Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун: Эдийн засгаа аваръя гэвэл зээл төлөлтийг хойшлуулах биш бизнесийн гол салбаруудаа төрөөс дэмжих ёстой

2020-3-25
0
ЖИРГЭХ

 Эдийн заёаг судлаач, доктор, профессор Л.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-COVID-9 халдварын улмаас манай улсын эдийн засаг саарч байна. Үүний улмаас иргэдийн бодит орлого хумигдаж, банкны зээлээ төлж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүссэн учраас зээлийн үндсэн төлөлт болон хүү төлөх хугацааг гурван сараар хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ нь үнэхээр аж ахуйн нэгжид бодитой дэмжлэг болж чадах болов уу?

-“Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгч л болж байна. Хожим “Анхаараагүй биш анхаарсан” гэж ам таглах байх. Зээлийн хүү болон зээлийн үндсэн төлөлтийг гурван сараар хойшлуулж, зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй гэдэг бол бодит тусламж биш. Бодит тусламж хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг болох тусламжийг хэлнэ.

Би нэг жишээ хэлье. 2009 оны хямралын үед АНУ-д олон үйлдвэр хаагдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болсон. Бараа, бүтээгдэхүүн борлогдохгүй болохоор компаниуд орлогогүй болж дагаад ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн. Тиймээс автомашины үйлдвэрлэдэг компанид Засгийн газраас 400  тэрбум орчим ам.долларын дэмжлэг үзүүлж ажилчдаа халахгүй байх нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Ажилчид машинаа үйлдвэрлэж, цалингаа авсан. Ажилчид орлоготой болсон болохоор хэрэглээний зүйлсээ худалдан авах замаар дараа дараагийн үйлдвэрүүдийн орлого бий болгосон. Тэд орлоготой учраас машин худалдан авах замаар Америкийн эдийн засаг нь хямралаас гарч байсан түүхтэй.

Энэ бол бодит тусламж, энэ бол дэмжлэг. Иймэрхүү туламжийг короновируст нэрвэгдээд байгаа улс орнууд одоо үзүүлж байна. Италид ипотекийн зээлд хөнгөлөлт үзүүлж, Герман улс жижиг бизнесүүдэд хязгааргүй хэмжээгээр зээл олгож, АНУ-д бонд гаргаж байна, бэлэн мөнгө тарааж, гол бизнесийн салбарт татаас олгож байна. Мөн Францад бизнесүүдээ ашиглалтын зардлаас чөлөөлж, БНСУ-д 39 тэрбум ам.долларын бизнесийн хүүгүй зээл олгож байна. Энэ бол бодит дэмжлэг.

-Манай улсад бодит дэмжлэг гэхээр яг ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Аж ахуйн нэгжид татаас өгөх замаар санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэвэл, компаниуад тодорхой шаардлага тавих ёстой болно. Ямар шалгуур тавих бэ, тэр шалгуурын нь хангах компани хэр олон бэ гэдгээс эхлээд олон асуудал үүсэх байх?

-Засгийн газраас бизнесийг дэмжих бодитой арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм боломж ч байна. Манайд өнөөдөр Төрийн банк, Хөгжлийн банк гээд Засгийн газрын мэдлийн хоёр банк байна. Эдгээрээр дамжуулж бодлогоо хэрэгжүүлж чадна. Хувийн арилжааны банкуудыг гуйгаад байх хэрэггүй. Тэд өөрсдөө ямар бодлого барихаа мэднэ.

Үүнээс гадна Монголбанк бодлогын зээл гаргаж болно. Бодлогын зээл ямар үр ашигтайг бид барилгын салбар дээр харсан. Барилгын компаниудад жилийн таван хувийн хүүтэй зээл өгч орон сууц бариулаад, худалдан авагчдад жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл өгсний үр дүнд барилгын салбарын өсөлт мэдэгдэхүйц сайжирсан. Бодлогын зээлээр бизнесийг дэмжих зам байна. Бодлогын зээлийн хүү, хугацаа, хэмжээгээр дамжуулан аж ахуйн нэгжүүдийг банкуудаар дэмжүүлж болно.

Татвар, татаасаар дамжуулж дэмжиж болно. Энэ бүгдийг хэрэгжүүлэхдээ сайн ажиллаж байсан, үнэхээр энэ давагдашгүй хүчин зүйлээс болж хүнд байдалд орсон аж ахуйн нэгжийг олж дэмжих хэрэгтэй. ААН босоод ирвэл ажилчид нь цалинтай болж, зээлүүдээ төлж чадна шүү дээ. Аж ахуйн нэгжүүд ч  санаачлагатай, шинийг эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Яаж дэмжих бол гээд суугаад байж болохгүй.

Санаачилсан шинэ зүйлсийг нь санхүүжүүлэх дэмжлэг өгдөг байх нь зөв санагдаж байна.

-Монголын Банкны холбооноос ирүүлсэн саналыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хэлэлцэж, зээл төлөлтийг хойшлуулах саналд нэгдсэн гэж Засгийн газрын хуралдаанаас мэдэгдсэн. Банкууд ийм арга хэмжээ авах боломжтой болоод ингэж шийдсэн юм болов уу. Эсвэл Засгийн газрын шахалт дарамтад орчихов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Зээл болон хүүний төлбөрийг гурван сараар хойшлуулахад арилжааны банкуудад онцын эрсдэл үүсгэхгүй. Банкууд угаасаа төлбөрийн чадварыг хангах төлбөр түргэн гүйцэтгэх шалгуур үзүүлэлт хангаж ажилладаг. Тиймээс дарамталсан, дарамтлуулсан зүйл байхгүй байх.

-Банкны холбооноос арилжааны банкуудаа мөнгөжүүлчих. Тэгвэл ямар л бол ямар арга хэмжээ авахад бэлэн байна гэсэн. Ийм арга хэрэгжүүлбэл хэр өгөөжтэй байх бол?

-Би тэгж бодохгүй байна. Засгийн газарт мөнгө байгаа бол өөрийн мэдлийн хоёр банкаараа дамжуулах хэрэгтэй. Юуны төлөө өөрийн мэдлийн банктай байдаг юм бэ.  Хятад улс төрийн өмчит банкаараа дамжуулж зээлийн хүүг бууруулж, гол салбаруудаа санхүүжүүлж байдаг. Ганцхан хятад биш, дэлхийн олон оронд төрийн төрөлжсөн банк төрийн бодлогыг хэрэгжүүлдэг. Арилжааны банкууд хүсвэл дээрх хоёр банкнаас зээл авч болох юм. Энэхүү зээл нь зориулалаараа цаашид олгогдож байгаа эсэх болон үр дүн нь ямар байгааг шалгахад ч хялбар байх болно.

-Монголбанк бодлогын хүүг буулгасан. Бодлогын хүүгийн бууралт эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Монгол банк бодлогын хүүг бууруулбал арилжааны банкууд төв банкны үнэт цаасны хүүг “голоод” Монголбанкны үнэт цаас авахгүй харин зээл олгож, зээлийн хүүний орлого олох бодлого барина гэж хүлээж байгаа юм. Бодлогын хүү буурлаа гээд арилжааны банк зээл олголтоо нэмэх эсэх нь тодорхойгүй. Тэр тусмаа бодлогын хүү нэгхэн хуваарь буурууллаа. Энэ бууралт эдийн засаг үзүүлэх нөлөө тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл харагдахгүй байна.  

-Нэгхэн хувь гэж голоод байгаа юм аа даа?

-Тийм. Банкууд үүнийг тоохгүй, эрсдэл бага гэдгээр нь төв банкны үнэт цаасыг илүүдэл нөөцөөрөө худалдан авах болов уу. Гадны орнууд бодлогын хүүгээ бүтэн 3-5 хувиар бууруулж байна. Энэ чинь л банкуудыг зээл олгоход түлхэх ёстой юм шүү дээ. Тиймээс яг үнэндээ арилжааны банкуудаас их зүйл хүлээгээд хэрэггүй байх. Тэд ч гэсэн хувийн, ашгийн төлөө бизнес хийж байгаа аж ахуйн нэгж шүү дээ. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодоод харилцагчдаа хүнд байдалд оруулбал эргээд өөрөө хүнд байдалд орно. Энэ бол цаг хугацааны л асуудал. Зээлдэгчдээ дэмжвэл эргээд өөрт нь хэрэгтэй. Тэгээд ч компанийн нийгмийн хариуцлага байх ёстой. Улс хөгжиж байж, ААН хөгжиж байж тэд ч хөгжинө. 

-Та арилжааны банкууд санаачлагагүй байна гэж хэлэх гээд байна уу? 

-Ер нь бол тийм. Банкны хүрээн дэх өрсөлдөөн, өрсөлдөөнийн хүч хэр зэрэг байгаа нь харагдаж байна. Банкны зах дээр дөрвөн банк нийт зээл, нийт хадгаламжийн дийлэнх хувийг эзэлж байна. Би хэлсэн шүү дээ. ААН, комданиуд   арилжааны банк алин ч бай, одоо л хөдөлдөг цаг. Харилцагч татах, хүчирхэгжих боломж банкуудад гарч ирж байна. Энэ бол боломж.

-Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл зарим эдийн засагчид үүний эсрэг байр суурьтай байна лээ. Таны хувьд?

-Би гэсэн төсөвт тодотгол хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Төсөвт тодотгол хийхгүй, бид чадна гэж Сангийн сайд хэлсэн. Гэхдээ үүнд итгэхгүй байна. Хэрвээ үнэн юм бол нөгөө айхтар нэртэй сангуудад хэдэн төгрөг байгааг хэлэх хэрэгтэй. Сонгуульд зориулж худлаа гүрийж байгаа юм биш биз гэж яг үнэндээ хардаж байна.

-Засгийн газар тэгээд яаж ажилласан нь дээр юм бэ?

-ЭМЯ, УОК, хилийн цэрэг, цагдаа зэрэг холбогдох газрууд коронотой тэмцэхдээ эрдэмтэдээ сонсоод юм журмаар нь ажиллаж байна. Үүнийг нь Засгийн газар маш сайн дэмжиж байна. Яг үүн шиг Засгийн газраас сэтгэл гаргаж, яамд, агентлагуудаа дайчилж ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, эдийн засгийн уналтын эсрэг арга хэмжээ авахдаа судлаач, эдийн засагчдын үгийг сонсож, тэдэнтэй хамтарч ажиллабал эдийн засаг уналтад орохгүй байж болно. 1990-ээд онд лангуу яаж хоосорч байлаа. Одоо бол өөрсдийгөө ямар нэг хэмжээгээр хангахтайгаа болсон. Бид хэзээ, юу хийх хэрэгтэй нь одоо харагдаж байна. Коронагийн тахлын улмаас зөвхөн манай улс ч биш, дэлхий нийт тэр чигээрээ өөрчлөгдөх болно.

-Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан шийдвэр хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагад ч мөн хамааралтай. Эдгээр аж ахуйн нэгж нь системийн нийт зээлийн 7.4 хувьд үйл ажиллагаа явуулдаг. Коронагийн дэгдэлттэй холбогдуулан ихэнх аж ахуйн нэгжүүд шимтгэл, хураамаа тэглэсэн байна лээ. Тэдний үйл ажиллагаа доголдохгүй гэх ямар баталгаа байгаа вэ?

-Би дээр өрсөлөөний тухай дурьдсан. Банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хоорондох өрсөлдөөн өнөөдөр сул байна. Ер банкны салбарын сул хөгжлийн үзүүлэлтүүд нь ББСБ-ын хөгжил харуулдаг. Тэд банкны сул тал дээр амьдардаг. Жишээ нь арилжааны банк хэрэглээний зээлийг хумихад л ББСБ-ын хэрэглээний зээл өсдөг. Арилжааны банкнаас илүү “таагүй” нөхцлөөр хүмүүс зээл аваад байна гэдэг нь банкны зах зээл дээр өрсөлдөөн бага байгааг харуулж байгаа юм. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ББСБ-ууд нь нийгмийн өөрчлөлтөд хамгийн мэдрэмжтэй, нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөгдөж байгаа санхүүгийн хэрэгцээг хангаж ажилладаг давуу талтай байдаг юм билээ. Санхүүгийн байгууллага бүр харилцагчийн төлөө өрсөлддөг. Харилцагчтай байж л санхүүгийн зуучлагчийн үүргээ гүйцэтгэдэг. Арилжааны банк өөрийн харилцагчаа банк бус санхүүгийн байгууллагад бодлогоор “найр” тавьж өгсөн нь нэг гажуудал. 

-Эдгээр аж ахуйн нэгжид санхүүгийн хүндрэлээс хамгаалсан ямар механизм үйлчилдэг юм бол. Хэрвээ эдийн засгийн сааралт энэ хэвээрээ байвал арилжааны банкнаас урьтаад банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа доголдож эхлэх юм шиг? 

-Харьцангуй өндөр хүүтэй нь эхлээд дампуурна. Өндөр хүү нь зээлсэн мөнгөний үр ашгийг бууруулах тулд зээлдэгчдэд орлого, ашиг авах боломжийг, тэгээд зээлээ төлөх боломжийг бууруулна. Банкнаас бусад санхүүгийн байгууллагууд Санхүүгийн зохицуулах хороонд харъяалагддаг. Тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулдаг хууль, дүрэм, журам бий. Банкны үйл ажиллагааг зохиулдаг шиг тэдний шалгуур үзүүлэлтүүд ч бий. Эдийн засаг, бизнесийн хямрал санхүүгийн байгууллагыг араасаа чирдэг. Санхүүгийн байгууллагууд хямралаас сэргийлэхийн тулд харилцагчдаа чадлаараа дэмжих хэрэгтэй. Энэ холбоог ойлгохгүй зөвхөн хувиа бодож ажиллавал үнэхээр харамсалтай зүйл болох болно.

Г.Нацаг-Эрдэнэ  

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (103.57.94.160)
    ББСБ-г дээдэлсэн хүн байна, ийм хүн сайн юм завдахгүй, ер нь бол худлаа гар байна даа
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • П.Хүрэлхүү (103.212.117.212)
    Ч.Хүрэлбаатарын үгийг дагасаар байгаад улсаа дамууруулж ард түмнээ амаар нь шороо үмхүүлэх гээд байна.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Бас мөнгө өгөх үү (139.5.219.221)
    За да монгол эрдэмтэд нэртэй энэ хуучин сампингуудын мэддэг чаддаг цаг хугацаа өнгөрөө биз дээ. Дэлхийн бусад орнуудттай л адил жишгээр яаралтай арга хэмжээ авлаа болоо биз дээ
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.47.0)
    Төр засаг мөнгөгүй гээд байхад л аж ахуй нэгжээ дэмж, ард иргэдээ дэмж гээд л хэсэг нөхөд их хуцацгаах юмаа. Бэлэн мөнгөөр л дэмжүүлэх гээд улайраад байхын хар бузрууд чинь. Татвар хураамж төвлөрөхгүй болчоод байхад улс хаанаасаа тэр мөнгийг чинь өгөхийн. Баян улс орныг даган дуурайх шаардлага манайх шиг оронд байхгүй.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Am ajil hoer ni zordog (103.212.118.112)
    Hurelsuh said zandanshatar battulga ard tumen toloo ajillahgui bsan shuudee gadni bank oruulahgui huulichid bayn humuus alga zandanshatar ard tumen ajilahgui ooriigoo magtaad songuulid garahiin toloo battulga dalii durved nymdorj hoer ard irgediig yaaj torgohuu mongotei hund huuli uilchilehgui mongogui yduu ard bol shorond or dalii durved hurelbaatar said zeeltei irgediig ih doromjilson
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Ч Оюун (64.119.26.34)
    Багшдаа урт нас амжилт бүтээл амар амгаланг хүсье Таныг эдийн засаг санхүүгийн талаар УИХ ЗГ-т орж ажиллаасай гэж боддог шүү.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.161.47)
    ОЮУН ДОКТОРЫГ ТЕЛЕВИЗҮҮД УРЬЖ САНГИЙН САЙДТАЙ МЭТГЭЛЦЭЭНД ОРУУЛААЧ ЭЭ !
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • БАТ . & БАТ (66.181.161.47)
    ЭНЭ ОЮУН ГЭДЭГ МУНДАГ ДОКТОР ПРОФЕСОР ЖИНХЭНЭ АМЬДРАЛД ОЙРХОН ХӨРСӨН ДЭЭР ШУУД БУУЖ БОДИТООР ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ МАШ ЭНГИЙН ҮНЭНД ОЙРХОН БОДИТ ЭНГИЙН ОЙЛГОМЖТОЙ ЗҮЙЛ ХЭЛЖ ЯРЬДАГ ХҮН .ИЙМ ХҮНИЙ ҮГИЙГ СОНСОХ ХЭРЭГТЭЙ ! ИХ ХУРАЛД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ХҮНИЙ НЭГ ЯАХ АРГАГҮЙ МӨН !
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • zochin
      Hudlaa shaagaal
      2020 оны 03 сарын 26
  • Erdene (64.119.22.148)
    Hamgiin ih ersdeld oroh salbar aylal juulchlal ajilchidaa tsomtgold oruullaa tsaashid yah bolj bnaa.Bair tog dulaani munguu yaj tuluh bolj bnaa
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • sanlavmed
      Аялал жуучлал манай хамгийн гол салбарын нэг г дээ.Дэмжих ёстой салбар мөн
      2020 оны 03 сарын 25
    • Аялал жуучлал манай хамгийн гол салбарын нэг г дээ.Дэмжих ёстой салбар мөн.
      2020 оны 03 сарын 25
  • Erdene (64.119.22.148)
    Hamgiin ih ersdeld oroh salbar aylal juulchlal ajilchidaa tsomtgold oruullaa tsaashid yah bolj bnaa.Bair tog dulaani munguu yaj tuluh bolj bnaa
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • dabaa (64.119.23.132)
    Anhaarmaar um bna snuu, zasag anhaarah heregtei dee
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    14 цаг 39 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    19 цаг 59 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    20 цаг 3 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Өчигдөр 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    Уржигдар 19 цаг 22 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    Уржигдар 18 цаг 20 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 43 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Уржигдар 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Уржигдар 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Уржигдар 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК