Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бодгүй хоцорсон “Шалдан ноён”

2020-3-30
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Я.Санжмятав Дархан хотын политехникумыг 1981 онд дүүргэж, “Эрдэнэт” үйлдвэрт ажилчнаар хуваарилагджээ. 1984 оныг хүртэл тус үйлдвэрт бригадын дарга хүртэл дэвшин ажиллаж байгаад  Хөдөө аж ахуйн дээд сургууль Мал зүйч мэргэжлээр 1989 онд төгсчээ.

БАРИМТ 2

Дээд боловсрол эзэмшсэн тэрбээр 1989-1997 оныг хүртэл Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч, Залуучуудын холбооны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, “Интер-М” нэгдлийн захирал, ерөнхий нарийн бичгийн дарга, Залуу удирдагч сангийн ерөнхийлөгчөөр ажиллажээ.

БАРИМТ 3

АН сонгуульд ялалт байгуулсан 1996 онд М.Энхсайханыг Ерөнхий сайдаар томилоход Нийгмийн бодлогын зөвлөхөөр нь 1998 оныг хүртэл ажилласан байна. М.Энхсайханыг Ерөнхий сайдаас огцруулахад АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1999-2000 оныг хүртэл Улсын нөөцийн газрын даргын албан тушаал хашжээ.

БАРИМТ 4

Дотоод зөрчлийнхөө улмаас гурван ч Засгийн газраа огцруулсан АН 2000 оны сонгуулийн дүнгээр парламентад нэг суудалтай үлдэхэд Я.Санжмятав Завхан аймгийн АН-ын хорооны даргаар ажиллахаар болсон юм. 2004 оныг хүртэл аймгийнхаа АН-ын хороог даргалсан тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж анх удаагаа гишүүнээр сонгогджээ.

БАРИМТ 5

Энэ хугацаанд  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаад 2008 оны сонгуульд дахин нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм. УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон Я.Санжмятав шархаа нөхөхөөр орон нутгийн сонгуульд өрсөлдсөнөөр аймагтаа ялалт байгуулж, 2012 оныг хүртэл Засаг даргаар ажиллажээ.

БАРИМТ 6

Аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа УИХ-д дахин өрсөлдөх бэлтгэлээ хангалттай базаасан байдаг. Тухайлбал, 2011 онд 999 морин хуурчийг Сүхбаатарын талбайд тоглуулж, уг арга хэмжээндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцуулж байв. Улмаар Я.Санжмятав 2012 оны сонгуулиар сонгогдож, Н.Алтанхуягийн Засгийн газарт Хөдөлмөрийн сайдаар 2014 оныг хүртэл ажилласан юм. Энэ хугацаанд тэрбээр 2222 морин хуурчийг Завхан аймагт тоглуулж байв.

БАРИМТ 7

Улмаар 2016 оны сонгуульд дахин нэр дэвшиж гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Завхан аймгийн Улиастай сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын хаалт болоод 3030 морин хуурчийн хамтарсан тоглолтыг зохион байгуулж байлаа.  Түүний зохион байгуулсан морин хуурчдын тоглолтод Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож ““New York Times” сонин 2010 оны наймдугаар сарын 25-ны дугаартаа “…Монгол үндэстнийг нэгтгэсэн цорын ганц зүйл нь морин хуур ч байж мэднэ. Сэргэн мандлын замдаа шулуудсан морин хуур өнөөдөр эх орноосоо хальж, дэлхийн олон оронд дорнын соёлыг гайхуулан аялж явна…” гэж бичсэн байдаг. Үндэсний үнэт өв болохынх нь хувьд 2002 онд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн 17 тоот зарлиг гарч жил бүрийн Цагаан сараар Төрийн их хан хуурын сүлд аялгууг эгшиглүүлдэг уламжлал тогтсон.

БАРИМТ 8

2003 онд ЮНЕСКО Монголын морин хуур хөгжмийг дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжист бүртгэн тунхаглаж, батламж олгосон билээ. Завхан аймгийн үе үеийн удирдлагуудын санаачлагаар анх 999 хуурч нийслэлийн төв талбай дээр тоглож, дараа нь 2222 хуурч болон хүрээгээ тэлсээр өнөөдөр 3030 хуурч Монгол орны аймаг, нийслэл, сум дүүрэг бүрээс Завханд цугларч морин хуурын аялгуугаар та бидний зүрх сэтгэлийг дүүргэн эзэмдлээ” гэв байв.

БАРИМТ 9

Я.Санжмятавыг бусад УИХ-ын гишүүд шигээ элдэв асуудалд орооцолдож, түрүүчээсээ хуулийн байгууллагын хаалга татаагүй нэр цэвэр, цөөн хүний нэг гэвэл үгүй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, хууль хяналтын нөлөө бүхий албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдлаа ашиглан, хамаарал бүхий компанидаа ЖДҮ сангаас зээл авсан асуудалд олон нийтэд ил болоход парламентын дэд дарга Я.Санжмятавтай холбоотой баримт ч дэлгэгдсэн байдаг.

БАРИМТ 10

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс дэлгэсэн баримтад Я.Санжмятав дарга ХХААХҮЯ, ЖДҮХС руу хэрхэн холбогдож, нөлөөлж байсан талаарх мэдээллийг дурдсан байдаг юм. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 онд байгуулагдсан “Фрэш эйр” ХХК-ийнхан ХХААХҮ-ийн сайдын 141 тоот тушаалаар 2018 оны есдүгээр сарын 28-нд 300 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ компанийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэмжжээ.

БАРИМТ 11

Энэ талаар ЖДҮХС-гийнхан мөн л сайд Б.Батзоригт дуулгахад “Материалыг нь нөхөж бүрдүүлж ав” гэсэн чиглэл өгчээ. Энэ дагуу “Фрэш эйр” компанийн захирал ЖДҮХС-гийнхантай очиж уулзаад материалаа нөхөж өгсөн байна.

БАРИМТ 12

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг хоёрыг суулгаж байгаад УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын гэх “Фрэш эйр” ХХК-ийн нэрийг өгчээ. Ингэхдээ цаасан дээр “Санжмятав 9911.......” гэж гар утсыг нь тэмдэглүүлсэн байна.

БАРИМТ 13

Мөн “Я.Санжмятавын нэрийг нь өгсөн компани хөргөлттэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг шүү. Өгсөн дугаараар заавал холбогдоорой” гэж захижээ. Бас “Энэ компанийн төслийг санхүүжилтэд заавал оруулна шүү” гэж үүрэгдсэн байна.

БАРИМТ 14

Үүний дагуу ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг сайдынхаа өгсөн гар утасны дугаарт залгахад эмэгтэй хүн утсыг нь аваад “Захирал амарч байна, 20 минутын дараа залга” гэсэн байна. С.Төгсбилэг энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хэлэхэд “Одоо хүртэл холбогдож чадахгүй байгаа юм уу.

БАРИМТ 15

Улс төрийг тэнцвэржүүлж авч явах ёстой” гэж нэлээд бухимджээ. Ингээд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн дэргэд УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай утсаар ярьсан байна. Удалгүй С.Төгсбилэгийн утас руу Б.Батзориг сайдын өмнө нь өгсөн 9911.... дугаараас “... “Фрэш эйр” компанийн захирал байна” гээд нас тогтсон гэмээр хоолойтой эрэгтэй хүн залгаж ярьжээ.

БАРИМТ 16

“Фрэш эйр” компанийн төсөл хүлээж авах хугацаанд багтаж ирсэн ч материал нь бүрдлийн шаардлага хангаагүй байна. Энэ талаар ЖДҮХС-гийнхан мөн л сайд Б.Батзоригт дуулгахад “Материалыг нь нөхөн бүрдүүлж ав” гэсэн чиглэл өгчээ.

БАРИМТ 17

Энэ дагуу “Фрэш эйр” компанийн захирал ЖДҮХС-гийнхантай очиж уулзаад материалаа нөхөж өгсөн байна. Ингэж УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын гэх “Фрэш эйр” ХХК тушаалд багтаж, санхүүжилт авчээ.

БАРИМТ 18

Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг Я.Санжмятавын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажилласан нэгэн. Сонгуулийн үр дүнгээр Х.Баттулга ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Я.Санжмятавыг АН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажилласных нь “шагнал”-д гавьяат эдийн засагч цол хүртээж байлаа. Тухайн үед мал зүйч мэргэжилтэй Я.Санжмятавыг гавьяат эдийн засагч болсныг гайхаж, эгдүүцэх хүн цөөнгүй байв.

БАРИМТ 19

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав 2016 оны сонгуулиар З.Нарантуяаг гишүүнээр сонгогдоход нь томоохон нөлөө үзүүлсэн байдаг. УИХ-ын сонгуульд Гэвч ирэх сонгуулиар тэрбээр З.Нарантуяа гишүүний оронд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханыг зүтгүүлэхээр болсон тухай мэдээлэл гарах болсон.

БАРИМТ 20

Өөрөөр хэлбэл, З.Нарантуяаг гишүүнийг Я.Санжмятав замын дундаас “жийж” өөр хүнийг УИХ-д сойхоор болсон хэрэг. Улс төрд мөнхийн найз, дайсан байхгүй. Зөвхөн мөнхийн эрх ашиг байдаг гэсэн үгийн бодит илрэл нь Я.Санжмятав даргын үйлдлээр тодорсон нь энэ.

БАРИМТ 21

Д.Батсайханы хувьд Төрийн банкны захирлаар ажиллаж байгаад 2016 оны орон нутгийн сонгуулиар Завханд АН ялалт байгуулахад Засаг даргаар нь очиж байв. Тэрбээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын шадар хүн нь гэгддэг.

БАРИМТ 22

Аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн үеэсээ Завхан аймгийг өөрийн Вант улсаа болгосон Я.Санжмятав ирэх сонгуульд дахин нэр дэвших хүмүүсийн тоонд зүй ёсоор багтаж буй. Ялгаатай нь, АН-ын дэд дарга З.Нарантуяагаа ямар ч хамаагүй аргаар замаасаа зайлуулж, өөрийн төлөөний хүн Д.Батсайханыг хөтөлгөө морь шиг сойхоор болсон нь Я.Санжмятавыг итгэж болохгүй хүн гэдгийг илтгэх мэт.

БАРИМТ 23

УИХ хоёр дэд даргатай. Сөрөг хүчин болон эрх баригч намын бүлгээс тус бүр нэг УИХ-ын дэд дарга сонгодог. Харин АН бүлэггүй болсноор тус намын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэд даргынхаа ажлыг өгөх үү гэдэг асуудал үүсч байсан юм. Гэвч энэ талаар УИХ-ын гишүүн, дэд дарга Я.Санжмятав “УИХ-ын тухай хуульд нам нь тарсан, эсвэл эвсэл задарсан бол УИХ-ын дэд даргыг чөлөөлсөнд тооцно гэсэн заалт байхгүй.

БАРИМТ 24

Тэгэхээр Бүлэг тарсан ч би ажлаа өгөх хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг өгч байв. Тэрбээр, 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ дахь АН Бүлэг байгуулагдсаны дараа УИХ-ын дэд даргын албан томилогдсон юм.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арвандолдүгаар тойрог буюу Завхан аймгаас сонгогдсон Я.Санжмятавыг онцолж байна. Хөдөө аж ахуйн дээд сургууль Мал зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр ажлын гараагаа “Эрдэнэт” үйлдвэрт ажилчин, бригадын даргаар эхлүүлжээ. 1989-1991 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч, Нарийн бичгийн дарга, “Интер-М” нэгдлийн захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга, Залуу удирдагч сангийн ерөнхийлөгч болсон байна. М.Энхсайханыг Ерөнхий сайд болоход зөвлөхөөр нь ажиллаж байгаад АН-ын Нарийн бичгийн дарга, Улсын нөөцийн газрын дарга болжээ. АН сонгуульд ялагдсан ч, орон нутгийн сонгуулиар Завхан аймагт ялалт байгуулахад 2004 оныг хүртэл Засаг дарга, 2004, 2012, 2016 онд УИХ гишүүн, 2012-2014 онд Хөдөлмөрийн сайдаар ажилласан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • зочин (103.9.88.162)
    4 сонгосон.Одоо болно.Батсайханы ээлж болсон.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Иргэн (64.119.25.12)
    Зөв хүн
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.88.165)
    Нарантуяа бол худлаа хүүхэншү хот хөдөөгиин нуа гаал бизнесииг нь жаахан дэмждэг бх харин санжмятав бол хүн чанартай нэг зантай эр цэрэнпунцаг мятав хоер завханд төдиигүй монголд хэрэгтэй
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Байдаг л нэг хулгай (202.126.89.149)
    Dр
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (49.0.140.4)
    Я.Санжмятав ЗД байхдаа ч УИХ гүишүүн байхдаа ч их л юм хийсэн дээ Багабанди Очирбат Балданочир , Оюунхорол нар ер нь юу хийсэн бидний нүдэнд үзэгдэх гарт баригдах юм байхгүй дээ Харин Сайхансамбуу сайхан гурилын үйлдвэр барьж завханчууд 2-3 жил сайхан гурил малтай нь хивэг хэрэглэсэн дээ .ЮМ ХИЙСНЭЭ НАМЧИРХАЛГҮЙ ДЭМЖИЖГЭЭЕ ЗАВХАНЧУУДАА
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Наад нөхөр чинь жинхэнэ холион бантан шүү дээ. Дэргэд нь олон жил ажилласан хүмүүс мэдэлгүй яахав дээ. Жинхэнэ шуо менежер дээ.
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Одоо батын ээлж (103.9.88.162)
    2016 оны сонгуульд нэр дэвшихдээ 2020 онд би ирэхгүй Батсайхан дэвшинэ гэж хэлсэндээ.Бичлэг хүмүүст байгаа байлгүй.Батсайханыг дэмжинэ.Зөндөө сонгосон одоо болно.
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.179)
    Би АНыг дэмждэггүй, гэхдээ энэ нөхрийг хүний нь хувьд дэмждэг
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Mongol (66.181.161.23)
    Itgej boloh noyn nuruutai tsoohon uls torchdiin neg. Hudlaa harluulah yumaa olj ydah yum. Mytav gishuundee amjilt husie
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • би (202.21.125.35)
    Новшнууд хүнийг харлуулах гэж шааж өгөх юмаа. Энэ УИХ-д нэр цэвэр цөөхөн гишүүдийн нэгд зүй ёсоор орох хүн бол Я.Санжмятав даа. ЖДҮС бол тойргийнхоо компаниудыг дэмжих бичиг гишүүд өгч л байдаг шүү дээ. Нарантуяа, Батсайхан 2-н хувьд болоогүй асуудлыг болсон болгож Ванга эмээгээс илүү зөн билэгч болсон новшнууд их байнаа. Бүх зүйлийг цаг хугацаа харуулна даа. Цахим сүлжээгээр юу юу гэнээ Хүрэлсүх тулдаа Короно гарахад Монгол ийм амгалан байгаа юм АН-н байсан бол тавиад туусан ч гэх шиг хуцалдахаа болих хэрэгтэй
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 8 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 13 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 51 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 7 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 28 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 31 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 32 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 42 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 36 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 39 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 56 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 40 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 27 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 47 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 50 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 56 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК