Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нойрсож буй сонгогчийг сэрээсэн үлгэр ба намуудын мөрийн хөтөлбөрийг наадах, цаадах...

2020-3-25
0
ЖИРГЭХ

“УИХ-ын 2020 оны сонгууль болох уу, хойшлох уу” гэж мэр сэр яриад эхэлж байлаа. Ийм хүнд тахлын үед бараг л явагдахгүй байх гэж байтал өчигдөр гэнэт улс төр амилж, сонгууль тойрсон бужигнаан өрнөөд эхэллээ. “Популист амлалт өглөө”, “4 сарын 1 болчихсон юм уу”, “Ингэж попрохоо боль”, “Судалгаагүй амлалт байна”, “Тэр үед нь доллар хэдэн төгрөг болчихоод бид 3-5 сая төгрөгийн цалин авах вэ”, “Сонгуулийн солиорол”, “Намууд үлгэр ярьж байна” гэх мэтийн дүгнэлт, байр сууриуд цахим сүлжээг эзэллээ.

Яасан гэтэл, өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 24-нд улс төрийн томоохон, нам эвслүүд ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсний дараа мэдээлэл хийж, тэрийг нь дагасан шуугиан дэгдсэн нь энэ аж.

Учир юу хэмээвээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.5-д “Сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх”-ээр заасан. Үүний дагуу улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

УИХ-ын сонгуульд оролцох хэдэн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө өгснийг өнөөдөр ҮАГ-аас мэдээлэх юм байна.

Юутай ч АН, МАХН хөтөлбөрөө өгчээ. Учир нь дуулиан шуугиан тариад байгаа гол зүйлүүд нь АН, МАХН-ын мөрийн хөтөлбөр дэх зорилт, намын төлөөллүүдийн хэлсэн үгс болоод байгаа юм.

АН-ын хувьд 2020 оны “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулжээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа энэ талаар “ Манай намын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь  монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, эдийн засгийн  өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байгаа. Бид иргэдийн цалингийн доод түвшнийг гурван  сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүйгээр  хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгохыг зорьсон” гэжээ.

Мөн МАХН, ИЗНН, МУНН хамтарсан “Та бидний эвсэл” мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгсний дараа Нийслэлийн МАХН-ын дарга, “Та бидний эвсэл”-ийн дэд дарга Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Эвслийн гол зорилго нь монгол хүний дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өрх бүрийг орон сууцтай болгох хөтөлбөрийг бид өнгөрсөн жилээс эхлэн бүтэн жил явуулж  судалгаа хийсэн.  “Өргүй Монгол” хөдөлгөөнийг мөн өнгөрсөн жилээс зохион байгуулж бүртгэл явуулсан” гэлээ.

Харин МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа  “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон гэлээ.

Мөрийн хөтөлбөртөө дээрх нам, эвслийнхтэй ижил агуулгатай анхаарал татсан зүйл нь нийгмийн даатгалын сангаар дамжуулж орон сууцжуулах ажлыг хийнэ. Үүнийг Сингапурын туршлагаар хэрэгжүүлнэ гэв. Мөн энэ нь “Алсын хараа 2050” хөтөлбөрт тусгагдсан байна.

Сингапурын иргэдээ орон сууцжуулсан тухайд товч дурдахад хувьд тус улс нь нийгмийн даатгалын сангаар хуримтлал үүсгэж, хөтөлбөр хэрэгжүүлсэн иргэдээ орон сууцжуулсан байна. Өнөөдөр Сингапур улсын нийт иргэдийн 90 хувь нь орон сууц эзэмшдэг. Тэднийх нь 82 хувь Нийгмийн даатгалын хуримтлалын сангаас орон сууцны санхүүжилт авсан байдаг байна. Сингапурчууд нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлж буй хуримтлалын сан үүсгэсэн. Энэ сандаа бүрдсэн мөнгийг иргэн бүрийн нэр дээрх хуримтлалын дансанд шилжүүлдэг. Тэрхүү хуримтлалын дансыг энгийн зориулалтын данс, эрүүлийг хамгаалах данс, тусгай зориулалтын дансуудад хуваарилна. Энгийн зориулалтын данснаас нь тухайн иргэний орон сууцыг санхүүжүүлдэг байна.

“Алсын хараа-2050” хөтөлбөрт ч Орлогод нийцсэн орон байр зорилт гэсэн бүлэг бий. Түүндээ “ Худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй орон сууцны хэрэгцээг хангахад чиглэгдсэн хуримтлалтай дүйцүүлэх хөрөнгө оруулалт, хөнгөлөлтийн санг (matching fund, central provident fund) хослуулсан ипотекийн зээлийн уян хатан, олон хувилбарт бодлогыг хэрэгжүүлнэ” гэх зэргээр заажээ.

Ийн “нойрсож” байсан сонгогчдоо нам, эвслүүд нь нэг л өдөр сэрээлээ. Ингэхдээ өндөр цалин, үнэгүй орон сууц амласан, цочир сонин “бэлэг”-нүүдтэй мөрийн хөтөлбөр бэлдэж амыг нь ангайлгав. Гэвч олон нийт хэнийх нь бодитой, хэнийх нь үлгэр болохыг ялгаж салгаж байр сууриа илэрхийлж байгааг дээр дурдсан билээ.

С.Сүлд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    1 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    17 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    25 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Уржигдар 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК