Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 221 хүний шинжилгээний хариу гарч, дахин нэг коронавиурсний халдвар илэрчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Бид тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулж, тусгаарлаж байгаа. Өмнө нь хийсэн 25 хүнээс халдвар илрээгүй. Өчигдөр нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдан нийт 184 хүн хяналтад байна. Бид өнгөрсөн хоёр сарын хугацаанд чамгүй туршлага авлаа. Энэ амжилтаа алдахгүй, тархаахгүй байхын төлөө чармайж ажиллана" гэлээ.
А.Сүх