Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мэдрээ: Банкуудыг мөнгөжүүлбэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авах боломжтой

2020-3-18
0
ЖИРГЭХ

Шинэ төрлийн коронавирусний тархалтын улмаас иргэн, аж ахуйн нэгжийн орлого хумигдаж, улмаар банкны зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Тиймээс арилжааны банкууд зээлийн хүүгээ царцаах, эс бөгөөс зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хугацаа хойшлуулах зэрэг арга хэмжээг даруй авах ёстой гэсэн шүүмжлэл нийгэмд гараад буй юм. Тэгвэл арилжааны банкууд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг санал хүсэлт тавьсан иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тухайн зээлдэгч нэг бүртэйгээ тулж ажиллан,  шийдвэрлээд  хоёр сар орчим болж байна.

Энэ талаар Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээгээс утсаар тодрууллаа.


-Коронавирусний халдварын тархалтаас үүдэн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлт саарах эрсдэл үүсээд байна. Засгийн газрын хуралдаанаар Монголын банкны холбоотой энэ асуудлаар ярилцсаны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төр арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тэд боломжит хувилбар авч хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн. Арилжааны банкуудын зүгээс харилцагчдынхаа санхүүгийн хүндрэлийг ойлгож, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэргээр ямар нэг арга хэмжээ авах боломжгүй юм уу?

-Бид арга хэмжээ авч байгаа шүү дээ. Санхүү хүндрэлтэй болчихлоо гээд банкинд хандсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэргээр арга хэмжээ авч байгаа. Бид энэ бүгдийг нэг их сүрхий сурталчлаад зарлаад яваагүй. Бид Засгийн газрын хуралдаанаар бодит нөхцөл байдлыг тайлбарласан, мэдээлсэн. Мөн Монголын банкны холбоо байнга хуралдаж байна. Зээлдэгчдийн нөхцөл байдал хүндэрч байна. Дэмжлэг болохоор ямар арга хэмжээ авч байна, авах боломжтой байна вэ гэдгийг уулзалт болгоноороо ярилцдаг. Тиймдээ ч хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг боломжит хувилбараар нь шийдвэрлэж байна.

Арилжааны банкууд Төрийн мөнгөний, төсвийн, эдийн засгийн болоод татварын бодлого тодоройлдог газар биш. Хэрэв зоогийн газар иргэдэд хоол, ундаар үйлчилдэг бол арилжааны банкууд банкны үйлчилгээгээр иргэд, харилцагчдадаа үйлчилдэг байгууллага.

-Харилцагчдын нөхцөл байдлыг ойлгоод зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэргээр арга хэмжээ авч байгаа юм бол үүнийгээ нээлттэй ил тод мэдээлж  болдоггүй юм уу?

-Тэгж яах юм бэ. Бидэнд харилцагчдынхаа нөхцөл байдлыг ойлгож хүндэтгэх нь чухал байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 13 арилжааны банк боломжоороо арга хэмжээ авч байна. Гэтэл бүх зүйлд арилжааны банк буруутай, тэд ашгаа бодоод арга хэмжээ авахгүй байна гэх юм. Бид хэчнээн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна гэдэг тоо гаргаж ирвэл ирнэ. Ирсэн хүсэлт бүрийг судалж үзээд эхнээс нь шийдвэрлээд явж байна. Найман хувийн зээлийн хувьд төрийн эх үүсвэрээр олгогдсон зээл. Банкны эх үүсвэр биш. Манай үндсэн эх үүсвэр нь харилцагчдын хадгаламж, харилцах дансан дахь мөнгө шүү дээ. Хадгаламжийн хувьд дунджаар 12,86 хувьтай, зээлийн хүү дунджаар 16.81 хувь гэхээр зөрүү нь 3.95 хувь. Үүнээс ажилчдын цалин, үйл ажиллагааны зардал, татвар энэ тэрээ төлөхөөр цаана нь ойролцоогоор цэвэр ашиг нь 0.91 орчим үлддэг. Монголбанкны сайт дээр энэ тоо бүгд ил тод бичигдсэн байгаа.

-Тэгэхээр сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хүсэлт гаргасан иргэдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ ганц иргэн гэж ойлгож болохгүй. Аж ахуйн нэгжүүд ч бий.

-Засгийн газраас танай холбоог дахиж уулзаж, ярилцая гэж дуудсан уу?

-Үгүй. Бидний зүгээс хэд хэдэн удаа албан бичиг, хавсралтаар хүргүүлсэн. Ийм арга хэмжээ аваад өгөөч, арилжааны банкуудаа мөнгөжүүлээч гэж хэд хэдэн удаа хандсан. Арилжааны банкууд мөнгө хэвлэдэг, мөнгө нийлүүлдэг, бодлого гаргадаг институци биш шүү дээ.

-Халдварын тархалт ихэсвэл иргэн, аж ахуйн нэгжийн орлого хумигдах нь дамжиггүй. Ингэхээр чанаргүй зээл нэмэгдэж, арилжааны банкуудын үйл ажиллагаа доголдоход хүрнэ. Тэгэхээр төр болоод арилжааны банкны зүгээс ямар арга хэмжээ авах нь зүйтэй юм бэ. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Засгийн газар Сангийн яамаараа дамжуулж тэвчиж болох зардлуудаа танах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг харьцангуй бага хүүтэй, боломжийн хугацаатай санхүүжилт өгөх нь зүйтэй. Дараагийн нэг зүйл нь Монголбанк хоёр субьект буюу  Засгийн газар болон  арилжааны банкинд зээл олгох хууль ёсны эрхтэй. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаа мөнгөжүүлэх хэрэгтэй. Банкууд санхүүгийн эх үүсвэртэй болчихвол та, бидний яриад байгаа асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Нэг үгээр хэлбэл, тухайн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хугацааг сунгах зэргээр олон арга хэмжээ авах боломжтой болно. Дэлхийн бүх оронд Төв банк нь, мөн Засгийн газрууд нь арилжааны банкуудаа мөнгөжүүлж, банкуудаараа дамжуулж иргэд, бизнес хийж буй компаниудаа дэмжиж байна. Ийм арга хэмжээг эдийн засгийн хямрал тохиолдох тухай бүр дэлхий нийтээр авдаг аксиом болчихсон арга хэмжээ шүү дээ.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    2 цаг 52 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 57 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    13 цаг 24 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    16 цаг 45 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    16 цаг 50 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК