Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зарлагдсан олигархи

2020-3-27
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Номтойбаяр нийслэлийн 10 жилийн дунд сургуулийг 1995 төгссөнийхөө дараа АНУ-ыг зорьж Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжил эзэмшжээ. 2001 онд их сургуулиа төгссөн тэрбээр эх орондоо ирснийхээ дараа Тагнуулын ерөнхий газарт 2005 оныг хүртэл ажилласан байна. 2008 онд “МАК” компанид жил гаруйн хугацаанд төслийн менежер хийж байгаад Тагнуулын ерөнхий газарт эргэн иржээ. Харин 2009 оноос МАК компанид Тамгын газрын захирал, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Сү.Батболдын Засгийн газарт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд болон дэвшжээ.

БАРИМТ 2

Дэд сайдын албан тушаалаас улс төрд хөл тавьсан Н.Номтойбаяр 2012 онд Дорнод аймагт нэр дэвшин анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. УИХ-ын гишүүн болсон тэрбээр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газарт хамгийн шүүмжлэлтэй ханддаг гишүүний нэг байсан юм. Ингэж явахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн холбоотой Тавантолгойн 17 тэрбумын тендерийн гэх хэргийг олон нийтэд дэлгэж байлаа.

БАРИМТ 3

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээр ажиллаад удаагүй байхад олны анхаарлын төвд нэгэн хэрэг орсон нь түүний өдүүлсэн гэх хутга шөвөгний асуудал байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2013 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ресторанаар үйлчлүүлэхдээ зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж танхайрсан хэрэгт холбогдсон байдаг. Энэ хүрээнд иргэн Б-гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу түүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын  шатанд Н.Номтойбаяр, түүний найз гэх “Мунзуй” хочит Г.Нямдорж нарыг хамтад нь яллагдагчаар татаж байв.

БАРИМТ 4

Энэ тухай Н.Номтойбаяр “Хэргийн хохирогч нь би. Намайг гадаадад боловсрол эзэмшихээр сурч явахад тэр хүн шоронд байсан. Намайг 10 жил улс орныхоо төлөө ажиллаж байхад Г.Нямдорж эрүүгийн ертөнцөд нэрээ мандуулаад явж байсан. Тэгэхээр хэн нь, хэн бэ гэдэг нь үүнээс харагдаж байна. Г.Нямдорж согтуу байхдаа над руу хутга барьж дайрсан” гэсэн бол “Мунзуй” Г.Нямдорж “Миний багын найз Н.Номтойбаяр хоёр жил гаруй Г.Нямдорж гэдэг хүнийг муур, нохой, муу хүн, тоглоомчин, дээрэмчин болгохыг хичээлээ. Хэвлэл мэдээлэл ашиглаж хүнийг хэлмэгдүүлдэг технологи байдаг юм байна. Намайг муу хүн гэж бичиж, нийгмийн сэтгэлзүйг бэлтгээд, дараа нь хэрэгт тохох гэж оролдсон доо” гэсэн байдаг. Гэвч Н.Номтойбаяр, “Мунзуй” Г.Нямдорж нарын гэх хэрэг тэсгийхээд замхарсан билээ.

БАРИМТ 5

Өмнөх парламентын үед Н.Номтойбаярын хамаарал бүхий “МАК” компани тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг “Цагаан суварга”-ын ордтой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байв. Ингэхдээ “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж хүлээж авсан байдаг.

БАРИМТ 6

Тухайн үед УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Н.Номтойбаяр аа, миний дүү “Цагаан суварга”-ын ордын баялгийг чи ганцаараа идээд барахгүй ээ, аавтайгаа идээд ч барахгүй. Энэ стратегийн ордоос монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэх ёстой юм. Бид ард түмэндээ шударга хандах ёстой. Энэ бол стратегийн орд. Тиймээс маш сайн жишиг болох гэрээ байгуулбал дараагийн ордыг зөв ашиглахад тустай” хэмээн эгдүүдэж байсан юм. Зэс молибдений “Цагаад суварга орд”-д “МАК” компани баяжуулах үйлдвэр барьж байгаа. Энэ нь Монголын зэсийн гурав дахь том орд бөгөөд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Улаанбаатараас 560 км-ийн зайд оршдог.

БАРИМТ 7

Ийнхүү анх удаагаа гишүүнээр сонгогдож ажиллахдаа “Мунзуй” Г.Нямдорж, “Цагаан суварга”-ын орд зэрэг асуудалд холбогдсон Н.Номтойбаяр хоёр дахиа Дорнодоос сонгогдоход түүнийг тойрсон маргаан эцэслэгдсэнгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар очсоны дараа түүний хамаарал бүхий “МАК” компанид 1000 гаруй хятад ажилчин оруулж ирэх тогтоол гаргуулсан гэх асуудалд холбогдсон юм.

БАРИМТ 8

Уг асуудал намжаагүй байхад Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон Н.Номтойбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Уньт багийн “дондогийн булаг” гэх газарт хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл гарч байлаа. Дээрх мэдээлэл гарсантай холбоотойгоор “Сайд машинаа өөрөө барьж явсан гэнэ. Хурдтай давхиж явахдаа эсрэг урсгалаар явж байсан мотоцикльтой хүнийг мөргөсөн байна. Н.Номтойбаяр талийгаачийн ар гэрийнхэнд осол гарсан гэдгийг хэлэлгүй нуужээ” зэрэг хардлага ар араасаа цувран гарсан юм. Ослын талаар Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Талийгаач согтуугаар мотоцикль унаж яваад осол гаргасан. Түүнд анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эмнэлэгт хүргэсэн боловч маргааш нь нас барсан” хэмээн мэдэгдэж байв.

БАРИМТ 9

Засгийн газар нь огцорсон сайд нараас өнгөрсөн хугацаанд хамгийн гомдолтой явж ирсэн хүний нэг нь Н.Номтойбаяр. Тэрбээр үүнийгээ нотлох мэт үе үе Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй чуулганы нэгдсэн хуралдаанд ам зөрж, “Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан. Ерөнхий сайдын хувьд та ЖДҮ-чин сайд нараасаа салаач ээ. Хуулийн хэрэгжилтийг та яагаад хангахгүй байна вэ. 30 гэр бүл гэж яг хэн юм бэ? Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу” гэдэг байв.

БАРИМТ 10

Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. “МАК” компани 36 лиценз эзэмшдэг юм байна лээ. Энэ “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш, Монголын ард түмний хөрөнгө. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд битгий манай сайд нараас хууль бус зүйл шаардаарай. Авсан Цагаансуваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгчих. Ард түмний өмч хөрөнгийг буцааж өгөөрэй” хэмээн хариулж байсан удаатай.

БАРИМТ 11

Хариуд нь Н.Номтойбаяр гишүүн “Үндсэн хуулиар Цагаан суваргын орд төрийн мэдэлд байгаа. Тэрийгээ хураагаад авч болно. Хурааж авах эрх нь Засгийн газарт байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар ярьсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Чингис” бондын 1.5 тэрбумаас 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргаад 34 хувийг нь авъя гэсэн. Гэтэл энэ саналыг тухайн үеийн Сангийн сайд болон бусад нь эсэргүүцсэн. Тэр үед би УИХ-ын гишүүн байсан. Энэ төслийг үргэлжлүүлээд хийхэд мөнгө ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Хэрвээ тухайн үед Засгийн газар 350 сая ам.доллараа төлсөн бол хэрэгтэй байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар Цагаан суварга дээр ямар зарчим баримтлахаа тодорхой болгочих. Авна гэж байгаа бол ав. Өнөөдрийн байдлаар 400-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо үйлдвэр баригдаж байгаа. Ганц Цагаан суварга биш Оюу Толгой, Петро Чайна зэрэг уул уурхайн ордуудаа төр аваад улсын үйлдвэрийн газар байгуул” хэмээн гэдийж байв.

БАРИМТ 12

АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү Төрийн ордон амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны тавдугаар сард гарсан байдаг. Уг хэрэгт холбогдуулж, Н.Номтойбаяр гишүүнээс хэд хэдэн удаа байцаалт авсныг тэрбээр мэдэгдсэн. Мөн “АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан явдалд би харамсаж байгаагаа илэрхийльe. 17-ны орой бид хоёр хамт алхаад манай өрөө рүү орж ирсэн. Бид хоёр хамтдаа авто спортоор хичээллэдэг байсан учир сонирхол нэгтэй, манай өрөөнд орж хэдэн үг сольсон. Дараа нь би Бүлгийн хуралд орсон. Цагдаагийн газраас надаас өчигдөр мэдүүлэг авсан. Би хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг мөн. Автораллигийн хүмүүсийн зэрэг цолны талаар ярьсан. Монголын талын тамирчдынхаа зэрэг, цолны асуудлыг шийдэх талаар ярьсан. Тэгээд би бүлэг рүү 19.18 минутад орсон. Намайг ороход баахан сэтгүүлч нар байсан. Төрийн тусгайгийнхан ч байсан. Ордон ч баахан камeртай шүү дээ. Талийгаачийг гарсны дараа манай өрөөнд хэн ч орж ирээгүй, бас нэмж гараагүй. Би 4-5 минутын дараа бүлгийн хурал руу орсон” гэсэн байдаг.

БАРИМТ 13

Үүний дараа Г.Батхүү агсны ар гэрээс хийсэн мэдээллийн дараа тэрбээр “Нэг дүү нь Дорнодод, бас Өвөрхангайд нэр дэвших гэж байгаа юм билээ. Уржигдрын мэдээлэлтэй холбогдуулан дөрвөн өргөдөл цагдаад өгөөд байна. Телеграф тестийг би өөрийн хүсэлтээр шалгуулсан. Нууцын зүйл байхгүй. Бүх асуулт асуухад 80-90 хувь нь миний хариулт үнэн гэж гарсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр тархины цус харвалт тогтоогдсон. Журмаараа хоёр удаа авдаг юм билээ” хэмээн ярьсан удаатай.

БАРИМТ 14

2019 оны арваннэгдүгээр сард Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тэднийг хууль зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая төгрөг, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдуулж шалгаж байгаа юм. Ингээд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл  авсан компаниудыг шалгахад УИХ-ын нэр бүхий 17 гишүүн тус сангаас 150-200 сая төгрөгийн зээл гаргахад нөлөөлсөн нь баримтаар нотлогдож, Н.Номтойбаярыг сайдаар ажиллаж байх үетэй холбогдсон нь түүнийг шалгах шалтгаан болж, яллагдагчаар татсан байдаг.

БАРИМТ 15

Гэвч Н.Номтойбаяр гишүүн “Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Салбартай холбоотой олон санал ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлдэг. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна. АТГ өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Нэг бол АТГ-ын ур чадварын асуудал уу, эсвэл улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа тогтооно” хэмээн уг асуудлыг үгүйсгэсэн юм.

БАРИМТ 16

Г.Батхүү агсны хэрэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг асуудалд нэр холбогдсоноор Н.Номтойбаяр гишүүний асуудал намжсангүй. Нэгэн ресторанаар үйлчлүүлж байхдаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Тайвантай хийсэн зодооны бичлэг нь олон нийтэд ил болсон юм. Энэ тухай Н.Номтойбаяр “Нүдний хөхрөлт, гавлын яс хоёр газар хагарсан. Энэ хүрээнд өөрийгөө зөвтгөж, бусдад гомдоллох зүйлгүй. Залуу хүн алдсан байна. Хүлцэл өчье. Энэ асуудлын хүрээнд хэн нэгэнд гомдоллож тунихгүй. Би өөрийгөө буруутай гэж үзэж байна” хэмээсэн ч МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос түүнд хариуцлага тооцсон байдаг.

БАРИМТ 17

Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар уг шалтгааныг “МАН-ын нэрээр төрийн өндөр албан тушаалд очиж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж, удаа дараа зодоон цохион хийсэн.  Энэ нь намын нэр хүндийг унагаж байгаа учраас авч хэлэлцэж, тодорхой хариуцлага тооцох зүйтэй гэсэн. Энэ асуудлыг авч хэлэлцээд, намын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу нийгэмд биеэ зохистой авч явж чадаагүй, намын нэр хүндэд сэв суулгаж байгаа асуудалд нь хариуцлага тооцож, МАН-аа гарсанд тооцсон.  Гарсанд тооцно гэхээр намаас хөөсөн гэж ойлгож болохгүй. Хөөнө гэвэл эргэж намд орох эрхгүй болно. Гарсанд тооцно гэдэг бол намын гишүүд гаргасан алдаа, дутагдалдаа дүгнэлт хийгээд, эргэж орж болно” гэжээ.

БАРИМТ 18

Ийнхүү өөрт нь холбогдох асуудлууд өндрөө авахтай зэрэгцэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан юм. Прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэхээр байсан ч хэд хэдэн удаа хойшилсны эцэст бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн байдаг. Хэдийгээр Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжээгүй ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар прокурорын саналыг хүлээж авсан юм.

БАРИМТ 19

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа бүрэн эрх нь түдгэлзсэн Н.Номтойбаяр “Хоёр зүйлийг хэлэх нь зөв байх. Нэгдүгээрт, МАН-аас намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хасаж байгаа шийдвэрээ танилцуулсан. Миний бие энэхүү шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж, өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Яах аргагүй намын дүрэмд заасан зүйл, заалтыг зөрчсөн. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйж байна. Тиймээс өчигдрөөс МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Надаас гадна дайралт, доромжлол их явж байна. Сүүлдээ үндэстэн, ястнаар нь ялгаж салгах нь. Буриад болгон балмад биш ээ. Энэ асуудлыг дуусгамаар байна. Энд зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш би хариуцлага хүлээхэд бэлэн.

БАРИМТ 20

Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрий барьж, хуулийн байгууллагад садаа болж байгаа гэсэн ойлголтыг нийгэмд өгч байна. Тийм зүйл байхгүй. Сая би УИХ-д өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдсэн. Өргөдөл, бичгээ УИХ-д өргөн барина. Уг нь, үндэслэл байхгүй. Надад ямар нэгэн шахалт ирэх үндэслэл ч байхгүй. Би намын биш сул гишүүн болсон. Намын хамгаалалт надад байхгүй гэсэн үг. Ингэж өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явж харлуулаад байгаа зүйлийг учрыг тайлна" гэх тайлбарыг өгсөн юм.

БАРИМТ 21

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Түдгэлзүүлээд буруугүй бол гишүүнээрээ эргээд ажиллах боломжтой болох байтал асуудлыг хүндрүүллээ. Чөлөөлөгдөх юм бол эргэн гишүүнээр ажиллах боломжгүй. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах, будилуулах жишиг тогтох гэж байна. Ордны хуйвалдаан хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу.

БАРИМТ 22

Та нар хамгаалж байгаа биш янаглан хорлох ажил хийж байна. Би чөлөөлөх асуудалд чинь оролцохгүй. Энэ бол сонгуулийн дүнг далдуур хянах гэсэн оролдлого. Энд сууж байгаа гишүүд хожмын урхагтай ийм зүйлд битгий оролц гэж хэлье. Та нар Н.Номтойбаярыг хэдэн хоног нүдэж байгаад бүр мөсөн явуулах гэж байна” хэмээн бухимдаж байлаа.

БАРИМТ 23

Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувийн саналаар УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төсөл батлагдсан юм. 1996-2000 онд УИХ-ын гишүүн Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Баттулга нарын бүрэн эрхийг УИХ түдгэлзүүлж, “казиногийн” гэх хэргээр ял сонссон байдаг. Харин энэ парламентад Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал найм дахь нь юм. Өмнөх парламентуудын үед Л.Гүндалай, Д.Дондог, Ц.Батбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан ч заримыг нь буцааж, заримыг нь зөвшөөрөөгүй.

БАРИМТ 24

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төсөл батлагдсанаар гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоох хүртэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа юм. Шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь сэргээнэ. Нэгэнт УИХ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан учир өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арвантавдүгээр тойрог буюу Дорнод аймгаас сонгогдсон Н.Номтойбаярыг онцолж байна. Нийслэлийн 10 жилийн дунд сургууль, АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр тус тус төгссөн тэрбээр Тагнуулын ерөнхий газраас ажлын гараагаа эхэлжээ. Удалгүй “МАК” компанид Тамгын газрын захирал, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд болон дэвшжээ. Улмаар 2012 онд УИХ-ын гишүүн, 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • нэргүй (139.5.219.22)
    Ийм юмнууд цугладыг бодоход УИХ гэдэг аюулын багтаамжтай хогын сав юмдаа
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.67.89)
    Сү. Батболд энэ 2 худ урагууд гэсэн үү.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.9.40.48)
    хүрэлсүх сайд номтойгоос цагаан суваргаа авна л гээд байсан одоо мартчихсан юм болов уу даа
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (202.179.31.100)
    ЦЫагаан сувраг бол иргэн Нятайширын хувийн өмч нэгэнт төрөөс худалдан аавч хувийн эзэмшилийнх болохоор төр хувийн өмчид халдах эрхггүй шүү дээ
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Цагаансуварга улсын төсвөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон орд. Иймд төрийн өмч байх ёстой юм. Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийн дуулиан мандаж байх сиймхийг ашиглаад энэ ороолонгийн гэр бүлд өгсөн. Одоо буцааж авах хэрэгтэй.
      2020 оны 03 сарын 31
  • Зочин (211.36.158.61)
    Цагаан суваргаа яагаад өгөхгүй бна Номтой яагаад авахгүй бна Хүрэлсүх.
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • ЦӨЛМӨГСДИЙН БҮЛГИЙГ ТАТАН БУУЛГАЯ (66.181.189.223)
    Эцэг хүүдээ ,ямар азтай,зальжин замаар асар их хөрөнгөтэй болсноо ойлгуулаагүй нь ийм байдалд хүргэсэн бус уу?
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
    • хог
      2020 оны 03 сарын 29
  • Ө (122.201.21.72)
    Нямдорж ч улаан хамгаалж бсан шүү. Одоо номтойбаяр, нямдорж улаан нар болно доо
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.19.223)
    Хүрэлсүх поп
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.160.127)
    Хүрэлсүх, Хүрэрсүх л гэх юм. Тийм л хэрэгтэй хүн юм бол батлан хамгаалахын л нэг дарга болгодоо. Өөр юу чадахсан билээ!!!
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ хүн сонгогдог. (103.229.123.24)
    Энэ согуулиар дандаа шинэ тэмцэгчид нэр дэвшээсэй. У.Хүрэлсүх , Баасанхүү 2нь үлдвэл үлдээд сонгогдоосой. Бусад нь дахиж Их хурлын гишүүнээр бүү сонгогдог. шинэ хүн нэр дэвшээсэй.
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
    • Иргэн
      Баасанхүү бол баас шиг амьтан.
      2020 оны 03 сарын 28
    • Bh
      Yagsht Baasanhuu ch geh shig
      2020 оны 03 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    3 цаг 16 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    3 цаг 41 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    4 цаг 24 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    4 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    4 цаг 58 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    5 цаг 50 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    6 цаг 31 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 32 мин
  • Говь цөлийн найдвар
    6 цаг 36 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    6 цаг 43 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    7 цаг 31 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    7 цаг 37 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    7 цаг 48 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 21 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    10 цаг 57 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    11 цаг 1 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    11 цаг 39 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    12 цаг 8 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    12 цаг 19 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    12 цаг 28 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК