Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Болдсайхан: Төгсөгчдөд зориулсан монгол хэл, бичгийн видео хичээл байршуулна

2020-2-19
0
ЖИРГЭХ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 10-нд орон даяар эхэлсэн. Үүнтэй холбоотой асуудлаар Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн. Бүртгэлийн талаар мэдээлэл өгөөч. Системийн хувьд ачаалал хэр их байна вэ?

-Энэ оны хувьд 28 мянга гаруй төгсөгч шалгалтад оролцоно.  Үүн дээр нэмэгдээд өмнө нь их, дээд сургууль элсэж чадаагүй 4000 орчим хүүхэд шалгалт өгөх байх гэсэн баримжаатай байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 10-нд эхэлсэн. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өмнөх жилүүдийн бүртгэлийн байдлаас харахад гуравдугаар сар гаргаад идэвхтэй бүртгүүлж эхэлдэг юм. Боловсролын үнэлгээний төвийн хувьд бүртгэлийн системээ шинэчилсэн. Бүртгэл хийгдэхэд бэлэн байдалтай байна. Одоогийн байдлаар бүртгэл бага байна. Учир нь сургуулийн үйл ажиллагаа явахгүй байгаатай холбогдуулан хүүхдүүд багш нартайгаа зөвлөж чадаагүй байна.

-Монгол хэл, бичгийн шалгалт ямар журмаар явагдах юм бол. Төгсөгчид юун дээр голчлон анхаарах шаардлагатай вэ?

-Засгийн газрын  2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа хүн бүр монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр заасан байдаг. Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 13 хүртэл явагдана. Энэ жилийн монгол хэл, бичгийн шалгалтад одоо 12 дугаар анги төгсөх сурагчдыг автоматаар бүртгэнэ. Учир нь Боловсролын нэгдсэн удирдлагын санд бүх сурагчдын мэдээлэл бий учраас бүртгэл хийлгэх шаардлагагүй гэсэн үг. Харин өмнө нь төгссөн боловч их, дууд сургуульд элсэж чадаагүй хүмүүс дээр дурдсан хугацаанд амжиж заавал бүртгүүлэх ёстой. Монгол хэл, бичгийн эхний шалгалт гуравдугаар сарын 28-нд зохион байгуулагдана. БСШУСЯ-тай хамтран товоо гаргасан. Гэхдээ коронавирусын тархалт, дэгдэлттэй хамааран сунгагдаж магадгүй. 2018 оны тавдугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн зарлигаар салбарын яамд энэ шалгалтыг босго оноотой явуулах чиглэл өгсөн. Мөн 2019 оны нэгдүгээр сарын 30-нд салбарын сайдын тушаалаар босго оноог 400 болгож тогтоосон. Шалгалтаар босго  онооны болзол хангаагүй болон хүндэтгэх шалтгаанаар шалгалтад оролцоогүй хүүхдүүдээс дөрөвдүгээр сарын 25-нд давтан шалгалт авна. Монгол хэл, бичгийн болзлыг хангаж чадаагүй бол их, дээд сургуульд элсэхгүй байх нөхцөл байдал үүснэ. Тиймээс багш нар хүүхдүүддээ сайн анхаарах хэрэгтэй. Манай байгууллагаас төгсөгчдөд зориулан цуврал видео боловсруулж байршуулахаар ажиллаж байна. Үүгээр дамжуулан төгсөгчид санаа авч бэлдэж болох юм.

-Шалгалтын агуулгын хувьд ямар байх вэ?

-Шалгалтын агуулгыг тавдугаар сарын 15-нд олон нийтэд зарлана. Үүний дагуу багш, эцэг эхчүүд туршилтын дагуу хүүхдүүдээ бэлтгэнэ. Энэ жил төгсөж байгаа сурагчид бүрэн дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хамгийн анхны төгсөгчид. Энэ хүүхдүүд заавал сонгох судлах хоёр хичээлийг судалдаг. Тиймээс шалгалтыг заавал судлах сэдвийн хүрээнд боловсруулна.

-Энэ жилийн хувьд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шалгалтын сэдвийг хөнгөрүүлэх болов уу гэсэн хүлээлт байх шиг байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ жилийн хувьд хичээл сургууль хэдийгээр завсардсан ч ТВ хичээл явагдаж байгаа. Ялангуяа 12 дугаар ангийн сурагчдад боломж гэж хүлээн авах хэрэгтэй. Учир нь 1-12 дугаар ангийн бүх хичээлийг нарийвчилсан, хялбаршуулсан байдлаар зааж байна. Тиймээс өнгөрснөө сэргээн санах боломж үүссэн гэж бодох хэрэгтэй. Шалгалт ирэх зургадугаар сарын 12-15-нд явуулахаар төлөвлөж байна. Сонгуулийн жил болон халдвартай холбогдуулан энэ хугацаанд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бидний төлөвлөсөн зургадугаар сарын 12-15-нд гэхэд бүх сурагчид хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлчихсэн байна. Тиймээс шалгалтын агуулга хөнгөрөхгүй. Түүнчлэн хөл хориог хэсэгчилж биш орон даяар хийж байгаа учраас бүх хүүхдүүд ижил нөхцөлд бий шүү дээ.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын боловсруулалтыг хэрхэн хийх вэ?

-Тавдугаар сарын 15-нд шалгалтын агуулга ийм түвшинд байна гэдэг загвар гаргадаг. Дараа нь тухайн хичээлийн гурав гурван багш сонгон авч агуулгаа нарийвчилсан байдлаар хийнэ. Боловсруулалтыг цагдаагийн хамгаалалтад хийдэг учраас төдий чинээгээр нууцлалыг хангагдана гэж ойлгож болно. Шалгалтын сэдвийг зөвхөн Боловсролын үнэлгээний төв л хийдэг.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 1 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    14 цаг 59 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 38 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    16 цаг 57 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    18 цаг 46 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК