Йорданы нийслэл Амман хотод сонирхогчдын боксын "Токио-2020" олимпийн наадамд оролцох эрх олгох тэмцээн зургаа дахь өдрөө болж байна. Тэмцээнд манай улсаас 13 тамирчин тулалдаснаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангаж, олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.
Б.Чинзориг хагас шигшээд Энэтхэгийн тамирчныг илүүрхэн ялсанаар хоёр дахь олимпийн наадамдаа оролцох эрхээ авсан нь энэ. Тэрбээр боксчдын анхны болон Монголын багийн 11 дэх эрхийг эх орондоо авчирсан юм. Өөр монгол боксчдын хувьд Н.Намуун, О.Бямба-Эрдэнэ нар хүч үзэх бол бусад нь ялагджээ.
Б.Жаргал