зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан Б.Хурцтай “үзэлцэх үү”, эсвэл?

2020-3-06
0
ЖИРГЭХ

Монголын улс төрд тун удахгүй гал авалцсан тулаан эхлэх бололтой. Дэвжээний зүүн буланд цагтаа гудамжны жагсагчаас Төрийн ордонд заларч “шударга таван гишүүн”-ий нэг гэх гуншинтай зүүсэн Ж.Батзандан гишүүн, харин баруун буланд тагнуулын байгууллагыг нэгэн үе толгойлж явсан хошууч генерал Б.Хурц.

Ж.Батзандан гишүүний хөрөнгө орлогийн мэдүүлгээс нь үзвэл, түүний гэр бүлийн орлого дөрөвхөн жилийн дотор 150 саяас 498,7 сая болж өссөн бол 398 сая төгрөгийн үнэлгээтэй байсан мал аж ахуй нь мөн л 1 тэрбум 375 сая төгрөг болж өсчээ.

Харин ажлын болоод улс төрийн туршлагын хувьд “Их засаг” их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад  2006 оноос Иргэний хөдөлгөөний тэргүүн болж гудамжинд жагсаж явсан. Үүнээс дөрөвхөн жилийн дараа АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн болж амжсан бол нэгхэн жилийн дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болж дахиад ганцхан жилийн дараа УИХ-д сонгогдсон.

Гэрлийн хурдаар дээш мацсан түүнд энэ хугацаанд улс төрийн туршлага гээд хурааж  хуримтлуулсан мэдлэг хомс байсан болоод тэр үү, өнөө л гудамжны стайлаа Төрийн ордонд гаргах нь олон байсаар ирэв.

Гудамжны жагсагч байхаас үй зайгүй нөхөрлөж ирсэн О.Магнайгаа замын голоос “жийсэн” нь олны шүүмжлэлд өртөх шалтгаан болоод амжсан тэрбээр Их хурлын гишүүн Н.Учралтай багагүй зуз гэх. Учир нь “Их засаг” их сургуульд нь багшлаж, бүр эрдмийн зөвлөлийн гишүүн байсан гэдэг утгаараа Н.Учрал гишүүний аав Н.Ням-Осортой дотно харилцаатай аж.

Сав л хийвэл “эх оронч” гэх мэдэгдлийг хийж попордог түүний эл зан нь олон дайсантай болох шалтгаан болоод буй.

Тэр дайсны нэг нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц.

Хагарсан шаазанг цавуугаар нааж болох хэдий ч тэдний дунд өрнөсөн эл дайны галыг хэн ч зогсоож хүчрэхгүй болов уу. Дайсагнах, дайтах шалтгаан нь эрхэм гишүүний өнөө л поп зангаас үүдэлтэй гэхэд болно. Учир нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг мөрдөн шалгахдаа гүйцэтгэх ажлын журам зөрчсөн гэх хэргээр шүүхийн хаалга татаад буй нэр бүхий хүмүүс шүүхээс ял авах уу, үгүй юү гэдэг нь Ж.Батзандан тэргүүтнээс багагүй хамааралтай гэхэд болно.

Тодруулбал, Монголын парламент түүхэндээ анх удаа эрүүгийн хэргийг хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн байдаг. Ингэснээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн эсэх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхийг шалгах эрхтэй түр хороо байгуулагдсан юм. УИХ-ын нэр бүхий таван гишүүнээс бүрдсэн ажлын хэсэгт О.Баасанхүү гишүүн орохыг хүссэн ч чичирсээр байгаад ажлын хэсэгт оруулаагүй учрын цаана эрх ашгийн зөрчил байна уу гэж хардахаар явдал болсон юм. Түр хороо байгуулагдсанаас хойш ялтан Б.Чимгээгийн бие тааруу байна, өлсгөлөн зарлана гэсэн, яаралтай суллах ёстой гэсэн шоуг байнга хийж, бүр Улсын Ерөнхий прокурорт тэднийг суллах ёстой гэсэн албан шаардлага маягын зүйлийг иргэний хөдөлгөөнийхөнөөр дайлгасан. Гэвч хуулийн хүрээнд ийм боломж хомс гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой байсан учраас хэрэг явдал өнөөдрийг хүртэл тэдний хүссэнээр шийдэгдээгүй л байна.

Түүний энэ мэт шоуны ард генерал Б.Хурц тэргүүтэй хүмүүс байж суух газраа олж ядаж байсан нь лавтай.

Тиймдээ ч эрхэм гишүүний тойрогт УИХ-д нэр дэвшихээр болсон гэх шуум тархав. Өөрөөр хэлбэл, гишүүн Б.Батзанданг генерал Б.Хурц амалж авсан бололтой юм. Үүнийг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ барин тавин баталсан. Ингэхдээ генерал Б.Хурц сонгуульд өрсөлдөх 100 сая төгрөгөө тушаасан гэдгийг яаран сандран бас онцолж ирээд мэдэгдсэний цаана бас л эрх ашиг нуугдаж буй мэт.

Хэний ашиг сонирхол нуугдаж байна вэ гэдгээс үл хамаарч генерал Б.Хурц гэж хүн бэ гэдэгт бага боловч хариулъя. Төрийн ордонд УИХ-ын нэр бүхий гишүүдийн “но”-г илчилнэ, “Цааш нь ярих уу, яаах уу” гэж шантаалжилж суусан түүнийг Дамрингийн Энхбатыг улс дамнуулан Монголд авчрах ажиллагааг гардан гүйцэтгэсэн, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн буруутанг илрүүлэх ажлыг түүчээлсэн гэдгээр нь андахгүй.

Эрт үеэс ганзагын наймаагаар хөлжиж, бизнесийн салбарт хөл тавьсан тэрбээр 2000 оноос тагнуулын байгууллагад ажиллах болсноор өнөөгийн замналаа зассан. Тагнуулын байгууллагын хэлтэс, газрын даргаас Унгар, Турк улсад суух ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх МИАТ-ын ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн ажлын албан дарга, АТГ-ын дэд дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. Гэвч “Магтсан хүүхэн хурим дээрээ” гэгчээр нэг л өдөр мөрдөн шалгасан хэрэгтээ ороогдож шүүхийн хаалга татсан.

Магад энэ бүх үйл явдал нь түүнийг Их хуралд өрсөлдөх шалтаг шалтгаан нь болсон байхыг үгүйсгэхгүй.

Авлигатай тэмцэх газарт 5.5 тэрбумын үнэтэй орон сууц, барилгатай, 53.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлснээс хэдий хэр хэмжээний чинээлэг болохыг харж болохоор.

Ийнхүү Монголын цуутай хоёр эрхэм нэг тойрогт өрсөлдөх нь. Үхэхээс ч айхгүй гэж нэгэнтээ мэдэгдсэн Ж.Батзандан гишүүнийг хошууч генерал Б.Хурц үнэхээр амалсан бол өнөө цагийн улс төрд гал авалцсан үйл явдал тун удахгүй болох нь лавтай. Тиймдээ ч эрхэм гишүүн Ж.Батзандан зугтах уу, эс бөгөөс эцсээ хүртэл Б.Хурц генералтай үзэлцэх үү гэдэг удахгүй тодорхой болох биз ээ. 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
ЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Иргэн (66.181.181.43)
    Үнэн л хэлж нэг тойрогт өрсөлддөг юу болох болоо. ПопЗАНДАН ЛАВ ЗУГТААХ БАЙХ. ХУРЦ БОЛ ХЭЗЭЭНИЙ ПЭДГЭР ХШН. ШЭХДЭЭ САЙН НЭР ЗҮҮХГҮЙ НЬ ЛАВТАЙ
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Од (103.57.94.83)
    Хурцыг хулгайч гэдгийг Монголын ард тү эн мэддэг болсон учраас Батзандантай өрсөлдхөд гал авалцаад байх юм гарахгүй. Тэмээ ямаа 2- ыг зэрэгцүүлсэнтэй адил юм бичиж дээ. Амьхандаа Хурцыг дээш нь татах ухааны юм бодож бичсэн юм байх даа зайлуул.
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.21.3)
    Хоорондоо үзэлцээд дуусах хэрэгтэй
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Иргэн (103.212.116.193)
    УИХ-ын сонгууль Улс орныхоо ирээдүй хүн ардынхаа амьдрал хөгжлийн төлөө юм хийх хүмүүсээ сонгох сонголт гэж бодсон юм гэтэл Хурц мэтийн Төрийн гэмт хэрэгтэн мэтийг сонгох сонгууль юмуу? Ард түмнээ юу гэж бодсон юм бэ? Наад шоронгийн хулгайчаа больсон дээр шүү!
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.180.181)
    Хурц чинь шоронд ороогүй юмуу одоо бүүр их хуралд очих нуу их баян мафийн толгойлогч номер нэг гэж дуудуулдаг гэж нэг хүн ярьсан харах царайны Ховдын хятад аягүй бол энэ гарна шүү
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Уу (203.91.115.54)
    ХУРЦЫГ ДЭМЖИН ДЭМЖИЦГЭЭЁ ЗОРИГТОЙ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ ХУРЦАА БИД ДЭМЖИНЭ. БАТЗАНДАНГ АМЬТАН БОЛГОЦГООЁ ХӨГИЙН НОВШ НАМЫНХАА НЭР ТӨРИЙГ УНАГАСАН ӨӨДГҮЙ ЭР ХҮН ЧАНАРГҮЙ ПОП НОВШ.ИЙМ ЮМНУУД 2020 ОНД БАЙХ ЁСГҮЙ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЦГААЯ. БАЯНЗҮРХЧҮҮД ХУРЦ ГЁНЁРАЛАА ДЭМЖИНЭ
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (71.205.204.178)
    Ер нь попчидоос салах цаг болсон шүү
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.217.216)
    khurts bol zandangiin hajuud nuhudtei.namtai.dajgui er hun.pop zandand naiz nuhud.namzam baihgui hunteitsagiin ayasaar nuhurludug.judaggui..hudargagui hun ah dee..
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.188.78)
    алин ч таалагддагүй
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
    • mongol
      aliig ni ch demjihgui.notoi hen ch bsan hereggui
      2020 оны 03 сарын 07
  • irgen (31.165.215.200)
    Huuchin hymyyst muu hymyys ih baigaa ard tymen mini zov songolt hiigeerei
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.92.185)
    Манан сарних болоогүй. Харин ч өтгөрч эхэллээ дээ.
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.140)
    Хурц нь хамаагүй дээр. Батзандан бол худал жүжиглэхээс өөр юм хийж чадахгүй. Өрсөлдсөн ч Батзандан ялагдана.
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ЮМ Ч БОЛОХ НЬ ДЭЭ..................................
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • БАРС (192.82.73.81)
    БАЛАЙЗАНДАН БАЛАРЧЭЭ ХӨӨРХИЙ, ЭРТХЭН ХЭДЭН ГҮҮН ДЭЭРЭЭ ГАРЧ "ХЭЭЛТҮҮЛЭХ" АЖЛАА ХИЙ.
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.193.153)
    MALNUUDAA ULS TUR GEDEG BOL ULS HUGJUULEHIIN UHAAN ODOONII HULGAICH NAR L HOR NAIRUULJ HUN HULHIDAHAA ULS TUR GEDEG BOLTSON ODOONII ULS TURCH NAR BOL IHENH N HULGAICH LUIVARCHID
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • unshigch (31.164.60.21)
    aluurchin elbegdorjiin bool, aluurchin hurtsiig ardchilsan namiin darga aluurchin erdene ulsiin ich hurald ner devshyyllee. aluurchin hurts bol barilgiin tmc togsson barilgiin shavarchin hyn. tomchuudiin allaga hulgai luivriin ar taliig daaj ajillasan tul jiriin baidag l neg barilgiin shavarchin tushaal devshseer ondort garsan. aluurchin elbegdorjiin baas doloogch aluurchin hurts allaga hulgai luivriin argaar Olson mongonoosoo 100 sayaiig aluurchin erdenii namd tushaasan. tom aluurchin elbegdorj baas shees nus nulimsandaa holildood amerikiin gudamjind delhiin od boloh aguu ihiin demiirel ni syireed soliorolch mongolchuudiig horson zyhej zanaad uilagnaj yavna
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin (139.5.219.211)
    Batdanzan oyutan baihiin ih zantai yum baisan. Ter ny iim uchirtai baisan baih ny...
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.21.113.98)
    Элбэгдорж ирж Хурцыгаа хурцлаач ээ
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.25.194)
    УЛС ТӨР ХАТУУ САМБАР ҮҮНД САМБААТАЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ХУРД ШААРДНА.
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.153)
    HURTS CHINE GEMT HEREGTEN YAAJ TUUNIIG IH HURALD DEVSHINE GEED BAIGAA YUM BEEEE
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.153)
    HURTS CHINE GEMT HEREGTEN YAAJ TUUNIIG IH HURALD DEVSHINE GEED BAIGAA YUM BEEEE
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    Hurziig hen songoh ve dee, ard tymen lav songohgui
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.141)
    Зандан өмдөндөө дусааж эхлэвээ гэж
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin (202.179.31.89)
    Boovzandang unagaa Hurts huu
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • БЗД (192.82.75.143)
    БИ ЛАВ ХУРЦАД САНАЛАА ӨГНӨ. ПОП БАТЗАНДАН БҮТЭХГҮЙ НӨХӨР БАЙНА. ГУДАМЖНААС ТЭМЦЛЭЭ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙВАЛ ТААРНА.ХУРЦ АЛИ АЛИ ТАЛААРАА БАТЗАНДАНГААС ХОЛЫН ХОЛ ИЛҮҮ ИЛҮҮ. УРВАГЧ БАТЗАНДАН МАНАЙ ДҮҮРГЭЭС ГАРАХГҮЙ ГЭДЭГИЙГ ҮЗМЭРЧ ШИГ МЭДЭЖ БАЙНА.
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Али али талаараа ч гэх шиг. Зөв бичиж чадахгүй хэвтэж бас хуцах санаатай. Хурц чамайг онгоцны арын бүхээгт л авч явна байх даа.
      2020 оны 03 сарын 06
  • Зочин (192.82.76.193)
    Ичих нуургуй
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (103.26.194.104)
    Оспанзандангийн мал аж ахуйн үнэлгээ 3 жилийн дотор 3.5 дахин өсчээ, гайхамшигтай юм. Мал аж ахуй гэхээр хулгай нь баригдахгүй гэж бодсон юм байх даа
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
    • ЯГ ҮНЭН
      2020 оны 03 сарын 06
  • Зочин (202.131.249.67)
    Батзандангийн хажууд Хурц харин хийсэн юмтай хэлэх үгтэй байх шүү. Хурц их хуралд суувал ядаж худлаа попорч юм мэдэхгүй иргэдийн тархийг угаахгүй л байх
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.88.48)
    Batzandan adilhan l terbumtan yum bn shuu dee. hen ni hen be gedegee uzsen ni deer bhaa.
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Хурц чинь Женкогийн хүн юм биш үү. Хэргийн эзэн Женкод их учир бий.
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.243.186)
    шүүх цагдаагаар явсан гэмт хэрэгтэн уихд орвол энэ улс орон юу болох вэ ард түмээн
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin (202.9.46.128)
    khurits turiin khulgaichuudiin bulkhaig medej b.gaa murtluu unenii tuluu uy khiisen uym be. Uuriinkhuu khar amiig khamgaalakhad l ashiglaj b.gaa biz dee.
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • рохро (192.82.70.205)
    элбэгдорж хурцыгаа их хуралд сойж Эрдэнэтийг буцааж авах санаатай юм уу даа
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    harin ch Batzandan amar orsoldogchtei bhiin bna bolj bna ingej chaddag bol daanch hen Hurtsiig tooh ve de
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гол нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна
    3 цаг 36 мин
  • Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
    4 цаг 2 мин
  • Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
    4 цаг 2 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    4 цаг 18 мин
  • Ховд аймгийн аварга шалгаруулах багийн барилдаанд Зэрэг сум түрүүлжээ
    4 цаг 19 мин
  • Төвийн зургаан дүүрэгт 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ
    5 цаг 14 мин
  • ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    5 цаг 36 мин
  • Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна
    6 цаг 18 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    6 цаг 58 мин
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
    7 цаг 5 мин
  • “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
    7 цаг 51 мин
  • Өнөөдрийн байдлаар 87 вагон буюу 5220 тонн АИ-92 автобензин байна
    8 цаг 14 мин
  • ЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    8 цаг 29 мин
  • Г.Дамдинням: Шатахуунтай холбоотой асуудалд төр засгийн зүгээс хийх бүх зүйлийг л хийж байна
    8 цаг 51 мин
  • Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон
    9 цаг 19 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
    10 цаг 3 мин
  • М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
    10 цаг 41 мин
  • Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
    11 цаг 0 мин
  • Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгджээ
    11 цаг 16 мин
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
    11 цаг 25 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК