Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн олон улсад эрчимтэй тархаж байна. Энэ сарын 21 буюу өнөөдрийн байдлаар халдвар авсан иргэдийн тоо 76 мянга даваад байна. Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс "Хайртай хүмүүсээ хамгаалъя" уриалга гаргаж, амны хаалт тогтмол хэрэглэж, гарын ариун цэврийг сайтар сахихыг анхааруулж байна.