Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Холливудын алдартнуудаас эхлээд Ханхүү Харригийн гэргийн гоёог урласан Монгол бүсгүй

2020-3-12
0
ЖИРГЭХ

Дизайнер Д.Энхцэцэгтэй цахимаар холбогдож ярилцлаа. Английн Лондон хотод University of Art London college of fashion-ыг загвар зохион бүтээгчээр төгссөн тэрбээр Холливудын жүжигчдийн хувцсыг урлаад зогсохгүй Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартнийн охины үүсгэн байгуулсан “Stella McCartney” брэндийн оёдлын мастер, загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаа юм. Түүний хувьд Англи улсын Лондон хотод ажиллаж, амьдардаг.  Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Миний хувьд Улаанбаатар хотод төрсөн. Хотын унаган хүүхэд. X дугаар хорооллын 43 дугаар дунд сургуулийг төгссөн. Эхээсээ гурвуулаа, дээрээ хоёр эгчтэй. Айлын бага охин болохоор нэлээд эрх өссөн. Авъя гэсэн юмаа авч байж л санаа амарна. Ээж минь III хорооллын 56 дугаар хүнсний дэлгүүрт заал зохион байгуулагчаар ажилладаг байсан. Харин аав минь группт байдаг байсан. Ээж ажил ихтэй гэж жигтэйхэн. Тиймээс аавтайгаа л ихэнх цагийг хамт өнгөрөөдөг байлаа. Социализмын үед хүмүүс өөрсдөө хувцсаа оёж өмсдөг байлаа шүү дээ. Том эгч Энхтуул өөртөө болон бид хоёрт хувцас оёж өгнө. Бид тэрүүгээр нь их гангарна өө. Хойшоо сургуульд явахдаа бага эгч бид хоёр том эгчийн оёж өгсөн хувцсыг өмсөөд явдаг байсан. Магадгүй тэр үеэс эхлээд юм оёх, загварын хувцас зурах сонирхолтой болсон байх.

-Эмэгтэй хүн бүрт оёж хатгах өгөгдөл бий. Таны хувьд хэдэн настайгаа хувцас оёж эхэлсэн бэ. Хамгийн анхны бүтээл хүн бүхний зүрх сэтгэлд хоногшин үлддэг. Та ямар бүтээл урлаж байв?

-8 жилийн сургуулиа төгсөөд Киргиз улсын Бишкек хотын Оёдлын сургуулийн Эмэгтэй хувцасны ангид гурван жил суралцаад төгссөн. 1992 онд төгсөж ирээд Шилмэл Загварын Ордонд оёдолчноор ажиллаж эхэлсэн. Тэр үед зах зээл эхлээд амьдрал маш хүнд болж байсан. Амралтын өдрөөр эмэгтэй костюм, юбканы хослол хийж, зах дээр зардаг байсан. Хурдан зарагддаг байсан шүү тэр үед. Хамгийн анх Киргизэд сурч байхдаа өөртөө бариун хар юбка оёсон. Үнэхээр сэтгэл хангалуун байсан. Орос багш нар маань магтаад л.

-Хүүхдүүд мэргэжил сонгохдоо ихэвчлэн эцэг эхтэйгээ зөвлөх эсвэл тэдний ор гэсэн сургуульд орж суралцсан тохиолдол их байдаг. Та ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байсан бэ?

-Бага байхдаа мөрдөн байцаагч болохыг хүсдэг байлаа. Яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй адал явдалд дуртай хүүхэд байсан байж мэдэх юм. Социализмын үед хүссэн мэргэжлээ сонгох боломж бараг байдаггүй байсан. Тэр үед загвар зохион бүтээгч, оёдолчин болно гэж огт төсөөлж байгаагүй ээ. Гадагшаа л явж сурмаар санагддаг байлаа. Тэгээд Киргизийн оёдлын сургуулийн хуваарийг сонгож байсан даа. Эндээс л миний замнал эхэлсэн гэх үү дээ.

-Киргизээс гадна өөр ямар сургууль төгссөн билээ?

-Английн Лондон хотод University of Art London college of fashion-ыг загвар зохион бүтээгчээр төгссөн.

-Хэзээнээс Англид очиж, ажиллаж амьдарч эхэлсэн юм бэ. Гадаад улсыг зорих шалтгаан чухам юу байв?

-1998 онд анх англи хэл сурахаар Лондон хотын хэлний бэлтгэлд ирсэн. Хэлний бэлтгэлээ дуусгаад хэсэг ажиллаж байгаад Лондон хотод University of Art London college of fashion сургуульд элсэн орж загвар зохион бүтээгчээр төгссөн. Тэр үед сурахын хажуугаар ажил хийж сургалтын төлбөр болон амьжиргааны мөнгөө олдог байлаа. Үүнээс хойш Лондонд 22 жил амьдарч байна даа.

-Та дэлхийн хэмжээний  алдартнуудын хувцсыг урлаж, тэр хэрээр эх орныхоо нэрийг цуурайтуулж байна. Алдартай жүжигчин, моделиудын хувцсыг урлаж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-Лондонд сургуулиа төгсөөд загварын том том нэртэй брэндүүдтэй агентлагаараа дамжуулж цагаар ажилладаг байлаа. Ингэж явж байгаад одоо миний ажиллаж байгаа Stella McCartney-нд цагаар ажилладаг болсон. “Стелла Маккартни” бол “Битлз” хамтлагийн Пол Маккартнийн охин Стеллагийн үүсгэн байгуулсан брэнд.

Image may contain: 3 people, people standing and indoor

Яваандаа бүтэн цагаар ажиллах санал тавьсан. Мэдээж оддын хувцас оёх амаргүй л дээ. Ганц Англи биш Америкийн болон бусад нэртэй алдартнууд ирж хувцас хийлгэдэг. Хувцас нь өөрөө асар үнэтэй байдаг болохоор маш өндөр түвшинд, их хариуцлагатай байхыг шаарддаг. Мөн London болон Францад болдог загварын шоунд багаараа явж ажилладаг.

-Хамгийн анх хэн гэдэг алдартны хувцсыг урлаж байсан бэ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв. Эргээд бодоход энэ бүхэн сайхан түүх болж үлдсэн дамжиггүй.

-Холливудын алдарт жүжигчин Johny Deep-ийн экс гэргий Amber Heard-ын хуримын даашинзыг оёж байсан. Тэрнээс хойш дандаа оддын хувцас оёх болгонд дууддаг болсон. "Энд ажиллавал одуудтай ажиллах юм байна даа" гэсэн бодол тэр үед төрж байсан. Оёсон даашинзаа хараад үнэхээр өөрөөрөө бахархаж байсан шүү.

-Алдартай хүмүүстэй хамтарч ажиллахад сайхан болон хүндрэлтэй тал байдаг байх. Тэр талаар сэтгэгдэлээ хуваалцана уу?

-Тийм шүү, ялангуяа алдартай байх тусмаа шаардлага өндөртэй байдаг. Миний оёсон хувцасыг дэлхийд алдартай хүмүүс өмссөн байхыг харах хамгийн сайхан мөч. Мөн алдартнуудтай биеэрээ уулзана шүү дээ.

Image may contain: 1 person, smiling, standing

Заримдаа зохион бүтээгчийн гаргасан загварыг оёход даавууны бэрхшээл гардаг. Жишээ нь даавуу, загвар хоёр хоорондоо зохицохгүй эсвэл ямар аргаар яаж оёх гэх зэрэг ухаан шаардсан зүйл их гарна. Шинэ содон өвөрмөц загварыг зурагнаас харах нэг өөр, амилуулж оёх нэг өөр. Хүндрэл багагүй гардаг.

-Холливудын олон алдартнуудын хувцсыг  оёсон. Тухайлбал...

-Oprah Winfrey, Amber Heard, Cara delevingne, Julia Robert, Ханхүү Harry-гийн эхнэр Megan Markle, Ellie Goulding, Naomi Ackie, Olivia Colman, Emma Watson, George Clooney-гийн эхнэр Amal Clooney, Katy Perry, Laura Darn, Demi Moore, Ed Sheeran-ий эхнэрийн хуримын даашинз, Kate Moss, Jodie Comer зэрэг хүмүүсийн хувцсыг урласан даа.

Image may contain: 1 person, smiling, standing and text

-Загвар зохион бүтээгч дизайнер хүмүүс өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлсэн урлантай байдаг. Та урлангаа хэзээ нээж байв?

-Өөрийн Enka Couture гэсэн брэндээ гаргаад хоёр сар болж байна. Энэхүү брэндээ Монголд төдийгүй дэлхийд танигдах брэнд болгон хөгжүүлэх санаа бий. Одоогоор ажил ихтэй болохоор өөрийхөө брэндэд анхаарал хандуулж амжихгүй л байна. Цаашдаа өөрийн урлангаа Англи болон Монголдоо нээх бодол бий.

-Та ямар нэртэй загварын агентлагтай хамтарч ажилладаг вэ. Анх хэрхэн яаж холбогдов?

-Миний хийдэг ажил зүгээр л оёх, өөрөөр хэлбэл үйлдвэрийн дамжлагад ажиллах, эсвэл хаа ч байдаг хувцас гараас гаргахаас арай өөр. Оёдлын өндөр технологи гэвэл ойлгомжтой юм болов уу. Дизайнерын гаргасан санаа, шийдлээр эсгүүрчин эсгэнэ. Энэ нь тансаг бүтээл болох уу, эсвэл хэн ч тоохооргүй материалын цуглуулга болох уу гэдэг нь оёдолчны ур чадвараас хамаардаг. Хувцас урлал гэдэг нь хамтын бүтээл юм.

Image may contain: 2 people, people standing

Хүмүүс буруу ойлгоод байна лээ, би Stella McCartney-д оёдолын мастераар ажилладаг оёдолын технологич. Дэлхийн алдартай хүмүүсийн хувцасыг гурван хүний бүрэлдэхүүнтэй баг хийдэг. Зохион бүтээгч, эсгүүрчин,  оёдолчин. Би зохион бүтээгчийн гаргасан загварыг эсгүүрчин эсгэсний дараа оёж амилуулдаг. Ур чадвар ухаан шаардсан ажил тул өөрөөрөө их бахархадаг.

Image may contain: 3 people, people smiling, people standing and indoor

-2018 оны Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналт жүжигчин Оливиа Колманын өмссөн даашинз таны бүтээл. Оскарын тайз нь дээрээсээ өөрийнхөө урлсасан бүтээлийг хараад ямар мэдрэмж авдаг вэ?

-Миний оёсон даашинз Оскарын тайзан дээр гарахыг харах сайхан байсан.

-Монголын загварын салбар хөгжиж байна. Хөгжихийн хэр алдаа оноотой олон зүйл ажиглагддаг. Та хэрхэн дүгнэдэг вэ?

-Манай монголчууд дээлийг орчин үетэй хослуулж энгийн болон загварын дээлнүүд гаргадаг болсон байна лээ. Өнгө болон дизайны хувьд их загварлаг болсон. Миний хувьд оёдолын технологи нь хоцрогдсон, зарим даавууны чанар тааруу харагддаг. Энэ  талыг  сайжруулаасай гэж боддог.

Image may contain: 2 people, people smiling, people standing

-Эх орондоо ирж ажиллах бодол бий юү. Хүний нутагт ажиллахад хэцүү шантармаар үе тохиолддог байх. Тэр бүгдийг хэрхэн даван туулдаг вэ?

-Эх орон, ээж, найз нөхдөө маш их үгүйлдэг. Анх Англид ирэхэд сайхан байсан. Ирээдүйнхээ төлөө маш их хөдөлмөрлөж, сурч ирсэн. Шантрах үе гаралгүй яах вэ. Би хоёр охин, нэг хүүтэй. Бид гэр бүлээрээ энд амьдардаг. Шантарсан үед нөхөр, охид минь сэтгэл санаагаар үргэлж дэмжсээр ирсэн.  Эх орондоо ирэх бодол бий. Хэдийгээр гэр бүл минь энд байгаа ч Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад бэлэн байдаг.

С.Ичинхорлоо

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: 1 person, standing

Image may contain: 4 people, people standing and indoor

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    4 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    11 цаг 45 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    11 цаг 51 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    22 цаг 17 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК