Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюу Толгойн цогтой тэмцэгч

2020-3-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Дорнод аймгийн уугуул Х.Болорчулуун 1982 онд 10 жилийн дунд сургууль, 1987 онд Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсчээ. Агрономич мэргэжлээр их, дээд сургууль дүүргэсэн тэрбээр ажлын гараагаа Дорнод аймгийн Ардын депутатуудын хурал гүйцэтгэх захиргаанд мэргэжилтнээр эхлүүлсэн байна.

БАРИМТ 2

Улмаар Дорнод аймгийн Булган суманд мэргэжлээрээ ажиллаж байгаад “Хишиг агро” компанийг байгуулжээ. Энэ үед Дорнод аймгийн “Гурил тэжээл” нэртэйгээр 1959 онд зүүн аймгуудын хүн амыг грилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилгоор 4500 тн гурил, 5500 тн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар анх байгуулсан үйлдвэрийг 1997 онд бүрэн хувьчлан авч захирлаар нь ажиллажээ.

БАРИМТ 3

“Дорнод гурил” компани нь 1999 оноос газар тариалангийн салбартай болж өдгөө Халх гол сумын нутагт 2200 га талбайд улаан буудай, Цагаан-Овоо суманд 630 га бүрэн автоматжисан усалгаатай талбайд төмс, улаан буудай тариалж байна. Үндсэн 80, түр ажлын байранд 100-150 иргэнийг ажиллуулдаг. Гурил, малын тэжээл үйлдвэрлэж төмс тарихаас гадна өдөрт 5000-6000 ширхэг талх үйлдвэрлэн Дорнод аймгийн хүн амын хүнсний хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг улсын хэмжээний үйлдвэр.

БАРИМТ 4

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд аймагтаа ажиллаж, амьдрах болсон Х.Болорчулуун улс төрд орсон цаг үе нь 2000 он. Хувийн компаниас хувьсгалын ажилд оролцох болсон тэрбээр энэ үеэс 2012 оныг хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.

БАРИМТ 5

2012 оны сонгуулиар Дорнод аймгаас бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдох үед парламентад гурван бие даагч байсны хоёр нь Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар.

БАРИМТ 6

Улмаар Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “Бие даагчдын зөвлөл” байгуулж, “Монгол хүний төлөө” гэсэн уриатайгаар долоо хоногийн даваа гариг бүр тухайн долоо хоногт УИХ, Байнгын хороо, Ажлын хэсгээр хэлэлцэх хуулийн төсөлд ямар байр суурь чиглэл баримталж ажиллахаа мэдээлдэг байв. Харин үүнийг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Бие даагчдын бүлэг гэж биеэ үнэлэгчдийн бүлэг” хэмээн шүүмжилж байсан удаатай.

БАРИМТ 7

Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа нэгэн яриа гарсан нь Н.Номтойбаяртай холбогдож байв. Тодруулбал, Н.Номтойбаяртай сөргөөцөлдөх болсон “Мунзуй” хочит Нямдоржийн ард Х.Болорчулуун гишүүн байгаа гэсэн яриа гарсан байдаг.

БАРИМТ 8

Тэрбээр үүнийг үгүйсгэж “Н.Номтойбаярын мэдэгдэл хийж байгааг харсан. Уг хэргийн цаана УИХ-ын гишүүд байгаа гэдэг юу л бол доо. Номтойбаяр гишүүний уг асуудалд би холбогдолгүй ээ. Хүмүүс Н.Номтойбаяр гишүүн бид хоёрыг Дорнод аймагт нэг тойрогт өрсөлдөн УИХ-ын гишүүн болсон болохоор тэгж санагдаж байгаа юм болов уу. Бид УИХ-ын сонгуулийн үеэр шударга, хар хоргүй өрсөлдсөн хүмүүс. Тиймээс ямар нэгэн асуудалд нэр холбог­дох шаардлага байхгүй” гэсэн байдаг.

БАРИМТ 9

Х.Болорчулуун тэргүүтэй “Бие даагчдын зөвлөл”-өөс хүчтэй шүүмжилдэг байсан асуудлын нэг нь Оюу Толгой. Тэдний зүгээс монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, Оюу Толгойг Рио Тинтод бэлэглэсэн луйврын гэрээнд гарын vсэг зурсан хэдхэн тооны улстөрчдийг шалгах ёстой. Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдсэн Оюу Толгойн уурхай явдгаараа яваад Рио Тинтогийн эздүүд хагартлаа баяжсаар байхад баялагийн эзэд монголчууд юу ч авч чадахгvй сууцгааж байна хэмээн шүүмжлэлтэй ханддаг байсан юм.

БАРИМТ 10

С.Ганбаатарын нарын “Бие даагчдын зөвлөл”-өөс УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа шүүмжлэлтэй ханддаг ч хөшигний ард албан тушаал наймаалцсан талаарх шүүмжлэл тухайн үеийн хэвлэлээр явсан байдаг. Тэдгээрийн нэг нь “Монросцветмет”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Болор- Эрдэнийг ахынхаа нэрээр төрийн өмчит томоохон газрыг удирдах болсон гэсэн хардлага гарч байв.

БАРИМТ 11

Ийнхүү өмнөх парламентын үед “Бие даагчдын зөвлөл” нэрийн дор УИХ-ын гишүүнээр ажилласан Х.Болорчулуун 2016 оны сонгуулиар Ц.Даваасүрэн гишүүний хамт МАН-ын гишүүнчлэлээ сэргээж дахин нэр дэвшин, хоёр дахь удаагаа сонгогдсон юм.

БАРИМТ 12

УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН 65 суудал авч, үнэмлэхүй олонхиор засаглах эрхтэй болсон ч Х.Болорчулуун гишүүний Оюу Толгойн тойрсон асуудалд шүүмжлэлтэй ханддаг байр суурь өөрчлөгдсөнгүй. Үүний нэг илрэл нь Оюу Толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр эсэргүүцсэн удаатай.

БАРИМТ 13

Тэрбээр “С.Баярыг Элчин сайдаар томилохыг дэмжихгүй байна. Учир нь Оюу Толгойн гэрээг хийсэн Ерөнхий сайд бол С.Баяр. Гэтэл өнөөдөр монголчууд Оюу Толгойгоос ямар ч ашиг шим хүртэж чадахгүй, хамаг баялгаа гадагшаа гаргаад дуусч байна. Мөн М.Энхсайханыг дэмжиж чадахгүй. Та Ерөнхий сайд байхдаа 30 хувиас дээш байсан импортын татварыг бууруулсан. Тухайн үед С.Зориг агсан ингэж болохгүй гэж хэлээд нэмэр болоогүй. Энэ 20-иод жилд Монгол Улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс орон болсон. Энэ таны буруу. Тиймээс таныг би дэмжиж чадахгүй" хэмээж байлаа.

БАРИМТ 14

Хариуд нь Элчин сайдад нэрийг дэвшүүлсэн С.Баяр “Оюу Толгойн гэрээний тухай хоёр ч гишүүн ярилаа. Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага нь Оюу Толгой шүү дээ.

БАРИМТ 15

40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн Оюу Толгой хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч явж байна. Энэ мөнгөөрөө л бид тэтгэвэр тэтгэмж, цалингийн асуудлыг шийдэж байгаа. Үүнээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын цалин тавигдаж байгаа болов уу гэж бодож байна. Монголоос нэг ч төгрөгийн зардал гараагүй. Үйл ажиллагаа явуулснаас хойш 1.8 их наяд төгрөгийн төсөв хуримтлуулчихсан байгаа. Гэрээг сайжруулах асуудал бол засгийн эрх барьж байгаа нам, Засгийн газар, УИХ-д нээлттэй байгаа шүү дээ” гэж хариулсан байдаг.

БАРИМТ 16

УИХ-ын даргын захирамжаар Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хийх шалгалт хийх ажлын хэсэг байгуулахад Х.Болорчулуун гишүүн багтаж ажилласан. Ажлын хэсгээс Монгол ажилчдын цалин гадаад ажилчдынхаас 5-15 дахин бага, Дубайн гэрээг хүчингүй болгох нь зөв, 2010 оны ТЭЗҮ бодит амьдралаас зөрсөн, Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт хангалтгүй зэрэг хэд хэдэн дүгнэлт гаргасан. Энэ талаар Х.Болорчулуун гишүүн “Рио Тинто компани менежментийн ашиг 2017 онд 133 сая ам.доллар, өртөг дэх мэргэжлийн үйлчилгээ гээд 69 сая ам.доллар, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь 470 сая ам.доллар байгаа юм. Рио Тинтогийн авч буй ашиг 2017 оны байдлаар 744 сая ам.доллар, Монголынх 175 сая ам.доллар. Ийм л харьцангуй байна. Рио Тинто хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани байна. Бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх  ч хэрэггүй” гэж байв.

БАРИМТ 17

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авсан асуудал сөхөгдөхөд Х.Болорчулуун гишүүний  “Дорнод гурил” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан нь ил болж байв. Тухайн үед тэрбээр “Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн байдаг.

БАРИМТ 18

Мөн “ЖДҮ-ийн асуудал гарахад би “Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан” гэдгээ шууд илэрхийлсэн л дээ. Нэрээ нууж, өөр компаниар аваагүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компани байгаа. Тариа, төмс тарьж, гурил, малын тэжээл үйлдвэрлэж, талх барьдаг л компани юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдээрээ Дорнод аймгийн хэрэгцээг 70-80 хувь хангадаг. Компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулж зээл авсан. Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтээ 2017 онд тавьсан. Тэр төслөөрөө л энэ жил зээл авсан юм” гэсэн тайлбарыг өгсөн удаатай.

БАРИМТ 19

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Оюу Толгой гэрээг хэлэлцэх үеэр гишүүн Х.Болорчулуун Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой маргалдсаны улмаас биед халдсан тухай мэдээлэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарч байв. Тухайн үед хоорондоо маргалдсан Х.Болорчулуун, Ц.Нямдорж нарыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, гишүүн А.Сүхбат нар салгасан гэдэг. Болсон үйл явдлын талаар Х.Болорчулуун тайлбарлахдаа “Энэ асуудлыг манай намын Бүлэг хаалттайгаар хэлэлцсэн нь үнэн. Энэ гэрээг сайжруулах битгий хэл үг дурдаад ч хэрэггүй гэсэн үзэл бодолтой гишүүд байдаг. 2008-2012 оны парламентэд суусан гишүүд л дээ. Тэдний нэг нь Ц.Нямдорж. Оюутолгойн гэрээ ямар муу гэрээ болсныг бүгд мэдэж байгаа. Алдагдалыг ирээдүйд шилжүүлэх нөхцөл бий болгосон. 2009 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 5-ын 5-д ганцхан өгүүлбэр нэмээд Оюу Толгойн гэрээний 34 хувийг үнэгүй авах байсан нөхцөлийг үнэтэй авах болгож өөрчилсөн. Ц.Нямдорж энэ үед Хууль зүйн сайд байсан. Би хардах эрхтэй. Сайд байсан хүн мэдэхгүй байна гэж байхгүй. Мөн ганц С.Баярцогт гэдэг хүн энэ гэрээг хийгээгүй. МАНАН бүлэглэл хамтарч хийсэн нь тодорхой” гэж байв.

БАРИМТ 20

Мөн “Өнөөдөр Оюу Толгойн муу гэрээний улаан хамгаалагч, хамгийн шударга дүр эсгэж, Засгийн газарт 20 гаруй жил сайд хийж байгаа этгээдтэй Оюу толгойн гэрээг илт хамгаалж хаацайлан давшлахад нь тэвчсэнгүй, маргалдаж багагүй нервтлээ.

БАРИМТ 21

Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз мэт нөхдийг төрөөс зайлуулагдаж гэмээнэ, монголчуудын хүсэн хүлээсэн шударга ёс, ардчилсан нийгэм бүрэлдэн тогтох, Монгол ялах буй за. Оюу Толгой болон Дубайн нэмэлт гэрээ бол төрд байгаа авлигач, оффшорч нарын шилдэг бүтээл, загалмайлсан үр могой нь мөн. Харин энэ өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг Монгол Улсын эрх ашгийг хохироосон хууль бус гэрээ /акт/болохыг тогтоосон нь сэтгэл тайвшруулах гэгээлэг мэдээ байлаа” хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж байлаа.

БАРИМТ 22

Х.Болорчулуун гишүүний хувьд Оюу Толгойн асуудалд шүүмжлэлтэй ханддагаас гадна УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлгийн гишүүн. Тэрбээр “Оффшорын эсрэг Парис төвтэй эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж бий. Энэ төвд Монгол Улс элсэх ёстой. Ингэж байж Монгол Улс Оффшорын тухай хуулийн дагуу харилцан мэдээлэл солилцох эрх үүснэ. Мөн манай улсын Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагууд оффшортой тэмцэхэд бэлэн биш, нэгж хэлтэс нь сул ажиллаж байна.

БАРИМТ 23

Прокурорын байгууллага гэхэд гадаад харилцааны хоёрхон хүнтэй байдаг. Оффшор бүстэй улс орнуудтай харилцаа үүсэхэд дан ганц англи хэл төдийгүй Европын орнуудад өргөн хэрэглэгддэг хэлээр улс орнуудтай харилцахаас эхлээд чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна. АТГ, прокурорын байгууллагын чадавхийг сайжруулж байж оффшортой тэмцэх ажлыг өргөн хүрээнд явуулна” гэсэн байдаг.

БАРИМТ 24

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд 2016 оны сонгуулиар тухайн үеийн Зам тээврийн сайд М.Зоригттой өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойрогт явуулахаар болсон энэ цаг үед тэрбээр МАН-аас нэр дэвших гишүүдийн тоонд албан ёсоор багтаж буй.    

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арвандөрөвдүгээр тойрог буюу Дорнод аймгаас сонгогдсон Х.Болорчулууныг онцолж байна. Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн тэрбээр Дорнод аймгийн Ардын депутатуудын хурал гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, Булган суманд агрономич, “Хишиг Агро” компанийн захирал, “Дорнод гурил” ХХК-ийн захирал, ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр ажиллажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.9.40.36)
    Ahadsan garchig bn. Ene balai pop uhsenii tsogtoi temtsegch bhavde ediin zasgiin aluurchin gevel tohirno.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • ud (203.91.115.47)
    sain gishuun shuu,, busadtai ni haritsuulahad.demjij bna
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Khundelj yavdag srd tumen (75.86.79.22)
    Bolorchuluun gushuuniig atd tumen demjijne . Ter ekh oron ard tumniikhee toloo zorigtoi temtsegch shudarga , es surtakhuuntai uls torch, Uum shudarga gushuun olonkh ni baigaasai. Getel Ikh khurlin gushuudees mash tsookhin shudarga gushuud baigaa ni kharamsaltai. Mongolchuud sersen sain shudarga buteelch, ekh oron ard tumeniikhee toloo ukhamsart uil amidralaa zoruylakh khumuusiig ondor shalguuraar songono. Amjilt khusie Bolorchuluun gushuund.
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.116.169)
    ПОП гэж энэ хүнийг хэлнэ.Олны үг оломгүй далай гэдэг.
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Муу ЖДҮчин хулгайч
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.188.81)
    Бүгд зөв гэхэд ганцаараа буруу гэж байгаа хүнийг сонсох хэрэгтэй.тэр .Их үнэн.Бүгд дуугүй байхад ганцаараа дуугарч байгаа г хүндэл.тэр Бусдын бодол.Эх оронч гэж боддог.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Zochin (64.119.19.243)
    Zuv yardag gishuun bna.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.229.121.131)
    Boli boli. Songuuli bolokhoor l Oyu tolgoi gj khudlas borgodog um. Muu GDY-chin chin. Chi ugaasaa devsheed ch GDY-chin um chin garakhgyi. Boloogyi mikrogoor khyn zuuj bgd gardsg gj bgaa bas.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.195.219)
    Болорчулууны гэж уншаараи
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин зочин борчулууны улаан фэн (103.26.195.219)
    Дахиж сонгонооо хиисээн юмтаи хэлэх үгээ хэнээрч заалгахгүи ганцхан зөв гишүүн нэрээ дэвшүүлээрэи дэмжинээ оюу толгои ашигтаи гэж үздэг нөхдүүдэд хэлэхэд яагаад бид иим ядуу баина вэ өрөнд баригдсан зээл авахаас өөр гарцгүи амьдарч бна чи авилгач баихаа
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.38.98)
    Дахиж нэр дэвшээрэй хө
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Сангогч (202.126.88.161)
    Энэ хүн бүтэхгүй, агуу шуналтай хүн. Дорнодын хэд хэдэн агентлагуудад өөрийн хүмүүсээ шахсанаас өөр дорвитойажил юу ч хийгээгүй
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • Zochin
      Boloogyi dyy n ETT-iin TUZ-iin kharaat bus gj bgaa. Ikh garaa naadakh chin.
      2020 оны 03 сарын 26
  • Дорнод (64.119.21.112)
    Болорчулуун дорнодод хийсэн ажилтай хэлэх үгтэй л хүн dee
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.212.118.23)
    76 дотор хуруу даран тоолох шударга гишүүдийн нэг мөн гэж хардаг. Харин эх орноо үл бодогч нар эсэргүүцэх биз. Энэ цаг дор намаар талцах бус зөв хүнээ тодруулах нь туйлаас чухал.Оюуттолгойн гэрээг сайжруулах нь Монгол түмэнд ирээдүйд хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • Хэн чанга хашгирч, хийрхэж, худлаа ярьж, иргэдийг төөрөгдүүлж, популист солиоролд автагдсан өвчтэй нэгнийг "шударга" гэж зарим хүмүүс ойлгоод байгаа нь тун ч харамсалтай!!!
      2020 оны 03 сарын 26
  • Зочин (66.181.178.28)
    Улсын төсвийн ихэнх хувийг Оюу толгой, Эрдэнэт хоёр л бүрдүүлж байгаа шүү дээ!! Гэтэл энэ нэг этгээд улс төрийн оноо авахын тулд юу ч гэж худал хэлэхээс буцахгүй ажээ! "... өнөөдөр монголчууд Оюу Толгойгоос ямар ч ашиг шим хүртэж чадахгүй байгаа" гэж яаж хэлж чадаж байнаа?? Оюу толгойн гэрээнд засах юм бий нь бий, гэхдээ бүхнийг ор тас үгүйсгэж болохгүй шдээ!
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Жинхэнэ шалгарсан ПОП
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.169.162)
    bolij uz balai pop medleg chadvar tiimhen l gar.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    1 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    2 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    2 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    3 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    3 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    3 цаг 44 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    5 цаг 16 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    5 цаг 18 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    5 цаг 49 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    6 цаг 3 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    6 цаг 25 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    6 цаг 28 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    6 цаг 48 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    7 цаг 0 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    7 цаг 9 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    7 цаг 14 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    7 цаг 26 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    7 цаг 32 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    20 цаг 3 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    20 цаг 9 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК