Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэдэнд бүр хэцүү байгаа гэж та бодож үзсэн үү?

2020-3-11
0
ЖИРГЭХ

Монголд коронавирусний халдвар илэрлээ гэсэн мэдээ ёстой л өвсөнд тавьсан гал шиг нийгмийг цочроож монголчууд тэр аяараа сандралд автав. Махны захаас эхлээд хүнсний дэлгүүрийн лангуу хоосрохдоо тулж, тэр дундаа цахим ертөнц нэгний үзэн ядсан, харааж зүхсэн сэтгэгдлээр дүүрэв.

Энэ бол 24 цагийн дотор өрнөсөн үйл явдал. Дэлхий нийтэд уг халдвар тархах үед Солонгосын “Ханиад” киног үзсэн даруйдаа “Солонгосчууд тэвчээргүй, сэтгэлийн хатгүй гэдгээ энэ киногоор баталлаа. Бид тэдний дэргэд хариуцлагатай хүмүүс юм байна” гэж ирээд өөрсдийгөө магтсан цаг саяхан. Гэвч “Магтсан хүүхэн хурим дээрээ” гэгчээр бид тэднээс өчүүхэн ч ялгаагүй гэдгээ өчигдөр баталлаа.

Яг ингэж үймж сандралдаж, бас айж байхдаа тэдэнд ямар хэцүү байсныг биеэрээ махбодиороо жаахан ч гэсэн мэдрэх шиг болов. Тэд гэдэг нь гадаадад дахь монголчуудаа хэлж байгаа ухаан нь. Өөрөөр хэлбэл, улсын хилээ хааж, Солонгос, Японоос зэрэг улсаас ирэх онгоцны нислэгээ зогсоохдоо эх орондоо ирж чадахгүй байгаа нутаг нэгтэнүүддээ ямархуу байсныг та, бид бодолцож үзсэн үү.

БНХАУ-ын Ухань хот дахь оюутнууд уйлж байна, хэцүүдлээ гэж нийгмээрээ шуурч тусгай үүргийн онгоц нисгэж, буцаан авчирсан.

Үүнээс хойш гадаадад нэг ч монгол иргэн байхгүй мэт аяглаж, хилээ хаа, гаднаас нэг ч хүн битгий оруул гэж ирээд дээрх улсуудаас ирэх онгоцны нислэгийг цуцалсан.

Эх орноо, үндэстнээ хамгаалах гэсэн та, бидний буруу биш. Гэхдээ харийн нутагт сэтгэлээ чандалж, хатуужилтай суугаа тэд ч гэсэн ч монгол хүн. Тиймдээ ч тэднийгээ гэх сэтгэл бидэнд бага боловч байх ёстой.

Манай 24tsag.mn сайттай харийн нутагт ажиллахаар очсон, эсвэл богино хугацаагаар очоод эргэж ирж чадахгүй байгаа цөөнгүй иргэд холбогдсон юм. Тэд ажил олдохгүй байгаа, мөнгөгүй болохоор байрны түрээсээ төлж чадахаа больсон гэдгээ түр хугацаагаар очсон иргэдийнх нь халаасны мөнгө нь дуусаж гудамжинд цаасан хайрцаг дэвсэж унтаж буйгаа нулимс дуслуулан учирласан юм.

Тэд “Халдвар гарчихаад байх хил давсан нь бидний буруу. Гэхдээ банкны өр зээл нэхэгдэж байсан учраас ажил хийж таван цаас олъё. Ариун цэврээ сайтар сахиад байвал учир нь олдох байх гэж бодсон. Гэвч санаснаар болсонгүй. Ажил ч олдсонгүй. Монголоос халаасалж очсон хэдэн төгрөг дууслаа. Гэртээ харъя гэхээр нислэг байхгүй. Монголоос биднийг авахуулахаар онгоц ирүүлэх болов уу гэж нүдээ ширгэтэл хүлээж байна. Виз сунгах тал дээр албаныхан хойрго хандаж байна” гэх зэргээр тулгамдсан асуудлаа учирласан.

Гадаад дахь монголчууд ийн учирлаж, нулимс дуслуулж байх хооронд Солонгос дахь монголчуудын амьдарч байсан зочид буудалд гал гарлаа. 20 орчим хүн угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн. Эмчилгээний зардал нэг сая гаруй вон гарга гэсэн. Ажилгүй, мөнгөгүй бид юугаараа төлөх бэ гэж тэд уйлж байна.

Тэд хоол авах, хоноглох газрын мөнгөгүй гэдэгтээ тийм ч их санаа зовоогүй. Гагцхүү эргэн тойронд нь вирусний халдвар дэгдэж байгаа энэ цаг үед халдвар авах вий, нутагтаа эргэн очиж чадахгүй байх вий, үр хүүхдээсээ хагацах бий гэдгээс айсаар.

ОХУ-д халдвар тархаж, онцгой үеийн дэглэм зөрчвөл тав хүртэлх жилийн ял оноохоо зарлаад буй. Тэд онцгой дэглэм тогтоохдоо гадаад дахь оросуудаа оруулна. Гэхдээ онц дэглэмийг чанд сахихыг сануулсан. Тиймдээ ч халдвар тархаж байгаа газруудаас элэг нэгтнүүдээ одоо ч татсаар байна. Гэхдээ бидэн шиг нүд үзүүрлэж, ялгаварласангүй. Ариун цэврийг дээд зэргээр хангаад оруулж байна.

Тэгвэл бид үүн шиг Солонгос, Япон зэрэг улсад амьдарч байгаа монголчуудаа яагаад нутагтаа эргүүлэн авчирч болохгүй гэж. Эрсдэл бий юү гэвэл бий. Гэхдээ тэр эрсдэлээс бид хамгаалж, хаах ёстой. 

Тэд вирус гарсан сургаар дэлгүүрийн лангуу хоослох гэж сандралдаж, үймэлдээгүй. Аль болох ариун цэвэр сахиж, хариуцлагатай байгаагаа цахимаар илэрхийлж, нутагтаа байгаа монголчууддаа өвчин тээж очихыг хүсэхгүй байна гэдгээ хэлж байсан.  Тэд ингэж л иргэн хүнийхээ урамсар, хариуцлагаар асуудалд хандаж байна. Хариуцлагатай, ухамсартай байхын сацуу монгол хүн гэсэн нэр төрөө хамгаалж, халдвараар зовж шаналж байгаа Солонгос, Япон иргэдэд туслахаар хандив цуглуулж байна. Бүр эх орон руугаа хүртэл амны хаалтыг боодол боодлоор нь ирүүлж байсан цаг саяхан. Тэдэнд мөнгө илүүдсэндээ биш иргэн хүний ухамсарынхаа үүднээс асуудалд няхуур хандаж байна. 

Тиймдээ ч харьд суугаа тэд ч гэсэн монгол хүн, монгол ээж, аавын үрс. Тэдэнд эх орондоо, гэр бүлдээ ирэх эрх нь бий. Хэрвээ Монголын төр гэж байдаг юм бол харийн хүнийг хилийн дээс давуулж, эрсдэлийг нэмж байхаар элэг нэгтнээ эх оронд авчрах ёстой биш гэж үү. Тэд уйлж байна, гэхдээ нулимсаа нуугаад шүү.

Хэрвээ та, таны үр хүүхэд харьд гацсан бол хилээ хаа, битгий оруул гэж хэлэх зүрх хүрэх байсан гэж үү.

Жич: Бид энэ талаар Гадаад харилцааны яам болон Консулын газартай холбогдож хариулт олохыг хичээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй болно. Тиймээс уг асуудлаар эргэн сурвалжлах болно.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс жил бүр 1.4 сая хүн нас барж байна
Нью-Йоркийн Бруклин дүүрэгт гурван давхар барилга нурсны улмаас хоёр хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    35 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 38 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 16 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 53 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 56 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 57 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 1 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 21 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 5 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 52 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 7 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 12 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 15 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 21 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК