Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аавынхаа нөлөөг Ардын намд “дархалж” яваа Г.Тэмүүлэн

2020-3-11
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Г.Тэмүүлэн 1999 онд Австрали улс Канберра хотын ерөнхий боловсролын “Диксон” коллеж, 2003 онд АНУ-ын Вашингтон хотын Американ Их сургуулийн олон улсын харилцааны сургууль, 2005 онд Американ Их сургуулийн Нийгэм судлалын сургуулийг тус тус төгсчээ.

БАРИМТ 2

Түүний хувьд УИХ-ын нэгдүгээр тойрогт Архангай аймгийн хойд сумд болох Булган, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Жаргалант гэсэн долоон суманд Д.Ганхуяг, Ц.Цэдэндамба, С.Заяадэлгэр нартай өрсөлдөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

БАРИМТ 3

Монголын улс төр ялангуяа Ардын намд Г.Тэмүүлэн гишүүн гэхээсээ түүний аав Ч.Ганзоригийн нөлөө их гэж энэ хүрээнийхэн ярьдаг. Ортой л үг. Учир нь, 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон Ч.Ганзориг Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн хийж байсан хүүгээ хэлтсийн дарга болтол нь албан тушаал ахиулсан байдаг.

БАРИМТ 4

Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн байсан Г.Тэмүүмэн ааваараа “крандуулж” хэлтсийн дарга болоод зогсохгүй төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангах үүрэг бүхий “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар 2009-2014 онд ажиллажээ.

БАРИМТ 5

Энэ үеэс Г.Тэмүүлэн намдаа төдийгүй Монголын улс төрд эргэлт буцалтгүй орох замаа засчээ. “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан тэрбээр Оюутолгойд Монголын талыг хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүний албыг давхар хашиж болжээ.

БАРИМТ 6

2014 оны нэгдүгээр сард Г.Тэмүүлэнг Лондонд “Рио Тинто”-той хэлэлцээр хийж явахад ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байдаг. Энэ тухай тэрбээр “Компанийн үйл ажиллагаанд төр оролцдгийн бэлэн жишээ нь би өөрөө болсон. Гэхдээ төслийн хэлэлцээрт эхнээс нь оролцсон учраас намайг Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөөгүй” хэмээжээ.

БАРИМТ 7

Улмаар эрх баригч Ардчилсан намынхан МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулах үеэр Г.Тэмүүлэн Уул уурхайн дэд сайдаар Ч.Сайханбилэгийн танхимд ажиллахаар болсон юм.

БАРИМТ 8

Г.Тэмүүлэн нь 2015 оны дөрөвдүгээр сард Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Энэ тухайгаа “Миний хувьд одоо үргэлжилж байгаа яриа хэлэлцээнд оролцохгүй байгаа. Би ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тухайн үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлж хийсэн. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан” хэмээн тайлбарлаж байжээ.

БАРИМТ 9

Аавынхаа нөөлгөөр МАН-д томоохон албан тушаал хаших болсон Г.Тэмүүлэн намдаа байр сууриа өргөжүүлэхийн тулд Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоонд “хар муур” гүйлгэсний эцэст Ерөнхийлөгч нь болов.

БАРИМТ 10

Сонирхолтой нь, НАМЗХ-ны ерөнхийлөгчид Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн ганцаараа нэр дэвшин, 100 хувийн саналаар сонгогдсон байдаг. Өмнөх ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэний нэрийг дэвшүүлсэн ч тэрбээр нэрээ татсан удаатай.

БАРИМТ 11

НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 2013 онд АНУ-д сурахаар явахдаа түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилсон. Энэ үед Н.Номтойбаяр нар Уул, уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Их хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар томилсон нь маргаан дагуулсан байдаг. Улмаар дэд сайд Г.Тэмүүлэнг эсэргүүцсэн НАМЗХ-ны залуус Уул  уурхайн яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж байсан удаатай.

БАРИМТ 12

Гадна төрх нь дөлгөөн мэт харагддаг Г.Тэмүүлэн ширүүн авиртай төдийгүй бусдын үгийг сонсох тэнхэлгүй гэдгийг ойр тойрныхон нь ярьдаг юм билээ. Холбооныхоо эв нэгдлийг тогтоож, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохицуулж, удирдлагаар хангах үүрэг хүлээсэн тэрбээр өөрийг нь шүүмжилсэн хэнийг ч үг дуугүй зайлуулах болсон нь НАМЗХ-ны нэр хүндийг унагах шалтгаан болсон гэдэг.

БАРИМТ 13

МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт, тойргийнхоо сонгогчдод өгсөн амлалтынхаа хүрээнд УИХ-ын гишүүн болсон Г.Тэмүүлэн гишүүний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан гарын арван хуруунд багтахгүйц цөөн. Томоохноос нь дурдвал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хүссэн ч, эс хүссэн ч оролцож санал өгсөн нь түүний гавьяа. Бусдаар бүлх залгисан юм шиг, байр сууриа илэрхийлэхгүй дуугүй суудаг нь түүний бий болгосон имиж.

БАРИМТ 14

“УИХ дахь залуу гишүүний хувьд залуучуудтайгаа хамтран “Үндэсний эв нэгдлийг хангах тухай” хууль болон бусад таван хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Бүх шатанд хачиг мэт үүрлэсэн намчирхал, талцлыг зогсоох хууль эрх зүйн гарц шийдэл, боломж бололцоо бидэнд байна гэж үзэж байгаа” хэмээн ярилцлага өгч явсан Г.Тэмүүлэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцруулах үеэс эхэлсэн МАН-ын зодоонд ах нарынхаа үгээр хамгийн их гар бие оролцсон залуу гишүүдийн нэг.

БАРИМТ 15

Төрийн өндөр албан тушаалтнуун болон хуулийн байгууллагын дарга нар ЖДҮ санг аалзны тор мэт хэрсэн тухай баримт ил болох үед Г.Тэмүүлэн гишүүн нэр холбогдож байлаа. Тодруулбал, түүний хамаарал бүхий этгээд буюу ээжийнх нь эзэмшлийн “Спа цогцолбор” компани 2017 онд тус сангаас 700 сая зээл авсан нь ил болсон байдаг.

БАРИМТ 16

“Спа цогцолбор” компанийн эзэмшигч Довдонгийн Дэнсмаа нь Г.Тэмүүлэн гишүүний ээж. 2004 онд үүсгэн байгуулсан, үйл ажиллагаа нь нэгэнт жигдэрсэн “Спа цогцолбор” компани Баянгол дүүрэгт байрлалтай. Дүүрэгтээ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж дундаа томоохон тооцогддог.

БАРИМТ 17

Сонирхолтой нь, ЖДҮ-ийн баримт дэлгэгдэхэд “Спа цогцолбор” компанийн эзэн Д.Дэнсмаа нь хүү Г.Тэмүүлэнгээ 2016 оны сонгуульд нэр дэвшихэд мөн хандив өгч байсныг тогтоож байв. Хүүгээ төрийн түшээ болгохын тулд хандив өгч явсан ээж нь хожим гишүүн болсных нь дараа ийнхүү ЖДҮ-ээс бага хүүтэй, урт хугацааны зээл авсан нь олон нийтэд ил болсон баримт.

БАРИМТ 18

Саун, душ, зочид буудал, фитнесс, үсчин, гоо сайхан, амралтын газрын үйлчилгээ эрхэлдэг “Спа цогцолбор” компани ямар зорилгоор ЖДҮ-ээс 700 сая төгрөгийн зээл авч, зарцуулсан нь өнөөг хэр нь тодорхойгүй байдаг.

БАРИМТ 19

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар ЖДҮ-д нэр холбогдсон сайд, гишүүдийн асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилж байв. Шалтгаан нь Г.Тэмүүлэн нарын гишүүд хуралдаа суугаагүйтэй холбоотой байдаг.

БАРИМТ 20

Г.Тэмүүлэн гишүүний хамаарал бүхий этгээд бизнес эрхэлдэг нь дан ганц ээжээр нь хязгаарлагдахүй. Түүний эхнэр Энхзулыг Монголд брэнд хувцасны анхдагч дэлгүүрүүдийн нэг "Ханбүргэдэй" худалдааны төвийн захирлын охин гэдгээр нь энэ салбарынхан танина.

БАРИМТ 21

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ “Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу. Өөрсдийнх нь хөрөнгө биш л дээ. Гарал үүслийг нь мань мэт мэднэ. Хэзээ сахилга баттай болох юм. АН засаг барьж байхад ийм байдал үүсч байсан. Одоо МАН-д халдлаа. 2016 онд нялх хүүхдүүд нэр дэвшиж байхад цагаан магтаалаар магтаад явж байсан. Мань мэт рүүгээ ус цацаж болно. Ард түмэн рүү болохгүй. Бид явсны дараа яаж төр барих гэж байгаа юм. Шөнөжин баардаад явдаг юм уу. Ийм байдал чинь парламентын уур амьсгалыг эвдэж байна” хэмээн Г.Тэмүүлэн нарын залуу гишүүддээ хатуу үг унагаж байсан удаатай.

БАРИМТ 22

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулдаг. 2018 оны өрсөлдөх чадварын тайланг 2019 оны эхэнд танилцуулахад Г.Тэмүүлэн гишүүний сонгогдсон Архангай аймаг 21-т жагсаж сүүл мушгисан байдаг.

БАРИМТ 23

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд ээлжит сонгуулиар Архангай аймагт Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын хамт дахин нэр дэвших хүмүүсийн тоонд албан ёсоор багтах болсон. Үүнийгээ баталсан гэлтээ сонгуулийн бэлтгэлээ базааж, тойрогтоо ойр ойрхон очиж ажиллах болсон.

БАРИМТ 24

Гэхдээ Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх байр суурь баримтлахаа илэрхийлсэн нь Г.Тэмүүлэн нар зорилгоо биелүүлэх боломжгүй болоход хүргээд байна.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймгаас сонгогдсон Г.Тэмүүлэнг онцолж байна. АНУ-ын American university сургуулийг төгссөн, олон улсын харилцааны мэргэжилтэй тэрбээр 2016 онд ээлжит сонгуульд нэр дэвшин сонгогдсон билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (202.21.104.2)
    Тэмүүлэн цэгцтэй чамбай гишүүн шүү.
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.23.5)
    Удам дамнасан луйварчин төрд шургасан нь гамшиг, гутамшиг, том эрсдэл. хойч үеийн жинхэнэ лидэрүүдэд тотгор бүү бол зай тавьсан нь өлзийтэй
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • мө (64.119.23.208)
    Энэ гишүүд дотор Тэмүүлэн гишүүн буурь суурьтай хэлэх үг нь цэгцтэй сайн төрийн түшээ ийм залуус олноороо их хурал байвал Монгол маань хөгжихад ойрхон байна
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • Н (89.64.8.146)
    7 үерээрээ халуун тамд очноо
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (103.11.193.170)
    Архангайн иргэд юу бодож яаж сэтгэхээрэ энэ хүнийг сонгодог байн? Гадаадад улсын хөрөнгөөр сурч өссөн хүн хөдөөний та нарыг харж зэвүүцэнэ гэхээс туслах нь бүү хэл ойлгохгүй. Ард иргэдийн хөрөнгөөр баяжсан бидний хүүхдийн боломжийг булаасан энэ мэтийн нөхдийг тэнгэр нэрвэнэ.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Бүтэхгүй ээ (66.181.187.92)
    Энэ бүтэхгүй ээ
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.187.252)
    Аав хүү 2 ав адилхан
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шархүү (192.82.76.221)
    Аав нь хулгайч бол хүү нь түнээс дээгүүр л байж таарна даа.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шархүү (192.82.76.221)
    Аав нь хулгайч бол хүү нь түнээс дээгүүр л байж таарна даа.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Хулгайчийн хүү
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.212.118.209)
    Өнөө цагийн Өв залгамжлагч хэмээн сэрүүн зүүдэлж, сүр данзантаж, гутамшиг бүтээгчдийн төлөөлөл. Бурхан ивээг энэ мэтийн эер өнгөр суугаагүй молхи амьтсыг. Харин төрийн сэнтийгээс холхон зөнгөөр нь орхиод, нягт хянууштай.
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.31.24)
    hulgaichyn huu
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    хулгайч Ганзоригын гөлөг хулгайч байж таарна дахиж бүү монголын төрд үзэгдэг пүү пүү
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • хувьсгал хэрэгтэй (202.9.46.47)
    битгий горьд хулгайч ЖДҮ чинь чацаг гэр бүлээрээ хулгайчид биш үү Ард түмний төлөө юм хийх үү? чадах уу? ГӨЛӨГ
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • АГИЙ (192.82.70.113)
    ТЭМҮҮЛЭН ГЭДЭГ ХҮҮГ НИЛЭЭН ХАРЛУУЛАХ МАЯГТАЙ БИЧЖЭЭ. УГ НЬ БУУРЬ СУУРЬТАЙ, ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ ЦЭГЦТЭЙ,ХАРИУЦСАН АЖЛАА ГАЙГҮЙ ХИЙЧИХМЭЭР ЗАЛУУ ХАРАГДДАГ .СУМЬЯАБАЗАРЫГ БОДВОЛХАМААГҮЙ ДЭЭР.
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
    • bogsiig sain doloo
      2020 оны 03 сарын 12
  • Зочин (202.55.188.90)
    Энэ яахав эцгийн нэрээр шургалж ирсэн нөхөр . Намдаа ч эх орондоо нэр байхгүй ээ. Аав нь одоо энийг татах хүч алга эрдэнэтийн будилаан дуусаагүй байгаа. Ард түмэн хэнийг сонгох оо одоо мэднэ ээ
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.229.122.106)
    Yoo iim dongionuudiig dahij buu songo
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Болор (64.119.19.189)
    Мундаг шуу ахаа! Bayar hurgeyy
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.185.105)
    ARHANGAIHAN ENE JIL ARAI UUR HUMUUSIIG SONGOOROI!!!!!! TEGEHGUI BOL TEMUULEN UDAM DAMJIN ERDENETEES LUIVAR HIIGCH, MUNHBAT KONTSESS, NUURSNIII HULGAICH NAR SHUU DEE HUDLAA GEVEL NUTGIINHAN N HUUCHNII TANIDAG HUMUUS n MEDEJ BAIGAA BAI:LGUI DEE HEZEE ED IIM BAYAN BAILAA ER N MONGOLD YAMAR CH BIZNES HIIGEED 4, 5 han JILD IIM IH MUNGUTEI BOLOHGUIG BUH BIZNESMENUUD MEDNE SHUU DEEEE!!!!!!!!
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • otgoo (202.9.40.44)
    aabiin haa absan 7 say dollariig ugchiguu
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.33)
    Аав нь авилгалчин, хулгайч, луйварчин, оффшорчин Ээж нь ЖДҮЧИН хүүхэд нь ?????? Архангайн нэрийг бузарлаж буй гэр бүлдээ.
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зайл (202.9.46.34)
    ЖДҮчин хулгайч нар зайлаарай.
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.194)
    Мэмуулэн Учрал мэтийн баян айлын нялх бацаанууд амьдрал мэдэхуу Тэгээд бас бугд хулгайч ЖДУЧИН
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • иргэн (66.181.190.123)
    Нямдоржийн хэлсэнээр ард түмний хөрөнгийг хулгайлсан хулгайч биздээ
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • bolio (202.179.31.24)
    songohgui eee
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
    • Ганзориг
      Бөгс долоогч чи улам их сонсох л байх даа......
      2020 оны 03 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    22 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    33 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    34 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    38 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    44 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    48 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 0 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    1 цаг 32 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    1 цаг 36 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    2 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
    2 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
    2 цаг 14 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    2 цаг 21 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 27 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 28 мин
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Уржигдар 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Уржигдар 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    2026-09-11
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК