Токио-2020 зуны XXXII олимпийн наадам нэг жилээр хойшлуулах талаар Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо болон Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар ижил байр суурьтай буйгаа мэдээллээ.
Зуны олимпийн наадмыг хойшлуулсан нь энхийн цагт олимпийн наадмын товд өөрчлөлт оруулсан анхны тохиолдол боллоо.
Түүхэнд 1916, 1940, 1944 онд дэлхийн дайны улмаас олимпын наадмыг цуцалж байсан юм.
Эх сурвалж: NHK