Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё дундаа орлоо. Тэмцээний найм дахь өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Абиг давсанаар унаагүй ганцаар тэргүүлж байна.
Тэрбээр 49 дэхээ уналгүй качикоши хийсэн амжилтын эзэн болж, мэргэжлийн сүмогийн нийт 1155 дахь даваа, дээд зиндаа дахь 1061, ёкозүна цолтой 867 дахь ялалтаа авлаа. Тэгвэл энэ өдөр ёкозүна Какүрюү М.Ананд өрсөлдөгчөө давсанаар зургаан даваатай удаалж байна.
Дээд зиндаа дахь бусад монгол бөхчүүдийн тухайд гэвэл Тамаваши Б.Мөнх-Оргил (2:6), Кирибаяама Б.Лхагвасүрэн (4:4), Азүмарюү С.Тодбилэг (4:4) даваатай үргэлжлүүлж байна.
Б.Жаргал