Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бэлэг эрхтэний “Бэлгэдэл”

2020-3-18
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Д.Мурат гишүүний улс төрийн намтар тун хомс. Бараг үгүй. 1987-1989 онд Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэр офсет техникчээр ажиллаж байгаад 1989 оноос “Талап хоршоо” компанийг үүсгэн байгуулжээ. Улмаар 1995-2006 онд “Жанат” компанийн, 2006 оноос “Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирлаар тус тус ажиллажээ.

БАРИМТ 2

1982 онд 4512 квт-ын хүчин чадалтай дизелийн цахилгаан станц ашиглалтад орсноор Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийг Баян-Өлгий аймагт байгуулсан байдаг. Үйлдвэрийг 1999 онд төрийн өмчийн оролцоотой “Эрчим” ХК болж өөрчилсний дараа 2006 онд хувьчлахад гишүүн Д.Мурат 100 хувь хувьчилж авсан байна.

БАРИМТ 3

Ийнхүү 2006 оноос аймгийнхаа эрчим хүчний салбарыг зангидаж ирсэн тэрбээр УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт А.Тлейхан, Д.Чинзориг нартай өрсөлдөж, ялалт байгуулсан түүхтэй.

БАРИМТ 4

Нэгэн бүсгүйд дотно харилцаатай болох санал тавьж, элдэв ёс бус зургаа илгээж, дарамталж, бүр гар хүрсэн тухай мэдээлэл нь ил болохоос өмнө олон нийт Д.Муратыг УИХ-ын гишүүн гэдгээс нь өөрөөр мэддэггүй байв. Харин Б.Бахытгүл гэдэг эмэгтэй Д.Мурат гишүүний ёс бус үйлдлийн талаар олон нийтэд дэлгэснээр түүнийг Монгол Улс даяар мэддэг болсон юм.

БАРИМТ 5

Тодруулбал, 2017 оны арванхоёрдугаар сарын 4-нд Д.Мурат гишүүн Эрүүгийн цагдаагийн газарт нэгэн гомдол гаргасан байдаг. “Миний нэр төрд халдах гээд байна. Надтай холбоотой мессеж зургийг олон нийтэд цацах гээд байна” гэх агуулга бүхий гомдлын хүрээнд иргэн Б.Бахытгүл Д.Мурат гишүүний өөр рүү нь явуулж байсан мессеж, зураг, бүх нотлох баримтыг авч очиж зургаан цагийн турш байцаалт өгсөн гэдэг.

БАРИМТ 6

Гэвч уг асуудал тохиролцоонд хүрэхгүй маргаантай болж эхлэхэд Б.Бахытгүл хэд хэдэн хэвлэлд хандаж, Д.Мурат гишүүний ёс бус үйлдэлтэй холбоотой зургийг дэлгэсэн юм. Энэ тухайгаа тэрбээр “2017 оны гуравдугаар сараас Мурат над руу мессеж бичиж, янз бүрийн зураг  явуулах болсон. Би энэ бүхнийг нь эсэргүүцсэнийхээ төлөө хэд хэдэн удаа зодуулсан. Туслах нь намайг зодуулсныг гэрчлэх болохоор ажлаас нь халсан байх.

БАРИМТ 7

Мурат нь 3 утас, 3 дугаартай. Тэр дугааруудаасаа янз бүрийн зүйлийг над руу бичдэг байсан. Мураттай уулзсан. Зургаан цагийн турш намайг гомдлоо татаж авахыг ятгасан. Би Х.Баттулга Ерөнхийлөгчтэй найз. Тиймээс миний талд шийдвэр гарна. Та нар хуулиар юу ч олж долоохгүй гэсэн. Тэр хүн над руу ёс зүйгүй зураг явуулж, дарамталж байсан нь үнэн.

БАРИМТ 8

Хэрвээ үнэхээр тэр зураг, материал, мессежүүд хуурамч байсан бол том хүү нь надад 100 сая төгрөг өгье гэхгүй байсан. УИХ-д байгаа 76 гишүүний хамгийн ядуу, боловсролгүй, маш их зээлтэй гишүүн бол Мурат. Тэр Монголоор зөв бичиж, ярьж чаддаггүй. УИХ-д сууснаасаа хойш ганц удаа ам нээхдээ цементийнхээ үйлдвэрт хөрөнгө шийдүүлэх тухай ярьж байсан” гэж байв.

БАРИМТ 9

Улмаар “2018 оны зургадугаар сард нийслэлийн Прокурорын газарт “Би Б.Бахытгүлд гомдолгүй” гэсэн албан бичиг хийж өгөх үеэр уулзсан. Үүнээс өмнө гуравдугаар сараас нь эхэлж над руу хэд хэдэн удаа залгасан. Шүүх хурлын өмнөх орой хүртэл залгаад “Хэн ялахыг хараарай" гэж орилж хашхирсан. Үүнээс гадна олон сая төгрөг өгье, тохиръё гэж хэлсэн. Би хэзээ ч, хэнээс ч мөнгө аваагүй. Би үүнийг тангараглаж чадна” хэмээн Б.Бахытгүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

БАРИМТ 10

Түүнчлэн “Мөнгө аваад тохирвол тохирох л байсан байх. Гэхдээ би хэзээ ч тэгэхгүй. Би нэр төрөө мөнгөөр худалдаж идэхгүй. Д.Мурат надад олон удаа мөнгө санал болгосон. Түүний санаагаар бол би юу ч ярихгүй. Чимээгүй л байх ёстой юм гэнэ. Тийм зүйл байж болохгүй биз дээ. Шүүх хурлыг хийлгэж чадсан нь миний хувьд хамгийн том даваа. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Д.Мурат цаг хожих гэж олон удаа үзсэн. Мөрдөгч, шүүгчээ солих таван удаагийн хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хурал хуралдсанаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа. Одоо давж заалдах шүүхэд гомдол гаргана.

БАРИМТ 11

Зодуулахыг нь өөрөө хараагүй гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийн дагуу уг үйл явдлыг харсан хөндлөнгийн гэрч байхгүй гэж шүүхээс дүгнэсэн. Өөрөөр бол “Би энэ хүнд зодуулах гэж байна. Эсвэл би энэ хүнийг зодлоо” гэж бусдад харуулах ёстой юм гэнэ. Шүүхээс ерөөсөө ийм л зүйл хүсэж байна л даа. Инээдтэй байгаа биз дээ. Заавал давж заалдана. Монголд шударга үнэн гэж байдаг юм бол түүнийг олохын төлөө явна. Улсын яллагч эсэргүүцэл бичнэ гэсэн” хэмээн ярьж байв.

БАРИМТ 12

Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон Д.Мурат гишүүн “Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг.  Би маш хүнд хагалгаанд ороод нэлээд удаан наркозитай байхад гэр бүл найз нөхөд, ажлын хамт олон гээд маш олон хүн эмнэлгийн өрөөгөөр орж гарч байсан.

БАРИМТ 13

Тухайн үед миний зургийг хэн дарж байгааг би мэдээгүй. Тэр зурагнууд ихэнх нь миний эмнэлэгт байх үеийн зурагнууд байна лээ. Хүний өвчин зовлонгоор тохуурхаж иймэрхүү зүйл хийж  байгаад харамсаж байна. Хуулийн байгууллага шалгаад үнэн мөнийг нь тогтоогоод өгнө" хэмээн асуудлыг булзайруулж, өөрийгөө зөвтгөсөн ярилцлага өгсөн байдаг.

БАРИМТ 14

Он дамнан шүүхээр явсан уг хэрэг эцэстээ Д.Мурат гишүүнийг хууль зөрчөөгүй гэж үзсэнээр дуусгавар болсон юм. Гэхдээ шүүхээс Д.Мурат гишүүнийг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь бүх зүйл дууссан гэсэн үг биш байв. Тэрбээр ийм ёс зүйгүй асуудалд орооцолдсоныхоо төлөө ёс суртахууны хариуцлагаас зугатах учиргүйг Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгахаар УИХ-д хүргүүлсэн хүсэлт нотолдог.

БАРИМТ 15

Гэвч ёс зүйн хэм хэмжээг давж, төрийн хар хүний мөн чанар, нэр хүндийг шаварт хутгасан Д.Мурат гишүүнийг Монголын парламент хаацайлж, бүрэн эрхтэй нь үлдээсэн нь хэтэрхий утгагүй, увайгүй, ичгүүргүй үйлдэл болсон юм.

БАРИМТ 16

Үүнд нь эгдүүцсэн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь гишүүн “Хуульд заасан эрхийнхээ дагуу УЕП-оос гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг тодорхой үндэслэлтэй тавьсан. Харин УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэж шийдэж байгаа нь парламентыг бүхэлд нь ёс зүйгүй харагдуулж байгаад харамсаж байна. Ер нь Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа ийм бузар булай асуудлыг бүтэн өдөржин хэлэлцсэн нь үнэхээр шившигтэй үйлдэл боллоо.

БАРИМТ 17

Өөр шийдэх ёстой асуудлууд шил дараалан байгаа. Хуулийн өмнө УИХ-ын гишүүн ч, энгийн иргэн ч тэгш эрхтэй байх ёстой. Иргэдийн эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг тогтоо гэж иргэд итгэл үзүүлэн УИХ-д сонгож байхад УИХ-ын гишүүн дор бүрнээ ёс зүйтэй, эх оронч байж, түмэн олныхоо төлөө зүтгэх ёстой. Гэтэл иргэдийн итгэлийг сэвтүүлсэн нэгнээ хамгаалаад суух нь шударга ёсонд нийцэхгүй” гэж бухимдлаа илэрхийлж байлаа.

БАРИМТ 18

Харин Д.Мурат гишүүн “Шүүхээр анхан шатны шийдвэрээр цагаатгасан. Давж заалдах үе шатанд цагаатгасан. Бүх шат дарааллаар шүүхээс цагаатгасан байгаа шүү дээ. Би ярьж байсан шүү дээ. Эхнээсээ гүтгэлэг, улс төр байсан гэдгийг ард түмэн мэдэж байгаа” хэмээн гэдийж байв.

БАРИМТ 19

Нэр бүхий гишүүдийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх үеэр сөрөг хүчин АН-ынхан дэмжиж оролцоход Д.Мурат нарын гишүүн эсрэг санал өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгээс түүнд хариуцлага тооцож Д.Мурат гишүүний нэр дэвших эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан юм.

БАРИМТ 20

Гэвч намынхаа эл шийдвэрийг хариуд “Би бүлгээсээ гарах талаар огт юм яриагүй шүү дээ. Тухайн үед шийдвэр гаргасан байна лээ. Үнэндээ ард түмэн У.Хүрэлсүхийг дэмжихгүй байсан. Би сонинд ярилцлага өгсөн.

БАРИМТ 21

Нэг аймгийн дулааныг удирдаж байсны хувьд өвөл яаж давах вэ, ямар үе шат байдгийг мэднэ шүү дээ. Дээр манай улсад юу дутаж байна гэхээр шударга ёс, эв нэгдэл дутаж байна шүү дээ. Цөөхөн Монголчуудад маань эв нэгдэл муу байдаг юм байна. Би тангараг өргөхдөө эв нэгдэл, шударга ёсны төлөө өөрийн шийдвэрээ гаргасан” гэх тайлбарыг өгч байв.

БАРИМТ 22

Мөн “Дөрвөн өдөр, дөрвөн сар, дөрвөн жил байж болно гэсэн шийдвэр юм. Би намаас явна гэж хэлээгүй цаг үеийн байдлаар болно. Ганцаараа одоо шийдэх асуудал биш. гишүүдийн олонх нь гарын үсэг зурж өгөхөд би мөн зураад өгсөн. Ард түмэн дэмжиж байгаа. Би ард түмний талд байгаа.

БАРИМТ 23

“Нэр дэвшилгүй яах вэ дэвшинэ. Над шиг бүтээн байгуулалт хийж байгаа хүн манай аймагт байхгүй. Дэвшихгүй гээд байхад ард түмэн намайг заавал дэвш гээд байна” гэсэн байдаг.

БАРИМТ 24

Өөрийнх хэлж, ярьснаар Д.Мурат гишүүн ирэх сонгуулиар Баян-Өлгий аймагт дахин нэр дэвшиж таарна. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтанд байж болохгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан түүнд тойргийнх сонгогчид дахин итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Баян-Өлгий аймгаас сонгогдсон Д.Муратыг онцолж байна. Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэр офсет техникчээр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр “Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Моной (66.181.161.77)
    муратыг дэвшүүлвэл будаа.Энэ бол баталгаатай шүү
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Монгол сонгогч (66.181.185.14)
    УИХ-ын гишүүн гэдэгээ байнга санаж байх ёстой. "Бэлэг"-ийн харьцааны хувьд нас биед хүрсэн хүн ямар "араб"-ын ертөнцөд байгаа биш харьцангуй чөлөөтэй орон шүү дээ монгол улс. Цаад эмэгтэй "таагүй" байхад дахин дахин "элдэв" зураг бичлэг явуулаад байсан чинь "жаахан" онцгүй юм. Амьдрал цааш үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Хойшид "ухаалаг" байхыг Муратад хүсье дээ....
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • зочин (202.131.230.86)
    ховор хочтой хүн шүү ккккк
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • хо (202.9.46.128)
    Харин ч Гантулга шиг хүчин хийгээгүй хүн байна шдэ.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. БООЖГОЙ МУРАТ
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (66.181.185.54)
    ХҮНЭЭР ГАЙГҮЙ ХҮН ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ХӨӨРХИЙ ТЭР ХҮҮХЭНД ҮНЭХЭЭР СЭТГЭЛТЭЙ БАЙСАН БОЛОТОЙ
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Ийм ч хүнийг сонгож ч байх гэж дээ Нүдний булай далд ор,
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
    • onine-r seegs yaridag hun olon shu dee. Murat chini hun sh dee. Zaaval oorsdoos busdiig burhan blgah geed yahnav dee. Gantulga Murat 2 zovj bn daa. Huniig 1 buuur hen ch bish bolgoj baij manus-n sanaa amrah ium aa. Odoo Enkhayar guyaig har.
      2020 оны 03 сарын 18
  • хуульч (202.179.31.19)
    шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж болохгүй. Мурат гуайг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон зүйл байхгүй тул цаашид энэ хүний нэр төрийг гүтгэх шаардлага байхгүй гэж байна.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.70.44.46)
    Шүүх цагаатгасан гэдэг чинь асуудлын мөн чанарыг хэлээд байгаа юм биш үү. Гантулга гишүүний эсрэг явуулсан улс төрийн ажиллагаа байсан гэж ойлгож байгаа
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Иргэн (122.201.24.89)
    Би лав сонгохгуи
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.12)
    Эр хүн юм чинь сайн морь унаж сайхан хүүхэн эдлэе гэж бодолгүй яахавдээ.Хайраа эв хавгүй илэрхийлснээс болоод жиг жуг гэлцэх юм.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.15)
    Танай сайт үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах үзлийг дэврээсэн хөгийн юм бичиг байхын өмнө нь Бадельхан сайдыг доромжилсон. Одоо Мурат дараа нь солтан уу
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
    • ardchilsan nam-n gishuud-g bugd-g ni shorond hiih sanaatai bh shu ene muusain MAN
      2020 оны 03 сарын 18
  • zochin (202.9.46.159)
    iim salbadaig songoj l b.dag .
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    40 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    53 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    1 цаг 14 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    1 цаг 25 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    1 цаг 35 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    1 цаг 42 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    1 цаг 53 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    2 цаг 14 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    2 цаг 18 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    2 цаг 19 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 24 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    2 цаг 29 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК