Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламентын “Сарын тэмдэг”

2020-3-29
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Б.Наранхүү гишүүнийг хаана ямар мэргэжил эзэмшсэн тухай мэдээлэл хомс. Бараг байдаггүй. Харин Монголын нэр нөлөө бүхий хоёр улстөрчийн нөмөр нөөлөгт багтаж явсан тухай бичсэн байдаг. Оюутан ахуйдаа УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн / Тэр үед МУИС-д багшилж байхад/ гэрт нь амьдарч байгаад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын жолоочоор ажиллаж, түүнтэй шадарлаж явсан гэдэг.

БАРИМТ 2

17 настайдаа “Буянгийн Жагаа” гэдэг нэртэй компани байгуулсан гэдэг. Энэ тухайгаа “Юу ч эрхлэхгүй. Би Жагаатай танилцах гэж тэгж байхгүй юу. Маш том капитал шүү дээ. Хар машинд нь суухдаа онгоцонд суусан юм шиг санагдаад л. Өнөөх үлгэр домог болсон ахтайгаа хамт яваад л гоё байсан шүү. Тэгсэн Жагаа ах  надад хөх ноолуур бэлэглээд гарын үсгээ зурж өгч байв. Одоо Жагаа ах надад их сайн” гэж байв.

БАРИМТ 3

Сүүлд “Мон Уран” компанийг үүсгэн байгуулж, Монголын нөлөө бүхий бизнесмэнүүдийн эгнээнд багтжээ. “Мон Уран” компаниар овоглодог түүнийг 1999-ээд оны сүүл, 2000 оны эхээр нийслэлийн А зэрэглэлийн газрыг худалдан авч, бусдад дамжуулан зарах замаар хөлөө олжээ. Түүнийг хамгийн анх намайг дэмжсэн хүн нь “Датаком”-ын Энхбат. Хорин хэдхэн настай залууг сайн танихгүй мөртлөө хагас сая доллар зээлж байсан гэдэг.

БАРИМТ 4

Одоогийн “Дүнжингарав” худалдааны төв байрлаж буй газрын зөвшөөрлийг 1999 онд авчээ. Тухайн үед “Хотын захиргааныхан намайг хамгийн тэнэг залуугаар шалгаруулж байсан. “Очиж, очиж тэнд газар аваад, төлбөр төлж байдаг тэнэг юм даа” гэж ярьдаг байсан юм. Одоогоос 13 жилийн өмнө талийгаач Ж.Наранцацралт ах “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг дуудаж загнаад “энэ газрыг ав” гэхэд нөгөөх нь “үгүй ээ, чи надаас газрын төлбөр авах гэж байна” гээд уурлаж байсан гэж байгаа юм.

БАРИМТ 5

Одоо “Жаргалан” хотхон барьсан газрыг “Буян”-гийн Жаргалсайханыг ав гэхэд “тэр хөдөөний газраар яадаг юм” гээд хаяад гарч байсан гэдэг. Тэгэхээр 13 жилийн өмнөх газрын асуудал өнөөдрийнхөөс өөр. Бид газарт зөв менежмент хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой байгаа юм. Нийслэлийн Засаг даргаар нь М.Энхболд байсан. Одоо Газрын албанд ажилладаг хууччуул ярина даа. Тухайн үед газрын төлбөр гэж зургаа, долоон тэрбум төгрөг төлсөн байгаа юм. Ойр орчмын дэд бүтцэд 10 гаруй тэрбум төгрөг зарсан. С.Батболд сайд нээлт хийгээд байсан гарам байна шүү дээ. Үүнийг миний хувь эзэмшдэг компани нэг тэрбум төгрөг гарган хувийн хөрөнгөөр хийсэн юм. Энэ тухай бид ярьдаггүй” хэмээн Б.Наранхүү гишүүн ярьсан байдаг.

БАРИМТ 6

“Анод” банк дампуурсан асуудалд хамгийн оролцоотой хүний нэгээр Б.Наранхүүг тодруулах нь бий. “Анод” банкны захирал асан Н.Даваа ч дампуурахад хүргэсэн шалтгаан нь Б.Наранхүүгээс эхтэй хэмээн мэдэгдэж байв. Гэвч Б.Наранхүү гишүүн үүнийг үгүйсгэж ““Анод”-той 10 гаруй жил хамтарч ажилласан. Энэ хугацааг  зөвхөн хүүнд нь 12 тэрбум төгрөг төлсөн байдаг юм. Манайх зээл авч байсан нь үнэн. Зээлээ төлсөн нь үнэн. “Анод” банк дампуурсан. Гэтэл зарим хүнд намайг “Анод”-ын дампууралтай холбож бичих нь гоё санагдаад л байдаг юм шиг байна. Энэ болгонд би заавал хариулт өгөх шаардлагагүй гэж бодсоор өнөөдрийг хүрсэн. Манайх зээлсэн мөнгөө 2012 оны зургаадугаар сард төлөх ёстой байсан. Гэтэл банк нь дампуурчихсан. Гэнэт л “За банк байхгүй боллоо. Мөнгөө төл” гэсэн.

БАРИМТ 7

Зээл авчихсан байгууллага чинь мөнгөө бэлнээр нь хадгалаад “Анод” маргааш дуудах болов уу гээд бэлэн байж байхгүй шүү дээ.  Нэгэнт л хүү төлж байгаагаас хойш  авсан зээлээ эдийн засгийн эргэлтэд оруулна. Хугацаа ёсоор зээлээ төлж барагдуулсан. Бусад компани хүүгээ бараг 70, 80 хувь хөнгөлүүлсэн шүү дээ. Дан ганц манай компани нэг ч төгрөгийн хөнгөлөлт эдлээгүй. Олон жил хамтарч ажилласан банкаа дампууруулах сонирхол надад байхгүй. Мөн би ямар ид шидтэй хүн биш. “Дампуур”  гэхээр дампуурчихгүй. Энэ бол тухайн банкны л асуудал” гэж байв.

БАРИМТ 8

Б.Наранхүү гишүүний эзэмшлийн “Дүнжингарав” худалдааны төвийг Улаанбаатарын хотын цэвэр усны нөөц дээр барьсан тухай шүүмжлэл нэгэнтэй гарч байв. Улсын баатар Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Дүнжингарав” худалдааны төв дээр очиж, газрын зөвшөөрлийг нь цуцалж байсан удаатай. Гэвч тус төвийн үйл ажиллагаа албан ёсоор зогсолгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. УИХ-ын гишүүн Б.Наранхүү ч “Цэвэр усны хамрагдах талбай 100 мянган га газарт байрладаг. Ганц энэ биш шүү дээ. Хар усан тохой, Гачуурт гээд бүхэл бүтэн 100 мянган га газар гээд бод доо. Төмөр замын дагуу байгаа хэсэг газар бий. Захирамжийг хүчингүй болгохдоо том газрыг нэг хүнд өгсөн юм байна гэсэн болохоос биш, энэ хийсэн ажлыг хүчингүй болгохын тулд цэвэр усны зонд хамааруулаад байгаа юм. Цэвэр усны бүс хуучин Дуурийн театрын тэнд байсан гэж байгаа. Дуурийн театраас өмнөх бүх барилгыг нураана гэвэл Улаанбаатарын олон барилга үгүй болно биз дээ.

БАРИМТ 9

Тиймээс ингэж туйлширч болохгүй. Дүнжингаравын тухайд зөвшөөрөлтэй байсныг нь Э.Бат-Үүл хүчингүй болгочихсон байхгүй юу. Түүнээс биш тэр том объектыг яаж зөвшөөрөлгүй барих билээ.   Өнөөдөр 70 мянган хүн гадаа зогсож ажиллаж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Манайхаас илүүтэйгээр  хамгийн аюултай нь хойд талын гэр хорооллууд юм. Гэр хорооллын 00 нь ил, бохир нь хөрс рүүгээ шингэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Бид хөрс рүү нэг дусал ч бохир хийх боломжгүй. Үүнийг сайтар бодолцож барьсан. Хотын даргын хувьд бодит байдлыг газар дээр нь очиж үзээд шийдвэрээ танилцуулах ёстой шүү дээ.  Түүнээс биш нэг гоё инээмсэглэж байгаад л  нийгмийг нурааж болохгүй. Би өмнөөс нь ичсэн. Аливаа юмыг нураах хураах амархан. Харин бүтээх босгох хэцүү.

БАРИМТ 10

Манай хүчингүй болгосон захирамжид “ирээдүйд барилгажуулах газрыг нэг хүнд томоор нь өгсөн” гэсэн утгаар бичсэн байсан. Харин өөрөө нийгэмд  ярихдаа цэвэр усны нөөц гээд байгаа юм. Ирээдүйд ашиглах газрыг Б.Наранхүүд бүгдийг нь өгсөн байна гэдгээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Ер нь тэгээд энэ цаашид Монголд хэрэгтэй, хэрэггүй гэдгийг бодох цаг ирчихээд байна. Ерөнхийлөгч Оюутолгойн гэрээг хийх ёстой байсан, урагшлах хэрэгтэй гэж хэлж байхад баярласан. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед ард түмэнд таалагдахгүй байх вий гэдгээс айхгүй “энэ бол зөв” гээд хэлж чадаж байна гэдэг гайхалтай. Энэ бол яах аргагүй  хоёрдахь шинэчлэлт. Тэр хүн 1990 онд анхны шинэчлэлийг хийж чадсан. Өөрийгөө бодохгүй Монгол Улсаа бодож байна. Би баярлаж байгаа. Улс төрийн орчин өөр болчихсон шүү дээ. Нураана, сөнөөнө, энэ машиныг явуулахгүй гэдгийг тавдугаар ангийн хүүхэд ч чадна” гэж байв.

БАРИМТ 11

Б.Наранхүүгийн хувьд парламентад сонгогдсоноосоо хуралдаа суудаггүй хамгийн их тасалдаг гишүүнээр тодорч байв. Хоёр дахь удаагаа сонгогдохдоо ч тэрбээр хүмүүжээгүй л явна. Энэхүү шалтгаанаа “УИХ-ыг хараад байхад олон төрлийн хүмүүс орж үзэл бодлоо илэрхийлдэг. Юу ч байсан бүгдийг төгс мэддэг гишүүд байна. Надад мэдэхүй юм байна. Тийм байхад сууж яах юм. Төлөөлж чадах бодитой зүйлээр дуугарна. Дундговь аймагт түүхэнд орж байгаагүй хөрөнгө оруулалт хийгдсэн. Хийх нь л чухал” гэж тайлбарладаг.

БАРИМТ 12

2016 оны сонгуулиар УИХ-д эгч дүү хоёр гишүүн сонгогдсон нь Б.Саранчимэг Б.Наранхүү нар. Улмаар УИХ-ын гишүүд хамаарал бүхий компаниараа ЖДҮ-ээс бага хүүтэй зээл авсан асуудал сөхөгдөхөд Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын дүүтэй холбогдож байв. Тодруулбал, Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авсан байж байдаг. Үүнтэй холбогдуулж, Б.Наранхүү гишүүн тайлбар өгч байлаа.

БАРИМТ 13

Тэрбээр "Дүүгээ дуудаж асуулаа. Лабораторид, биотехнологийн салбарт европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 26 мянга орчим ам.долларын зээл авсан. Асуудалтай холбоотой дуудаж уулзаад ах нь дэмжье гэж хэлсэн. Та нар ч анзаарч байгаа байх. ЖДҮ-ийг тойроод хөөрцөглөөд байна. Энэ явсаар байгаад Засгийн газрыг унагах хэмжээнд хүрч байна.

БАРИМТ 14

Засгийн газар унаад хэдийг алдах юм, ЖДҮ нь хэд юм гэдэг чинь нэг асуулт. Идэж, уусан өчнөөн асуудал яригддаг. Энэ зээл бол буцах эзэн, буух хаягтай, төлөх ёстой хүмүүстэй, алдагдал яриад байх юм биш. Монгол Улсын эдийн засаг дэндүү жижиг байна. Нэг хятад хүн ирээд 1.3 тэрбум ам.доллар оруулж ирээд донсолгож байна шүү дээ. Энэ бол том асуудал.

БАРИМТ 15

Би зээлийг нь төлөөд өгнө. Би хэлсэн тэрбум төгрөг өгье, наад төслөө хий. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй өгье гээд хэлчихсэн байгаа. Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ. Дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр хараад байдаг. Тиймээс анхааралтай хийх юмыг нь үзлээ. Хүн чинь дүүгээ болохоор байж бай гэчихээд л шал танихгүй хүнд тусламж үзүүлээд л явдаг. Хажуудахаа анзаарч баймаар юм байна" гэж байв.

БАРИМТ 16

Монгол Улс “Бээжин-2008” олимпийн наадмаас алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг шагнасан байдаг. Учир нь, МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав компани нь “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжин олимпизмийг түгээн дэлгэрүүлж, анхны олимпийн аваргууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

БАРИМТ 17

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Бээжин-2008” олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт нэг сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшуулал олгосон, цаашид олимпид оролцох баг тамирчдыг дэмжих, спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа онцолсон гэжээ.

БАРИМТ 18

Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн цар тархалттай холбогдуулж, БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, 30 мянган хонь хандивлахаа илэрхийлсэн билээ. Ерөнхийлөгчийн эхлүүлсэн уг аянд бизнесмэнүүд, улстөрчид,иргэд нэгдэж байдаг. Тэдгээрийн нэг УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь хандивлаж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд олон нийтэд мэдээлсэн байдаг.

БАРИМТ 19

УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Голомт”-ын Д.Баясгалын нарын хооронд олон жилийн турш явж ирсэн томоохон зөрчил байдаг нь хүүхдийн паркийн асуудал. Учир нь, хүүхдийн паркийн газрын нэг га нь Б.Наранхүү гишүүний эзэмшилд байдаг нь тэдний хооронд маргаан үүсгэх шалтгаан болсон байдаг. Хэсэг залуус “Паркаа аваръя” хөдөлгөөнийг зохион байгуулахад ““Голомт”-ын Баясгаланд бол би өгөхгүй гэдгээ хэлсэн. “Голомт”-ын Баясгалан паркийн газрыг зүгээр авчихсан. Хүмүүс л мэддэггүй болохоос биш. Наранхүү гэдэг хүнээс болоод байгаа юм шигээр бичүүлдэг юм. Баясгалан бас тэр газраасаа “MCS”-д өгчихсөн шүү дээ. Тэгсэн хэрнээ өөрөө болохоор энхийн цагаан тагтаа. Юманд жаахан үнэн бодитой хандах хэрэгтэй л дээ. Хаалтын гэрээтэй хүн тэр байх.

БАРИМТ 20

Тэд өгөхгүй ээ. Би парк дээр гоё санал гаргасан. Юу гэвэл “Голомт”-ын болзолтойгоор надад паркийг өгчих. Тэгвэл маш гоё парк бариад хүүхдүүдийг 10 жил үнэгүй тоглуулъя гэж. Надаас жилд 500 сая төгрөг гарна биз. Ингэж хийж чадна. Хүүхдүүдийг 10 жил үнэгүй тоглуулъя гэж байхад хотын дарга яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Яагаад дэмжихгүй байгаа юм бэ. Тэгэхээр цаана нь нэг юм байна гэсэн үг биз дээ. Паркийн 35 га газрын нэг га газрыг нь аваад би 10 орчим жил болж байна. Би “Голомт”-ын Баясгаланд үнэхээр өгч чадахгүй” гэж байлаа.

БАРИМТ 21

“Дундговьд үлэг гүрвэлийн маш том парк барих ажилд үлдсэн амьдралаа, бүх хүч хөдөлмөрөө зориулъя гэж бодож байна. Аялал жуулчлалын бүс нутаг болгоё. Таван сая сувинер хийгээд жилдээ нэг сая хүн ирнэ биз. Дундговьд тэр паркийг байгуулж, нисэх онгоцны буудалтай, зочид буудалтай гээд дээд зэргийн бүтээн байгуулалтыг босгоно. Үүн дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Яамнаас, миний хувь эзэмшдэг компаниас хэдэн хүмүүс орж ажиллаж байгаа. Эхний санхүүжилт нь хувь эзэмшдэг компаниас маань гарах юм. Би монголчуудыг илүү гэдэгт итгэдэг” хэмээн ярьдаг Б.Наранхүү гишүүн хурдан моринд нугасгүй нэгэн.

БАРИМТ 22

“Амгалан төрийн ажнай шарга” азарга нь зодог тайлсан 2011 оны үед нэгэн яриа гарсан нь Б.Наранхүү гишүүн аман хүзүүдсэн хээр азаргаа 500 сая төгрөгөөр худалдаж авсан тухай байв. Өөрөө ч үүнийг үгүйсгэдэггүй. “Монгол адуу улам үнэтэй байгаасай гэж боддог. Монгол бүх юм үнэтэй байж дэлхий дээр дийлнэ. Дэлхийг эзэлж байсан монгол адуу хамгийн үнэтэй байх ёстой” гэсэн байдаг. Хамгийн өндөр үнэ хүрсэн хурдан хээр азарга нь хожим “Монгол хээр” хэмээн монгол түмэн шагшин бахдах болсон юм.

БАРИМТ 23

УИХ-ын гишүүдээс хамгийн их компани эзэмшдгээрээ Б.Наранхүү гишүүн тэргүүлдэг. Түүний эзэмшилд “Инвэкс” ХХК, “Монголын Уул уурхайн корпораци” ХХК, “Мон- Уран” ХХК, “Дүнжингарав Констракшн” ХХК, “Инвэкс Жювелри” ХХК,” Инвэкс мэншоп” ХХК, “Инвэкс Хоум” ХХК, “Инвэкс Коммодитис” ХХК,” Инвэкс спортс” ХХК, “Инвэкс Кантийн” ХХК, “Инвэкс Шүүз” ХХК,” Инвэкс Сервис” ХХК, “Инвэкс Лэдишоп” ХХК.

БАРИМТ 24

“Инвэкс Бэйбишоп”, “Хүлэрхэрд” ХХК, “Дүнжингарав тээвэр” ХХК, “Дүнжингарав роуд” ХХК, “Дүнжингарав секьюрити” ХХК, “Монголмедиа консорциум” ХХК, “Оргил энд Капитал партнерс” ХХК,” Дүнжингарав трейд” ХХК, “Шинэ зуун айл зах” ХХК,” Шинэ зуун айл трейд” ХХК гэсэн 23 аж ахуйн нэгжийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Мөн “Дүнжингарав” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Тэрбээр 15 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арванзургадүгаар тойрог буюу Дундговь аймгаас сонгогдсон Б.Наранхүүг онцолж байна. “Мон Уран”-ы гэх тодотголтой тэрбээр 2008-2012 онд “Дүнжингарав” компанийн захирлаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Улмаар 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.1. Б.Наранхүү гишүүнийг хаана ямар мэргэжил эзэмшсэн тухай мэдээлэл хомс. Бараг байдаггүй. Харин Монголын нэр нөлөө бүхий хоёр улстөрчийн нөмөр нөөлөгт багтаж явсан тухай бичсэн байдаг. Оюутан ахуйдаа УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн / Тэр үед МУИС-д багшилж байхад/ гэрт нь амьдарч байгаад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын жолоочоор ажиллаж, түүнтэй шадарлаж явсан гэдэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • иргэ (122.201.22.161)
    үүнйиг бизнес гэхгүй зүгээр дон гэж хэлнэ
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin (103.212.119.176)
    Suganii us
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Zochin (202.21.108.244)
    Aimar yumoo hezee uhne gj iim ih horongo tsugluuldag yum bol ovchtoi zovlontoi niigmiin emzeg hesegtee buyan bolj amidarmar yum
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • иргэн (192.82.78.111)
    Энэ гарчиг нь үнэхээр л
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.117)
    Уг нь газар зохион байгуулагч Наранцацралт зах зээлийн үед газар ямар ашигтайг нутгийн залуудаа зах зухаас нь таниулсан.Түүнийг нь нөгөө их ухаантан М.Энхболдын үед сайхан ашиглаж хотыг сүйрүүлэхэд оролсон гэмтэн.Дундговьчуудын юмны учирыг мэдэхгүй далимдуулж ойн наадмыг нь 6 ландаар милаажъих хурлын гишүүн болох болзолоо 100 % хангаж эрхээ худалдаж авсан.Түүний нүнжиггүй занг Тийм баян байж ЖДҮ гээс тонож байснаар тодорхойлж болно.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • ЭНХБОЛЛ ҮХЭХ ЁСТОЙ (122.201.22.199)
    ЛАЛАР ЭНХБОЛДЫН ХОТООС ШААСАН ГАЗРАА АН УГШИЛТАЙ НӨХДӨД ЗАРДАГ ИНТЕРФЕЙС НЬ, САНДУЙ НЬ МАН-НД ЗАРДАГ ИНТЕРФЕЙС НЬ... ЭНХБОЛД>БАДАМЖУНАЙ>САНДУЙ>МОНУРАН НАРАНХҮҮ>АЛТАЙКОНСТРАКШН БАТЭРДЭНЭ >ЭКО КОНСТРАКШН НЯМДАВАА... ГЭХ МЭТЧИЛЭН ГАЗРЫН МАФИ БҮХ ХҮНИЙ НҮДНИЙ ӨМНӨ ОРШИСООР Л БАЙНА. САЙХАН ЦАГ ИРЖ ӨНӨӨГИЙН УЛААНБААТАРЫГ ИЙМ БОЛГОСОН ГАЗРЫН МАФИЙГ ШҮҮХ ЦАГ ИРНЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ШҮҮ... ӨНӨӨГИЙН БУХИМДАЛ ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ХОРТ УТАА, БУРУУ ЗАМБАРААГҮЙ ТӨЛӨВЛӨЛТ, ХОЖИМДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖ, ХОЦОРЧ ИРСЭН ГАЛЫН МАШИН, ТУСЛАЖ ЧАДААГҮЙ ЦЭРЭГ ЦАГДАА ОНЦГОЙГЫНХОН ҮРЭГДСЭН АМЬ, ДУСЛАСАН НУЛИМС, ЦӨХӨРСӨН ШАНАЛАЛ ДОРОМЖЛОЛ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ЗОЛИОС БҮХЭН ЭНЭ ГАЗРЫН МАФИХАНЫ ХОР УРШИГ ГЭМ НҮГЭЛ ЗОЛИС МӨН
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Тамжид (66.181.180.243)
    Дундговийнхонд хуйгаар нь торго уут уутаар нь чихэр тараагаад тэрийг нь авсан сонгогчид дахин сонгоод л их хуралдаа бол суухгүй яагаад гэвэл хууль мэдэхгүй эдийн засаг гэдгийг бол наймаа гэж бодох болхоос биш зах зээлийн эдийн засагийг мэдэхгүй улс төр бол бүр аа ч байхгүй бүхнийг мөнгөөр шийдэж явдаг хүн юм чинь одоо яах гэж бодож байгааг таах хэцүү дахиад л айлуудаар 200000аас300000 мянган төгрөг тараагаад ь гараад ирэх биз дунд говийнхон дөрвөн жилийнхээ хэрэглээний мөнгө авсан юм шиг бодоод байх юм шүү дээ
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Энэ бичиг мэддэг болов уу.
      2020 оны 03 сарын 30
  • зочин (66.181.176.222)
    Бодитоор дүгнэдэг, юм хийдэг хүнд бол мундаг л хүн. Үэн л юм хэлсэн байна. Их хурлын бүхнийг мэдэгчдын хажууд мэдэхгүй зүйлийг нь хэлэлцнж байхад нээрээ суугаад яах юм.
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.212.118.250)
    dan huuli bus zvil hiisen yum bichigdsen bhiin iim hvniig songuulid ursulduh zubshuurul ugdug songuuliin horoond hariutslaga tootsmoor yum aabiind suuj bh hvn bn shd
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.40.14)
    Мэргэшсэн газрын наймаачин л бн. Цаашаа хуваалцдаг нь тодорхой.
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.46.48)
    Ардчиллын хог новшнуудын нэг
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Ss (202.9.40.85)
    Gazriin jijiglengiin naimaachin l hun. buunduj avaad jijiglej zardag
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Irgen (202.126.89.252)
    Ajlin garaagaa gazrin naimaagaar ehelsen hulgaich l bna.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • ард (202.9.46.150)
    Амьдралын хар ухаанаар хоолоо олоод сурчихсан хүн шиг харагдаж байна, олон юм яриад байдгүй өөрийн ашигтай гэснээ л хийдэг нөхөр байна даа, уг шугмандаа бизнесээ хөөгөөд явбал илүү амжилт гаргах юм биш үү хоосон орон зай бөглөж суухын оронд, эсвэл улс төр бизнес хоёр шууд хамарлтай болохоор өөрийнхөө бизнесийг хамгаалахын тулд лоби хийж суудаг янзтай, хөөрхий гэж хөрөнгө мөнгө чинь иргэдийн эрх ашигаас доогуур тавьж байгаа цагт наад суудал чинь өөрт чинь томдондоо
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    Е Бурхан минь тэр бетон зуурмагын үйлдвэрийг ажиллуулаж байгаа бэр нь үнэн айхтар, аюултай хүүхэн шүү
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    Юу хийх гэж УИХ байж байгаа бол доо, тэрний оронд тэр олон компаныажилыг хийж баймаар юм.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    АЙМШИГТАЙ БАЯН ХУЛГАЙЧ ЮМ АА
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    муу газрын донтой хулгайч
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    БАС финикс конкрит ХХК гэдэг том бетон зуурмагын үйлдвэртэй. Тэрийг нь бэр нь ажиллуулдаГ ЮМ. том хашаатай, бас тал талда камераас их юм байхгүй. Оффиссын өрөө болгон нь камертай, дуу бичлэгтэй. Бэр нь гэж айхтар шөтгөр шиг нэг хүүхэн байдаг. Ажилтанууд нь бүгд нэг нэгнийг манасан манаач нар.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    16 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    28 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    57 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    1 цаг 42 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    1 цаг 42 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    2 цаг 22 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    3 цаг 32 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    3 цаг 37 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 51 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    3 цаг 59 мин
  • Хайртай улс төрчийнхөө "дайсан болж" суудлыг нь булаасан Петер Магяр
    4 цаг 29 мин
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
    4 цаг 36 мин
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
    4 цаг 58 мин
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    5 цаг 28 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    5 цаг 40 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    5 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    6 цаг 10 мин
  • Байнгын хороод хуралдана
    6 цаг 26 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн дүрэмд орсон өөрчлөлтүүд тоглолтын хэмнэл, шударга байдал, тактикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна
    6 цаг 27 мин
  • Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт ямар багууд үлдэх вэ? 
    6 цаг 32 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК