүүжилтийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулах ёстой талаар өнгөрсөн оноос ярьж эхэлсэн. Энэ хүрээнд бусад ажлыг хийнэ. Тухайн жилд 1072 хувьцааг 26 мянган төгрөг хуваарилахаар байсан. Харин 2019 онд борлуулалтын ажил эрчимтэй явж, 15.5 сая тонн нүүрс борлуулсан өндөр амжилт үзүүлснээр нэгж хувьцааны ногдол төгрөгийн хэмжээ 90 төгрөгөөр бодогдож 1072 ширхэг хувьцаатай хүнд 96 мянган төгрөг хуваарилах шийдвэр гарсан.

Цаашид бүтээн байгуулалт зэрэг ажил дуусаад үйл ажиллагаа нь жигдрээд ирвэл нэгж хувьцаа, ногдол ашгийн үнэ нэмэгдэнэ. Төр гэдэг аливаа шийдвэрийг хууль, дүрэм журам, улсын бүтээн байгуулалт, иргэдийн орлоготой байх талаас нь бодолцож энэ шийдвэрийг гаргаж байна" гэжээ.

Ийнхүү 1072 хувьцааны нэг бүрийг 90 төгрөгөөр тооцож, 96 мянган төгрөг хуваарилах шийдвэр гарсантай холбогдуулж нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх хэмжээний сэдэв өрнөж байна. Бэлэн мөнгө тарааснаас сургууль, цэцэрлэг барьсан нь дээр л гэнэ. Хоёрын хооронд 100 хүрэхгүй мянган төгрөгөөр юу хийх юм л гэх. Тийм ч байж болох. Гэхдээ 2004 оноос буюу Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үеэс "Эрдэнийн хувь" тараахаар эхэлсэн "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа амь орсон нь өөрөө дэвшил. Хэдэн төгрөг хуваарилж тараахдаа гол биш өнгөрсөн 10 жилийн хугацаанд үхмэл байсан хувьцаа амь орохоор болсон нь чухал биш гэж үү. Үүгээр нь сайд Д.Сумъяабазарыг харин ч шагнах ёстой. Яваандаа Тавантолгой том зургаараа хөдлөөд эхэлбэл иргэдийн гар дээр олгох 100 мянган төгрөг сая болж нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал. Тэгэхээр чамлахаар чанга атга гэдэг шиг мөнгөний тоо хэмжээ ярьж, хэн нэгэн рүү шүүмжлэл дайх нь өнөөдөртөө өрөөсгөл.

Харин одоо сайд Д.Сумъяабазарт эхэлснээ үргэлжлүүлж, бүр дуусгах нэг даалгавар үлдэж байна. Тэр нь Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах. Олон улсын зах зээлд хувьцаа гаргаж арилжаална уу, одоо байгаа боломж бололцоогоо ашиглана уу ямар замаар байх нь бүгд түүнээс шалтгаална.

Тавантолгойг цогцоор нь хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулъя гэхээр нам хамаарахгүйгээр УИХ, Засгийн газрын, бүр Ерөнхийлөгчийн төвшинд таг гацааж, зогсоодог бүхэл бүтэн бүлэглэл, түүнийг тойрсон арми бий. 

Үүнийг хоёр дахь бүрэн эрхээ дуусгах гэж буй ч, уул уурхай, ашигт малтмалтай холбоотой бүх шийдвэрийг гаргах хэмжээний бодлого зангидаж байгаа тэрбээр мэдэхгүй биш сайн мэдэх хүн. Тиймээс Тавантолгойн ордыг олон улсын зах зээлд гаргаад ч болтугай хөрөнгө босгож, төмөр зам, түүнийг тойрсон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нь сайд Д.Сумъяабазарт чухал. Тавантолгойг хэдий чинээ эдийн засгийн засгийн эргэлтэд оруулна төдийн чинээ иргэдийн гар дээр очих мөнгө, улсын төсөвт оруулах татварын хэмжээ нэмэгдэнэ.

Түүнд түүхэнд үлдэх боломж байна. Тэр цагт сайд Д.Сумъбазарт зориулж хөшөө босгосон ч болохгүй зүйл байхгүй. Эцэст нь хэлэхэд эрх баригчид эвлэлдээгүй цагт Тавантолгойг цогцоор нь, бүр багцаар нь ч эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг үлгэр гэдгийг энд сануулах хэрэгтэй.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (45.56.149.11)
    TENEG SHUNALTAI BOKH
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.55.180.226)
    пял сдаавдэ
    2020 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.245.26)
    ТӨМӨР ЗАМЫГ НЬ ТАНКААР АЙЛГААД БОСГООГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ. ҮНЭН ТЭНЭГ АРД ТҮМЭН
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочин (202.131.245.26)
    800 terbumiig baas bolgoson odoo 200 terbumiig niit 1 ikh nayadiig baasbolgoj bn . иргэдийн мөнгөөр иргэдэд хахууль өгч /улсын мөнгөөр иргэдэд/--эрх мэдлээ авч үлдэх гэсэн зальхай арга шүү. Чалко гээд бас их өрийг чүү ай дарж байлаа улс орноо гэх өчүүхэн бодол алга. хахуулийг улсын мөнгөөр хийж гүйцэтгэх. иргэд нь арчаагүй алгаа тосохоос өөрийг мэдэхгүй тэмжэхгүй ажлын байр ус агаар шиг хэрэгтэй бна даа. гадаад өр 27 их наяд дотооддоо тэтгэврийн санд 14 их наядын өртэй гэсэн хэрнээ 1 их наядыг баас болгож бна. 1 их наядын дотоодын 50 % ийн хөрөнгө оруулалт гээд гаднаас 1 их наядын санхүүжилт аваад 2 их наядаад ажлын байр бий болгосон бол иргэд уухайлан дэмжих байлаа.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Чадсаан........ (103.10.20.196)
    Ямарч гэсэн түмэн олондоо ашиг хүртээхийн төлөө ажиллаж шийдвэр гаргаж чадлаа... Өмнөх нөхдүүд өөрсдөө л авч байсан
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Zochin (64.119.16.94)
    Hvrelsvhiin zasgiin gazar irgeded eeltei ajillaj bgaa shvv utaa, tavan tolgoi,
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Unen (217.30.64.210)
    Sanaachlagai ajillaj baigaa shuu.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Demjij bn (202.126.89.89)
    Demjij bn
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.176.248)
    Сонгуулийн шоу
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.141.231)
    Сумъяабазар,Ганхуяг гэж хоёр нѳхѳр сайн ажилсандаа ашигтай ажилаад байгаа юм биш нүүрсний үнэ ѳндѳр байгаа учираас ашигтай байгаа юм харин үүнээс ч илүү ашигтай ажиллах бүрэн боломж бололцоо байгааг ашиглаж чадахгүй бна. Ажил хийдэг ажилчидаасаа олон дарга нар нэг тонн нүүрс гаргахад хэдэн тѳгрѳгний зардал гар ч бна үнээс бодит зардал хэд бна энийг асуумаар???
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.8)
    Сайн байна
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    найдах хэрэггүй, энэ бөх чадахгүй
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
    • Өвгөн
      ЧАМААС ИЛҮҮ ЧАДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЧИ БАЙСАН БОЛ ЯАХ ГЭЖ, САНАЛАА ХЭЛ ДЭЭ. ҮГҮЙСГЭХ ГЭЖ ТӨРСӨН ХҮН ДҮРСТ ЭЭ
      2020 оны 02 сарын 18
    • Өвгөн
      ЧАМААС ИЛҮҮ ЧАДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЧИ БАЙСАН БОЛ ЯАХ ГЭЖ, САНАЛАА ХЭЛ ДЭЭ. ҮГҮЙСГЭХ ГЭЖ ТӨРСӨН ХҮН ДҮРСТ ЭЭ
      2020 оны 02 сарын 18
  • Зочин (122.201.31.75)
    Тэгвэл Монголын төрийн 3 дээд түвшинд болон тэдгээрийн эргэн тойронд дан хорлон сүйтгэгч нар байгаа юм биш үү??? Хэрэв тифм бол тэднийг бүгдийг шоронд хийх ёстой биз дээ???
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    18 цаг 55 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    19 цаг 46 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    19 цаг 48 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    20 цаг 3 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    20 цаг 10 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Уржигдар 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    2026-11-20
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    2026-11-20
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    2026-11-20
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    2026-11-20
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    2026-11-20
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    2026-11-20
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    2026-11-20
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    2026-11-20
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    2026-11-20
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    2026-11-20
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    2026-11-20
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК