Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх уриалга гаргалаа

2020-3-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан  зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.


УРИАЛГАД:

“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.

Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.

Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.

Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.

Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Ard tumenees chini (75.86.79.22)
    Eronkhiilogchiin sanalig 100% demjij baina. Noen nuruutai Mongol toriin udurdagch maani alsin kharaatai ureeduigee kharj ajillaj bainaTsag ueuun baidal khund baigaa uchur zov urailga gargaj baigaa ni ard tumeniikhee sain saikhani toloo l yavj baina. Odoo ikh khurlig taraaj zardal mongoo khemnej ediin zasagtaa oodon tatakhad zartsuulbal onovchtoi bolokhig ard tumen mederch baina. Eronkhii said mash sain ajillaj baigaa bolokhoor cabenetaa udurdaad bolokhguig ni soliod khund ue ongorch tsegtsendee ortol ingej ajullakhig ard tumen chini urualj baina. Battulga ta Mongol ulsin bolon ard tumenii erkhem eronkhiilogch sain shiidveruudiig tsag tukhain ued ni gargadag ard tumenee gesen setgeltei saikhan Mongol khuniig bid khundelj bakharkhaj yavdag. Tani ireeduid Mongol ulsinkhaa toloo khiikh aruyn uilsed amjilt khusie. Ard tumen chini urgelj tanig demjij ajillakh bolno.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Sengee (66.181.161.45)
    Er n undsen khuultai erunkhiilugchiin zasaglal deer gej uzdeg. Erunkhiilogchiin samaliig demjij baina.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • B .Tserendulam (66.181.161.38)
    Zow urizlga gargajee mongolchuud bid negdej chadwal ymarch bersheeliig dawan garch chadnaa
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Иргэн (192.82.65.47)
    Сонгууль хойшлуулах хэрэгцээ үнэхээр байгаа юм уу? Засаглалаа шинэчлэх, улс төрийн өөрчлөлт хийх шаардлага хүчтэй байна шүү дээ. Энэ ерөнхийлөгч сая л УИХ тарах ёстой гээд байсан биш билүү?
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Shudarga irgediin toloolol (75.86.79.22)
    Songuulia khoishluulakh zov shiidver ard bid demjine.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Shudarga irgediin toloolol (75.86.79.22)
    Songuulia khoishluulakh zov shiidver ard bid demjine.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Mongolchuud yalna (75.86.79.22)
    Eronkhiilogchiin sanalig 100% demjij baina. Noen nuruutai Mongol toriin udurdagch maani alsin kharaatai ureeduigee kharj ajillaj bainaTsag ueuun baidal khund baigaa uchur zov urailga gargaj baigaa ni ard tumeniikhee sain saikhani toloo l yavj baina. Odoo ikh khurlig taraaj zardal mongoo khemnej ediin zasagtaa oodon tatakhad zartsuulbal onovchtoi bolokhig ard tumen mederch baina. Eronkhii said mash sain ajillaj baigaa bolokhoor cabenetaa udurdaad bolokhguig ni soliod khund ue ongorch tsegtsendee ortol ingej ajullakhig ard tumen chini urualj baina. Battulga ta Mongol ulsin bolon ard tumenii erkhem eronkhiilogch sain shiidveruudiig tsag tukhain ued ni gargadag ard tumenee gesen setgeltei saikhan Mongol khuniig bid khundelj bakharkhaj yavdag. Tani ireeduid Mongol ulsinkhaa toloo khiikh aruyn uilsed amjilt khusie. Ard tumen chini urgelj tanig demjij ajillakh bolno.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Mongolchuud yalna (75.86.79.22)
    Eronkhiilogchiin sanalig 100% demjij baina. Noen nuruutai Mongol toriin udurdagch maani alsin kharaatai ureeduigee kharj ajillaj bainaTsag ueuun baidal khund baigaa uchur zov urailga gargaj baigaa ni ard tumeniikhee sain saikhani toloo l yavj baina. Odoo ikh khurlig taraaj zardal mongoo khemnej ediin zasagtaa oodon tatakhad zartsuulbal onovchtoi bolokhig ard tumen mederch baina. Eronkhii said mash sain ajillaj baigaa bolokhoor cabenetaa udurdaad bolokhguig ni soliod khund ue ongorch tsegtsendee ortol ingej ajullakhig ard tumen chini urualj baina. Battulga ta Mongol ulsin bolon ard tumenii erkhem eronkhiilogch sain shiidveruudiig tsag tukhain ued ni gargadag ard tumenee gesen setgeltei saikhan Mongol khuniig bid khundelj bakharkhaj yavdag. Tani ireeduid Mongol ulsinkhaa toloo khiikh aruyn uilsed amjilt khusie. Ard tumen chini urgelj tanig demjij ajillakh bolno.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (202.170.69.98)
    6-г дэмжихгүй байна бусад нь ч яахав
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.178.28)
    Улсын төсвөөс сонгуульд зориулсан улс төржсөн зардлуудыг бүгдийг хасах хэрэгтэй! Гэтэл МАН-ынхан, Сангийн сайд нь улайран хамгаалаад байх юм!! Дахин сонгогдож л байвал улс орон сүйрэх тэдэнд огт падгүй юмаа даа???
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Буруу, сонгууль болдгоороо болох хэрэгтэй. Төдийлөн их хүмүүс овоороод, шаваараад байдаг үйл ажиллагаа биш. Жаахан зохицуулаад л, хол зайтай санал өгүүлэхэд болно.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    ер нь ерөнхийлэгчийн засаглалтай яагаад байж болохгүй гэж 76 хулгайч идснээс арай бага бүрэлдэхүүнтэй хүмүүс иднэ биздээ тэгээд шалгаад эзнийг нь тогтооход амархан байх муугаар бодоод үзэхгүй юү тэгээд ч сонгууль гэж бөөн мөнгө зараад дараа нь УИХ-д гараад алдсан мөнгөө олж авах гэж 76 чинь 2 үрждэг биздээ
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Ерөнхийлөгч маань "хаан" болохыг л мөрөөдөөд байнаа даа . Сонгууль болтол хугацаа байна манай улсын нөхцөл байдал гайгүй байна Засгийн газар сайн ажиллаж байна тийм болхоор таны дэвшүүлж буй саналууд цаг үеэ олоогүйл болов уу
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.66)
    3 сарын дараа болох сонгуулийг хойшлуулах тухай яриад байна,наана нь авах арга хэмжээнүүд байна шүү,ядаж л коронатай орнуудаас хүн зөөхөө хязгаарлах гээд
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Иргэн (103.229.120.214)
    Төрийн удирдлагыг төвлөрүүлэх гэдэг жигтэй санагдаад... Короногоор далимдуулж ерөнхийлөгчийн засаглал руу гээд байгаа юм уу, тэгвэл үгүй л гэх байна.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Иргэн (66.181.161.51)
    Уг нь болж өгвөл товлосон хугацаанд нь сонгуулиа явуулж хулгайч нараас эртхэн салмаар л байна хугацаа хойшлох тусам энэ 76.н хулгайчийн гудрах нь бас л бүүр илүү болно оо доо ээ бурхан минь
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • esergyyzej bnaa (31.165.215.200)
    Bytehgui eeeee……..
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • esergyyzej bnaa (31.165.215.200)
    Bytehgui eeeee……..
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    liberal geed l yariad ehelvel buruu tiishee ergej baigaa asuudal daa, hoishluulahgui esergyyzej bna
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    hoishluulah shaardlaga baihgui ee!!! Gadnaas zondoo tuslamj heden say dollar orj irsen teriig l hynd baigaa yeiinhee ajild zarzuulaach, songuulid zoriulsan tosol chin hamgalttai, toriinhon eldev nairaa hiih gej zag hojih geegui bol hoishluulah ymar hereg baigaa um be?baychuud , mongotei hymyysiin songuuli hiimeergui baina, zygeer ner devshigchidee tanilzuulaad ….todorhoi ajil yavuulaad surtalchilgaanii negen jild mongotei mongoguin yalgaagui , ard tymen oorsdoo heniig songohoo songood l boloo shyydee …… Busad orond ch semhen ochood l songuulia ogood garaad yavj baina, bolj l baina shdee.. Tuslamjaar orj irsen mongo huvaaj avah geegui bol , tolovlosnooroo hiih heregtei baina shdee !!!!!!!!!
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Zochin (103.229.121.131)
    Ene erunkhiilugch er n uuriikhuu khuuluar olgogdson khyleesen erkg yyrgee eruusuu medekhgyi umaa. Uchnuun olpn jil ikh khurliin gishyyn said khyrtel khiij bsan baij orokh orokhgyi um ruu orokh um. Ediin zasag sankyygiin asuudal yariad bgaa bol ter chig yyrgiin yam n l khiig. Eryyl mendiin aduudal yarikh gd bgaa bol eryyl mendiin yam n l khariutsag. Gamshgiin asuudal yarikh gd bgaa bol Zasgiin gazar n ontsgoi baidliin asuudal kjariuts'aan agebtlag n l kharutsag. Bitgii ingej end tend khudlaa savsaganaj ajil unagaad bai. Ard tymendee gai bolokhgyi shig bj bgaad khugatsaagaa duusgakhiig bodoj yzeech. Guij bna.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (64.119.18.13)
    Түр хугацаагаар л хойшлуубал яадаг юм гэхээс. Энэ ждүчид, луйварчдаас хурдан салмаар байна.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Zochin (103.212.118.243)
    УИХ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ АСУУДАЛЫГ ЯРИХ АРАЙ ЭРТ БИШ ҮҮ.ЗАСГИЙН ГАЗАР АРГА ХЭМЖЭЭГЭЭ АВААД ЯВААД Л БАЙНА. ЗАСГИЙН ГАЗАР УОК ЭМЯ ОРЖ ИРСЭН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ КАРИНТИЛЖ ЧАДААД Л БАЙНА. ЭНЭ ГОРИМООРОО АЖИЛЛААД ТОГТООЖ БАРИЖ ЧАДВАЛ МАНАЙ УЛС ХОХИРОЛ БАГАТАЙ ГАРАХ ГЭРЭЛ ГЭГЭЭ БАЙНА .
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ (66.181.161.106)
    ЮУН ХЭМНЭЛТ ВЭ ? НААДАХ ЧИНЬ ШОУНЫ МӨНГӨ ШҮҮ ДЭЭ,БУСАД ДАА БОЛОМЖ ОЛГОХ НЬ АРДЧИЛАЛЫН ЗАРЧИМ ШҮҮ НАЙЗАА,
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • zochin (66.181.161.72)
    Ene uvchin deer duruulj uls turiin tom toglolt haragdaj baina daa
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • СО (202.9.46.37)
    Маш чухал уриалга гаргасан байна Нэг удирдлагм дор хямралыг даван туулна Улс төр сонгууль нам талцал хэрэггүй
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • ankhdagch (66.181.184.195)
    zarig.mn-iin Unurmaa chini Bulganiikh umuu.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Mongolchuud yalna (75.86.79.22)
    Eronkhiilogchiin sanalig 100% demjij baina. Noen nuruutai Mongol toriin udurdagch maani alsin kharaatai ureeduigee kharj ajillaj bainaTtag ueuun baidal khund baigaa uchur zov urailga gargaj baigaa ni ard tumeniikhee sain saikhani toloo l yavj baina. Odoo ikh jhurlig taraaj zardal mongoo ediin zasagtaa oodon tatakhad zartsuulbal onovchtoi bolokhig ard tumen mederch baina. Eronkhii said mash sain ajillaj baigaa bolokhoor cabenetaa udurdaad bolokhguig ni soliod khund ue ongorch tsegtsendee ortol ingej ajullakhig ard tumen chini urualj baina. Battulga ta Mongol ulsin bolon ard tumenii erkhem eronkhiilogch sain shiidveruudiig tsag tukhain ued ni gargadag ard tumenee gesen setgeltei saikhan Mongol khuniig bid khundelj bakharjhaj yavdag. Tani ireeduid Mongol ulsinkhaa toloo khiikh aruyn uilsed amjilt khusie. Ard tumen chini urgelj tanig demjij ajillakh bolno.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Дарь (192.82.76.125)
    Ерөнхийлөгч болсон хүн жирийн хүн биш байдагт би итгэдэг гэж путин хэлсэн юм даг. Үнэн юмаа.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    8 цаг 4 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    8 цаг 28 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    12 цаг 4 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Уржигдар 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    2026-10-16
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    2026-10-16
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    2026-10-16
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    2026-10-16
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    2026-10-16
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-10-16
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    2026-10-16
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    2026-10-16
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    2026-10-16
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    2026-10-16
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    2026-10-16
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    2026-10-16
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК