Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон нутгийн замыг хаах эсэх тухай хэлэлцлээ.
Тодруулбал, шинэ төрлийн коронавирусын халдварын үед урьдчилан сэргийлэх зорилгоор цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Үүнтэй холбогдуулан цагаан сарын амралтын өдрүүдэд орон нутгийн замыг хаах талаар хэлэлцэж, Улсын онцгой комисст хүргүүлэхээр болжээ.
А.Сүх