Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчөөс харшилтай “МCS”-ийн төлөөлөгч

2020-3-21
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Л.Элдэв-Очир 1981 онд нийслэлийн 41 дүгээр дунд сургууль, 1986 онд Политехникийн дээд сургууль, цахилгааны инженер мэргэжлээр төгсчээ. Мэргэжлийнхээ дагуу 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, даргын албыг хашсан байна. 

БАРИМТ 2

1990 оны ардчилсан хувьсгал гарч зах зээлийн нийгэмд шилжихэд Л.Элдэв-Очир гишүүн бусдын адил гахай үүрч, ганзагын наймаанд явсан гэдэг. Ингэж явсаар бизнес нь өргөжиж, 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ. Улмаар “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал, “Спирт бал бурам” ХК-ийн захирал,  “ZHT & MCS distribution” ХХК-хийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч болтлоо дэвшжээ. 

БАРИМТ 3

Л.Элдэв-Очирын хувьд зөвхөн хувийн хэвшилд бизнес эрхэлж яваад улс төр, УИХ руу орж ирсэн үү гэвэл үгүй. 2012-2013 оны үед тэрбээр Канад улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр ажиллаж байв. Энэ хугацаанд Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллахдаа нэгэн асуудалд холбогдсон нь тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогддог.

БАРИМТ 4

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед О.Баасанхүү гишүүн огцруулах асуудлыг өргөн барьж байв. Ингэхдээ Канад улс дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Л.Элдэв-Очиртой холбоотой баримт дэлгэсэн нь 15 настай дунд хүүгээ үрчлүүлсэн тухай асуудал байсан юм. 

БАРИМТ 5

Тодруулбал, гишүүн Л.Элдэв-Очир 2013 оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхэд үрчлэлт цуцлуулах өргөдөл гаргаж шүүхийн танхимд тайлбарлахдаа “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье” гэсэн. 

БАРИМТ 6

Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж егье” гэдэг тайлбар өгсөн байдаг.

БАРИМТ 7

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би хувьдаа тэр хүүхдийг Канад явсан гэж үзэхгүй байгаа. Яваагүй байх. Хэрэв явсан байлаа гэж үзэхэд бас буруу. Яагаад гэхээр Л.Элдэв-Очир бол төрийн тусгай албан хаагч. Үүнийг зарим хүн “Яах вэ дээ, мөнгө төгрөг бага учраас найз нөхдөдөө түр үрчлүүлээд сурах орчныг нь сайжруулсан байх” гэж хэлэх байх. Төрийн тусгай албан хаагч тодорхой албан тушаал хашиж байхдаа өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хууль зүйн сайд ч гэсэн өөрийн эрхлэх салбарынхаа ажлыг хийх ёстой. 

БАРИМТ 8

Гэтэл нэгнийхээ хүүхдийг үрчилж авдаг, буцааж өгдөг байж таарахгүй. Энэ бол хуурамч үрчлэлт. Хоёрдугаарт, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчиж байна. Яагаад гэхээр “MCS” компанийн гурван хувийн ззэмшигч Л.Элдэв-Очирыг хүн бүр мэднэ. Гурван хувь гэхээр гуравхан хувьцаа гэж ойлгож болохгүй. 400 гаруй компанийн гурван хувь гэдэг бол асар их хөрөнгө. Энэ утгаараа ийм хөрөнгөтэй компанийн нөлөөлөлд орчихсон байна гэж харж байгаа” хэмээн мэдэгдэж байв.

БАРИМТ 9

Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Л.Элдэв-Очир эх орондоо ирснийхээ дараа Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Энэ үеэс түүнийг улс төрд хөл тавьж эхэлсэн гэж хэлж болно. Аймгийн намын хорооны дарга тэрбээр Баянхонгорт суурьшиж, тэр хэрээрээ тойргоо усалсан юм. 

БАРИМТ 10

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Элдэв-Очирын хамаарал бүхий “MSC” компанитай эрх ашгийн зөрчилтэй байдаг болоод ч тэр үү 2016 оны сонгуулиар түүний нэр дэвшсэн тойргийг амлан авч өрсөлдсөн.

БАРИМТ 11

Гэвч сонгуулийн дүнгээр Л.Элдэв-Очирт өвдөг шороодсон Х.Баттулга Ерөнхийлөгч тухайн үед Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, “2900 царцаанаас болж ялагдлаа. Энэ аймаг шиг бүтээн байгуулалт хийсэн аймаг байхгүй. Би энэ 2900 царцааны асуудлаар шүүхэд хандана. Бид ялагдлаа. Гэхдээ ялагдал гэдэг ялалтын эхлэл" хэмээн мэдэгдэж байв. Энэ үгийг нь баталсан гэлтэй үйл явдал ирэх жил нь болж Л.Элдэв-Очирт ялагдсан Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

БАРИМТ 12

Улс төрд их, багаар өрнөдөг байсан Х.Баттулга, Л.Элдэв-Очир нарын зөрчил энэ үеэс Төрийн ордон ил тодоор эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын үйл ажиллагаатай холбогдуулж чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхдээ өөрсдөө тарах тогтоолоо батлахыг шаардсан байдаг. Түүний хэлсэн үгтэй холбогдуулан гишүүн Л.Элдэв-Очир “Би Ерөнхийлөгчөөс Та өөрөө эхлээд огцрох уу гэж асуумаар байна. Энэ хүн огцрох үндэслэлээ олон удаа гаргасан. Харин УИХ Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх үү гэдэг асуудлыг яримаар байна. 

БАРИМТ 13

Дуртай цагтаа орж ирж доромжилдог болж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёр төсөвт  хоёр жил дараалан хориг тавьж байна. Эхлээд хориг тавихдаа буруу бичсэнийг та нар зөв болгож, залруулж  уншаарай гэсэн, энэ жил буцааж татаж аваад, хугацаа өгөөч гэж УИХ-ын доромжилж байна. Ерөнхийлөгч эхлээд огцроод дахин сонгууль явуулбал УИХ ч гэсэн тарья л даа. Үнэхээр асуудлуудыг ойлгож, эх орон байдлаар хандмаар байна, УИХ ” гэж байв.

БАРИМТ 14

Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дахин оролцож үг хэлэхдээ “Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өөрөө утаагүй зуух зарсан компанитай холбоотой. Утаагүй зуух гэж байхгүй дэлхий даяараа нотолсон байхад 100-аад тэрбум төгрөгийн зуух шахсан. Туршлага хийгээд явж байна. Туршилт маш олон хүүхдийн амиар хийгдсэн” гэсэн байдаг.

БАРИМТ 15

Үүнд нь эгдүүцсэн тэрбээр “ҮАБЗ-ийн гишүүн Х.Баттулга гэж хүн болчимгүй үйлдэл хийж байна. Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны хуралдаан дээр байнгын хорооны даргыг хууль ярилаа гэж загналаа. Би Ерөнхийлөгчийг албан тушаалд очоод буурь сууж, монголчуудыг хагалгадаг, компаниудыг муудалцуулдаг асуудлаа больж, төлөвшсөн болов уу гэсэн үгүй юм байна. 

БАРИМТ 16

Өчигдөр дөрвөн байнгын хорооны даргыг урьж уулзлаа. Тэгэхдээ надад "чи чинь нэг сонгогдсон олигархи билүү" гэх юм. Олигархи гэдэг үгийг өөр дээрээ хаяглаж бодох ёстой. Аманд орсон үгээрээ хүнийг дайрч, доромжилж байдаг хүн. Ерөнхийлөгч бид хоёр нэг тойрог дээр өрсөлдсөн. Ялсан, ялагдсан л зүйл байгаа. “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” гэж гүтгэлээ. Ийм гүжир гүтгэлгийг энэ хүн хийж сурсан юм байна” хэмээн бухимдаж байлаа.

БАРИМТ 17

Парламентаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байдаг. Хуулийн төсөлд ямар ямар заалт тусгасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийхдээ "УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн системийг холимог болгох, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох зэрэг заалт оруулсан" гэсэн тайлбарыг өгч байв. 

БАРИМТ 18

Уг хуулийн төслийг эсэргүүцсэн гишүүдийн нэг нь Л.Элдэв-Очир. Тэрбээр "УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг ард түмэн хэзээ ч дэмжихгүй шүү дээ. Ийм санал өргөн барьсанд зарим гишүүн гайхаж байна. Өмнө энэ асуудлаар гурван жилийн турш хэлэлцээд УИХ-ын гишүүдийн тоог 76 байхаар тогтсон. Ерөнхийлөгч зориуд улс төрийн пи-ар хийж, биднийг янаглан хорлож байна" гэсэн байдаг.

БАРИМТ 19

Ерөнхийлөгч Х.Баттулгын үе үе онцолдог Монголын газрын хэвлий дэх байгалийн баялгийг эзэмшдэг “30 гэр бүл”-ийн нэгээр Л.Элдэв-Очир гишүүнийг нэрлэх нь бий. Үүний хариуд тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын баасаа эхлээд цэвэрлэ” хэмээн гоочилдог.

БАРИМТ 20

Одоогоос жил гаруйн өмнө Хөгжлийн банкнаас 5.2 их наядын зээл авсан эздийг зарлаж байв. Тэгэхэд “Говийн зам” компани 170.6 тэрбумын эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгааг мэдээлж байв. Тус компанийн ард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил нар байдаг гэсэн яриа бий. Тэднийг “МСS”-ийн бүлэглэл гэж УИХ дээр ч ярьдаг. 

БАРИМТ 21

“Говийн зам” компани Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замыг байгуулж, засвар арчилалт, ашиглалтыг хариуцах зорилготойгоор 2010 оны гуравдугаар сард “Энержи ресурс” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан. 

БАРИМТ 22

Засгийн газрын 2010 оны авто замын тухай 83-р тогтоолын хүрээнд өөрийн толгой компани “Энержи ресурс” ХХК-иас олгосон санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замыг 2011 онд барьж уг замын ашиглалт, засвар үйлчилгээ, арчилалт, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байгаад “Эрдэнэс МГЛ”-д  шилжүүлсэн байдаг.

БАРИМТ 23

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай худ ургийн холбоотой. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сард Л.Элдэв-Очир гишүүний охин, Тагнуулын экс дарга Б.Хурцын хүүтэй хуримаа хийсэн байдаг.

БАРИМТ 24

Гишүүн Л.Элдэв-Очирын ХОМ-ийг сонирхвол тэрбээр 13 тэрбум 979 сая төгрөгийн, гэр бүл нь 9 сая төгрөгийн орлоготой. Амины орон сууц гурав, зуслан нэг, машины гараж гурав, нийт үнэлгээ нь 4 тэрбум 407 сая төгрөг. Нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 106 сая төгрөгтэй, нэг тэрбум төгрөгийн авлагатай гэж ХОМ-дээ мэдүүлжээ.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Баянхонгор аймгаас сонгогдсон Л.Элдэв-Очирыг онцолж байна. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрбээр Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга, “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал, “Спирт бал бурам” ХК-ийн захирал, Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • би (192.82.77.107)
    хуульгүй болоосой буудах юмсан
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • top 5 (192.82.68.96)
    battulga eldev-ochir 2-iiin kompani 2 laaa Mongoliin top 5 kompaniudiin 1 n gehdee eldev-ochiriin kompani tatvar tuldug top 5 bagtdag harin battulgiin kompani shildeg 100-d ch ordoggui! eh oronch eronhiilogch maanii tavaraas zugtdag bultdag hun daramtlaj odii zeregt hursen baih, hezee neg elbegdorjiig uzen yadaj baisan shigee battulgiiig uzen ydah baih daa
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Oyun (125.130.115.99)
    Iimerhuu humuusiig mongoliin turuus hol bailgah heregtei
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • ахиад асууя. (66.181.167.191)
    ахиад асууя .ерөнхийлөгчтэй холбоотой алга болсон гэх үү ус болсон гэх үү спиртний талаар сонгуульд өрсөлдөх үед асууж л байсан .хариулт өгөөгүй.үнэхээр лшудрага хүн юм бол энэ талаар үнэн зөвөөр нь яагаад 1 удаа ч гэсэн ТАНГАРАГ ӨРГӨСӨН ШУДРАГА ЕРӨНХИЙЛӨГЧийн хувьд үнэнээр нь хэлж болдоггүй юм бол....одоо болтол гайхаад л байдаг юм .
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.35.40)
    Их хуралд Элдэв-Очир, Энх-Амгалан, Мөнх-Оргил гэх Эм Си Эс/ийн тэжээвэр гөлөгүүд байгаа шдээ
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Доржнэрэв (192.82.69.229)
    Баттулга өөрөө Эба- ийн өрөөсөн дугуй. Бохир бизнесийн хаан. Монголчууд Баттулгаас юу ч хүлээх хэрэггүй
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Женко 2021 онд баасан дээрээ халтирч унаад 461- т очно . Хамгийн хамгийн баастай нь еөк юм шд
      2020 оны 03 сарын 21
  • Зочин (64.119.23.5)
    Соёлтой хүний хулгай хийлцэж. Ийм ёс зүйгүй хуульч, дипломатчаар яалтай, хэрвээ хүүхэд төрсөн гэртээ ирсэн бол.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.123.221)
    Женко ч Төрийн тэргүүн байх зиндааны хүн биш л дээ! 2017 оны сонгуульд Миеэ, Женко гэж хэрэггүй 2 субъект нэр дэвшээд ард түмэнд "Та нар аль нэгийг нь заавал сонго!" гэсэн тулгалт хийсэн. Уул нь УИХ-д суудалгүй бусад намаас ч Ер-д нэр дэвшүүлэх боломжтой байх ёстой. Гэтэл Үндсэн хууль батлах үед Ер-ийг УИХ-аас сонгоно гэж байсныг бүх ард түмнээс болгон өөрчлөхдөө дагалдах заалтыг нь засахаа мартчихсан юм!!!
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
    • Норов
      MCS -н бууны нохой бна.
      2020 оны 03 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    10 цаг 28 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    10 цаг 46 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    10 цаг 53 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    11 цаг 7 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    11 цаг 15 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    11 цаг 23 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 34 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Өчигдөр 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Өчигдөр 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Өчигдөр 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Өчигдөр 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Өчигдөр 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Өчигдөр 14 цаг 39 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    Өчигдөр 12 цаг 25 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК