Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхсайхан: Нүүрс зөөж мөнгө хийдэг хүмүүсийн хөл дээр нь гишгэчихсэн юм байна гэдгээ дараа нь ойлгосон

2020-3-25
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Коронавирусний аюулыг дутуу үнэлээд байх шиг байна. Данц ганц эмч, онцгойгийнхонд хамааралтай зүйл биш. Тэдэнд аюулын эрсдэл хамгийн өндөр байгаа. Харин улстөрч, Их хурлын гишүүдэд энэ эрсдэл бага байгаа учраас асуудлыг дутуу үнэлээд байх шиг.

ЭШЛЭЛ  2

Хөгжингүй орнуудад эдийн засагт үзүүлж буй сөрөг байдлыг дайны байдал үүссэн гэж үзэж байна. Дайны үед бүх хүчээ хүн рүү дайчилдаг юм. Тиймээс хүн рүү бодлогоо төвлөрүүлээч гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулж хэлсэн. 

ЭШЛЭЛ  3

Үүний тулд дан ганц төрөөс өгч байгаа цалин биш хувийн хэвшлийн өгч байсан цалин тэтгэмжийг ч төр өөрөө өгөх ёстой.

ЭШЛЭЛ  4

Хамгийн гол нь хүнээр нь хамгаалах ёстой. Тухайлбал, АНУ-д гэхэд хүн бүрт 1000 ам.доллар өгч байна. Энэ нь хүнээр нь дамжуулж нийгмээ хамгаалах гэсэн бодлого.

ЭШЛЭЛ  5

Италийн Ерөнхий сайд вирусээс болж нэг ч хүний цалин тасалдалж, ажлын байраа алдах ёсгүй гэж мэдэгдсэн. Хэрэв бидний мөнгө хүрэхгүй бол бид бонд гаргана гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүсээ эхлээд хамгаалж байна гэсэн үг. Одоогоор манай Засгийн газраас уламжлалт арга хэрэгжүүлж байна. Энэ нь хэрэгжих боломжгүй. 

ЭШЛЭЛ  6

Халдварын үед бизнес, эдийн засгийн шинэ харилцаа үүсэх байх. Гэхдээ эдийн засаг хурдан сэргэж чадахгүй. Халдварын аюул эрэлт, нийлүүлэлтэд хүнд цохилт үзүүлж байна. Дэлхий нийт хэмнэлтийн горимд шилжиж байгаа энэ үед иргэдээ хэрхэн зөв чиглүүлж, хамгаалах нь хамгийн чухал зүйл. 

ЭШЛЭЛ  7

Коронавирусний эдийн засагт үзүүлэх нөлөө нь 18 сар буюу түүнээс дээш гэж дэлхийн экспертүүд хэлсэн. Тиймээс Их Хурал төсвийн бодлогоо тодотгох хэрэгтэй. Ингэж байж дараагийн мөнгөний бодлого гарч ирнэ. 

ЭШЛЭЛ  8

Алдагдал төлөвлөж чадсан юм чинь түүнийг санхүүжүүлэх мөнгө хаа нэгтээ төлөвлөсөн байж л таараа. Үүнийгээ иргэддээ зарцуул. Цемент шохой битгий болго. 

ЭШЛЭЛ  9

Мөнгөтэй орнууд цар тахлын бонд гаргана гэж яриад сууж байхад манайх яагаад болохгүй гэж. Бид ч ийм байдлаар иргэдээ хамгаалж болно. 

ЭШЛЭЛ  10

Эрдэнэс Тавантолгойн гэрээ хийгдээгүй гэрээ. Надтай холбоотой асуудлыг улс төр болгоод хууль хяналтынхныг татан оролцуулж байгааг би хоёр асуудлаар харж байна. Хохирол учирсан нэг ч зүйл байхгүй юм чинь хэрэг болгож чадахгүй. Тиймээс Их Хуралд өргөн барьсныг хэрэг гэж үзээд байгаа юм. Намайг буруутгахын тулд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын хэргийг тусгаарлаж хорлон сүйтгэгч нь энэ байна гэж ярьж байна. 

ЭШЛЭЛ  11

Би хэнд ч эх орныхоо баялгийг үнэгүй өгөх гээгүй. Хэн нэгэнд давуу байдал олгоогүй. Тавантолгойн гэрээний гол зорилго нь түүхий нүүрсээ олборлож баяжлуудаг байх. Баяжуулсныхаа дараа төмөр замаар тээвэрлэх хэрэгтэй. 

ЭШЛЭЛ  12

З.Энхболдын амаар байна гэж юу байх вэ. УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолыг З.Энхболд өөрөө гаргачихаад тогтоолынхоо эсрэг ажилласан хүн. 

ЭШЛЭЛ  13

Эрдэнэс Тавантолгой компани түүхийгээр нь олборлож, тээврийн хэрэгслээр зөөж байна. Бид тэчнээн тэрбум төгрөгийн орлого оллоо гээд л яриад байна. Яахав, ахиц гарсан нь үнэн ч олох ёстой байсан ашигаасаа 14 тэрбум ам.доллар алдчихсан гэж хэлнэ. Энэ талаар удахгүй танилцуулна.  

ЭШЛЭЛ  14

Эрдэнэс Тавантолгойн орд бол төрийн өмч байна гээд заачихсан. Төрийн өмчийг ашиглаж байгаа юм бол нөөц ашигласны төлбөр төлөх ёстой. Ашиглалтын төлбөр гээд тусгай төлбөр гарган 1072 хувьцааг санхүүжүүлэхээр тооцож байна. ДНБ-ий өсөлтийг 10 хувьд хүргэнэ гэж харж байсан юм. Уг нь төсвөөс нэг ч төлбөр гарахгүй гэрээ байсан юм. Нүүрсээ баяжуулаад дэлхийн зэх зээлийн үнээр гаргах байсан юм. Үнэгүй өгөх гэж байна гэдэг худлаа.

ЭШЛЭЛ  15

Хамгийн аюултай нь Эрдэнэс Тавантолгой нүүрсээ сорчилж олборлоод байна. Сая сая тонны овоолго шатаж эхэлнэ шүү дээ. Уг нь сайн муу нүүрсээ холиод гаргавал ордын насжилт ч нэмэгдэх байсан. 

ЭШЛЭЛ  16

Халдварын өндөр эрсдэл үүссэн энэ үед одоо 1072 хувьцааг олгох  эсэх дээрээ тулаад байна. Энэ бол үхмэл хувьцаа. 1072 хувьцааг амилуулах хэрэгтэй гэдгийг тухайн үед бодчихсон байсан юм. Та нар манай төрийн өмчийн ордыг ашиглаж байгаа учраас орд ашигласны төлбөр төл гэж төслийн компанид санал тавьж байсан юм. Ингэж тараая гэж төлөвлөж байсан юм. 

ЭШЛЭЛ  17

Эцсийн дүнд энэ будлианд Оросууд хожиж байна. Биднийг энд будилж байх хооронд Оросууд Хятад руу төмөр зам залгаад нүүрсээ гаргаж байна. Энэ хэний бодлого вэ. Монголчуудын бодлого мөн үү. 

ЭШЛЭЛ  18

Прокурор, АТГ-ынхны хийсэн дүгнэлтээр намайг бусдад давуу байдал олгосон гэсэн. Мөрдөгч нарт эдийн засгийн ойлголт тааруухан шүү дээ. Анхандаа ойлгуулах гэж их хичээсэн. Сүүлдээ арга ядаад тухайн компаниудаасаа байцаалт авах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Сүүлд тагнуулын газрын төлөөлөгч нэг л удаа надаас байцаалт авсан. Хорлон сүйтгэх зүйл анги руугаа оруулахын тулд хичээж байх шиг байна. Уг нь Засгийн газрын хий гэсэн зүйлийг л хийсэн. 

ЭШЛЭЛ  19

З.Энхболдын хийсэн мэдэгдэл худлаа. Сүүлийн үед хувийн эрх ашигтнуудын бүлэглэсэн ажил гэж харагдах болсон. Хуулийн байгууллагад өгч байсан мэдэгдлүүдийг харахад өөрсдийнхөө хувийн эрх ашгийг гүйцээх гэж байсан зүйл үү дээ гэж харахаар. Асуудал шийдэгдээд ирэхээр тодорхой болох байх. 

ЭШЛЭЛ  20

Би энэ төслийг орчин үеийн төсөл болгох гэж зүтгэснээрээ нүүрс зөөж мөнгө хийдэг хүмүүсийн хөл дээр нь гишгэчихсэн гэдгээ хожим нь ухаарч байна. 

ЭШЛЭЛ  21

Би улсын мөнгөөр хувьдаа ямар ч машин авсан зүйл байхгүй. Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид 2013 онд LEXUS 570 машин авсан юм. Гадныхан газар дээр нь очиж үзье гэж хэлдэг учраас шаардлага хангасан сайн унаа байхгүй бол болохгүй. Энэ машиныг авахын тулд Эрчим хүчний яамныхан төсөв төлөвлөж өгсөн юм. Тухайн үед 160 сая төгрөгт багтах юм байна. Энэ мөнгөнд багтааж машин аваарай гэсэн. Би 130 сая төгрөгөөр машин авсан. Тиймээс илүү мөнгөөр машин авсан гэдэг худлаа. 

ЭШЛЭЛ 22

Үндсэн хэрэг, наалтуур хэрэг гэж байдаг юм гэнэ, хуулийнханд. Надад наах хэрэг олдохгүй байсан учраас машины хэрэг оруулж ирсэн юм байна лээ. Энэ асуудлыг шийдэхгүй бол шударга ёс тогтоход хэцүү.

ЭШЛЭЛ  23

Би хонгил гэж ярих дургүй байсан. Гэтэл хонгил үүсгэдэг аргатай юм байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баярын Улсын Ерөнхий прокурорт хүргүүлсэн захидал ил боллоо. Над дээр ч ийм зүйл болсон. Прокурорын байгууллага босоо хяналттай. Дээд шатны байгууллага бүх асуудлаа хянаж байх ёстой. Ерөнхий прокурорт гомдол гаргахаар надад ийм зүйл ирээгүй. Шүүх дээр нэгэнт оччихсон хэрэг байна гэдэг.  Ингэж л хонгил үүсгэдэг.

БАРИМТ 24

Сүүлд хурал даргалахаар томилогдсон н.Оюунчимэг шүүгч миний хэргийг хянахаас татгалзсан. Учир нь миний дүү М.Энхсайхантай хамт ажилладаг байсан. Би энэ хүнийг маш сайн мэддэг. Хүндэтгэж явдаг. Тиймээс энэ хүний шүүх ажиллагаанд орохгүй гэсэн. Муу талаас нь харвал хонгил үүсэх нь үү гэж харах ч би айхгүй байна. 

image

25 дугаар суваг телевийн бүтээл “Ам нээвэл” нэвтрүүлгийн зочноор Ерөнхий сайд асан М.Энхсайхан оролцлоо. Түүний энэ үеэр түүний хэлсэн 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Зочин (153.173.26.2)
    Үүнийг шоронд нь хийчихээгүй юм уу, юу хийгээд хүлээгээд байгаа юм бол оо? Тавантолгойн 450 МВт цахилгаан станцын меа төслийн удирдагч гээд сарын 3 сая төгрөгийн цалинтай, бас болоогүй төслийн нэгж гээд хэдэн танилынхаа хүүхдүүдийг сая таван зуун мянгаар цалинжуулж хэдэн жил сул яваад төсвийн мөнгийг залгисан билээ. Энэ ЭХЯ гэж иймэрхүү маягаар нэгнийгээ тэжээдэг сонин газар байх юм даа.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • unshigch (31.164.60.21)
    aluurchin elbegdorjiin baasaar hoollogch omhii hulgaich hutsaj ogchee. chinii ezen aluurchin elbegdorj oroh orongyi, gishgeh gazargyi bolj aligaa aldaad amerikiin gudamjind baas shees nus nulimsandaa holildood, solio ovchin tusch mongolchuudiig haraan zyhej zanaj baina. aluurchin elbegdorjiin bogs dolooj hamtarch hiisen gemt hergyyd chini odor byyr ilreh bolno. hyzyygyi aluurchin erdenet yildveriig huvidaa avah, tolgoi orduudiig gadniihantai hamtarch huvidaa avahad ni ene pizdaaak mash sain tusalsan tul sweded suuh elchingiin ajlaar shagnagdsan. mongolchuudaas urvasan omhii hulgaich chi hariugaa hyrteh bolno
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (75.159.156.153)
    Enkhsaikhan hudlaa gar. TT-g unegui ugch uurtuu shagnal avah baidlaar ajillasan chini unen shuu dee.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Zochin (66.181.186.43)
    Medlegtei tolgoig mongoliin turd ashiglaval munch heregtei yumsandaa M.Enhsaihan ch uul ni medleg turshlagarai mundag uls turch shvv bitgii negnee muulj baigaachee mongolchuudaa. Dem demendee dees erchindee gej hamt l deeshleh yumsandaa
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Бат (202.55.188.38)
    Шинхуад зүгээр л өгөх гэж байсан шүүдээ. Та нар дараа нь жил болгон офшор луугаа мөнгө хийлгэх гэж байсан шүү дээ. Монголчуудыгаа тэнэг гэж битгтй бод . Ашигынхан хэдэн хувийг авах байсан болдоо муу новшнууд.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.46.21)
    Эрлийз М. Энхсайхан Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд босгоно ард түмнийг бүгдийг ижил гараанаас гаргана гээд элгээрээ хэвтсэн эдийн засаг сэргээгүй ард түмэн ижил гараанаас ч гарч чадаагүй ардчиллын нэр барьсан хулгайч нар албан тушаалаа ашиглаад ашигтай хожоотой бүгдийг нь авчихсан ш дээ. Харин хөөрхий ерөнхий сайд байсан Жасрай гуай "Ажилчин зөгий" хөтөлбөр хэрэгжүүлж олон наймаачид ганзагад гарч хохиролцооны дэлгүүрүүд бараажиж гарч ирсээн. Эрлийз хулгайчийг өмөөрөн дэмийрч байгаа хөлсний бичээч нар худлаа шаахаа больчих оо
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.68.61)
    Мэдлэгэтэй туршлагатай бол ерөнхий сайд хийж байхдаа юу хийж байсан юм бэ хоосон попордож өөрсдийгөө магтсан л Одоо өөрсдөө ямар ард тумэн ямар байгаа билээ монгол улсын өр хэд болчихсон байгаа билээ
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.108)
    Энхсайхан маш зөв ярьж байна энэ өндөр боловсролтой эдийн засагч хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш үү Баттулга ч өширхүү хүн дээ!!!
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • unshigch
      chi hutsaa, aluurchin elbegdorjiin baasaar hoollogch ene pizdaak olon jiliin omno mongolchuudaas urvasan hulgaich. hyzyygyi aluurchintai hamtarch mash olon terbum dolloriig mongolchuudaas husaj hulgailaad gadagshaa gargasan pizdaaak
      2020 оны 03 сарын 26
  • Зочин (202.9.46.207)
    Энхсайхан маш зөв бичсэн. Ер нь Энхсайхан, Баяр хоёр ямарч буруу байхгүй. Энхсайханы боловсруулан өргөн барьсан төсөл нь харин их сайн , монгол орны хөгжил дэвшилд маш сайн нөлөө үзүүлэх төсөл байсан юм. Даанч үүнийг нь авч хэлэлцээгүй. Бүүр хордуулсан. Ер нь өс хонзонгоо авах гэж тэнэгтэхээ больцгоовол яасан юм бэ? Арай дэндүү юмаа. Харин ч Баярыг монголын төр шагнах ёстой. Оюутолгой ашиглалтанд ороогүй бол өнөөдөр ямархуу байх байсан бол тун хэцүүхэн л байх байлаа шүү дээ. Баярыг 34%-иар гэрээ бхйгууллаа гэдэг. Энэ нь тухайн үёийн хуулийн дагуу хийсэн. Буруу бол тухайн үеийн их хурал буруутай 2-рт. Мөнгө угааж олон хаустай болсон гэдэг. Энэ нь хүүхдүүдийнх нь бизнес. Баярын хүүхдүүд бизнес хийж болохгүй юу?, найзтай нь хамтарч ажиллаж болохгүй юу?, Дэндүү тэнэг юмаар хөөцөлдөх юм. Хайран цаг хугацаа баймаар.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • Ха ха ха
      ХЭ ХЭ ХЭ ХЭ Худлаа шаахаа больчихоо. Дээр Жасрай гуайн хийсэн ажил гэж бичсэн байна ш дээ. Ардчиллын нэрт нүдний булай хулгайчууд худлаа үнэн гуцаж байж тугдайваа. Хэ Хэ Хэ
      2020 оны 03 сарын 25
  • Hoosrol (172.58.227.142)
    Ene odoo yu geed soliorood galzuu hunii odriin temdeglel shig yum yariad yavaa yum be? Eniig shorond hiigeech ee
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • hehe yu ch oilgohgui hund tegj l haragdah baih l doo
      2020 оны 03 сарын 25
  • Зочин (192.82.76.191)
    Энхсайхан бол мэдлэгтэй,туршлагатай Монголын хөгжлийг зөв замд н оруулсан ерөнхий сайд байсан юм.Түүний эхлүүлсэн ЭЗ-н бодлогоор хүн бүр ганзагын,захын,kонтанейрын,бөөний наймаачид болж дэлгүүрийн хоосон лангуунууд бараагаар дүүр ч Монгол хөгжиж эхэлсэн юмаа!!!!/1996оноос хойш/. Одоогийн энэ хямарлаас гаргаж чадах хүн Энхсайхан мөнөөсөө мөн билээ??? Харин З.Энхболд болТөрийн өмчийн хорооны дарга байхдаа 1997-оноос эхлэн 1960-1990 онд Монголчуудын бүтээж бий болгосон үйлдвэр А.А бүрийг хувчилал нэрээр үрэн таран хийж Монголыг хоосруулах ажлыг гардан ЗБ-сан хүн мөнөөсөө мөн юмаа!!!
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • unshigch
      pizdaaak enhsaihan ooroo ooriigoo bichij baina. baasaa doloolgodog ezen ni boloh aluurchin elbegdorj bas ooriigoo magtaj amerikaas bichdeg. aluurchin elbegdorj oroh orongyi, gishgeh gazargyi bolj aliigaa aldaad amerikiin gudamjind baas shees nus nulimsandaa holildoj mongolchuudiig haraan zyhej zanaj baina
      2020 оны 03 сарын 25
  • Зочин (192.82.76.191)
    Энхсайхан бол мэдлэгтэй,туршлагатай Монголын хөгжлийг зөв замд н оруулсан ерөнхий сайд байсан юм.Түүний эхлүүлсэн ЭЗ-н бодлогоор хүн бүр ганзагын,захын,kонтанейрын,бөөний наймаачид болж дэлгүүрийн хоосон лангуунууд бараагаар дүүр ч Монгол хөгжиж эхэлсэн юмаа!!!!/1996оноос хойш/. Одоогийн энэ хямарлаас гаргаж чадах хүн Энхсайхан мөнөөсөө мөн билээ??? Харин З.Энхболд болТөрийн өмчийн хорооны дарга байхдаа 1997-оноос эхлэн 1960-1990 онд Монголчуудын бүтээж бий болгосон үйлдвэр А.А бүрийг хувчилал нэрээр үрэн таран хийж Монголыг хоосруулах ажлыг гардан ЗБ-сан хүн мөнөөсөө мөн юмаа!!!
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Zochin (103.229.120.64)
    Ug ne ene turd ajillaj baigaa nuhdiig bodvol mergejildee estoi ezen bolson hyn dee Tolgoi saitai manai dund yeiin sain ediin zasagch yumsan snuuh unen zuvuur shiideh bailgyi itgej baina
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.123.165)
    Muu baas
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.68.61)
    Энэ хэдэн ардчилалыг авчирсан нэртэй хэдэн нөхөд монголынхоо төлөө ажилласан уу ард тумнээсээ тасарчихсан хүмүүс яг юу монголД хийж яаж хөгжүүлчихсэн юм бол доо бүгд л их мэдэгчид болцггоочихсон тасархай баячууд болцгоочихсон
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.46.195)
    Мэ.Энхсайхан 25-ТВ-ээр Сайханбилэг, Сү.Батболд, Са.Баярцогт, Бат-Үүл, Да.Ганболд бид бол ардчиллагчид ардчиллагчдын эсрэг ардчиллын эсрэг үйл ажиллагаа явагдаж байна гэж яриад байна билээ тэгээд энд нэр дурдагдаад байгаа та нөхдүүдтэй холбоотой маш их хэмжээний хөрөнгө мөнгөний хулгай луйвар яригдаад байхын тэхээр та нарын ардчилал гэгч энэ тогтолцоо хулгай луйвар сайн хий гэсэн тогтолцоо юм уу? эсвэл та нар хулгай луйвар хийх хорхойтой хоббитой хүмүүс юм уу? Ямар боловч хулгайч л хүн юм даа чи Эрлийзээ? Уг нутагтаа ингэж хулгай хийвэл толгой ч бөгдгөс шүү дээ хө.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.179.25.95)
    Энэ хүн бол Монголын төрд шургасан Элбэгдорж,Сайханбилэг, Баяр, Да.Ганболд гэх мэт бүлэг хулгайчдын том төлөөлөгчдийн нэг. Шалгах ёстой.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • tamini ee ene hediig hulgaichid gej hen notloson yum be, barimt gargaad ireech
      2020 оны 03 сарын 25
  • зочин (192.82.71.102)
    Мөрдөгч, прокурор, шүүгч нар ч томчуудын нөлөөгөөр шийтгэе гэснээ шийтгэдэг, үгүй гэснээ өршөөдөг болоод байна даа. 1-2 жил цагдан хоригдож хэлмэгдэн хохирсон зарим компаний эзэд, дунд тушаалын төрийн албан хаагчид, С.Зоригийн амь нас бүрэлгэсэн хэрэг гээд олон хэргийг шинжилж үзэж дүгнэлт хийж үнэн худлыг ялгах цаг болсон доо. Элбэгдоржийн шүүхийн шинэтгэл гэгчээр Зориг Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор Дорлигжав нар мөн ч их бантан хийгээд бултсан даа.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.109.110)
    Салаавч зайлдаам
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.178.28)
    Улс төрийн зорилгоор хэн нэгнийгээ эрүүгийн хэрэгтэн болгодог жишиг сүүлийн жилүүдэд тогтож байх шиг байна! Энэ бол тун алс холын хор уршигтай зүйл шүү!!! Н.Энхбаярын үед анх бий болсон зүйл, харин мань хүн өөрөө тэр "Махны машиндаа" машиндуулсан! "Махны машин" дараа нь заавал Эзнээ барьж иддэг номтой! Одооны "Эзэд" ч тун удахгүй машиндуулах вий!!! Эртхэн зогсоосон нь дээр дээ!!!
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • ККККККК
      Үнэхээр л хулгай луйвар хийгээд ард олноо хохироогоод байвал жинхэнэ машинд оруулаад хулгайч нарыг тэр хуурамч махны машинтай нь цуг оруулаад хулгайчгүй хулгайч нарын сүржигнэн яриад байгаа махны машинанцартай нь хуу машиндах хэрэгтэй.Н.Энхбаяр ч ордогоо орсон гүрийдгээ гүрийсэн жинхэнэ шийр заасан даа. Харин Тарваган Элбэгээ, эрлийз Энхсайхан нар мэт сүржигнүүр хулгайч нар бол үхэж хатаад бөөн сүр сенсаац болж баларна л даа. Одоо шууд буудан өгдөг жишиг тогтоох хэрэгтэй
      2020 оны 03 сарын 25
  • Зочин (202.9.46.231)
    Үгүй ээ М.Энхсайхаан яг үнэндээ Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлнэ бүх иргэд ижил гараанаас эхэлнэ мэхэлнэ гээд л байсан одоо харин элгээрээ хэвтсэн эдийн засаг сэргэж чадсангүй ижил гараанаас иргэд гарч чадсангүй эрх мэдэлд хүрсэн чи мэт ардчиллын хулгайч нар хамаг өнгөтэй өөдтөйг нь хамчихсан болохоор ямарч намын гишүүн биш жирийн иргэд бидний толгой дээр гишгэчихээд л том том донгосч яваагаа нэг мэдрээч хө з
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • До (202.126.89.32)
    Hymraliin ueiig avch garsan gej yaridag. Ter ued yag unendee humuus gahai chirch, naimaa hiij uursdiiguu avch garsan.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Иргэн (203.91.116.154)
    Уг нь сайн эдийн засагч даа. Хэн ч байсан зөв л шүүх хэрэгтэй
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.168)
    Энхсайхан бол манай толгой эдийн засагчдын нэг. Түүний үгийг сонсох ёстой...
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Та буруу зүйл хийсэн, мэдэж байгаа шүү. Энэ нэг сонин үзэгдэл бий. Байгаа хуулийн хүрээнд л хийлээ ш дээ гэдэг. ОТ тэгсэн, Та тэр үед бас л ийм юм ярьж байсан.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    5 цаг 31 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    6 цаг 26 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    6 цаг 46 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    6 цаг 46 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    7 цаг 46 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    22 цаг 50 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    23 цаг 8 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    23 цаг 28 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    23 цаг 32 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК