Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: Улстөрчид “Үгүй” гэж хэлж л сурах хэрэгтэй

2020-2-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын төсвийн хуульд тодотгол хийх шаардлагатай эсэх болон өр, зээлийн асуудлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн дарга асан, хуульч Ц.Цолмонтой ярилцлаа.


-Энэ оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай гэж эдийн засагчид сүүлийн үед их ярих боллоо. Гэтэл Сангийн сайд нь төсөвт тодотгол хийхгүй гэдэг байр суурьтай байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Хүссэн, хүсээгүй төсөвт тодотгол хийнэ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Учир нь, ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар байгуулагдана. Шинээр байгуулагдах Засгийн газар одоогийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллахгүй гэдэг нь тодорхой. Тэгэхээр 2020 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй юм. Тиймээс найман сарын үед төсөвт заавал тодотгол хийж таарна. Харин өнөөдрийн тухайд төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа эсэх нь эргэлзээтэй л дээ.

-Яагаад?

-Төсөвт тодотгол хийх хуулийн шаардлага байдаг. Яг өнөөдөр тийм хэрэгцээ шаардлага нь үүссэн үү гэвэл үгүй. Өнгөрсөн нэгдүгээр сарын төсвийн орлого 767 тэрбум төгрөг байна гэсэн мэдээ харсан. Хэдийгээр өмнөх жилийн нэгдүгээр сарынхтай харьцуулахад 80 орчим тэрбум төгрөгөөр буурсан ч тийм ч муу гэсэн үг биш. Харин энэ сард орлого огцом буурна. Гэхдээ яг хэдээр буурах нь ирэх гуравдугаар сар гарч байж л тодорхой болно шүү дээ. Үнэхээр нөхцөл байдал хүндэрвэл төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй.

-Эдийн засагчид болохоор төсвийн орлого маш их хэмжээгээр тасарч байгаа учир одоо л төсөвт тодотгол хийж, хэрэггүй хөрөнгө оруулалтаа хасах хэрэгтэй гэж зөвлөөд байна шүү дээ.

-Засгийн газрын шийдвэрээр ирэх сарын 2 хүртэл нийт 15 хоног л урд хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Энэ хугацаанд Сар шинийн баяр “болоод” өнгөрөх байх. Харин цаашдаа энэ хорио цээрийн байдал хэвээр үргэлжлээд, төсвийн орлого буурч нөхцөл байдал хүндэрвэл холбогдох арга хэмжээ авах байх. Яг өнөөдөр бол төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй л гэж харж байна.

-Гэхдээ одоо хөрөнгө оруулалтын ажлууд эхэлчихээр баахан “царцсан” барилгатай үлдэх юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын ажил одоо дөнгөж л эхэлж байгаа. Яам, агентлаг, төрийн байгууллагууд дээр тендерийн хороо байгуулах, баримт бичиг боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл хянах гээд цаасан дээр хийгддэг ажил л эхэлж байгаа гэсэн үг. Жилийн энэ үед тендер шалгаруулж дуусаад л учиргүй олон компани ханцуй шамлаад  ажлаа эхлүүлдэг зүйл байхгүй шүү дээ. Нөгөө талаас нь харвал төсвийн хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хасна гэдэг нь эдийн засгаа л агшаана гэсэн үг. Олон гүйцэтгэгч компанийн ард ажил хийж байгаа олон хүн, тэдний гэр бүл, үр хүүхэд, татвар, нийгмийн даатгал гээд зөндөө асуудал бий. Тэрийг бас бодож байгаа байх. Гагцхүү хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зүйлд биш, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй, техник эдийн засгийн үндэслэл нь тодорхой зүйлд оруулах тал дээр анхаарах ёстой. Мөн хуримтлалын зохистой бодлого хэрэгжүүлэхгүй бол улсын өрийн асуудал хүндэрч эхэлж байна. Цаг хугацааны хувьд томоохон өрийн төлбөр төлөх хугацаа хаяанд ирлээ.

-Өрийн асуудлаар ямар менежмент явуулах ёстой юм бэ?

-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 орчим тэрбум ам.доллар. Гэтэл өрийн хэмжээ 29.7 тэрбум  ам.доллар болсон байна лээ. 2020-2024 онд Засгийн газар өмнө авсан өндөр өртөгтэй бондын төлбөрүүдийг төлөх үүрэгтэй. Бүр тодруулбал 2.9 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Гэвч хангалттай хэмжээний хуримтлал бий болгож чадсангүй. Хуримтлал бий болгоогүй болохоор дахиад зээл авч таарах байх.

-Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адилхан гэж яриад байгаа шүү дээ.  

-Хэцүү л дээ. Хэрэв Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихвал хямд зээл олдохгүй. Өндөр хүүтэй л зээл авч таарна. Тэгэхээр өрийн хүнд шахалтууд манай эдийн засагт 2020-2024 оны хооронд ирэх болов уу. Хэдхэн сарын дараа  УИХ-ын сонгууль болно. Ямар ч УИХ, Засгийн газар байгуулагдсан улсын өрийн асуудалтай нүүр тулж л таарна. Тийм учраас улс төрийн намууд өрийн талаар ямар стратеги баримтлах талаар сонгогчдод тодорхой тайлбарлаасай билээ гэж бодож байна. Үнэндээ сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын бүтцийн асуудал, Засгийн газраа байгуулаад завсарлана. Ингэж байтал л өрийн асуудал эхнээсээ тулаад ороод ирнэ. Тиймээс Монгол Улсыг маш яаралтай “Саарал жагсаалт”-аас гарах, тавдугаар сард ОУВС-тай дахин хэлэлцээр хийж хөтөлбөрөө сунгах, зээлжих зэрэглэлээ одоогийн түвшинд байлгах, зээлийн  хямд эх үүсвэх олох нь л энэ жилийн хамгийн тулгамдсан зорилтууд байх болов уу.

-Гэтэл сонгууль дөхөөд бэлэн мөнгө тараах явдал дахиад гарах нь. Тэтгэвэрийн зээл тэглээд удаагүй байхад 1072 хувьцааны ногдол ашиг гээд иргэдэд өгөх нь. Энэ бодлого ер нь Монгол Улсын өртэй яаж уялдаж байгаа юм бол?

-Бодлого нь хэрхэн уялдаж байгааг үнэндээ мэдэхгүй юм. Харин танд АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Реган ярилцлагадаа хэлсэн нэг санааг хэлье. “Төсвийн зардлыг 15 тэрбумаар нэмэгдүүлэх, 80 тэрбумаар нэмэгдүүлэх хоёрын хооронд зарчмын хувьд ямарч ялгаа байхгүй. Адилхан л инфляцыг хөөрөгдөнө. Үүнийг засах маш амархан арга уг нь бий. Тэр нь улстөрчид үгүй л гэж хэлж сурах хэрэгтэй” гэсэн байдаг. Бэлэн мөнгө тараах явдлаас аль болох зайлсхийх л хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл учирч байгаа хохирол, дээр нь энэ их өрийг монголчууд бид бүгд л төлнө. Өөр хэн ч бидний өмнөөс төлж өгөхгүй шүү дээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin (122.201.31.27)
    zaluu hun geheer l zuv baidag yam uu bid augaa ih uvug deedsiinnhee surgaal daramtan door baij tsuuhun murtuu iim amjiltand hursun shuu ta nar aav eej ah egchguigeer udii hurtel amidarch chadah uu malnuudaa ene ahmad ueee nulimaad baigaa uheruud ireeduid mash tom ayuld orno shuu ene odoogiin bolovsroliin said agsan novshoos avhuulaad
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • zochin (122.201.31.27)
    chi bitgii erguut malaa m.enkhbold mongoliig avilgald jivuuleh gej baihad chi haana bailaa
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Zochin (103.229.121.113)
    Yahuu iim l zaluusiig turd gargah yumsan
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Гарамгайхуульч (64.119.23.218)
    Өрийг бид л төлнө, одоогийн 76-г бүгдийг ядахдаа энэ Цолмон шиг 50 залуугаар соличихмоор бна даа, даанч ....
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • zochin (103.57.92.47)
    odoogiin jil bolj baib=id bol undsendee sots yeiin xulgai ch luivarchid baigaa yum shuu dee tiim uchraas mongol xugjixgui 30 jil bolj baina iim uchraas erunxiilugchiin zasaglal xeregtei bain aa geed baixad naad muu Lundeejantsn gishuun chin zmgaalaad baigaa biz ATG Lundeejamts gishuuniig shalgaadax noo ni naanaas chin gar ch irne
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • zochin (103.57.92.47)
    uls turchid chin bugd xudlaa xeldeg xulgai ch luivarchid shuu dee
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.9.40.53)
    Боловсролтой мэдлэгтэй, сайн хуульч хүн ,ийм хүмүүсийг улс төрд дэмжээсэй
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Managementiin khicheeleer YGYI gej khelj chaddaggyi khyn leadre bolj chaddaggyi gej zaadag. Manai ene kheden JDYchid yaj ch ygyi gej khelkhev dee zailuul. Tegekheer jinkhene beltgegdsen leaderyydiig l songokh kheregtei yum bna doo. Ashig sonirkholiin zurchiltei unuudriin kheden nukhdyyd khezee ch ygyi gej khelekhgyi. Uuruur khelbel bidniigee bodno gej baikhgyi. Tegekheer iimerkhyy bolovsroltoi, yos zyitei khymyysee l tsaashid demjmeer baikh yum.
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.185.44)
    Энэ залуу уг нь гайгүй зөв хүн шиг байх юм?!?
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.41)
    хүний хэлснээр дандаа байдаг хүн л үгүй гэж хэлж чаддаггүй
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Ер нь зоригтойхон үгүй гэж хэлээд улс орны эдийн засаг, нийгмийн гол асуудлыг дараагийн сонгууль бодохгүйгээр шийдэх чадалтай иймэрхүү эрүүл зөв сэтгэлгээтэй, боловсролтой хүн төрд хэрэгтэй байгаа юм (202.70.34.244)
    Зочин
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 45 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 43 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 22 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 41 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 30 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК