Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аймгийн Засаг даргаас Ардын Засгийн газрын сайд

2020-3-12
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Ё.Баатарбилэг нь Цэцэрлэг хотын хоёрдугаар дунд сургуулийг 1993 онд төгссөн. 2002 онд МУИС-ийн Нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгсжээ. Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр.

БАРИМТ 2

Түүний улс төрд орсон цаг хугацаа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үетэй холбогддог. Учир нь, Ё.Баатарбилэг 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн Шадар туслахаар ажиллажээ. Харин 2009-2010 онд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн зөвлөхөөр ажиллажээ.

БАРИМТ 3

Ерөнхийлөгчийн Шадар туслах, Засгийн газрын гишүүний зөвлөхийн албатай явсан тэрбээр 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажилласан туршлагатай. Түүнийг Засаг даргаар ажиллах үед Орхон голыг бохирдуулсан компанийн захирлуудаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас саатуулж шалгасан байдаг. Улмаар Ё.Баатарбилэгийг прокукороос шалгах шаардлагагүй гэж үзсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

БАРИМТ 4

Сонгуулийн хоёрдугаар тойрогт Н.Батбаяр, Б.Ганцэцэг, Б.Мөнхзул, Б.Мэндсайхан нартай өрсөлдөж сонгогдсон. Түүнтэй өрсөлдсөн хүмүүсээс Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр тодорч байсан ч сонгогчид Ё.Баатарбилэгт итгэл хүлээлгэсэн нь энэ байв.

БАРИМТ 5

Ё.Баатарбилэгийн хувьд чуулган, Байнгын хорооны хуралдааныг нэг удаа таслалгүй оролцсон цөөн гишүүний нэг. Тэрбээр УИХ-ын хуралдаанд нэг ч таслалт, хоцролтгүй ганцхан гишүүнээр тодорч байсан удаатай.

БАРИМТ 6

Танхимынхаа эсрэг ажилласан гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Ц.Цогзолмаад хариуцлага тооцох албан бичгийг УИХ-д хүргүүлэх үеэр орных хүнийг томилох шаардлага МАН-д үүссэн. Улмаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийн нэрийг дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар томилсон билээ.

БАРИМТ 7

Ажлаа хүлээж авсныхаа дараа тэрбээр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргасан байдаг. Тушаалын хүрээнд  аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт бага ангийн хүүхдийг эрэмбэлэж, ялгаа үүсгэсэн, суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан янз бүрийн уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахгүй байхыг чиглэл болгосон юм.

БАРИМТ 8

Тушаал гаргах болсон шалтгаанаа “Бага ангийн хүүхдүүдийг уралдаан тэмцээнд өрсөлдүүлдэг жишиг өндөр хөгжилтэй орнуудад байдаггүй. Энэ нь хүүхдийг стресстүүлж, ялгаварлал үүсгэдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэж, хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлж байна. Зарим хүүхэд амжилтгүй оролцож, сэтгэлээр унаж, өөртөө итгэх итгэл нь буурдаг. Тиймээс үүнийг зохион байгуулахыг хориглож байна” хэмээн тайлбарласан байдаг.

БАРИМТ 9

Түүнийг ажлаа авснаас хойшхи хугацаанд Засгийн газраас дэвшүүлсэн “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийн хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийжээ. Тухайлбал, 76 цэцэрлэг, 46 сургуулийг ашиглалтад оруулснаар цэцэрлэгийн ор 10, ЕБС-ийн суудал нэг ээлжиндээ 17 мянга болж нэмэгджээ.

БАРИМТ 10

Мөн “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг шинэ барилгын санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан нь соёлын салбарын хувьд түүхэн бүтээн байгуулалтын эхлэл гэдгийг энэ салбарынхан онцлох болсон.

БАРИМТ 11

Сайд Ё.Баатарбилэг харьяа байгууллагуудын удирдлагатай салбар бүрээр нь уулзаж, санал сонсох ажил хэрэгч уулзалт өрнүүлсэн. Энэ хүрээнд соёл урлагийн байгууллагын захирлуудыг хүлээн авах үеэрээ “Чойжин ламын сүм музейн газрын асуудал яригдаж байна. БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Байгууллагууд газрынхаа баталгаажуулалтыг сайн хийгээгүйгээс ийм асуудал гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан нөхдийн халдлага явуулгад өртөх зэргээр газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг ажил хариуцсан хүмүүст онцгой анхааруулж байна” гэж байв. Мөн соёл урлагийн салбарын захирлуудын олонх нь 10-аас дээш жил ажилласан туршлагатай ч шийдэж болох асуудлыг шийдвэрлээгүйд шүүмжлэлтай хандаж байсан билээ.

БАРИМТ 12

2019 оны аравдугаар сард сайд Ё.Баатарбилэгийн тушаал гарч, сургалтын төвүүдөд шалгалт оруулахад олон тооны зөрчил илэрсэн байдаг. Жишээ нь, их, дээд сургууль, институт нэртэй боловч улсын бүртгэлийн газраас сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын зөвшөөрөл авсан нь илэрсэн юм. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын газар, бүртгэлийн байгууллаас албан бичиг хүргүүлж, сургалтын төвүүдтэй холбоотой асуудлыг цэгцэлж эхэлсэн билээ.

БАРИМТ 13

Багш нарт илүү цагийн нэмэлт хөлсийг олгох тухай тогтоолыг Засгийн газраас баталсан. Багш нарын нэмэлт хөлсийг 2019 оны улсын төсөвт суулгасан боловч 2018 оны Засгийн газрын 82 дугаар тогтоолд тодорхой зохицуулалт, агуулга орхигдсоноос болж, ялангуяа цэцэрлэгийн багшийн илүү цагийн хөлс олгох боломж хууль, эрх зүйн хүрээнд хаагдаад байсан юм. Үүнийг залруулж зассанаар багш нар долоо хоногт дунджаар 40 орчим цаг ажилласан нэмэгдэл хөлсөө авах боломжтой болжээ.

БАРИМТ 14

Ё.Баатарбилэг сайдын хувьд Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагджээ.

БАРИМТ 15

Энэ талаар сайд Ё.Баатарбилэг Энэ талаар сайд Ё.Баатарбилэг “Үүнийг ЖДҮ-ийн зээл гэдэг шиг бусад зээлтэй холих аргагүй. Үеийн үед Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа амжилттай төгсөөд Монголынхоо өнцөг булан бүрт ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Сүүлийн жилүүүдэд жилд 10 мянга гаруй оюутан Сургалтын зээлийн сангаас сургалтын төлбөрийнхөө асуудлыг шийдүүлсэн. Энэ жил гэхэд дахин 10 мянган оюутны асуудал яригдаж байна. Энэ л оюутнуудын асуудал шүү дээ. Одоо 2008-2016 оны оюутнуудын асуудал яригдаж байна. Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой юм. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудыг зээлийг нь төлүүлэх асуудлыг тусад нь ярина” гэжээ.

БАРИМТ 16

Мөн тэрбээр “Өндөр хөгжилтэй орнуудад Төрийн сангийн зээлээр суралцдаг асуудал 1990-ээд оноос эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд 1800 орчим хүн зээлийн санд хамрагдаж тэргүүлэх чиглэлээр суралцаж төгссөн байна. Яг л үүнтэй адил гэрээтэй. Төгсөөд эх орондоо ажиллах ёстой.  Тэгж байж гэрээний өр биелэгдсэнд тооцогдоно. Одоогоор улсын хэмжээнд 160-170  хүний л асуудал байна.  Зээлээ эргэн төлөөгүй буюу хаяг нь тодорхойгүй, гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгсний дагуу Боловсролын зээлийн сан хамт батлан даасан хүмүүстэй нь холбогдож зээлийг эргэн төлүүлэх процесс явагдаж байгаа” хэмээн ярьсан байдаг.

БАРИМТ 17

Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг засварлахаар болсон. Гэвч засварлах нэрийдлээр барилгыг нурааж, газар дээр нь өндөр барилга барих тухай хардлага нийгэмд үүсээд байсан юм. Мөн түүх соёлын дурсгалт газар руугаа халдсан буруу шийдвэр гэж шүүмжлэх хүн олон байв.

БАРИМТ 18

Харин Ё.Баатарбилэг сайд үүнийг үгүйсгэж “Соёлын өв болсон барилгуудыг нураах гэж байгаа мэтээр улстөржүүлж байна. 2019 оны аравдугаар сарын 8-нд миний өгсөн байр суурь, яамны шийдвэр хэвээр. Сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ онд соёлын салбарт маш олон хөрөнгө оруулалт хийхээр байсан ч газрыг нь авах гэж байна гэх мэт мэдээлэл гараад, Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна. Гурван байгууллага тус бүрт шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна” хэмээн мэдэгдсэн билээ.

БАРИМТ 19

Тэрбээр сайд болсныхоо дараа сургалтын цөм хөтөлбөрийг шинэчлэх ажлыг хийсэн. Холбогдох албаныхны хийсэн судалгаагаар сургалтын хөтөлбөрт шинэлчлэл хийснээр чанар улам сайжирчээ. Тодруулбал, бага ангийн сургалтын 30 гаруй хувийн агуулгын давхцалыг арилгасан байна. Мөн дунд, ахлах ангид 8-9 хувийн давхцалыг арилгалжээ. Давхцалыг арилгах тусам төдий чинээ ачаалал буурсан гэсэн үг.

БАРИМТ 20

Энэ талаар “Ер нь манай ЕБС-ийн хүүхдүүд хэрэгтэй, хэрэггүй маш их хичээл орж байна. Яваандаа хичээлээ сонгон суралцдаг чиглэл рүүгээ орохгүй бол хүүхдийн тархийг хогийн сав шиг л болгох нь. Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, хүмүүсийн сэтгэлгээ хөгжиж байхад аль эртний хөтөлбөрөөрөө яваад байж болохгүй. Тиймээс засаж сайжруулах шаардлагатай. Цаг үедээ зохицуулж сургалтын хөтөлбөрөө шинэчилж явахгүй бол нэг хөтөлбөрөөрөө 5-10 жил заадаг үе ард хоцорсон”гэдгийг тэрбээр тухайн үед онцолсон байдаг.

БАРИМТ 21

Салбарын яамнаас Азийн хөгжлийн банктай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд найман тэрбум төгрөгийн сурах бичгийн санхүүжилтийг шийджээ. Ингэснээр 1-5 дугаар ангийн төрөөс үнэгүй олгогддог сурах бичгийн хэвлэлтэд оруулсан байдаг. Мөн дунд, ахлах ангийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг хэвлэлтэд оруулж, холбогдох газарт нь хүргүүлсэн байна. 2019 оны хувьд жил сурах бичгүүд “Арслантай гүүр” орчмоор зарагдаагүй. Энэ нь сурах бичгийг сургуулиудад түрээсийн журмаар олгосонтой холбоотой аж.

БАРИМТ 22

Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин агсан О.Дөлгөөн АНУ-ын Сан Франциско хотын Их сургуулийн эмнэлэгт элэгний архаг дутмагшил гэсэн оноштойгоор өнгөрсөн жил хэвтэн эмчлүүлж байсан билээ. Үүнтэй холбогдуулж, монголчууд гараа сунгаж байгаа хандивын аян өрнүүлсэн байдаг. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамт олон болон Ё.Баатарбилэг сайд NBA буюу Америкийн сагсан бөмбөгийн холбоонд хандаж хүсэлт илгээж байсан удаатай.

БАРИМТ 23

Түүнийг сайд болсноос хойш сураг бичиг, багш нарын цалин хангамж, сургалтын орчинтой холбоотой хэд хэдэн эерэг шийдвэр гарч эхэлсэн тухай боловсролын салбарынхан ярьдаг. Үнэхээр ч сайд Ё.Баатарбилэг Цөм хөтөлбөрт шинэчлэл хийж, сурах бичиг тойрсон бизнесийг цэгцлэхээр ажиллах болсныг түүний гаргасан шийдвэр, тушаалаас харж болно.

БАРИМТ 24

Ё.Баатарбилэг нь УИХ-ын ээлжит сонгуулиар дахин нэр дэвших сонирхолтой хүмүүсийн тоонд албан ёсоор багтаж байна. Түүний хувьд сайд болсноосоо хойш эрхэлсэн салбартаа хийж хэрэгжүүлж байгаа ажил нь түрүүчээсээ үр дүнгээ өгч байгаа нь нэмэх оноо болж буух магадлал нь өндөр.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Архангай аймгаас сонгогдсон Ё.Баатарбилэгийг онцолж байна. Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан түүний хувьд 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-ын сонгогдож, У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.9.40.168)
    Бадамжунайн туслах гэхээр асуудал тодорхой. МАНАН- ын төлөөлөгч. Дампуурсан боловсролын системийг өөрчлөх талаар юу ч хийсэнгүй. Алсын хараа дутаж байнх даа
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin (202.21.109.40)
    avilgal avach hulgai khiideg l khun odoo yaponchuud barij ogson emnelegiig luivardah ajiliig gardan zohion baiguulj baigaa hulgaich
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • Архангайн АН-аас (202.9.46.232)
    Ёстой мулгуу нөхөр биз дээ энэ шоовон толгойд. Бас хонгилд хэвтэгч
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Хонгил асуусан (66.181.187.92)
    Хонгил асуугаад Нямдоржоос хариултаа авсан нөхөр
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Батмөнх (66.181.187.15)
    улс төрд удсан энэ нөхдүүдийг дахиад сонгоод хэрэггүй байхаа шинэ. улс төрд бохирдоогүй цэвэр хүмүүс гарсан нь дээр
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • zochin (64.119.19.136)
    mash sain ajillaj bgaa hun dee.Omno ni bagsh nariin ugiig hen sonsoj blaa daa
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Багш (202.5.202.132)
    Их оюунлаг хүн дээ. Бага залуугаасаа номтой нөхөрлөж, төрийн бичиг цаасны нүсэр ажилд нухлагдаж сурсан хүн. Сайд болоод салбарынхаа алдаа оноог засах гэж хичээснийг нь олон хүн хэлдэг. Даанч хугацаа нь богино юм
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.46.67)
    Миеэгийн хуурамч мэтгэлцээний бэлтгэл дээр хиншүү Ганбаагийн дүрд тоглоод байсан нөхөр мөн үү?
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    оюутнууд аа. сургалтын төлбөр зээлээ чөлөөлүүлэхээр тэмцээч ээ. тан нарт үндсэн хуулинд заасан байгалийн баялагаас хувь хүртэх эрх чинь байгаа
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • оюутан (103.9.90.98)
    УИХ САЙД НАРЫН ТЭДНИЙ ХҮҮХДҮҮДИЙН БИШ ОДОО СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ЗЭЭЛТЭЙ БАЙГАА ЖИРИЙН ОЮТНУУДЫН ЗЭЭЛИЙГ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ ТӨРИЙН НОГДОЛ АШИГ БОЛОХ 800 ТЭРБУМААС ТӨЛЖ ОЮУТНУУД ТЭДГЭЭРИЙН АР ГЭРИЙНХЭНИЙГ ӨРИЙН ДАРАМТНААС ГАРГАХ АРГА ХЭМЖЭЭГ ЯАРАЛТАЙ АВЧ ӨГӨӨЧ
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    юу хийсэн дахин дахин нэр дэвшүүлээд байдаг байнаа.одоо больж үз ичээч
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Дүүгийн минь төлбөр (202.9.46.67)
    Энэ хүн дүүгийнхээ сургалтын төлбөрийг тэглэх гээд яваа хүн мөн бил үү? Тэрэн дотор нь дүүгийнх нь нэр байгаа юм аа, бас.
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.212.118.209)
    Цагаан цаас ш дээ нэвтрүүлэгт оролцсон???
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.69.218)
    Хөгийн амьтаншд
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
    • Huduunii zasag darga Turiin Said hiiheer yaj Mongol hugjih ve de
      2020 оны 03 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
    2 мин
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
    55 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
    1 цаг 19 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
    1 цаг 50 мин
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
    1 цаг 59 мин
  • Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
    2 цаг 48 мин
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    3 цаг 38 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    4 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    4 цаг 40 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    4 цаг 43 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    5 цаг 11 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    5 цаг 26 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    5 цаг 36 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    5 цаг 36 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    6 цаг 1 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    6 цаг 4 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    6 цаг 16 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    6 цаг 19 мин
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
    6 цаг 29 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
    21 цаг 45 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК