Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жаргалсайхан шүүхийг үл тоомсорлож, О.Магнай шүүхээс зугтаасаар явна

2020-3-03
0
ЖИРГЭХ

Улс төрд ямар үнэлэмжтэй байхаас үл хамаарч улстөрч гэсэн сэтэр зүүсэн хэнбугай ч шүүхийн хаалга татдаггүйн жишээ олон. Үүнийг өнөө цагийн улстөрчдийн авлига, албан тушаалын хэрэг бэлхнээ гэрчилдэг. Авлига авчихсан, өгчихсөн байна, албан тушаалаа урвуулан ашиглаад нөлөөлчихсөн байна гэдгийг АТГ, прокуророос тогтоогоод шүүхэд шилжүүлдэг ч хэрэг замхарсаар сонгууль угтсан гүтгэлэг болж хувирах нь олон. Хууль хяналтын байгууллагынхан хуулиа бариад ч ийм хэрэгтнүүдтэй тэмцэж чадахгүй байхад энгийн нэг иргэн улс төрд багагүй нөлөөтэй нөхдүүдийн амыг хазаарлах нь юу л бол.

Яг ийм эргэлзээ төрүүлсэн иргэний хэрэг шүүхэд найман сарын нүүр үзэх байна. Иргэний хэрэг үүсгэсэн цаг хугацаа нь наймхан сарын түүхтэй мэт боловч хэргийн намтар түүх нь тэртээ 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрөөс угшилтай. Учир юу гэвэл, төрийн эрх баригчдын тушаалаар ард түмнийхээ өөдөөс хүйтэн буу шагайсан цагдаа нарын үйлдлээс болж таван гэр бүл өнчирч, таван ээж тээж төрүүлсэн үрээ шороонд булсан юм.

Үрийнхээ ард хоцорч үлдсэн ээжүүд болон талийгаачийн ар гэрийнхэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, долдугаар сарын 1-ний жагсаалыг зохион байгуулж, үймээн самуунд турхирсны улмаас таван иргэн амиа алдсан.

Үүнд Бүгд найрамдах намын дарга буюу Буянгын Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний гэх тодотголтой О.Магнай нар буруутай гээд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа нарын нэрийг дурдсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.

Уг нэхэмжлэлийг талийгаач Ганбаатар, Р.Мөнх-Эрдэнэ, Э.Доржсүрэн нарын ар гэрийнхэн болох Оюунбилэг, Үржинбадам, Тунгалаг нар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2019 оны наймдугаар сарын 11-нд иргэний хэрэг үүсгэсэн юм. Хэрэг маргааныг шийдвэрлэхээр шүүхээс О.Магнай, Б.Жаргалсайхан нарт удаа дараа мэдэгдэх хуудас өгсөн ч улстөрчдийн өнөө л муухай зангаараа шүүхийг үл тоомсорлон зугтаасаар байгаа аж.

Учрыг дор тайлбарлая.

Хуулиар хариуцагч этгээдэд шүүхийн мэдэгдэх хуудсыг 1-2 удаа хүргүүлж, танилцуулах ёстой. Үүний дараа шүүхэд очихгүй бол албадан авчрах эрхийг шүүх эдэлдэг. Энэ эрхээ шүүх эдлэхийн тулд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдагдсан бүх хариуцагч нарт шүүхийн мэдэгдлийг танилцуулсан байх ёстой аж. Гэтэл Б.Жаргалсайханд шүүхийн мэдэгдлийг удаа дараа хүргүүлж танилцуулсан ч өнөөдрийг хүртэл шүүхийн босгоор нэг ч удаа давсангүй. Харин О.Магнай нь бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүйн улмаас өнөөдрийг хүртэл шүүхийн мэдэгдлийг биечлэн танилцуулж чадаагүй байна.

Шүүхээс нэгэнтээ мэдэгдэх хуудсыг танилцуулж чадаагүйгээс хойш эрэн сурвалжилъя гэхээр нэхэмжлэл гаргасан иргэд нь ийм хүсэлт гаргаагүй.

Албадан дуудъя гэхээр Б.Жаргалсайхан нь О.Магнайгаагаа хамгаалаад шүүхэд очдоггүй юм шиг, эсвэл О.Магнай нь Б.Жаргалсайханаа өмгөөлөөд гэр орондоо ч очихгүй зугтаагаад байгаа юм шиг дүр зураг харагдах болж.

Нэхэмжлэл гаргасан гурван  иргэдээс Тунгалаг, Үржинбадам нар нь гадаадад амьдардаг. Ард нь үлдсэн Оюунбилэг нь зав гарвал шүүхийн үүд манаастай. Хүсэлт гаргаад О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг албадан дуудуулъя, эсвэл эрэн сурвалжлуулъя гэхээр нэхэмжлэл гаргасан нөгөө хоёр нь байдагүй. Ёстой л “Шаварт унасан шарга даага” гэгчээр болчихоод байгаа аж. Энд үрээ, ханиа алдсан эх, гэргий нарыг хойрго энэ тэр гэж буруутгаад яахав. Хамгийн гол нь иргэн хүний үүрэг ухамсар, тэр дундаа ард түмний дуу хоолой болно гэж Сүх жанжины талбай дээр жагсаж явсан этгээдийн оршин суугаа хаяг нь ч тодорхойгүй байгаа нь ямархуу хариуцлагатай, итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг тодхон гэрчлэх байх.

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож явсан Ц.Элбэгдорж хууль дуудвал гутлаа тослоод зангиагаа зүүгээд очих ёстой. Би ч гэсэн очино гэж попорч байв. Гэвч тэрбээр өнөөдөр харийн улсад үнэтэй зочид буудал тарвалзаж буй гэх бөгөөд үүнийх нь үргэлжлэлийг иргэний хөдөлгөөнөөс улс төрд орсон гудамжны жагсагч О.Магнай ч гэсэн үргэлжлүүлж буй бололтой.

Түүнийг хууль дуудлаа. Гэвч тэрбээр хаана хоноглож буй нь мэдэгдэхгүй, ёстой л Улаанбаатараар нэг хийцгүйрч байгаа бололтой.

Тиймээс л Б.Жаргалсайхан шүүхийг үл тоомсорлож, О.Магнай шүүхээс зугтаав гэж хэлсэн юм.

Уг нь бол улстөрч хүний зангараг, иргэний хүний ухамсараа тээгээд шүүхийн хаалгаар нэг ороод үнэн, мөнөө тогтоолгочихвол ирээдүйн улс төр дэх замнал нь цэвэр баймаар. Гэвч "үнэний дуу хоолой" гэсэн гуншинтай, цахим сүлжээний од Б.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүст энэ бүхэн түй ч хамаагүй бололтой юм. Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ үеэр өнгөрсөн түүх бүхэн сөгөгдөж, яригдах нь лавтай. Тэр үед тэд шүүхээс зугтаж, хийцгүйрч явснаа юу гэж тайлбарлах бол. 

       Ташрамд дурдахад, долдугаар сарын 1-ний өдрийн хэргээр нэр бүхий цагдаа нар шүүхийн хаалга татсан ч ямар ч ял эдлээгүй юм. Учир нь хэргийн гол будлианыг улстөрчид хутгасан гэдэг нь хэнд ч тодорхой байсан. Тиймдээ ч төрийн цагдаагаар ард түмний өөдөөс хүйтэн буу шагайлгаж, тэднээр туг тахисан. Хэргийн улмаас ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, НЦГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн ялыг тус тус оноосон юм. 

Гэвч Өршөөлийн хуульд хэргийг хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн юм. Улстөрчдийн даалгавраас буу шагайсан цагдаа нар шүүхийн хаалга татсан. Тэгвэл өдөөн турхирсан нөхдүүд хаана явна бэ.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Иргэн (103.212.116.193)
    Улс орноо тоносон хулгайчууддаа хариуцлага тооц! Шастын Батхүү, ХХБ-ны Эрдэнэбилэг, Монгол банкны нөхөр, Дорлигжав, Баярцогт, Сайханбилэг, С.Баяр , Б.Хурц гээд энэ том хэргүүдийг шийдээч Шүүх прокурорын авлигалч нараа! Ноймор нэг авлигалч хээл хахуульд идэгдсэн шүүхийн байгууллага удирдлагуудыг үндсээр нь сольж шинэчлэхийг шаардаж байна! Ерөнхийлөгч өө!!!
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.34.217)
    элбэгдорж өөрөө эрүүгийн элементүүдээр машинаар хөөлгөж хүн буудуулаад хонгиог нь өөрөө авч яваад баригдсан байдаг.
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.34.217)
    тарвагадорж сайн юмгүй этгээд
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Zochin (103.57.95.245)
    Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ХҮНИЙГ БИД Л ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР 2 УДАА СОНГОСОН. ЭНЭ ХҮН 8 ЖИЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР АЖИЛЛАХДАА ХИЙСЭН САЙН ЮМ БАЙГАА Л БАЙХ БИД СОНГОСОН ХҮНЭЭ МУУЛЖ БАЙХААР ӨӨРСДӨДӨӨ ДҮГНЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ . ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУУХААР МӨН Л АДИЛ МУУЛЖ МУУ МУУХАЙГААР НЬ ХЭЛНЭ Ш ДЭЭ.БОЛИМООР ЮМ.ХЭН НЭГНИЙГ ХЭН НЭГЭН НЬ ЭЛДВЭЭР ХЭЛЖ ДОРОМЖИЛОХООР САЙН МУУ ЮМ ХИЙСНИЙГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙЖ ДАГАЖ ЭЛДВЭЭР ХЭЛЖ ДОРОМЖИЛДОГОО БОЛИМООР ЮМ.
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.88.130)
    Хуц
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • зочин (103.229.122.245)
    Муу эр дайнд хөөрнө гэгчээр намын байр, түүхийн дурсгалт зүйл, иргэдийн өмч хөрөнгө, дээрэмдэж шатаагаад хэн юу хожив. Танхайрахын балаг 5 хүний амиар төгсгөл болсон доо. Барууны баян орон, цагаачдаар дүүрэн улсад л галдан шатаах мэдээг зурагтаар хардаг, дуурайж салбагнаад хэрэггүй л юм Монгол хүнд зохихгүй, тэмцлийн соёлтой, ухаалаг арга хэрэглэ, мулгуу арга ийм уршигтай. Цөөхөн монголчууд хөөрхий ...
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.93.15)
    Ц.Элбэгдорж гол зохион байгуулагч шүү дээ. Анх удаа УИХ-ын сонгуульд АН-ыг удирдан оролцоод ичгүүртэйгээр ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй жагсаал цуглаан, үймээн самуун хийж ганцаараа хариуцлагаас цуг муларч, 5 хүний амийг золиослон үлдсэн хамгийн адшийн этгээд. Одоо болтол гадаад бүгэж байгаа хүзүүгүй толгойт. Хурдан баривчлах хэрэгтэй
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (103.229.122.149)
    Буудсан хүмүүс тодроогүй, үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид хариуцлага хүлээсэн, тэдний хэн нь ч би буудсан гэж хэлээгүй, хамгийн түрүүнд хариуцлага үүрэн ёстой цуглаан зохион байгуулсан, өдөөн турхирсан нөхдөөс хэн ч хариуцлага хүлээлгүй үлдсэн, тэд урьдын л адил улс төрөө хийж, хулгай зэлгийдээ бэлдэж байгаа
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.143.104)
    Хуулийн орлогч сайд байсан хун хууль ард тумний хуухдуудэд уйлчилдэг тэгд ард тумний л хуухдууд хоригддог идэж уусан болон улсынхаа баялгыг унэгүйдуулж гэрээ хийж баяжигчид гадаадад өндөр унэтэй буудалд тарвалзаж байгааг хэлсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэдэг хуультай байхаа уг нь
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.26.194.253)
    ГОЛЫГ НЬ ОЛЖ БИЧНЭ ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛЭХ БАЙХ. ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ ЗӨВ БИЧСЭН БАЙНА. БАТЗАНДАН ТЭРГҮҮТЭЙ ГУДАМЖНЫ ЖАГСАГЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.41.2)
    Яг үнэн. Гол хэргийн эзэд ял зэмгүй үлдэж, тушаал биелүүлсэн алба хаагчид ял авч хэлмэгдсэн дээ.
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.46.95)
    S.Bayariin khiisen khereg.
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
    • Иргэн
      Баяр, Мөнх оргил... гээд гэмгүй царайлаад, том улс төрч гэж бүр мандаад яваа хүмүүс юу бодож байгаа бол? Дахиад л "төрийн толгой " өөд мяраах байх даа.
      2020 оны 03 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    8 цаг 2 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    8 цаг 8 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    18 цаг 35 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    21 цаг 56 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 1 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК