Оросын холбооны улсаас энэ сарын 29-ний өдөр буюу өчигдөр 22 ачааны машин хүнсний бүтээгдэхүүн импортлогдож орж иржээ.
Хүнсний бүтээгдэхүүнийг Интердисижн, Техник импорт ХХК-ний гүний гаалийн бүсэд буулгахад ариутгал халдваргүйжүүлэлт хийж, бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлт, болоод бичиг баримтын хяналт шалгалт хийж байгаа аж.