АНУ-н Колумбус хотод бодибилдинг, фитнессийн олимп хэмээн нэрлэгддэг "Арнолд Классик" тэмцээн энэ сарын 5-8-нд болж байгаа бөгөөд Дэлхийн дөрөв, Ази тивийн гурван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Угалзцэцэг охин М.Мойлоогийн хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн байна.
Өдгөө 40 настай Г.Угалзцэцэг өчигдөр тэмцээний мастер фигур "А" ангилалд тавдугаар байрт шалгарч, фигур "С" ангилалд хүрэл медаль хүртлээ. Харин түүний охин М.Мойлоо бикини "А" ангилалд финалд шалгаран медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)